A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 167/335/А/171 тоот тушаалын 2-р хавсралт
 
ХАЯГдАЛ УС ЗАЙЛУУЛАХ ЦЭГ ТОГТООХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1.           Иргэн, аж ахуйн байгууллага нь үйлдвэр ахуйн бохир усаа ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх боломжгүй тохиолдолд байналь орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүйгээр урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэн, бэлтгэсэн цэг, талбайд зайлуулна.
1.2.           Хаягдал ус зайлуулах цэг /цаашид "цэг" гэх/-ийг байгаль орчин, эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргын шийдвэрээр тогтооно.
1.3.           Хаягдал ус зайлуулах цэг тогтоох журмыг зөрчвөл "Байгаль хамгаалах тухай" болон "Усны тухай" хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Хоёр. Хаягдал ус зайлуулах цэг тогтоох
2.1.           Цэгийг нийслэл, сум дүүргийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан хөрс, усны судалгааны мэдээ баримтыг үндэсэлн тогтооно.
2.2.           Сум, дүүргийн Засаг дарга цэг тогтоох ажлын хэсэг байгуулж, гарсан санал хүсэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргана.
2.3.           Хот, тосгоны ариутгах татуургын төвлөрсөн системийн барилга байгууламжийн техникийн хүчин чадал, төвлөрсөн системгүй бол түүнийг ашиглалтад оруулах хүртэлх хугацаа, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн хэтийн төлөв, хаягдал усмны хэмжээ, найрдага газар нутгийн нөхцөл зэргийг үндэслэн цэгийг ашиглах хугацааг тооцно.
2.4.           Хаягдал усны найрлага дах хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд усыг саармагжуулсны дараа хаяна.
2.5.           Хаягдал усны лагийг дарж устгах, ашиглах болзол нөхцлийг цэг сонгохдоо зааж өгөх бөгөөд цэгийг хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага хамтран ашиглаж болно.
2.6.           Цэгийг тогтоох газрыг дараах нөхцөлийг харгалзан сонгон авна:
Ч           Хөдөө аж ахуйн эдэлбэрт ашиглахгүй газар:
Ч           үйлдвэр, техник, спортын зориулалтаар ашиглах боломжгүй газар:
Ч           Хөрс болон усны нөөцийн судалгаа хийгдэж түүнийг ашиглах боломжгүй буюу бохирдуулахгүй болох нь тогтоогдсон газар
Ч           Хот тосгоныг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөгөөр баригдах үйлдвэр орон сууцны хорооллын хамгийн захын байгууламжаас 3 км-ээс гадагш салхины зонхилох чиглэлийн доод талд:
Ч           Цас бороо үеэрийн усанд автахгүй газар:
2.7.           Цэгийг дор дурдсан газар тогтоохыг хориглоно:
Ч           Унд ахуйн ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэр, хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, рашааны нөөц талбайд:
Ч           Улсын болон аймаг, сумын тусгай хамгаалалтын газар нутагт:
Ч           Эмнэлэг, амралт сувиллын эдэлбэр газар, хот суурингийн ногоон бүс, түүх соёлын дурсгалт зүйлийн орчинд:
Ч           Төмөр зам, усан онгоц, нисэх онгоцны буудлын хамгаалалтын бүс болон орчинд:
Ч           Нуур, цөөрөм, гол горхи, булаг шандын эрэг, гольдрил, ус хураах талбайд:
 
Гурав. Цэгт тавих шаардлага
 
3.1.           Үйлдвэрлэлийн хаягдал усыг зайлулах цэгийг байгуулах, түүнийг ашиглах, өргөтгөх, булшлах талаар зураг төсөл хийж баталгаажуулна.
3.2.           Цэгийг ашиглах, хамгаалах засварлах ажлыг тухайн аж ахуйн нэгж байгууллага бүрэн хариуцна.
3.3.           Цэгийн эргэн тойрон хашаа, хайс хийж, хил хязгаарыг тогтоон, хамгаалалтын суваг татаж, таних тэмдэг, санамж байрлуулна.
3.4.           Аж ахуйн нэгж, байгууллага цэг дээр ажиллах хүмүүсийг хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн нөхцөлөөр бүрэн хангана.
3.5.           Цэгийг шөнийн цагт хаягдал, ус зөөвөрлөж зайлуулах боломжтой болгон тохижуулж гэрэлтүүлсэн байна.
3.6.           цэгт машин, механизм орох, гарах, явах зам, зогсох талбайг засаж тохижуулсан байна.
3.7.           Цэгт мал оруулах, лагийг гар ажиллагаагаар зайлуулах, дарах, булах, ажил хийхийг хориглоно. Цэгт ажиллах хүмүүсийг халдвар хамгаалал, аюулгүй техникийн нөхцөлөөр хангана.
3.8.           Цэгийн талбайн гадна талаар үерийн ус зайлуулах суваг, далан байгуулж, мод, бут, сөөг тарьж хамгаалсан байна.
3.9.           Цэгээс гарсан лагийг тусгайлан бэлтгэсэн суваг, нүх саванд хурааж, нягтруулан 0.50 метрээс доошгүй зузаан хөрсөөр хучиж зүлэгжүүлнэ.
3.10.       Цэгийг ашиглах явцад орчны бохирдолт үүссэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал уг цэгийг ашиглалтыг зогсооно.
3.11.       Хүн, малын халдварт өвчин дамжин тархах нөхцлийг бүрдүүлж болзошгүй байгууллага /халдварт, байгалийн голомтод халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар, сүрьеэгийн эмнэлэг гэх мэт/-ын хаягдал усыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэн цэгт зайлуулна.
Энэ дүнмийн шаардлага хангаагүй тохиолдолд цэг тогтоох, түүнийг ажиллуулахыг хориглоно.