- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖҮҮДЭД ХАРИЛЦАХ ДАНС НЭЭХ, АШИГЛАХ, ТАЙЛАГНАХ ЗААВАР
ХХАА-н сайдын 2002 оны А/51 тоот тушаалын хавсралт
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖҮҮДЭД ХАРИЛЦАХ ДАНС НЭЭХ, АШИГЛАХ, ТАЙЛАГНАХ ЗААВАР
Нэг. Ерөнхий зүйл.
1.1. Энэ зааврын зорилго нь "ХАА-н салбарын хөгжил төсөл"-ийн хэрэгжүүлэх нэгж /цаашид ТХН гэх/-үүдийн санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг төслийн удирдах нэгж /цаашид ТУН гэх/-ийн харилцах данснаас шилжүүлэн байршуулах замаар ашиглах, тайлагнахад оршино.
Хоёр. Хөрөнгө зарцуулах
2.1. ТХН-ийн харилцах дансыг тухайн орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны аль нэгэн банканд байршуулна.
2.2. Арилжааны банканд нээгдсэн харилцах данснаас ТХН-ийн захирал, туслах ажилтны гарын үсэг бүхий баримтаар гүйлгээг хийнэ.
Гурав. Хөрөнгийн зориулалт
3.1. ТУН-ээс ТХН-ийн зөвхөн тухайн сард хэрэглэх дараах зардлуудыг төлөвлөгөөнд заасан хэмжээгээр шилжүүлнэ.
• Цалин
• бичиг хэрэг
• шуудан холбоо
• бензин
• сургалт
• семинарын зардал
• томилолт
Дөрөв. Хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт
4.1. ТХН-ийн туслах ажилтан нь мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх, баримтын бүрдэлтэд /зориулалтын маягтаар гаргасан эсэх, тамга тэмдэг, гарын үсэг бүрэн эсэх, хадгалалт зөв эсэх, тоо, үнэ засваргүй байх/ хяналт тавина.
Тав. Сарын тайлан гаргах, тайлагнах
5.1. ТХН-ийн туслах ажилтан нь ажил гүйлгээ гарсан тухай бүрд зардлыг зориулалтын дагуу ТУН-ээс хүргүүлсэн маягтаар цаг хугацаанд нь үнэн зөв хуримтлуулан бүртгэж төсвийн зарцуулалтыг cap бүрээр гаргана.
5.2. ТХН-ийн захирал туслах ажилтны гаргасан сарын тайланг хянан баталгаажуулж зохих тайлбарын хамт дараа сарын 05-ны дотор урьдчилсан байдлаар ТУН-д факс, е-мэйлийн аль нэгнээр, үндсэн баримтыг дансны хуулгын хамт шуудангаар ирүүлнэ.
5.3. ТХН нь дараа сард хийх ажлаа ТУН-тэй урьдчилан тохиролцож, шаардагдах зардлын төсвийг дээрх тайлангийн хамт ирүүлнэ.
5.4. Төслийн нягтлан бодогч нь ТХН-ээс ирүүлсэн тайлангийн баримтын бүрдэл, зардлыг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг хянан үзэж, үндсэн баримттай нь тулгасны дараа бүртгэлд авах бөгөөд дараа сард хийх ажил нь төслийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж буйг шалгасны дараа шаардлага хангасан тохиолдолд хэрэгцээт зардлын санхүүжилтийг дараа сарын 10-ны дотор шилжүүлнэ.
5.5. Хэрэв ирүүлсэн тайлан нь үндсэн баримтаас зөрүүтэй, баримтын бүрдэл дутуу байвал төслийн нягтлан бодогч нь ТХН-ээс анхан шатны баримт, холбогдох бусад материалыг дахин шаардаж гаргуулна.
5.6. Энэ зааврын 5.5-д заасан шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтанд "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 23.1.2, 23.1.3 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A