- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДАД ОРШИН СУУГАА /ОРШИН БАЙГАА/ ТӨЛБӨР АВАГЧИД ТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ДАНСНААС БАНКААР ДАМЖУУЛАН ГАДААД ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРМААР ОЛГОХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хассан.
/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хассан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголбанкны
ерөнхийлөгчийн 2002 оны 263/557 дугаар тушаалын хавсралт
ГАДААДАД ОРШИН СУУГАА /ОРШИН БАЙГАА/ ТӨЛБӨР АВАГЧИД
ТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ДАНСНААС
БАНКААР ДАМЖУУЛАН ГАДААД ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРМААР ОЛГОХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр, тэтгэлэг авагчид олгох төлбөр, тэтгэлэг /хүүхдийн тэтгэлэг/-ийн мөнгийг хуульд заасан хугацаанд нь багтаан шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэх, банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар шилжүүлэн олгоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар бүлэг болон энэ журмыг мөрдөнө.
1.2.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр, тэтгэлэг авагчид олгох мөнгийг шилжүүлэхтэй холбоотой гүйцэтгэх баримт бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгч тусгай бүртгэл хөтөлнө.
1.3.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр, тэтгэлэг авагчийг төлөөлөн данс нээх, данснаас зарлагын гүйлгээ хийхгүй бөгөөд нууцыг чандлан сахина.
Хоёр. Төлбөр, тэтгэлгийн мөнгийг бүрдүүлэх, шилжүүлэх, хадгалах
2.1.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид олгох төлбөр, тэтгэлгийн мөнгийг төлбөр төлөгчөөс бэлэн мөнгөөр гаргуулсан бол 24 цагийн дотор, бэлэн бусаар гаргуулсан бол 7 хоногийн дотор аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэх бөгөөд ийнхүү төвлөрсөн мөнгийг 14 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд шилжүүлнэ.
2.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ журмын 2.1-д заасны дагуу төвлөрсөн төлбөр, тэтгэлгийн мөнгийг 14 хоногийн дотор гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчийн заасан данс, хувийн хадгаламжид гадаад төлбөр тооцооны эрх бүхий харилцагч банкаар дамжуулан шилжүүлнэ.
2.3.Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно.
2.4.Төлбөр авагчийн оршин суугаа нэр, хаяг, данс тодорхойгүйгээс олгогдоогүй төлбөр, тэтгэлгийн мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан хугацаанд хадгалах, энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд улсын төсвийн орлогод шилжүүлэх, төлбөр авагчийн оршин суугаа хаяг буюу дансны дугаар тодорхой болсон үед буцаан олгохдоо мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмыг баримтална.
2.5.Гадаадад оршин суугаа төлбөр авагчийн төлбөр, тэтгэлгийн мөнгийг банкаар дамжуулан шилжүүлсний үйлчилгээний зардлыг тооцохдоо тухайн банкны тогтсон тарифыг төлбөр авагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 208 дугаар тушаалаар баталсан "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ын 3.2, 4.1, 4.2 дахь заалтуудыг мөрдөнө.
2.6.Гадаадад оршин суугаа төлбөр авагчийн төлбөр, тэтгэлгийн мөнгийг төлбөр төлөгчөөс бүрэн гаргуулан шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлснээр төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцож, төлбөр авагчаас гаргуулах урамшууллыг суутгахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 208 дугаар тушаалаар баталсан "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах журам"-ын 2.1, 2.2 дахь заалтуудыг баримтална.
Гурав. Хүлээх хариуцлага
3.1.Төлбөр төлөгчөөс гаргуулсан төлбөр, тэтгэлгийн мөнгийг төлбөр авагчид банкаар дамжуулан олгох ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина.
3.2.Төлбөр, тэтгэлгийн мөнгийг дансаар шилжүүлэх явцад төлбөр, тэтгэлэг төлөгч, төлбөр авагчийн нэр, хаяг, дансыг буруу бичиж явуулснаас гарсан нэмэгдэл зардлыг буруутай этгээд хариуцна.
Текст томруулах
A
A
A