- Нүүр
- Сайдын тушаал
- АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН ЗАГВАР
Байгаль орчны сайдын 2002 оны 159 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн
Гарал үүслийн тодорхойлолтын загвар
Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт нь ан амьтны зүйлээс хамаарч тодорхойлолт бичиг эсхүл зүүлт хэлбэрээр байна.
ТОДОРХОЙЛОЛТ БИЧИГ
Сери ...................... Дугаар ..........
Аймаг ............................................................. Сум...................................................
Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бэлтгэгчийн нэр, хаяг ............................... ............................................................................................................................................
Ан амьтны тоо, хэмжээ ....................................................................................................
Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бэлтгэх эрхийн бичиг эсхүл гэрээний дугаар ...........................
Түүхий эдийн нэр,
Төрөл: ...............................................................................................................................
Олгосон он .............. сар ............. өдөр ...............
Хүчинтэй хугацаа .......................... сар
Олгосон
/тэмдэг/
...............................................................................................................................
/Гарал үүслийн тодорхойлолт олгосон улсын
байцаагчийн овог нэр, тэмдэг, гарын үсэг/
ЗҮҮЛТ
Зүүлтийг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтын адил үзнэ.
Зүүлт нь цоожлогддог, гадны нөлөөнд тэсвэртэй, аймаг бүрээр ялгавартай тусгай серийн дугаартай, тухайн жилд өөр өөр өнгийн ялгаатай байхаар хэвлүүлнэ.
Тухайн жил ашиглагдах зүүлтийн тоо хэмжээ, сери, өнгөний ялгааг Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар Сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бөгөөд түүний хэвлүүлэх болон орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулна. Зүүлтийн загварыг арын хуудаснаас үз.
Зүүлтийн загвар
Зүүлтийн тодорхойлолт
Тайвек цаасан зүүлт
Зүүлтийн хэмжээ 2,54 х 17,78
Зүүлтийн нэг талд 2,54 х 2,54 см хэмжээтэй цавуулаг хэсэгтэй
Наалтын хэсэг дээр тусгай хамгаалалтын зүсэлттэй, хүйтнийг даах чадвартай
Цагаан суурь өнгө дээр нэг өнгөөр үсэг, дүрсийг хэвлэнэ
Наалтын хэсэг дээр долоон оронтой, дараалсан тоотой
Арваар багцалсан байдлаар хэвлэгдэнэ.
/Хавсрагдсан зургаас харна уу/
Текст томруулах
A
A
A