A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЛТНЫ ШОРООН ОРДЫГ АШИГЛАХ ЯВЦАД ҮҮССЭН ГАЗРЫН ЭВДРЭЛИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫН ЗАРДЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бүлэг: 1979
Үйлдвэр, худалдааны сайд, Байгаль орчны сайдын 2002 оны
                                            109/222 дугаар  хамтарсан  тушаалын 2 дугаар хавсралт
 
АЛТНЫ ШОРООН ОРДЫГ АШИГЛАХ ЯВЦАД ҮҮССЭН ГАЗРЫН ЭВДРЭЛИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫН ЗАРДЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
 
Нэг. Үнэлгээг хэрэглэх чиглэлүүд
 
1.1. Алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн уурхайн эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг тухайн уурхайн байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах болон уул уурхайн төсөл зохиох, байгаль орчны бохирдыг арилгах арга хэмжээнүүдийн зардлыг төлөвлөхөд ашиглана.
 
Хоёр. Үнэлгээг хэрэглэх заавар
 
2.1. Тухайн алтны уурхайн нөхцөлд үүссэн газрын эвдрэлийн хэмжээг тайлбайгаар, нөхөн сэргээх ажил хийгдэх шаардлагатай уулын ажлын хэмжээг эвдрэлийн төрөл тус бүрээр м3-ээр маркщейдерийн хэмжилтээр тогтооно.
2.2. Эвдрэлийн төрөл тус бүрд заавал хийгдэх нөхөн сэрээлтийн ажлын стандартад дүйцэхүйц хамгийн бага ажлын хэмжээгээр тодорхойлно.
Хийгдэх шаардлагатай нөхөн сэргээх ажлын хэмжээг тогтоохдоо алтны шороон ордын нөхцөлд нөхөн сэргээлт хийх Монгол Улсын стандарт MNS 4916:2000, MNS 4917:2000, MNS 4918:2000, MNS 4920:2000-д тусгагдсан үзүүлэлтийг хангахуйц түвшинд байхаар тодорхойлно.
2.3. Тухайн уурхайд хэрэглэгдэж байгаа ашиглагдах боломжтой тоног төхөөрөмж болон бусад хэрэглэх боломжит /гэрээ, түрээс, лицензийн/ уурхайн техникүүдийг нөхөн эргэлтийн ажлын төрөл бүрд хэрэглэхээр тооцно.
2.4. Тухайн нөхөн сэргээх ажлын төрөл тус бүрээр хийгдэх ажлын хэмжээг хэрэглэгдэх техникүүдийн зардлын нэгжийн үнэлгээгээр /тушаалын 1 дүгээр хавсралтад тусгагдсан/ үржүүүлж, төрөл тус бүрийн зардлын дүнг тодорхойлно.
2.5. Нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлыг тооцохдоо төрөл тус бүрийн зардлуудын дүнг нэмж гаргана.
2.6. Нэгж талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардлын дүнг гаргахдаа нийт нөхөн сэргээх зардлыг нөхөн сэргээсэн талбайн хэмжээнд хувааж гаргана.
 
Гурав. Жишээ,  тооцоо
 
Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын алтны шороон ордын ашигласан талбайн хэсэг дээр жишээ болгон нөхөн сэргээлтийн ажлын зардлыг дээрх үнэлгээг ашиглан тооцвол:
Хайлаастын алтны шороон ордод нийт 113 га талбайд ашиглалт явуулжээ. Үүний  16 га-д нөхөн сэргээлт хийгдсэн байна.
1. Хайлаастын алтны шороон ордын хэмжээнд ил уурхайн малталт, овоолго, туслах байгууламж зэргээс үүссэн газрын эвдрэлийн хэмжээ  9(113-16)=97 га бөгөөд нөхөн сэргээх ажил хийгдэх шаардлагатай уулын ажлын хэмжээ 2407.8 мян.м3 байгааг макщейдерийн хэмжилтээр тогтоожээ. Ооу; 5
А.Дотоод овоолго 1665.8 мян.м3
 
Б.Гадаад овоолго 600.0 мян.м3
 
В.Далан, суваг зэрэг туслах байгууламж 92 мян.м3
 
Г.Шимт хөрсний овоолго 50.0 мян.м3
 
Хайлаастын алтны шороон ордын хэмжээнд нөхөн сэргээлт хийх боломжтой техник, тоног төхөөрөмжийг дараах уг уурхайд ашиглаж буй тоног төхөөрөмжийг ашиглах байдлаар тооцов. Үүнд:
-Бульдозер КАТ Д-8 (том бульдозер)
-Бульдозер Т-170 (жижиг бульдозер)
-Экскаватор КАТ-322 (1.5 м3 шанагатай)
-Автосамосвал 769
Хайлаастын алтны ил уурхай нь хөрс хуулалт ихтэй,  уул техникийн хүнд нөхцөлд ажиллаж буй уурхайд хамаарна. Иймд нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээний 2 дахь баганын үзүүлэлтийг ашиглан дараах байдлаар нөхөн сэргээх ажилд  зарцуулагдах зардлын хэмжээг тогтоов.
А. Техникийн нөхөн сэргээлтийн үе шатны ажил:
1. Уурхайн малталтын дүүргэлт ба налуулж тэгшлэх:
Нийт гадаад овоолгын намсгалтад түүний эзэлхүүний 1/3 хэсэг буюу 200.0 мян.м3 хэмжээний газар шорооны ажил хийгдэхээс 100 мян.м3-ыг КАТ Д-8 бульдозероор, үлдэх 100 мян.м3-ыг 150 м зайтай орших уурхайн малталтад экскаватор КАТ-322-оор ачиж, автосамосвал 769-өөр тээвэрлэн асгаж, бульдозероор түрж тэгшилнэ. Зардал нь:
100.0 мян.м3х180 төг/м3= 18 000.0 мян.төг /үнэлгээний хүснэгт, тушаалын хавсралт 1-ийн 2.2-оор
100.0 мян.м3х 600 төг/м3= 60 000.0 мян.төг /үнэлгээний 1.2-оор/
2. Овоолго тэгшлэх:
Дотоод овоолгын оройн хотгор, гүдгэрийг 0.3-0.5 м-ээр бульдозероор засч тэгшлэнэ.
Дотоод овоолгын 30-50 %-иар хийнэ.
50 % буюу 832.9 мян.м3 х 180 төг/м3= 149922.0 мян.төг /үнэлгээний 2.2-оор/
3. Туслах байгууламжийг тэгшлэх:
Далан суваг зэрэг туслах байгууламжийн ажлаас үүссэн 92.0 мян.м3 овоолгын 1/2 орчмыг тухайн орчны рельфийн дагуу жижиг бульдозероор түрж налуулж тэгшлэнэ.
46.0 мян.м3 х 120төг/м3= 5520.0 мян.төг /үнэлгээний 5.2-оор/
4. Талбайн тэгшлэлт
Дотоод, гадаад овоолго болон туслах байгууламжийн овоолгыг ерөнхийд нь хамсган тараасныг дахин тухайн орчны гадаргын хотгор, гүдгэрт тохируулан тэгшлэнэ.
97 га нь 970 000.0м2 талбай юм.
970.0 мян.м2 талбайн хэмжээнд 0.3-аас багагүй м зузаантайгаар бульдозероор тэгшлэлт хийнэ гэж үзвэл 291 мян.м3 газар шорооны ажил хийнэ.
Зардлыг тооцвол:
291.0 мян.м3 х 180 төг/м=52 380.0 мян.төг (4.2)
5. Үржил шимт хөрсөөр хучих.
Тэгшлэлт хийсэн нийт нөхөн сэргээлтийн талбайг 0.2 м-ийн зузаан үржил шимт хөрсөөр хучихад 970 мян.м3 х 0.2м=194 мян м3 үржил шимт хөрс шаардагдана.
Энэ ажилд ашиглахаас гадна нэмж 144 м3 үржил шимт хөрс нөхөн сэргээж буй хэсгийн ойролцоогоос авч ашиглана.
Зардал нь: 50 мян.м х 120 төг/м3=6000мян.төг (үнэлгээний 6.2Б)
144 мян.м3 х 600 төг/м3 = 86400 мян.төг (үнэлгээний 6.1-ээр)
Дүн нь: 92400 мян.төг
Б.Биологийн нөхөн сэргээлтийн үе шатны ажил:
Хайлаастын алтны ил уурхайд техникийн нөхөн сэргээлт хийсний дараа бэлчээрийн зориулалтаар ургамалжуулна.
1 га-д 60.0 мян.төг зарцуулах буюу нийт 97 га-д 5 820.0 мян.төг болно. /Үнэлгээний 7.1-ээр/
Нийт 378 222 мян.төг-ийн ажил хийгдэнэ. Үүнээс 1 га-д 3899.47 мян.төг-ийн зардал гарах бөгөөд 1м2 талбайг нөхөн сэргээх өөрийн өртөг дээрх тооцоогоор 390 төг болно.