A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БЭЛЭГ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАХ, ХҮЛЭЭН |АВАХ, ТАЙЛАГНАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Гадаад харилцааны сайдын 2000 оны 15 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
БЭЛЭГ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАХ, ХҮЛЭЭН |АВАХ, ТАЙЛАГНАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
ДКТГ-ын тэргүүнүүдийн суугаа болон хавсран суугаа орны төр, засгийн тэргүүн, адилтгах албан тушаалтанд бэлэг, дурсгалын зүйл гардуулах, илгээх, хүлээн авах, тэдгээрийг зарцуулах, тайлагнах үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Бэлэг, дурсгалын зүйл гардуулах
ДКТГын тэргүүнүүд нь суугаа болон хавсран суугаа орондоо ИЖБ барих, албан ёсны айлчлал хийх, суугаа орны болон Монгол Улсын тэмдэглэлт ойн баярыг тэмдэглэхэд шаардагдах зардалд дараах хэмжээг баримтлана.
1.Тэргүүнээс гадаадын зочинд өгөх бэлэг, дурсгалын зүйлийн үнийн дээд хэмжээг нэг хүнд 50.0 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний вапютаар тооцно.
2.Түр хамаарагч, элчин зөвлөх, зөвлөх, батлан хамгаалахын атташе, консулын хэлтсийн дарга, консул 40.0 мянган төгрөгнөөс хэтрүүлэхгүй байна.
Энэхүү зардлыг ДКТГ-ын еслолын арга хэмжээний төсвөөс зарцуулна.
Гурав. Бэлэг, дурсгалын зүйл хүлээн авах, тайлагнах, зарцуулах
1.Бэлгийн зүйлийг ёслол хариуцсан ажилтан, нягтлан бодогч нараар үнэ тогтоолгон үнэ нь тухайн албан тушаалтны нэг сарын цалингаас илүү үнэтэй бол санхүүгийн бүртгэлд авч, орлого болгоно.
2.Тухайн албан тушаалтан бэлэг дурсгалын зүйлээ хувьдаа авах хүсэлт тавьсан тохиолдолд гарах зөрүүг өөрөөс нь гаргуулан өөрт нь өгч болно.
З.Зочин, төлөөлөгч, байгууллага, иргэдээс өгсөн бэлэг, дурсгалын эүйл нь түүх, соёл, урлагийн дурсгалт зүйл, эрдэнэсийн сан хөмрөгт орох эдлэл буюу гадаад харилцааны түүхэнд холбогдох ховор эд материалд хамаарах зүйл байвал үнэ харгалзахгүйгээр санхүүгийн бүртгэлд авч орлого болгож, шаардлагатай эд зүйлийг үндэсний музей болон Гадаад харилцааны яаманд ирүүлнэ.
Дөрөв. Бусад зүйл
1.ДКТГ-ын тэргүүнээс бусад дипломат ажилтнууд апбан ажлын шугамаар гадаад, дотоодын зочин, төлеелөгч, байгууллага, иргэдэд бэлэг, дурсгалын зүйл өгөх, зоог барихтай холбогдсон зардлын төсөв хийж ДКТГ-ын тэргүүнээр батлуулж мөрдөнө.
2.Дипломат ажилтан нарт албан ажлынх нь чиг үүрэгтэй холбогдуулж зочин, төлөөлөгч, байгууллага, иргэдээс өгсөн бэлэг, дурсгалын зүйлийг мөн энэ журмыг мөрдлөг болгон шийдвэрлэнэ.
З.Нэг зочныг хэд хэдэн удаа хүлээн авахыг хязгаарлана.