- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.
1.2. Математик, физик, хими, биологи, түүх, газар зүй, хэл, мэдээлэл зүйн нэг буюу хэд хэдэн чиглэлээр боловсролын стандартаас давсан агуулгаар зохион байгуулах сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ. Гүнзгийрүүлсэн сургалт нь суралцагчийн авъяас, чадвар, сонирхолд тулгуурлана.
1.3. Хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, биеийн тамир, техник, технологи зэрэг чиглэлээр суралцагчийн авъяас, сонирхлыг багаас нь хөгжүүлэх болон тэдэнд ажил, мэргэжлийн тодорхой төрлөөр анхан шатны мэдлэг, дадал, арга барил эзэмшүүлэх сургалтыг мэргэжлийн сургалт гэнэ. Сургалтын зохих орчин бүрдсэн нөхцөлд мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшүүлж болно.
1.4. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь тухайн түвшний боловсролын стандартын агуулгыг суралцагчдад заавал эзэмшүүлнэ.
1.5. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг суралцагчдын авъяас, сонирхлыг судлан тогтоосны үндсэн дээр эдгээр төрлийн сургалт эрхлэх шаардлагыг хангасан нөхцөлд зохион байгуулах бөгөөд сургалтыг хичээлийн жилийн эхнээс явуулна.
1.6. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг улс, бүс, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд үйлчлэх гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалттай анги, бүлэг, бүхий ерөнхий боловсролын сургуулийн хэлбэрээр тус тус зохион байгуулж болно.
1.7. Гадаад хэл, мэргэжлийн сургалтын дадлагыг Бага, дунд боловсролын тухай хуулийн 16.2-т заасны дагуу дэд бүлгээр зохион байгуулж болно.
1.8. Аль нэг гадаад хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургууль нь тухайн хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд хамаарахгүй.
1.9. Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу суралцагчийн сэтгэн бодох болон урлаг, спортын авъяасыг багаас нь тодруулан хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх зорилгоор хичээлээс гадуур зохион байгуулж байгаа дугуйлан, түр сургалт, урлаг спортын арга хэмжээг гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтад хамааруулахгүй.
Хоёр. Гүнгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг
зохион байгуулахад тавих шаардлага
2.1 Ерөнхий боловсролын сургуульд гүнгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулахад дараахь шаардлага хангасан байна.
2.1.1 гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах сургалтын төлөвлөгөө, хичээлийн киррикюлимийг боловсруулан аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газраар батлуулсан байхаас гадна багшлах бүрэлдэхүүн, нэмэлт сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг мөн төвөөр хянуулж, шаардлагад нийцэх, эсэх талаар дүгнэлт гаргуулсан; БСШУС-ын 2003 оны 52 дугаар тушаалаар өөрчлөлт орсон.
2.1.2 гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах орон тооны мэргэжлийн багштай байх бөгөөд тэдгээр нь мэргэжил, ур чадварын хувьд дараахь шаардлага хангасан байна:
2.1.2.1 гүнзгийрүүлсэн сургалтын хичээл заах багш нь тухайн хичээлийг зохих түвшинд зохион явуулах өндөр ур чадвар, дадлага, туршлагатай, зөвлөх, тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй;
2.1.2.2 мэргэжлийн сургалтын хичээл заах багш нь тухайн чиглэлээр мэргэжлийн дадлага, туршлага сайтай, мэргэжлийн өндөр зэрэглэлтэй, зөвлөх, тэргүүлэх, заах аргач, мэргэжлийн зэрэгтэй;
2.1.3 гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулахад шаардагдах кабинет, лаборатори, үзүүлэн, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүнээр хангагдсан байна;
2.1.4 улс, бүс, аймгийн хэмжээнд үйлчлэх сургуульд суралцагчид хичээлдээ гэрээсээ явах боломжгүй тохиолдолд тухайн сургууль дотуур байраар хангах;
2.1.5 мэргэжлийн сургалт явуулахдаа бусад сургууль, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бааз, кабинет, лаборатори, техник, тоног төхөөрөмж, ашиглах бол сургууль, тухайн байгууллага хооронд энэ талаар гэрээ байгуулсан.
2.2 Энэхүү журмын 2.1-д заасан шаардлагын аль нэгийг хангаагүй нөхцөлд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулахыг хориглоно.
2.3 Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөний тогтвортой хэсгийн агуулгыг хангахад зориулагдсан тухайн хичээлийн цаг дээр гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын цаг /сургуулиас зохицуулах хичээлийн цагаас тухайн хичээлд ногдох цаг/-ийг нэмж, сургалтын төлөвлөгөөг анги, бүлэг бүрээр боловсруулна. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтад ногдох нэмэгдэл цагийн хэмжээ 7хоногт 5 цагаас хэтрэхгүй байна.
2.4 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтад ашиглах нэмэлт сурах бичиг, гарын авлагыг түүний агуулгад нийцүүлэн сонгож хэрэглэх асуудлыг тухайн сургууль хариуцна. Нэмэлт сурах бичиг, гарын авлага нь боловсрол, соёлын газраар зөвшөөрөгдсөн байна. БСШУС-ын 2003 оны 52 дугаар тушаалаар өөрчлөлт орсон.
2.5 Нэмэлт сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан суралцагчдад ашиглуулна. Боловсрол, соёлын газраар зөвшөөрөгдөөгүй сурах бичиг, гарын авлагыг сургалтад ашиглахыг хориглоно. БСШУС-ын 2003 оны 52 дугаар тушаалаар өөрчлөлт орсон.
2.6 Хамран сургах тойрогтой сургууль нь гүнзгийрүүлсэн /мэргэжлийн/ сургалттай ангид орохыг хүсээгүй хүүхдэд зориулсан хүрэлцэхүйц тооны жирийн бүлэгтэй байна.
Гурав. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг зохион байгуулах
3.1 Эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн санаачилгаар мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн аль ч ангиас зохион байгуулж болно.
3.2 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалттай холбогдон гарах нэмэгдэл зардлыг Бага, дунд боловсролын тухай хуулийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ.
3.3 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалттай сургууль нь элсэлтээ журмын дагуу шударга, ил тод, нээлттэйгээр зохион байгуулна.
3.4 Суралцагч хичээлийн жилд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын 2-оос илүүгүй чиглэлээр суралцана.
3.5 Их, дээд сургууль, коллежийн бүрэлдэхүүнд болон харъяалалд гүнзгийрүүлсэн буюу мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын ахлах сургууль байж болно. Эдгээр сургууль нь улс, бүс, аймаг, нийслэлийн хэмжээнд үйлчилнэ.
3.6 Энэ журмын 2.1-д тавигдсан шаардлагыг хангасан ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах шийдвэрийг тухайн сургуулийн зөвлөл гаргана.
3.7 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах тухай сургуулийн зөвлөлийн шийдвэрт дор дурьдсан үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж тусгасан байна:
3.7.1 гүнзгийрүүлсэн /мэргэжлийн/ сургалтын чиглэл;
3.7.2 гүнзгийрүүлсэн /мэргэжлийн/ сургалт явуулах анги, бүлэг, сурагчдын тоо;
3.7.3 гүнзгийрүүлсэн /мэргэжлийн/ сургалт явуулах багшийн нэр, мэргэшлийн зэрэг;
3.7.4 энэ журмын 2.1.1-д заасан шаардлагын талаар боловсролын газраас гаргасан дүгнэлт, түүний огноо; БСШУС-ын 2003 оны 52 дугаар тушаалаар өөрчлөлт орсон.
3.7.5 сурах бичиг гарын авлага, сургалтын бусад хэрэглэгдэхүүний хангамж;
3.7.6 гүнзгийрүүлсэн /мэргэжлийн/ сургалтыг хэд дүгээр ангиас эхлэх.
3.8 Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан буюу дагнасан хэлбэрээр байгуулагдсан ерөнхий боловсролын сургууль гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сургалтын төлөвлөгөө, киррикюлимийг хянаж батлахаас гадна уг сургалтыг явуулах зөвшөөрөл олгоно.
3.9 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын нэмэгдэл зардлыг сургалтын орчныг сайжруулах, гарын авлага, сургалтын бусад хэрэглэгдэхүүнээр хангах, тухайн хичээлийг зааж байгаа багш, хичээлийн туслах ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зарцуулна. Багш, туслах ажилтанд олгох нэмэгдэл хөлсний хэмжээ нь тухайн сургалтын зардлыг 30 хувиас хэтрэхгүй байна.
3.10 Дор дурдсан үндэслэлээр гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах шийдвэрийг сургуулийн зөвлөл хүчингүй болгоно:
3.10.1 гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн киррикюлимийг зөрчсөн;
3.10.2 сургалтын түвшин, чанар шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон;
3.10.3 багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн энэ журмын 2.1.2-т заасан шаардлагад нийцэхгүй болсон;
3.10.4 сургалт явуулж байгаа кабинет, лаборатори, тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүн нь шаардлага хангахгүй байгаа;
3.10.5 гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын төлбөрийг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн ;
3.10.6 энэ журмын 3.9-д заасан хэмжээг зөрчсөн;
3.10.7 төлбөрийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан;
3.10.8 энэ журмаар хязгаарлалт тогтоосон бусад шаардлагыг зөрчсөн.
3.11 Гүнгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг зогсоосон тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулсан төлбөрийн тухай хичээлийн жилийн үлдсэн хугацаанд ногдох хэсгийг тэдэнд буцаан олгоно.
3.12 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг чанаргүй зохион байгуулж, суралцагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн мэдлэг, чадвар эзэмшүүлээгүй багштай сургуулийн захиргаа хуульд заасны дагуу зохих хариуцлага тооцно.
3.13 Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалттай сургуулийн сургалтыг Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу 3 жил тутам аттестатчилж, сургалтын чанарт үнэлгээ өгч баталгаажуулна. Аттестатчлалыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдамж, зааврын дагуу аймаг, нийслэлийн, боловсрол, соёлын төв явуулна.
3.14 Мэргэжлийн сургалтаар тодорхой мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшүүлбэл суралцагчид мэргэжлийн зохих зэрэг, үнэмлэх олгоно.
…oOo…
Текст томруулах
A
A
A