A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
                                                                                сайдын 2003 оны 63 дугаар тушаалын хавсралт
 
Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам
 
                                         Нэг. Нийтлэг үндэслэл
     
     1. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилалыг тогтооход энэ журмыг баримтлана.
2. Энэ журмын дагуу ангилал тогтоох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсрол олгодог сургалтын байгууллага хамрагдана.
3.  Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилалыг тогтоох үүрэг бүхий Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэнэ/-тэй байна.
4. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтооход тухайн ангилалд тавигдах шаардлагын бителэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй шинжээчдийн хэсгийг томилж ажиллуулна.
5. Шинжээчдийн хэсгийн дүгнэлтийг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталгаажуулна.
6. Үндэсний зөвлөл, шинжээчдийн хэсгийн бүрэлдэхүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушалаар томилно.
7. Их сургууль, дээд сургулийн эрдмийн зөвлөлийн гишүүдийн тоо 10-аас доошгүй байна.
8. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь үндсэн орон тооны, 50-иас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна.
 
Хоёр. Дээд боловсролын сургалтын байгууллагын
ангилалд тавигдах шаардлага
 
Нэг. Их сургууль
 
1. Их сургууль нь шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр суурь ба хавсрага судалгаа явуулдаг, бакалавр, магистр, докторын сургалт эрхэлдэг, үйлдвэр үйлчилгээний бааз лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага байна.
2. Их сургуулийн ангилалд багтах дээд  боловсролын сургалтын байгууллаг дор дурдсан шаардлага хангасан байна:
2.1. шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр суурь болон хавсрага судалгаа явуулж, зарим үр дүн нь үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч зохих үр дүнгээ өгсөн байх;
2.2. судалгаа, шинж
илгээний ажилд зориулж  тууривсан бүтээл нь багшийн ажлыг үнэлэх нэг гол үзүүлэлт болж хэвшсэн байна.;
2.3. хоёроос доошгүй чиглэлээр докторын сургалт эрхэлдэг байх бөгөөд шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажитллах боловсон хүчин бэлтгэдэг байх;
2.4. сургалт, эрдэм шинжилгээний болон үйлдвэр, үйлчилгнээий зориулалт бшхий лабораториуд нь орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
2.5.багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын 15-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна;
2.6.дээд сургуулийн номын сан нь судалгаа, шинжилгээний болон сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мэдээллийн нөөц бөгөөд баггш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагчид шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших мэдээлл арга зүйн үйлчилгээний таатай орчин байх;
2.7. номын сан нь тухайн түвшний сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэдвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сан, интернетийн сүлжээтэй байж, мэдээллийн хүрэлцэхүйц сан хөмрөгтэй байх.
 
 
2. Дээд сургууль
 
 
1. Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг, дипломын болон бакалавр, магистрын сургалт эрхэлдэг, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага байна.
2. Дээд сургуулийн ангилалд багтах дээд болосролын сргалтын байгууллага дор дурдсан шаардлага хангасан байна:
2.1. шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг байх;
2.2. судалгаа, шинжилгээний ажилд зориулж туурвисан бүтээл нь багшийн ажлыг үнэлэх нэг гол үзүүлэлт болж хэвшсэн байх;
2.3. мэргэжлийн тодорхой чиглэлээр магистрын сургалтыг эрхэлдэг байх бөгөөд шинжлэх ухаан, технолги, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боловсон хүчин бэлтгэдэг байх;
2.4. сургалт, эрдэм шинжилгээний лабораториуд нь орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдосн байх;
2.5. багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын 15-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байх;
2.6. дээд сургуулийн номын сан нь судалгаа, шинжилгээний болон сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мэдээллийн нөөц бөгөөд багш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагчид шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдэлг боловсрол эзэмших мэдээлэл арга зүйн үйлчилгээний таатай орчин байх;
2.7. номын сан нь тухайн түвшиний сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сан, интернетийн сүлжээтэй байж, мэдээллийн хүрэлцэхүйц сан хөмрөгтэй байх.
 
3. Коллеж
 
1. Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.
2. Коллежийн ангилалд багтах дээд боловсролын сургалтын байгууллага дор дурдсан шаардлага хангасан байна:
2.1. сургалтын лаборатоиуд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
2.2. багш нар нь магистраас доошгүй зэрэгтэй байх;
2.3.коллежийн номын саннь сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мэдээллийн нөөц бөгөөд багш, суралцагчид мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших мэдээлэл арга зүйн үйлчилгээний таатай орчин байх;
2.4. номын сан нь тухайн түвшний сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сан байх.