A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДОНОРООС ЭД ЭРХТЭН АВАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ ЖУРАМ /ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 233 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
Донороос эд эрхтэн авах, тээвэрлэх, устгах журам
Нэг. Амьд донороос эд, эрхтэн авах
1.1.      Амьд донороос эд, эрхтэн авахын өмнө зөвшөөрлийг бичгээр авсан байна.
1.2.      Эд, эрхтэн авахын өмнө эдийн тохирооны шинжилгээг хийж реципиентэд тохирох эсэхийг тогтооно.
1.3.      Амьд донороос эд, эрхтнийг ерөнхий мэдээ алдуулалтын дор авна.
1.4.      Эд, эрхтэн авах явцдаа ойр орчмын эд, эрхтний үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, донор хамгаалах зарчмыг баримтална.
Хоёр. Цогцсоос эд, эрхтэн авах
2.1.      Цогцсоос донор эд, эрхтэн авахдаа ар гэрийнхэн болон төрөл садангийн зөвшөөрлийн бичгийг үндэслэнэ.
2.2.      Эд, эрхтнийг цогцсоос авах хугацаа нь эд эрхтэн тус бүрд харилцан адилгүй байж болно.
2.3.      Судсаар тэжээгдэх эд, эрхтнийг тэжээгч болон тараагуур судас, түүний салаануудыг залгаас хийхэд хангалттай хэмжээгээр авч болохуйц мэс заслын хүрцийг сонгож болно.
2.4.      Эд, эрхтэн авсан тухай протокол үйлдсэн байна.
2.5.      Эд, эрхтэн авах зорилгоор цогцсыг зөөвөрлөхийг хориглоно.
Гурав. Донор эд, эрхтнийг тээвэрлэх
3.1.      Мэргэжлийн эмч донорын эд, эрхтнийг тээвэрлэнэ.
3.2.      Эд, эрхтнийг зориулалтын ариун, битүү, дулаан үл дамжуулах саванд хийж тээвэрлэнэ.
3.3.      Эд, эрхтнийг хэзээ, хаана, хэн авсан тухай баримтыг үйлдэн хавсаргана.
3.4.      Эд эрхтнийг зөөвөрлөхийн өмнө хүлээн авах байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
Дөрөв. Шаардлага хангаагүй эд, эрхтнийг устгах журам
1.1.      Бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, суулгах горим алдагдсан эд, эрхтэн болон уг үйл ажиллагаанд хэрэглэсэн нэг удаагийн багаж хэрэгслийг хамтад нь устгана.
1.2.      Эд, эрхтнийг хэсэгчлэн хэрчиж, бүтцийн бүрэн бүтэн байдлыг эвдэн зориулалтын газарт оршуулан булж энэ тухай протокол үйлдэнэ.
1.3.      Эд, эрхтнийг устгасан тухай протоколыг эмгэг судлал, шүүх эмнэлгийн төвд хүлээлгэн өгнө.
1.4.      Эд, эрхтэн устгасан тухай протоколын нэг хувийг харъяа цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.