- Нүүр
- Сайдын тушаал
- БЭЛЧЭЭР ТАРИАЛАНГИЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, МЭРЭГЧАМЬТАНТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны А/80
дугаар тушаалын хавсралт
БЭЛЧЭЭР ТАРИАЛАНГИЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, МЭРЭГЧАМЬТАНТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь бэлчээр, тариалангийн хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээний үр дүнгийн байдалд мэргэжлийн хяналт тавихтай холбогдон хэрэгжүүлэгч байгууллага, улсын байцаагч, устгалт хийгдэж байгаа нутаг дэвсгэр дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээнд тавих хяналтыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, төв, орон нутаг дахь ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэхүү журмыг дагаж мөрдөнө.
4. "Хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх" гэдгийг хөнөөлийн мэдээг нэгтгэх, тархалт олшролтыг судлан тогтоох, устгах, хязгаарлалт, хорио цээр тогтоох, үр дүнг тооцох иж бүрэн арга хэмжээ гэж ойлгоно.
5. Уг журмын шаардлагыг ханган биелүүлэхэд хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, "Ургамал хамгааллын тухай" хуулийн 4 дүгээр зүйл, 5,7 дугаар зүйлийн 3-ын 7, "Байгалийн ургамлын тухай" хуулийн 7 дугаар зүйл, Сангийн сайд, ХААҮ-ийн сайдын хамтарсан 1998 оны а/147 дугаар тушаалаар баталсан "Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх журам"-ын 2-ын 1.2, 4-ийн 3 дахь заалт болон тэдгээртэй нийцүүлэн төв, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, стандартыг дагаж мөрдөнө.
Хоёр. Хөнөөлт шавьж , мэрэгч амьтантай тэмцэх
арга хэмжээний технологи, үр дүнд хяналт тавих
1.Хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэгч болон орон нутгийн төр, захиргааны байгууллага хооронд байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт;
2.Хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх ажилд шаардагдах буудай, ургамлын тос, ургамал хамгаалах бодис нь гэрээнд заагдсан хэмжээ, стандарт, чанарын шаардлага хангасан эсэх;
3.Өгөш, ажлын шингэнийг технологийн дагуу бэлтгэсэн эсэх;
4.Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгаалал, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан устгах зориулалттай бодис, био бэлдмэл хэрэглэж буй эсэх
5.Хөнөөлт шавьж, мэрэгч амьтан тархсан голомт нутгийг хэрхэн зөв сонгож, гэрээнд заагдсан талбайг бүрэн хамруулж устгах арга хэмжээг гүйцэтгэсэн байдал, тухайн ажилд дохиочин авч ажиллуулсан эсэх;
6.Өгөш, ажлын шингэнийг ашиглаж онгоц буюу газрын техникээр устгах арга хэмжээг явуулж буй үеийн технологийн мөрдөлт;
7.Хөнөөлт шавьж, мэрэгч амьтныг устгах арга хэмжээг гүйцэтгэсэн талбайгаас тодорхой цэгүүд сонгон авч техникийн үр дүнг ХАА-н сайдын /хуучин нэрээр/ 1988 онд баталсан "Үлийн цагаан оготнотой тэмцэх" , "Хөнөөлт шавьж цараатай тэмцэх" зөвлөмжийг үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөх;
8. Өгөш, ажлын шингэн найруулсан талбайг хүн, малд аюулгүй болгон цэвэрлэж, хорио цээр тогтоосон эсэх;
9. Хөнөөлт шавьж, мэрэгч амьтныг устгах ажлыг гүйцэтгэсэн талбайд тогтоосон хорио цээрийн хэрэгжилт;
10. Ургамал хамгаалах бодистой харьцаж буй ажиллагсдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны биелэлт, үр дүнгийн байдал;
11. Хөнөөлт шавьж, мэрэгч амьтны устгалын үр дүн хангалтгүй гэж үнэлэгдсэн тохиолдолд буруутай эзэн, үр дүнг бууруулсан бодит шалтгааныг тогтоож, залруулах санал боловсруулах.
Гурав. Аймаг, нийслэл, сум, дүүргийн
Засаг даргын бүрэн эрх
1. Аймаг, нийслэл, сум дүүргийн төсөвт ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулах зардлыг тусгаж, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг тооцох;
2. Тэмцэх арга хэмжээг гүйцэтгэж байгаа хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлж, томилогдон ажиллаж байгаа ажилчдын сахилга зохион байгуулалт, ажлын технологийн чанарт байнгын хяналт тавьж ажиллах;
3. Тэмцэх арга хэмжээ хэрхэн үр дүнтэй болсон талаар хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээг дүгнэж үнэлэлт, дүгнэлт гаргах;
4.Тэмцэх арга хэмжээг гүйцэтгэсэн талбайг хүлээн авч цаашид хөнөөлт шавьж, мэрэгч амьтанг тархаагүй байх бүх талын үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх;
5. Өгөш, ажлын шингэн бэлтгэсэн талбайг бүрэн цэвэрлүүлэн хүн, малд аюулгүй болгон хорио цээр тогтоож түүний хэрэгжилтэнд байнгын хяналт тавих;
6. Хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцсэн талбайд хорио цээр тогтоож түүний хэрэгжилтэнд хяналт тавих;
Дөрөв. Хүлээлгэх хариуцлага
1. Энэхүү журмын биелэлтэд Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба түүний харьяа энэ чиглэлийн орон нутаг дахь алба, нэгжүүд хяналт тавина;
2. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдэд шаардлага тавьж хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;
3. Маргаантай асуудлаар холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагаас шинжээчийн хэсэг томилон дүгнэлт гаргуулах;
4. Уг журмыг зөрчсөн этгээдэд Монгол улсын "Ургамал хамгааллын тухай" хуулийн 12 зүйлийн 1.1, 2.2, "Захиргааны хариуцлагын тухай" хуулийн 43-р зүйлийн 2, 46-р зүйлийн1 дэх заалтууд "Төрийн хяналт шалгалтын тухай" хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5. Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
………………о О о…………….
Текст томруулах
A
A
A