A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗЭВСЭГЛЭЛ ТЕХНИК, МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ, БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРАМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Батлан хамгаалахын сайдын 2001 оны
 43 тоот тушаалын хавсралт
 
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗЭВСЭГЛЭЛ ТЕХНИК, МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ, БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.        "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийг батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлж зэвсэглэл техник, материал хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж / цаашид үндсэн хөрөнгө, материал хэрэгсэл гэх/ -ийг худалдах, худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.        Хуулийн дагуу байгуулагдах тендерийн хороо нь орон тооны бус байх бөгөөд түүний шийдвэр нь тухайн тендерийн хороог байгуулсан байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдгээр баталгаажна.
3.        Бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явцад аливаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ нь холбогдох дүрэм, журмыг зөрчиж гажуудал гаргахгүй байх, үйл ажиллагааг нь олон нийтэд нээлттэй, ил тод байлгахад чиглэгдэнэ.
4.        Улаанбаатар, түүний ойролцоо /Налайх, Их булаг, Сонгино, Алтанбулаг.Таван толгой/ байрладаг цэргийн анги, байгууллагуудад тендерийн хороо байгуулагдахгүй, харин бие даан хангалтаа зохион байгуулдаг хөдөөгийн цэргийн анги, салбарт тендерийн хороо байна.
5.        Энэхүү журмын хэрэгжилтэд Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хяналт тавьж, зохицуулалт хийнэ.
 
Хоёр.Журмын нэр томъёо
6.        "Худалдах үндсэн хөрөнгө" гэсэн ойлголтод илүүдэлтэй болон ашиглалтгүй, холбогдох журмын дагуу үндсэн хөрөнгийн данснаас хасагдах нөхцөлүүдийг хангасан, худалдахаар зохих шийдвэр гарсан, цаашид иргэний зориулалтаар ашиглах боломжтой техник , тоног төхөөрөмж, барилга байгууламж, эд хөрөнгийг хамааруулна.
7.        "Худалдан авах үндсэн хөрөнгө" гэсэн ойлголтод батлан хамгаалах салбарын хэрэгцээнд зориулж худалдан авах зэвсэглэл техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, эд хөрөнгийг хамааруулна.
8.        "Материал хэрэгсэл" гэсэн ойлголтод цэргийн хэрэгцээнд бэлтгэн нийлүүлэх дүрэмт хувцас, хүнс хэрэглэл, шатахуун тосолгооны материал, тусгай шингэн, барилгын материал, түлшний мод, нүүрс, сэлбэг хэрэгсэл, эм хэрэглэлийг хамааруулна.
9.        "Ажил" гэж   барилга байгууламж болон зэвсэглэл техникийн засварын
ажил, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил.түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг хэлнэ.
10.   "Барилга, байгууламжийн ажил" гэж барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх, эсвэл хүн, хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглахад хүргэж байгаа бусад ажлыг хэлнэ.
11.   "Үйлчилгээ" гэж хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг мэргэжлийн үйлчилгээг хэлнэ.
12.   Бараа, ажил, үйлчилгээний төсөв гэдэгт "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуульд заасны дагуу тухайн бараа, ажил, үйлчилгээний бүх багцын нийлбэр өртгийг хамруулна.
13.   Батлан хамгаалах салбарын нууцлалт, хангалт тасралтгүй байх, нээлттэй тендер явуулахад шаардагдах хугацаа хангалтгүй, яаралтай зэрэг өвөрмөц онцлогийг харгалзан зэвсэглэл, байлдааны техник, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, цэргийн нормт материал хэрэгсэл.галт хэрэглэл, цэргийн ангиудын барилгын угсралт, засварын ажил зэргийг хязгаарлагдмал тендер шалгаруулалтад хамруулан гүйцэтгэгчийг сонгох арга хэмжээг зохион байгуулна.
 
Гурав, Үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдах,худалдан авах ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох талаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын хүлээх үүрэг,эрх
14.   Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь дараах үүргийг хүлээнэ.
а/ Дараа онд салбарын хэмжээнд төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг төлөвлөгөөний төслийн хамт боловсруулж төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх;
б/ Агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдах, худалдан авахаар ирүүлсэн саналыг хянан үзсэний үндсэн дээр хууль, тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэрийг цаг тухайд нь гаргах;
в/ Агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжийн санал, захиалгыг үндэслэн салбарын хэмжээнд тухайн жилд худалдах, худалдан авах үндсэн хөрөнгө, материал хэрэгслийн жагсаалтыг боловсруулж, баталгаажуулах;
г/ Яамны тендерийн хорооны хэмжээнд гүйцэтгэх ажил, үйлчилгээний төлөвлөлтийг хянаж, зохицуулалт хийх;
д/ Агентлаг ,харъяа байгууллага , аж ахуйн нэгжийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдах , худалдан авах, ,ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааны тендерийн хороодын ажлыг хянаж шалгах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
ө/ Шаардлагатай тохиолдолд худалдах, худалдан авахаар санал ирүүлж байгаа үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг бодит байдал дээр нь шалгах;
ё/ Салбарын хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийн бүртгэлийг хөтлөх;
15.   Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага дараах эрхийг эдэлнэ.
а/ Агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжийн тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөлтийг хянаж батлах;
б/ Энэхүү журмын 12-д заасны дагуу Батлан хамгаалах яам болон агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээг нэгтгэн тухайн оны батлагдсан төсөвт багтаан үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдан авахтай холбогдсон тендерийг зарлах;
в/ "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийн 9.6, 9.7-д заасны дагуу бүх багцын нийлбэр өртгийг үндэслэн агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг нэг буюу хэд хэдэн багцад хувааж, гэрээ байгуулах эрхийг хэд хэдэн тендерт оролцогчдод олгох асуудлыг шийдвэрлэх;
г/ Агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдах, худалдан авах, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох талаарх санал , шийдвэр, бүрдүүлсэн бичиг баримт нь шаардлага хангаагүй тохиолдолд тэдгээрийг хүлээн авахаас татгалзах;
д/ Энэхүү журмын 13-д заасны дагуу хязгаарлагдмал тендер шалгаруулалтад хамруулж, шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгох нөхцөл, үндэслэлийг боловсруулж, гэрээ байгуулах эрх олгох;
е/ Бүх шатны тендерийн хороодоос бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг бүртгэхтэй холбогдсон асуудлаар шаардлагатай материалыг гаргуулж авах;
г/ Дөрөв. Үндсэн хөрөнгө,материал хэрэгслийг худалдах, худалдан авах, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох талаар агентлагийн хүлээх үүрэг ,эрх.
16.   Агентлаг дараах үүргийг хүлээнэ.
а/ Тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөлт, жагсаалтыг холбогдох төсвийн хамт санхүүгийн шинэ жил эхлэхээс 3 сарын өмнө батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;
б/ Яамнаас баталж, шийдвэрлэсэн бараа, ажил, үйлчилгээний жагсаалтын дагуу үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдан авахад шаардагдах хөрөнгийг тухай бүр санхүүжүүлж байх;
в/ Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох арга хэмжээг харъяа анги, байгууллагадаа зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
г/ Худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь улсын стандарт, чанарын жишиг, техникийн нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
д/ Агентлагийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийн бүртгэлийг хөтлөх;
е/ Худалдахаар санал оруулсан үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг тоногдох, эвдэрч иж бүрдэл алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч бүрэн бүтэн байдлыг хангуулах;
ё/ Худалдах үндсэн хөрөнгөд суурилагдсан тусгай зориулалтын техник, табель хэрэгслийг цаашид хэрхэн ашиглах , нөхөн хангах саналаа Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
ж/ Бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгосон, тендер зарласан болон хэрэгжилтийн явцын талаар cap тутам, шаардлагатай гэж үзвэл тухай бүр нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж байх;
17.   Агентлаг дараах эрх эдэлнэ.
а/ Харъяа анги , байгууллага, аж ахуйн нэгжээс худалдан авах, худалдахаар санал ирүүлж байгаа үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг бодит байдал дээр нь шалгах;
б/ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтын дагуу агентлагийнхаа хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулах;
в/ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж, холбогдох шийдвэр гаргуулсны дагуу харъяа анги, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хэрэгцээг нэгтгэн өөрийн эрх хэмжээний төсөвт өртөгт багтсан үнэтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хэд хэдэн багцад хувааж, гэрээ байгуулах эрхийг хэд хэдэн тендерт оролцогчдод олгох;
г/ Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг харъяа анги, байгууллагууд хэрхэн зохион байгуулж байгаад шалгалт хийж, хариуцлага тооцох;
Тав. Үндсэн хөрөнгө, материал хэрэгсэл худалдах, худалдан авах, талаар анги, байгууллагын үүрэг , эрх
18.   Анги, байгууллагын үүрэг.
а/ Анги, байгууллага нь худалдах саналтай байгаа үндсэн хөрөнгө, материал хэрэгсэлд нэг бүрчилсэн шалгалтыг хийж түүний чанар байдлыг зөв тогтоон зохих бичиг баримтыг бүрдүүлж харъяа агентлагт, Батлан хамгаалах яамны харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэх;
б/ Худалдахаар санал гаргасан үндсэн хөрөнгө, материал хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
в/ Цэргийн хэрэгцээнд чанар, стандартын шаардлагад бүрэн нийцсэн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах арга хэмжээг зохион байгуулах;
г/ Үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдахаар гаргасан зохих дээд байгууллагын шийдвэрийг биелүүлэх;
д/ Тухайн жилд худалдан авах үндсэн хөрөнгө, материал хэрэгсэл, ажил, үйлчилгээний захиалгаа санхүүгийн жил эхлэхээс 4 сарын өмнө харъяа агентлагийн холбогдох газар, хэлтэст, Батлан хамгаалах яамны харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэх;
е/ Анги, байгууллагын хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийн бүртгэлийг хөтлөх;
ё/ Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, худалдах, гүйцэтгэгчийг сонгохтой холбогдсон асуудлын талаар cap тутам агентлагтаа мэдээ ирүүлж байх;
19.   Анги , байгууллагын эрх.
а/ Үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг худалдах, худалдан авах тухай саналаа агентлагийн холбогдох мэргэжлийн газар, хэлтэст, Батлан хамгаалах яамны харъяа байгууллага, аж  ахуйн нэгжүүд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт уламжлах;
б/ Хангалтаа биө даан зохион байгуулдаг хөдөөгийн анги, салбарууд холбогдох дээд шатны байгууллагын шийдвэрийн дагуу өөрийн эрх хэмжээний төсөвт өртөгт багтсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох, тендер зарлах;
в/ Өөрийн эрх хэмжээний төсөвт өртөгт багтсан үнэтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хэд хэдэн багцад хувааж, гэрээ байгуулах эрхийг хэд хэдэн тендерт оролцогчдод олгох;
г/ Чанар, стандартын шаардлага хангаагүй бараа, ажил, үйлчилгээг хүлээн авахгүй байх, энэ тухай саналаа дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
Зургаа. Худалдан авах бараа ,ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох
20.    Тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгохдоо "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил,үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шат шатны тендерийн хороо, үнэлгээний хэсгийг байгуулна.
21.    Бие даан хангалтаа зохион байгуулдаг хөдөөгийн анги.салбар болон байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд байгуулагдах тендерийн хороо нь бараа, үйлчилгээний төсөвт өртөг 5000001, ажлын төсөвт өртөг 1000 0001 төгрөг байхаар бол тендер зохион байгуулна.
Хөдөөгийн анги,салбар болон байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тендерийн хорооны дарга нь тухайн захиалагч байгууллагын дарга эсвэл түүний эрх олгосон албан тушаалтан байх бөгөөд тендерийн хорооны дарга нь санхүүгийн ажилтан, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг бүхий 1 буюу хэд хэдэн ажилтан, бараа худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчийг оролцуулж тендерийн хороог томилно.
Төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний ерөнхий штабын тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн өмчийн хорооны салбар хариуцсан ажилтныг нэмж оруулна.
22.    Агентлагуудад байгуулагдах тендерийн хороог агентлагийн даргын тушаалаар томилох бөгөөд бараа, үйлчилгээний төсөвт өртөг10 000 001-50 000 000, ажлын төсөвт өртөг 20 000 001-75 000 000 төгрөг байхаар бол тендер зохион байгуулна.
Тендерийн хороо нь захиалагч байгууллагын төлөөлөгч, санхүүгийн ажилтан.ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг бүхий 1 буюу хэд хэдэн ажилтан, зөвлөх инженер, бараа худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
Тендерийн хороон дарга нь агентлагийн дарга буюу түүний эрх олгосон албан тушаалтан байна.
23.    Батлан хамгаалах яамны тендерийн хорооны дарга нь яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу түүний эрх олгосон албан тушаалтан байна.
Яамны тендерийн хороо нь бараа, үйлчилгээний төсөвт өртөг 50 000 001 - 100 000 000, ажлын төсөвт өртөг 75 000 001-150 000 000 төгрөг байхаар бол тендер зохион байгуулна.
Тендерийн хороо нь яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн, захиалагч байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, ажлын гэрээний хувьд дэд бүтцийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг бүхий 1 буюу хэд хэдэн ажилтан, эсхүл инженерийн зөвлөх компани, бараа худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
24.    Тендерийн хороодын үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэлгээний хэсэг байгуулах ба түүнд тендерийн хорооны гишүүдийн 2/3- аас илүүгүй нь орж болно.
25.    Аль ч шатны тендерийг зохион байгуулахдаа "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хууль, Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан "Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам" болон салбарын онцлогийг харгалзан энэхүү журмыг удирдлага болгоно.
 
 
БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР