- Нүүр
- Сайдын тушаал
- ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны
83/101 дүгээр хамтарсан тушаалын хавсралт
ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ,
ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
1.Энэхүү журмын зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, технологийн хяналт тавих, тэдгээрийг санхүүжүүлэхтэй холбогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг зохицуулахад оршино.
2.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээннд мод, сөөгний үр, боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах мод үржүүлгийн газар, хамгаалалтын ногоон зурвас, модлог ургамалын цэцэрлэг байгуулах, ой зохион байгуулалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хөнөөлт шавьж, өвчин, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах зэрэг ажил үйлчилгээ хамаарна.
3.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг Ойн тухай хуулийн дагуу дор дурдсан эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд:
3.1.улсын ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон болон хамгаалалтын бүсэд хийх ой зохион байгуулалт, нэгээс дээш аймгийн хэд хэдэн сумыг хамарсан хөнөөлт шавьж, өвчний голомттой тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр;
3.2.Аймаг, нийслэл, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын шийдвэрээр ойд хамгаалалтын бүс тогтоох, ашиглалтын бүсийн ойд хийх ой зохион байгуулалт түүнчлэн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор гаргасан хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардагдах зардал болон ой арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг улсын төсвөөс аймаг, орон нутагт хуваарилагдсан хөрөнгөөр;
3.3.Иргэн, хамтлаг, аж ахуйн нэгж, байгууллага гэрээгээр эзэмшиж ашиглаж байгаа ойд хийх ой зохион байгуулалт, ойг хөнөөлт шавьж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэж хамгаалах арга хэмжээ, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж ашигласан талбайн ойг нөхөн сэргээх ажлыг тэдээрийн өөрийн хөрөнгөөр;
3.4.Ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, ойгүй талбай, хээр тал, говийн гол, горхи, булаг шандын эхийг ойжуулах, хөрсний элэгдэл, эвдрэл, мод үржүүлгийн газар, хамгаалалтын ногоон зурвас байгуулах, хот цэцэрлэгжүүлэх зорилгоор мод тарьж ургуулах, ойн нөөцийг хянах, эзэмшин хамгаалах зэрэг ажлыг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрээс тус тус санхүүжүүлнэ.
3.5.Хээр, тал, говийн бүс болон элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалах хамгаалалтын ногоон зурвас байгуулах ажлыг "Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд сан байгуулан тусгай журмаар зохицуулна.
4.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг нэгтгэн судалж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойгүй бүс нутгийг ойжуулах, гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах чиглэлээр Байгаль орчны яам нэгдсэн хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Дээрх хөтөлбөр төсвийг үндэслэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газрууд орон нутгийн онцлогийг тусгасан хөтөлбөр, төсөл боловсруулан мөрдөж ажиллана.
5.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг батлагдсан арга технологи, зураг төслийн дагуу хэрэгжүүлэхэд гарах зардлын дундаж нормативийг Байгаль орчны яам, Сангийн яамтай зөвшилцөн тогтооно. Байгаль орчны яамнаас ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нийтлэг аргачлал, заавар зөвлөмжийг гаргаж мөрдүүлнэ.
1.Байгаль орчны яам жил бүр ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний улсын захиалга, даалгаварын төслийг /санхүүжилтийн эх үүсвэрийг Сангийн яамтай тохиролцон/ өмнөх жилийн 7 дугаар сард багтаан холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
2.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь улсын захиалга болон гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал хүсэлтийг үндэслэн ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөр, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрийн төлөвлөгөөний төсөл зохиож Байгаль орчны яаманд өмнөх оны 8 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ.
3.Байгаль орчны яам ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөр, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг аймаг, нийслэлээр нэгтгэн зохиож улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулах бөгөөд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв батлагдсаны дараа тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хэмжээг болон улсын төсвөөр хэрэгжүүлэх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг аймаг, нийслэлээр хуваарилж, аймаг, нийслэлийн засаг даргатай Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэрээ байгуулж, хувийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 12 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.
4.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгөөр ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний нэр төрөл, тоо хэмжээг улсын захиалга, даалгавар, тарилтанд шаардагдах тарьц, суулгац, үрийн бэлэн нөөцийн хангамжийг үндэслэн нарийвчлан төлөвлөж аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл, улсын төсвийн төсөлд тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулна.
Гурав. Ойжуулалт, ойн аж ахуйн арга
хэмжээг зохион байгуулах
1.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний улсын захиалгыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд:
1.1.Улсын төсвөөр санхүүжүүлэх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг гүйцэтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил,үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийг үндэслэн сонгон шалгаруулж, шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулна.
1.2.Ойжуулалт, ойн аж ахуйн ажил гүйцэтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахдаа дараах үзүүлэлтийг харгалзана.
1.2.1.орон нутаг, нийслэлд ойжуулалт талбайн ерөнхий төлөвлөгөө, талбай сонголт хийсэн байдал;
1.2.2.ойжуулах талбайн хамгаалалт;
1.2.3.усжуулалтын шийдэл;
1.2.4.ойжуулалтын тарих тарьц, суулгацын нөөц, чанар;
1.2.5.өмнөх жилүүдийн ойжуулалтын ажлын үр дүн;
1.2.6.мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал.
1.2.7.ойжуулалтын ажилд хэрэглэх зориулалтын багаж, техник хэрэгслийн хангамж.
1.3.Ойжуулах, ойн аж ахуйн арга хэмжээ явуулах газрыг сонгож тогтоон шийвэрлүүлсний дараа гүйцэтгэгчдэд танилцуулах, ажлын зураг төсөл хийлгүүлж, хэрэгжилтийг зохион байгуулна.
1.4.Орон нутагтаа ойг нөхөн сэргээх ажилд шаардлагатай үр бэлтгэх, тарьц, суулгац ургуулах ажлыг зохион байгуулах.
1.5.Гүйцэтгэгчидтэй байгуулсан гэрээний биелэлтийг тухайн жилд багтаан дүгнэж, төсвөөс олгох хөрөнгийг тооцож санхүүжүүлэх, улсын мэдээ, тайлан акт материалыг хугацаанд нь гарган холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
1.6.Шилмэл үрийн плантаци, мод үржүүлгийн газар, хүлэмжийн паспорт хөтөлж, мэдээ мэдээллээр хангана.
2.Урьд онуудад ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг хангалтгүй гүйцэтгэсэн, таримал ойн хамгаалалт, арчилгааны ажлыг орхигдуулсан иргэн, аж хуйн нэгж, байгууллагатай орон нутгийн болон улсын захиалга, даалгавар дахин ойжуулалтын ажил хийх гэрээ байгуулахгүй байж болно.
3.Ойжуулалтын ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойжуулсан талбай бүрт 2 хувь хувийн хэрэг хөтөлж аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны яамны харьяа Ой, усны хайгуул судалгааны төвийн ойн мэдээллийн нэгдсэн санд тус тус хадгална. Ойжуулсан талбайн хувийн хэрэгт дараах материалыг оруулна:
3.1.ойжуулсан талбайн зураглал;
3.2.талбайн тодорхойлолт бичиг /газрын нэр, хэсэглэл, ялгарлын дугаар, хэв шинж, газрын байрлал/
3.3.ойжуулсан талбайг хэмжиж тогтоосон тухай акт, хилийн зааг;
3.4.ойжуулсан талбайд тооллого хийж, тарилтын болон арчилгааны жил бүрийн гүйцэтгэлийг хүлээж авсан тухай акт;
3.5.нөхөн тарилт хийсэн тухай тайлан;
3.6.таримал ойг орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн тухай акт /ойн санд шилжүүлсэн ойн талбай дахь модны тоо, нас/; ой зохион байгуулалтын зураг, төсөлд нэмэлт тэмдэглэл хийх;
7. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ойжуулалт, ойн аж ахуйн ажлын явцад технологийн хяналт тавих, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гүйцэтгэлийг шалган хүлээн авах комисс байгуулан ажилуулна.
7.1.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгуулсан ойг нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комисс нь ойжуулсан талбай тутамд жишиг талбайг сонгон тооллого явуулах журмаар үр дүнг тодорхойлно.
7.2.ойжуулсан болон арчилгаа хийсэн таримал ойн талбайн 15-аас доошгүй хувь нь тооллогын нарийвчилсан жишиг талбайд, 50-иас доошгүй хувь нь тоймчилсон жишиг талбайд хамрагдсан байна.
8.Байгаль орчны яамны харьяа Ой, усны хайгуул судалгааны төв нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд дараах ажлыг зохион байгуулна. Үүнд:
8.1.Үрийн чанарт шинжилгээ хийж, тэнцсэн үр, тарьц, суулгацны тодорхойлолт гаргана.
8.2.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний чанар, гүйцэтгэлийн байдалд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэх, тайлагнах
1. Сангийн Яам нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төлөвлөгөөнд тусгагдасны дагуу улсын төсвөөс ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд батлагдсан төсвийг Байгаль орчны яамны саналаар хуваарилна.
2.Улсын төсвөөс санхүүжигдэх ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 60 хүртлэх хувийг улсын чанартай ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг, 40 ба түүнээс дээш хувийг "Ногоон хэрэм" хөтөлбөрийн холбогдолтой хамгаалалтын зурвас байгуулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийг үндэслэн сонгон шалгаруулж, төвлөрсөн журмаар хуваарилалт хийнэ.
2.1.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахдаа энэ журмын 3 дугаар бүлгийн 1.2 дахь заалтыг харгалзан үзнэ.
2.2.Байгаль орчны яамны Ойн бодлого, зохицуулалтын хэлтэс нь тухайн жилд улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх , ойн аж ахуйн өргөн хэмжээний ажлыг болон "Ногоон хэрэм" хөтөлбөрийн холбогдолтой төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр гаргасан хувийг Байгаль орчны сайдын тушаалаар батлуулан, хяналт тавин хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тэдгээрийн орон нутгийн харьяалалын дагуу аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт болон Байгаль орчны яамны харьяа ойн, хайгуул судалгааны төвд тухайн оны 3 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.
2.3.Улсын захиалгаар хийх ой зохион байгуулалт, ойн хортонтой тэмцэх ажлын талаар Байгаль орчны яам нь тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, биелэлтийг хангуулна.
2.4.Байгаль орчны яамны харьяа Ойн, хайгуул судалгааны төв нь Байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу аймаг хооронд ба улсын чанартай ойг нөхөн сэргээх төсөл болон "Ногоон хэрэм" хөтөлбөрийн холбогдолтой төсөл, арга хэмжээг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага бүрээр гэрээ байгуулж, биелэлтийг хангуулна.
2.5.Байгаль орчны яамны Төсөв, санхүү, аж ахуйн хэлтэс нь Сангийн Яамны Төрийн сангийн газартай хамтарч, энэ журмын 4 дүгээр бүлгийн 3 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг харгалзан аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын болон Байгаль орчны яамны харьяа Ойн, хайгуул судалгааны төвийн дансанд гүйцэтгэх ажлыг сар, улирлын хуваарийн дагуу тус тус шилжүүлнэ.
3.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь тухайн аймаг, нийслэлд улсын төсвөөс хуваариласан ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй нэг бүрчлэн гэрээ байгуулж, биелэлтийг хангуулна.
4.Гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь ой зохион байгуулалт, ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийсэн ажлын гүйцэтгэлийн мэдээг улирал тутам гаргаж улсын төсвөөс санхүүжихийг Байгаль орчны яаманд, улсын төсвөөс орон нутагт хуваарилагдсан хөрөнгөөр санхүүжихийг холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт дараа сарын 5-ны дотор ирүүлнэ.
5.Байгаль орчны яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь аж хуйн нэгж, байгууллага, иргэдээс гүйцэтгэсэн ойн аж ахуйн арга хэмжээний ажлын тоо, хэмжээ, чанар, үр дүнг тооцсон актын үндсэн дээр санхүүжүүлнэ.
6.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын хагас жилийн гүйцэтгэлийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор намрын тооллогын акт материалыг 11 дүгээр сарын 1-ний дотор Байгаль орчны яаманд ирүүлнэ.
7. Ойг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэхэд дараах зарчмыг баримтлана. Үүнд:
7.1.Ойжуулалтын арга хэмжээний нормативт зардлын 50 хүртлэх хувийн урьдчилгааг ойжуулалтын ажил эхлэхээс өмнө олгоно.
7.2.Ойжуулалтын арга хэмжээний төсөвт зардлын үлдсэн 50 хүртлэх хувийг аймаг, нийслэл, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад намрын тооллогын акт материалыг үндэслэн таримал ойн амьдралтын хувь 75 хувиас дээш байвал, мөн урьд онуудад тарьсан ойн арчилгаа, хамгаалалтын байдлыг харгалзан тухайн онд багтаан олгоно.
7.2.1.Таримал ой жилийн эцсийн тооллогоор 75 хүрэхгүй хувийн амьдралтай бол гүйцэтгэгч иргэн, аж хуйн нэгж, байгууллага өөрийн зардлаар нөхөн тарилт хийсний үндсэн дээр санхүүжилт хийнэ.
Тайлбар: Эхний жилийн тооллого гэдэгт ойжуулах ажлыг хавар гүйцэтгэсэн бол ургалтын хугацаа /нэг улирлын эцэст/ тухайн жилийн намар таримал ойн үр дүнг тогтоох, хэрэв ойжуулах ажлыг намрын улиралд гүйцэтгэсэн бол дараа жилийн намар таримал ойн үр дүнг тогтоох арга хэмжээ хамаарна.
7.2.2.Таримал ой нь 25-40 хувийн амьдралтай тоологдсон бол гүйцэтгэгчид нормативт зардлыг 50 хүртэл хувиар бууруулан олгож, шаардлагатай нөхөн тарилтыг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хийлгэж дараагийн жилийн намар хүлээж авна.
7.2.3.Таримал ой нь 25 хүртэл хувийн амьдралтай тоологдсон тохиолдолд уг ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж, норматив зардлыг олгохгүй бөгөөд гүйцэтгэгчээс ойжуулалтын ажлын урьдчилгааг эргүүлэн төлүүлнэ.
8.Байгалийн сэргээн ургалтанд туслах ажлыг тарьцаар хийхэд 1 га-д 800-аас доошгүй тарьц, үрээр хийхэд 1 га-д 900-аас доошгүй цухуйц ургасан байвал байгалийн сэргээн ургалтанд туслах ажлыг хангалттай гэж үзэж норматив зардлыг бүрэн олгоно.
9.Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага 3 жилийн хугацаанд ойгоо арчлан хамгаалах бөгөөд энэ үзүүлэлтийг дараа оны ойжуулалтын ажлын санхүүжилтийг олгоход нэг шалгуур үзүүлэлт болно.
10. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн тайлан болон намрын тооллогын акт бүрдүүлэх маягт, түүнийг нөхөх журмыг Байгаль орчны сайдын тушаалаар баталж мөрдүүлнэ.
11.Байгаль орчны яамны Төсөв, санхүү, аж ахуйн хэлтэс нь улсын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж дараа сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ.
12.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтанд Сангийн яам, Байгаль орчны яам хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулж, гэм буруутанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A