A

A

A

Бүлэг: 1979
                                                                     Аймгийн Засаг даргын 2002 оны 05 дугаар  сарын захирамжийн хавсралт
 
 
 
"Мал хамгаалах" Аймгийн сан бүрдүүлэх, захиран зарцуулах журам
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Мал хамгаалах аймгийн санг бүрдүүлэх , захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр.Мал хамгаалах Аймгийн санг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
·        Орон нутгийн төсвөөс хуваарилан олгосон хөрөнгө
·        Мал хамгаалах улсын нэгдсэн сангаас олгосон зээл, тусламж
·        Буцалтгүй тусламжаар олгосон бараа, бүтээгдэхүүнийг борлуулсан орлого
·        Сангийн чөлөөт хөрөнгийг бусдад зээлдүүлсний болон банканд хадгалуулсны хүү
·        Иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив тусламж
·        Бусад эх үүсвэр
 
Гурав. Мал хамгаалах Аймгийн сангийн хөрөнгийг зарцуулах зориулалт
·        өвс тэжээлийн аймгийн байнгын нөөц бий болгохтой холбогдсон үйл ажиллагааг санхүүжүүлэхэд эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр зээл олгох
·        өвс тэжээл бэлтгэх , тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох
·        хадлан, тэжээл бэлтгэх, техник, технологийн шинэчлэлт хийх аж ахуйн нэгжид зээл олгох
·        уст цэг шинээр гаргахад зээлийн дэмжлэг үзүүлэх
·        мал хамгаалах улсын нэгдсэн сангаас авсан зээлийн үндсэн өр болон зээлийн үндсэн хүүгийн төлбөр төлөх
·        ган зудаас хөдөө аж ахуйд учирсан хохирлыг нөхөх арга хэмжээг санхүүжүүлэхэд зээл олгох
·        хадлан бэлчээрийн талбайг хамгаалалтанд авах, зохистой ашиглахад зээл олгох
·        мал сүргийг өөр аймгийн нутагт оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон арга хэмжээнд зээл олгох
 
Дөрөв. Мал хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах зарчим
            Мал хамгаалах сангийн хөрөнгийг энэ журамд  заасан зориулалтын дагуу зээлийн хэлбэрээр гэрээний үндсэн дээл зарцуулна. Гэрээт зээлийг сумын Засаг даргын баталгааг үндэслэн зээлдэгчид олгоно.
            Сангийн хөрөнгийн 90-ээс доошгүй хувийг эргэн төлөгдөх зээл олгоход зориулна.
 
            Тав. Мал хамгаалах Аймгийн сангийн орон тооны бус зөвлөлийн эрх, үүрэг :
·        зөвлөл нь арилжааны аль нэг банканд харилцах данстай байх ба ажиллагааны жилийн төсөвтэй ажиллана.
·        Мал хамгаалах сангийн хөрөнгийг бүрдүүлэх, сумдад хөрөнгө хуваарилж олгосон хөрөнгийн ашиглалтанд хяналт тавих болон зээлийн хөрөнгийг эргүүлэн төвлөрүүлэх үүрэг хүлээнэ.
·        Мал хамгаалах сангийнг талаархи асуудлыг зөвлөлийн хурлын олонхийн саналаар шийдвэрлэнэ.
·        Сангийн орон тооны бус зөвлөл шийдвэрлэсэн асуудлаар тэмдэглэл гаргаж, шаардлагатай гэж үзвэл асуудлыг Аймгийн Засаг даргад танилцуулан захирамж гаргаж болно.
·        Мал хамгаалах сангийн орлого, зарлагын тайланг батлагдсан маягтын дагуу улирал жилээр гаргаж холбогдох газруудад хүргэнэ.