A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Төрийн сангийн газар, хэлтсийн ажилтнууд болон төлөөлөгчийн ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд
Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
07 дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот
                                                                                      тушаалын Хавсралт № 2
 
 
 
                                Төрийн сангийн газар, хэлтсийн ажилтнууд болон төлөөлөгчийн ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд
 
1.Улсын болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд нь чанартай гаргаж тушаасан байх;
 
          2.Төсвийн урсгал болон нийт тэнцлийг төлөвлөсөн хэмжээнээс сайжруулсан байх;
 
          3.Гадаад, дотоод зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугаца хэтэрсэн өргүй байх;
 
          4.Улсын болон орон нутгийн төсөвтэй харилцагч төсөвт байгууллагуудын өр, авлагыг барагдуулах ажлыг тогтмолжуулж, нэмж гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өмнөх оны гүйцэтгэлээс бууруулсан байх;
 
          5.Төсвийн орлого, зарлагын сарын мэдээг хугацаанд нь тогтмол гаргаж холбогдох газарт тушааж хэвшсэн байх;
 
          6.Санхүү, төсвийн сахилга батыг ханган биелүүлж, зөрчилгүй ажилласан байх;
 
          7.Зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх;
 
          8.Шууд удирдлагандаа ажилладаг төрийн сангийн болон төсөвт байгууллагуудын санхүү, бүртгэл тооцооны ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөгөө өгч, семинар сургалт зохион байгуулж, тэдний ажлыг үнэлж дүгнэсэн байх;
 
          9.Санхүү, бүртгэл, тайлангийн мэдээллийг компьютерээр боловсруулж хэвшсэн байх;
 
          10.Санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох талаар тодорхой санаачлага гарган ажиллаж үр дүнд хүрсэн байх.
 
 
                             *        *        *