- Нүүр
- Сайдын тушаал
- РАШААНЫ АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ДҮРЭМ
Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны 104/а/234 тоот хамтарсан тушаалын хавсралт
РАШААНЫ АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Еренхий зүйл
1.Газрын гүний болон гадаргуугын рашаан yc, халуун yyp, анагаах чанартай шавар, эрдэст нуур/цаашид "рашаан" гэх/-ыг зохистой ашиглах, бохирдолт, хомсдолтоос хамгаалах, найрлага, физик, химийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр ашиглахад энэхүү дүрмийн зорилго оршино.
2.Энэхүү дүрмийг рашааны нөөцийг амралт, сувиллын болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар зураг төсөл зохиох, ашиглах явцад дагаж мөрдөнө.
З.Судалгаагаар тогтоогдсон рашааны нөөцийн үзүүлэлтүүд нь бохирдолт, хомсдолт үүссэн эсэхийг тогтоох үндсэн шалгуур болно.
4.Рашааны нөөцийг ашиглах хэлбэрийг байгалийн ил задгай ба төвлөрсөн системтэй гэж ангилна.
Байгалийн ил задгай ашиглах гэдэгт инженерийн шугам сүлжээ байгуулахгүйгээр ердийн ундрагаар нь улирлын чанартай ашиглахыг, төвлөрсөн системтэй ашиглах гэдэгт нөөц нь хайгуулаар тогтоосон, инженерийн шугам сүлжээ байгуулан байнгын ашиглалт явуулахыг тус тус хэлнэ.
5.Рашааны нөөц, чанар батлагдаагүй, хүний биед нөлөөлөх эерэг ба сөрөг нөлөөллийг бүрэн тогтоогоогүй нөхцөлд ашиглалт явуулахыг хориглоно.
6.Иргэн, аж ахуйн нэгж нь Усны тухай хуулийн 19,20 дугаар зүйл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн рашаан ашиглах тухай гэрээ байгуулан рашааны ордыг эзэмшүүлнэ.
7.Рашаан ашиглахдаа түүний байгалийн унаган төрхийг хамгаалах үүднээс хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоон, түүнд тохирсон тусгай дэглэм мөрдүүлнэ. Рашааны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн хил болон түүнд мөрдөх дэглэмийг энэхүү дүрэмд заасан жишиг болон хайгуул судалгааны материалыг үндэслэн Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн З-д заасны дагуу тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга тогтооно.
Хоёр.Рашааны хайгуул, судалгаа
8.Аливаа ашигт малтмал болон усны нөөцийн эрэл хайгуулын үед илэрсэн ховор найрлагатай рашааны талаархи мэдээллийг улсын нөөцөд бүртгүүлэх ажлыг хайгуул судалгаа хийгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
9.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эмчилгээ үйлчилгээ болон үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах рашааны нөөцийн хайгуул, судалгааны ажлыг өөрийн хөрөнгөөр хийлгэж, тогтоогдсон нөөцийг хууль, тогтоомжид заасны дагуу улсын нөөцөд бүртгүүлнэ.
10.Рашааны нөөцөд бүртгэгдсэн материалыг үндэслэн эмчилгээнд хэрэглэх талаар Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гаргана.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтэд тухайн рашааны эмчилгээ үйлчилгээнд ашиглах горимыг тусгана.
11. Рашааны нөөцийг ашиглах, хамгаалах төсөлд "Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" Монгол улсын хуулийн дагуу Байгаль
орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, байгаль хамгаалах талаар хийх арга хэмжээний төлөвлөгөө.хяналт шинжилгээний хөтөлбөр гаргана.
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" Монгол улсын хуулийн дагуу Байгаль
орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, байгаль хамгаалах талаар хийх арга хэмжээний төлөвлөгөө.хяналт шинжилгээний хөтөлбөр гаргана.
Гурав. Рашааны ашиглалт
12.Рашааныг эмчилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар төвлөрсөн системтэй ашиглах хүсэлтээ иргэн, аж ахуй нэгж байгууллага нь тухайн рашааны байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад уламжилна.
13.Сум дүүргийн Засаг дарга доорхи зүйлсийг үндэслэн рашааны нөөцийг ашиглах, эсэх тухай шийдвэр гаргана:
а/.Нөөцийг бүртгүүлсэн баримт, нөөцийн хайгуулын материал;
б/. Рашааныг ашиглах, хамгаалах төсөл;
в/.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;
г/.Рашааныг ашиглах, хамгаалах төсөлд хийсэн .байгаль орчинд нөлөөх байдлын үнэлгээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр;
д/.Рашааны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоох тухай санал;
е/.Рашааныг их хэмжээгээр савлах бол Байгаль орчны хяналтын байгууллагын дүгнэлт.
14.Байгаль орчны хяналтын байгууллагын дүгнэлтийг рашааныг ашиглаж болох дээд хэмжээг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, энэхүү дүрмийн13-ийн a, б, в, г-д заасныг үндэслэн олгоно.
15.Рашааныг ашиглагч нь дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
а/."Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-д заасны дагуу жил бүр байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажлаа тайлагнаж, ирэх оны төлөвлөгөөг хянуулж байх;
б/.рашааны эх үүсвэрийг бохирдолт, хомсдолтоос хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
в/.хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэглэх;
г/.рашааныг эхний ээлжинд эмчилгээ, үйлчилгээний зориулалтаар ашиглах;
д/.рашааны дээжийг лабораторид улирал тутам шинжлүүлж байх;
е/.рашааны савлаж ашиглах бол ашиглаж болох дээд хэмжээнд багтаан олборлох;
ё/. энэхүү дүрмийн "Тав"-д заасан дэглэмийг мөрдөх.
16.Байгалийн ил задгай рашааныг орон нутгийн чанартай ашиглахад дараахь шаардлагыг биелүүлсэн байна:
а/.Рашааны нөөцийн судалгаагаар хүний биед эерэг нөлөөлөхийг баталсан эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гарсан байх;
б/.Рашааны орчимд хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоож, шинжилгээгээр бохирдолт үүсгээгүй болох нь тогтоогдсон байх;
в/.Аймаг, нийслэлийн Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын албаны болон рашаан yc шинжлэх төрөлжсөн лабораторид улирал тутамд шинжилгээ хийлгэсэн байх.
Дөрөв.Рашааны хамгаалалтын бүс
17.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь тухайн орон нутаг ашиглаж буй рашааны эх үүсвэрт хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоож, энэхүү дүрэмд заасан дэглэмийг мөрдүүлнэ.
18.Газрын доорхи усны гидрогеологийн нөхцөл, горим, эмчилгээний шавар, эрдэст нуурын талбай, түвшин, гүний хэмжээ зэргийг харгалзан хайгуул шинжилгээний материал болон мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтооно.
19.Төвлөрсөн системтэй ашиглах рашааны эх үүсвэрийн эргэн тойронд 100 метрт эрүүл ахуйн бүс тогтооно.
2О.Хамгаалалтын бүс нь хориглолтын ба хязгаарлалтын бүсээс тогтоно.
21.Хориглолтын бүсийг эрүүл ахуйн бүсээс гадагш 200 метрээс доошгүй зайд тогтооно.
Хязгаарлах бүсийг тухайн рашааны нөөцийн онцлог байдлыг харгалзан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
22.Рашаан, анагаах чанартай шавар, эрдэст нуурын ордыг ил задгай хэлбэрээр ашиглахад эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг тогтооно.
Хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн хилийн хэмжээг сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
Тав.Хамгаалалтын бүс,Эрүүл ахуйн бүсэд мердех дэглэм
23. Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг
хориглоно:
хориглоно:
а/.байгалийн бусад баялгийг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын зөвшөөрөлгүйгээр ашиглах;
б/.байгалийн эмчилгээний хүчин зүйлийг ашиглахтай шууд холбоогүйгээр худаг гаргах, засварлах, рашаан түгээх, хадгалах систем,эмчилгээний шавар олборлох байр, бусад барилга байгууламж барих;
в/.хог хаягдлын болон бохир yc зайлуулах байгууламж, цэг байрлуулах;
г/.нефтийн бүтээгдэхүүн, химийн хорт бодис бусад бохирдуулах зүйлсийг ил задгай хадгалах;
д. байгальд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйлдвэрлэл үйлчилгээ явуулах.
24. Хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
а/.газрын хөрсийг гэмтээх;
а/.газрын хөрсийг гэмтээх;
б/.хадлан өвс бэлтгэх, мал бэлчээрлүүлэх;
в/.ахуйн бохир хуурай хог хаях болон бохир усыг ил задгай асгах;
г/.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг бохир yc зайлуулах системгүй барьж байгуулах;
д/.айл буулгах, сууцны байшин барих.
25.Эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно:
а/.мөнгө болон бусад металл, хог болох зүйлсийг рашаан усанд хаях;
б/.рашаан авч ашиглахаас бусад зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурьлуулах;
в/.аливаа бохирдол үүсгэх шинж чанар бүхий эм урвалж болон химийн бодисыг хадгалах, хэрэглэх.
Зургаа.Дүрэм зерчигчдөд хүлээлгэх хариуцлага
26.Энэ журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A