- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТ ХИЙХ
Байгаль орчны сайдын 1997 оны 166 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТ ХИЙХ
ТЕХНОЛОГИЙН ЗААВАР
Зааврын зорилт нь ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг хөнөөлт шавьж, өвчин, түймрийн гамшгаас урьдчилан сэргийлэн, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагаас ойд арчилгаа, цэвэрлэгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Арчилгааны огтлолт нь ойн аж ахуйн арга хэмжээний чухал хэсэг мөн. Ойн сайн чанартай модонд өсөлт, хөгжилтийн тохиромжтой нөхцөл бүрэлдүүлэхийн тулд, моддын титэм нийлэх үеэс эхлэн үндсэн ашиглалтын огтлолт хүртэлх хугацаанд ойн арчилгааны огтлолтыг явуулна.
Арчилгааны огтлолтоор аж ахуйн өндөр ач холбогдолтой, үнэт төрлийн мод зонхилсон ойг бий болгох; ойн техникийн болцын насыг богиносгох; нэгж талбайгаас ашиглах модны нөөц, нэг модноос гарах хэрэгцээний хэсгийн гарцыг нэмэгдүүлж, модлогийн чанарыг сайжруулах; ойн эрүүл ахуйн орчныг сайжруулж, түймрийн аюулыг багасгах; yyp амьсгалын тохиромжгүй нөхцөлд тэсвэртэй ойг бүрдүүлэх; ойн yc зохицуулах, хөрс хамгаалах болон бусад ашигт шинж чанарыг дээшлүүлэх зэрэг үндсэн зорилтуудыг шийдвэрлэнэ.
Нэг. Арчилгааны огтлолтын хэлбэр
Арчилгааны огтлолтын гэрэлжүүлэх, тохируулах, сийрүүлэх, завсрын гэсэн дөрвөн хэлбэрт хуваана (хүснэгт 1).
Хүснэгт 1 Арчилгааны огтлолтын хэлбэр, тэдгээрийг хийх хугацаа /жилээр/
|
Арчилгааны огтлолтын
хэлбэр
|
Огтлолт хийх нас
(жилээр)
|
||
шилмүүст мод
|
|
навчит мод
|
||
1
|
Гэрэлжүүлэх
|
20 хүртэл
|
|
10 хүртэл
|
2
|
Тохируулах
|
20-40
|
|
11-20
|
3
|
Сийрүүлэх
|
40-50
|
|
21-40
|
4
|
Завсрын
|
60-с дээш
|
|
41-с дээш
|
Гэрэлжүүлэх ба тохируулах огтлолтыг холимог ой, түүнчлэн нэг төрлийн модтой хэт шигүү ойд хийнэ.
1. Гэрэлжүүлэх огтлолт нь холимог ойд моддын зохистой бүрэлдэхүүнийг тогтоох, дан ширэнгэн ойд гэрлийн хэмжээг нэмэгдүүлж, моддын өсөлтийг түргэсгэх гол зорилготой хийгдэнэ. Гол төрлийн модны өсөлт хөгжилтөнд саад болж байгаа навчит модыг голчлон огтолно.
2. Тохируулах огтлолт нь гол төрлийн модны байрлалыг тохируулах, өсөлтийн нөхцлийг сайжруулах үндсэн зорилготой хийгдэх бөгөөд ойн бүрэлдэхүүнд орж байгаа модны төрлийн тоон харьцааг зохицуулна. Тохируулах огтлолтоор гол төрлийн модны өсөлтөнд саад болж байгаа навчит мод төдийгүй өсөлтөөр муу болон шигүү ургасан бүлэг модны доторхи бусаддаа саад болж байгаа гол төрлийн зарим модыг огтолно.
3. Сийрүүлэх огтлолт нь титэм, ишний хэлбэр сайтай модыг сонгон үлдээж, өсөлт сайн модны титэм, иш зөв хэлбэрших, өсөлт нэмэгдэх тохиромжтой нөхцлийг бүрэлдүүлэх зорилгоор хийгдэнэ. Модны ишний үндсэн хэлбэр дүрс нь өсөлт эрчимтэй явагдаж байгаа үед голчлон бүрэлдэх учраас ойн модны ялгарал, өндрийн
өсөлт явагдаж байгаа насанд огтлолтыг явуулна. Энэ огтлолтоор хэлбэр муутай, согогтой модыг голчлон огтолно.
өсөлт явагдаж байгаа насанд огтлолтыг явуулна. Энэ огтлолтоор хэлбэр муутай, согогтой модыг голчлон огтолно.
4. Завсрын огтлолт нь сайн модны цаг үеийн өсөлтийг эрчимжүүлж модны техникийн болцын насыг богиносгох зорилгоор хийгдэнэ. Үндсэн ашиглалтын огтлолт хийх наснаас шилмүүст ойд 10 жилийн өмнө, навчит ойд 5 жилийн өмнө завсрын огтлолтыг хийж дууссан байна.
Хоёр. Арчилгааны огтлолт явуулах шаардлагатай ой
Ойн модны өтгөрөл, шигүүрэл, бүрэлдэхүүн, моддын хоорондох харилцан нөлөөлөл, бонитет, эрүүл ахуйн байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан тухайн ойд арчилгааны огтлолт явуулах шаардлагатай эсэхийг тогтооно. Арчилгааны огтлолтын үед ойн өтгөрлийг 40 хүртэлх насны ойд модны титэм нийлэлтээр, 40-с дээш насны ойд хөндлөн огтлолтын талбайн нийлбэрээр тус тус тогтооно.
Гэрэлжуулэх огтлолтыг 1.0-с өтгөрөлтэй, хэт шигүү ургасан, дан бүрэлдэхүүнтэй ой, навчит мод үндсэн төрлийн модны өсөлтийг саатуулж байгаа тохиолдолд ямар ч өтгөрөлтэй холимог ойд тус тус хийнэ.
Тохируулах огтлолтыг 0.9-с дээш өтгөрөлтэй дан бүрэлдэхүүнтэй ой, 0.6-аас дээш өтгөрөлтэй холимог ойд хийх бөгөөд навчит мод үндсэн төрлийн модыг ихээр сүүдэрлэж байвал 0.6-с бага өтгөрөлтэй ойд хийж болно.
Сийрүулэх ба завсрын огтлолтыг 0.8-с дээш өтгөрөлтэй ойд хийнэ. Тухайн ойд аж ахуйн ач холбогдолтой модны төрлийн тоон харьцаа алдагдаж чанаргүй мод зонхилох тохиолдолд огтлолтыг 0.7 өтгөрөлтэй ойд хийж болно.
Ойн мод жигд биш, бүлгээр байрласан, биобүлгийн өтгөрөл нь 0.8-0.9-с багагүй байгаа тохиолдолд, ойн моддын ерөнхий өтгөрөл дээр дурьдсан хэмжээнээс бага байсан ч гэсэн тухайн ойд арчилгааны огтлолтыг явуулах шаардлагатай юм. Гэхдээ бүлэг доторхи модыг сийрүүлэх замаар огтлолтыг хийнэ.
Ойн арчилгааны огтлолт явуулах шаардлагатай эсэхийг тогтоохдоо өтгөрлөөс гадна модны шигүүрлийг (1 га талбай дахь модны тоо) харгалзан үзнэ. Юуны өмнө өсөлтөөр хоцорсон, сул хөгжсөн хавчиг титэм бүхий модтой их шигүү ойд огтлолт хийх шаардлагатай. Навчит мод ихтэй ойд шилмүүст модны өсөлт эрс буурдаг учир холимог ойд арчилгааны огтлолт хийх шаардлагатай байдаг.
V-Va бонитеттэй ойд модны өсөлт зогсонги байдаг учир арчилгааны огтлолт хийх шаардлагагүй.
Гурав. Арчилгааны огтлолтын давтагдах хугацаа, жилд огтлох модны хэмжээ
Арчилгааны огтлолтын давтагдах хугацаа нь гэрэлжүүлэх ба тохируулах огтлолтонд 4-10 жил, сийрүүлэх огтлолтонд 6-15 жил, завсрын огтлолтонд 10-15 жил байна. Огтлолт давтагдах хугацаа нь ойн модны өсөлт, огтлолтын эрчмээс хамаарна. Ойн модны өсөлт муу, огтлолтын эрчим өндөр байх тутам огтлолт давтагдах хугацааг төдий чинээ урт тогтооно.
Арчилгааны огтлолтыг төлөвлөх үндсэн үзүүлэлт нь огтлолт явуулах шаардлагатай талбайн хэмжээ юм. Арчилгааны огтлолт хийх шаардлагатай талбайн хэмжээг ой зохион байгуулалтын материалд тулгуурлан тодорхойлно. Арчилгааны огтлолтын төрөл тус бүрээр огтлолт явуулах шаардлагатай нийт талбайг тогтоож, түүгээрээ огтлолтын давтагдах хугацаанд харьцуулж нэг жилд хийх ажлын хэмжээ (огтлолт хийвэл зохих ойн талбайг)-г тодорхойлно.
Тухайн нутагт жилд хийх арчилгааны огтлолтын хэмжээг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас арчилгааны огтлолтын жилийн төлөвлөгөөг огтлолтын хэлбэр бүрээр гаргаж батална.
Арчилгааны огтлолтын жилийн төлөвлөгөөг хийхэд огтлолтоос гарах модон материалын борлуулалтын байдлыг анхаарч үзэх шаардлагатай. Гэрэлжүүлэх, тохируулах огтлолтоос хэрэгцээний мод бараг гардаггүй учир эдгээр огтлолтын төлөвлөгөөг борлуулалтыг харгалзахгүй зохионо. Шаардлагатай тохиолдолд борлуулалтаас шалтгаалахгүйгээр сийрүүлэх огтлолгыг хийнэ.
Арчилгааны огтлолтын төлөвлөгөөнд огтлолт хийх нийт талбайн хэмжээ, огтлох модны барагцаалсан нөөц, түүний дотор борлуулах бололцоотой нөөцийг нягт шоо метрээр зааж өгнө. Огтлогдох модны нөөцийг огтлолтын төлөвлөгөөт эрчим, түүнчлэн өмнөх жилүүдийн огтлолтоор авч байсан модны нөөцийн бодит гарцаар тодорхойлно.
Дөрөв. Арчилгааны огтлолт хийх дараалал
Ургах орчны ижил нөхцөлд оршиж буй ойд арчилгааны огтлолт хийх тохиолдолд:
a) ойн бүрэлдэхуүний хувьд: - гол модны өсөлт саатаж байгаа холимог ойд;
б) насны байдлаар:- залуу, зулзган, холимог ой, түүнчлэн дунд насны болон болц гүйцэж байгаа цэвэр бүрэлдэхүүнтэй ойд;
в) өтгөрлөөр: -хэт их өтгөрөлтэй ойд;
г) шигүүрлээр: -хэт шигүү ойд (иш хэт нарийн; титэм хавчиг байх, зэрэг нь хэт шигүү байдлыг илэрхийлнэ);
д) ойн бүтээмжээр: -бонитетийн дээд ангийн ойд;
е) ойн ерөнхий байдлаар -муруй тахир, согогтой болон өвчилж, гэмтсэн мод
ихтэй, байгалийн аясаар их хэмжээний мод хатаж унаж байгаа ойд тус тус эхний ээлжинд огтлолт хийнэ.
ихтэй, байгалийн аясаар их хэмжээний мод хатаж унаж байгаа ойд тус тус эхний ээлжинд огтлолт хийнэ.
Тав. Арчилгааны огтлолтын арга, огтлолтонд opox модыг сонгон авах, огтлох эрчим
Арчилгааны огтлолтын арга: Ойн хэв шинж, моддын бүрэлдэхүүн, бүтэц, нас, бүтээмжээс шалтгаалан арчилгааны огтлолтын аргыг сонгож авна. Арчилгааны огтлолтын арга нь огтлох модыг сонгох, үлдэж байгаа модны байрлалыг тогтоох журмыг тодорхойлно.
Гэрэлжүүлэх ба тохируулах огтлолтын үед дараах аргыг хэрэглэнэ. Үүнд: 1. Жигд огтлох -энэ аргын үед огтлолтыг бүх талбайд жигд хийх бөгөөд хүн хүч, машин механизм хангалттай, огтолсон модыг борлуулах бололцоотой үед хэрэглэнэ.
2. Зурвасаар огтлох - талбай дээрх модыг 2-4 м өргөн зурвасаар сийрүүлж огтлон тэдгээрийн хооронд арчилгааны огтлолт хийгээгүй 4-6 м өргөн зурвас үлдээнэ. Зурвас дээрх гол биш төрлийн модыг огтолно.
3. Бүлгээр нь огтлох - гол төрлийн мод хэсэг бүлгээр байрласан тохиолдолд эдгээр бүлэг болон түүнээс 2-3 м зайд байрлах гол биш мод, мөн түүнчлэн дан бүрэлдэхүүнтэй ойд гол модыг сийрүүлж огтолно. Зурвас, бүлгээр арчилгааны огтлолт хийх аргыг хүн хүч, эдийн засгийн бололцоо муутай тохиолдолд хэрэглэнэ.
Сийрүүлэх ба завсрын огтлолтын үед дараах 2 аргаар огтлолт хийнэ.Үүнд:
1. Давжаагий нь сийрүулж огтлох -энэ аргыг ихэвчлэн дан бүрэлдэхүүнтэй ойд хэрэглэх ба өсөлтийн IV-V (хааяа III) ангид хамаарагдах моддын ташингийн доод хэсэгт байгаа модыг огтолно. Огтлолтын дараа моддын дундаж диаметр, өндөр нэмэгдэнэ.
2. Өндрийг нь сийруулж огтлох -энэ аргыг ихэвчлэн холимог ойд хэрэглэх бөгөөд моддын ташингын дээд хэсэгт байгаа гол модны өсөлтийг саатуулж байгаа гол биш мод, зарим том хэмжээний гол модыг огтолно. Зарим тохиолдолд дээрх 2 аргыг хослуулан хэрэглэж болно.
Огтлох модыг сонгох: Арчилгааны огтлолт хийх ойн бүх модыг сайн, туслах, огтлох мод гэсэн гурван бүлэгт хуваана. Сайн ба туслах модыг цаашид бойжуулахаар үлдээж бусад модыг огтолно. Огтлох модыг модны хоорондын харилцан нөлөөлөл мэдэгдэхүйц илэрсэн биобүлэг бүрээс ихэвчлэн сонгож авна. Ийм бүлэгт нэг буюу хэд хэдэн caйн модыг сонгон үлдээж, бусад модны ач холбогдлыг харгалзан тэдгээрийг огтлох эсэхийг шийдвэрлэнэ.
Сайн модонд ишний хэлбэр, чанар байдлаараа аж ахуйн хэрэгцээний шаардлагад бүрэн тохирч байгаа гол төрлийн мод хамрагдана.. Сайн мод нь, мөчрөөсөө сайн цэвэрлэгдсэн, эрүүл, шулуун иштэй, жигд хэвийн хөгжилтэй, шовх оройтой, титмийн өсөлтөөр сайн, өсөлтийн I, II, III ангид хамрагдах мод байна. Ногоон бүсийн ойд сайн модыг үйлдвэрлэлийн ач холбогдлоор нь биш, харин гоо үзэмж, гоёл чимэглэлийн үзүүлэлтээр сонгон авна. Сайн модыг талбайд аль болохоор жигд байрлалтай үлдээнэ.
Туслах модонд сайн модны мөчрийн цэвэршилт, титмийн хэлбэр, өсөлтөнд сайн нөлөө үзүүлж байгаа болон ойн өтгөрлийг жигд байлгах, yc зохицуулах, хөрс хамгаалах ач холбогдолтой мод хамрагдана. Ойн моддын ташингын ямар ч хэсэгт байрлаж байгаа бүх төрлийн мод туслах мод байж болно.
Огтлох модонд дараах моднууд хамрагдана. Үүнд:
1. Мөөгөн өвчин, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, үхэж байгаа, салхинд хугарсан, хатсан моднууд;
2. Салаалсан, муруй тахир иштэй, бүдүүн мөчиртэй, саглагар титэмтэй болон ишний нарийсал ихтэй, огтлоход том цоорхой үүсэхгүй моднууд;
3. Сонгон авсан сайн ба туслах модыг сүүдэрлэн тэдний титмийн хэлбэршилд муу нөлөө үзүүлж, өсөлтийг саатуулж байгаа бүдүүн ба өндөрийн ялгаагүй аль ч төрлийн моднууд;
4. Харьцангуй ижил моднуудтай их шигүү биобүлгээс сийрүүлэх зорилгоор огтлогдох ганц нэг сайн моднууд;
5. Туслах модонд хамрагдаагүй, аж ахуйн хувьд ашиг багатай моднууд.
Арчилгааны огтлолтын эрчим: Огтлолтын эрчмийг моддын нөөц (анхны нөөцийн хэдэн хувийг огтолсон), өтгөрөл юмуу титэм нийлэлтийн бууралтын зэргээр тогтооно ( хүснэгт-2).
Хүснэгт 2
Арчилгааны огтлолтын эрчмийн ангилал
Үзүүлэлт
|
Эрдмийн зэрэг
|
|||
бага
|
дунд
|
их
|
маш их
|
|
Модны нөөцийн хувь
|
15
|
16-25
|
26-35
|
35-с
|
Модны титэм нийлэлтийн бууралт
|
0.05-0.1
|
0.15
|
0.15-0.2
|
0.2-с их
|
Текст томруулах
A
A
A