A

A

A

Бүлэг: 1979
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 141
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
 
Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 75 тоот тушаалаар батлагдаж, 2001 оны 06-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд: /нэмэлт, өөрчлөлт оруулаагүй/
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                             2
141.1    Зорилго                                                                                                                   2
141.2    Сургалтын байгууллагын гэрчилгээ                                                        2
141.3    Өргөдөл гаргах                                                                                                    2
141.4    Гэрчилгээ олгох                                                                                                  2
141.5    Гэрчилгээ эзэмшигчийн эрх                                                                           2
141.6    Гэрчилгээний хугацаа                                                                                       3
141.7    Гэрчилгээг шинэчлэх                                                                                        3
141.8    Аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт                                                    3
141.9    Дүрмийн шаардлагаас чөлөөлөх                                                                  3
 
Б БҮЛЭГ. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД                   3
141.10   Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага                          3
141.11   Хангалт, хэрэгсэл                                                                                             4
141.12   Бичиг баримт                                                                                                     4
141.13   Сургалт, шалгалт                                                                                            4
141.14   Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага                                          4
141.15   Чанар баталгаажуулалтын дотоод систем                                        5
141.16   Сургалтын байгууллагын зааварт тавигдах шаардлага               6
 
В БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГУУД                                                 6
141.17   Үндсэн үүрэг                                                                                                        6
141.18   Байгууллагын зааварт өөрчлөлт оруулах                                            7
 
Г БҮЛЭГ. НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХЯЗГААРЛАГДМАЛ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЧИЛГЭЭ                                                                                                7
141.19    Гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлага                                          7
141.20   Үндсэн үүрэг                                                                                                        8
141.21   Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага                                          8
 

Дэд бүтцийн сайдын 2001 оны 75 тоот тушаалын хавсралт
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
 
А Бүлэг. Ерөхий зүйл 141.1    Зорилго
Иргэний нисэхийн мэргэжлийн сургалт явуулах, шалгалт авах эрх бүхий байгууллагыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн дагаж мөрдөх үйл ажиллагааны үндсэн зарчим, журмыг тогтооход энэхүү дүрмийн зорилго оршино.
141.2    Сургалтын байгууллагын гэрчилгээ
Иргэний нисэхийн мэргэжлийн сургалт явуулах байгууллагын зохион байгуулалтаас хамаарч дараах төрлийн гэрчилгээг олгоно:
1/      Нисэхийн Сургалтын Байгууллагын гэрчилгээ;
2/      Нисэхийн Сургалтын Байгууллагын Хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээ.
141.3    Өргөдөл гаргах
Энэ дүрмийн дагуу нисэхийн сургалтын байгууллага (НСБ)-ын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч/цаашид өргөдөл гаргагч гэх/ нь ИНЕГ-0141/01 маягтыг бөглөж дараах холбогдох бичиг баримтыг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ:
1/      НСБ-ын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагчийн хувьд, 141.16-д заасан сургалтын байгууллагын заавар;
2/      НСБ-ын хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээ авахаар өргөдөл гаргагчийн хувьд, 141.19-ийн (б) хэсэгт заасан баримтыг.
141.4    Гэрчилгээ олгох
ИНЕГ нь өргөдөл гаргагчийн хүсэлтийг хүлээн авч холбогдох материалыг судалсны үндсэн дээр тухайн байгууллагын зохион байгуулалт энэ дүрмийн шаардлагыг бүрэн хангасан, сургалтын үйл ажиллагаа нь нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй гэж үзвэл гэрчилгээг олгоно.
141.5    Гэрчилгээ эзэмшигчийн эрх
НСБ-ын гэрчилгээ эзэмшигч нь зөвшөөрөгдсөн чиглэлээр сургалт явуулах, шалгалт авах эрхээр хангагдана.
141.6    Гэрчилгээний хугацаа
(а) НСБ-ын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгох ба хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээг зөвхөн нэг удаагийн дамжаа хичээллүүлэх хугацаанд тус тус олгоно.
(б) НСБ-ын гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дуусах, эсхүл ИНЕГ-аас үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоох хүртэл хүчин төгөлдөр байна.
(в) ИНЕГ нь НСБ-ын гэрчилгээг хүчингүй болгосон, эсхүл үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоосон тохиолдолд гэрчилгээг нэн даруй хураан авна.
141.7    Гэрчилгээг шинэчлэх
Гэрчилгээ эзэмшигч нь НСБ-ын гэрчилгээг шинэчлэх, гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдлийг ИНЕГ-0141/01 маягтын дагуу гаргаж, уг гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлнэ.
141.8    Аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт
(а) ИНЕГ-аас нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын үүднээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд НСБ-д үзлэг шалгалт хийж болно.
(б) ИНЕГ нь, үзлэг шалгалтад шаардлагатай холбогдох бичиг баримт, мэдээллийг гэрчилгээ эзэмшигчээс шаардах эрхтэй.
141.9    Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
ИНЕГ нь аливаа этгээдийг энэхүү дүрмийн шаардлагаас ИНД-11-д заасны дагуу чөлөөлж болно.
  Б Бүлэг.Гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлагууд 141.10                        Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч дараах албан тушаалтан, ажилтантай байна:
1/      өргөдөл гаргагчийн зүгээс явуулж буй сургалтын бүх үйл ажиллагаа нь энэ дүрмийн дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрх бүхий удирдах албан тушаалтан;
2/      энэ дүрмийн шаардлагыг дагаж мөрдөж байгааг бататгах үүрэг хүлээсэн албан тушаалтан;
3/      өөрийн байгууллагын зааварт тусгагдсан сургалтыг төлөвлөх, явуулах, шалгалт авах ба сургалтад хяналт тавих үүрэг бүхий ажилтнууд.
(б) Өргөдөл гаргагч нь шалгалт авах, сургалт явуулах журмыг боловсруулсан байх бөгөөд сургалт явуулах, шалгалт авах хүмүүсийн боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг тодорхойлсон байна.
141.11                        Хангалт, хэрэгсэл
Өргөдөл гаргагч нь сургалт явуулах болон шалгалт авахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэртэй байхын зэрэгцээ сургалтын хэрэгсэл, байр, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
141.12                        Бичиг баримт
(а) НСБ-ын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь сургалт явуулах, шалгалт авахад шаардлагатай техникийн стандарт, шаардлага, зөвлөмж бүхий лавлах материал, сурах бичиг болон сургалтын хөтөлбөртэй байна.
(б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а) хэсэгт заагдсан бичиг баримтуудад хяналт тавих журамтай байна. Журамд дараах зүйлийг тусгасан байна:
1/      бичиг баримтууд, тэдгээрт оруулсан өөрчлөлтийг хэрхэн хянаж, баталгаажуулах талаар;
2/      сургалт явуулах болон шалгалт авах этгээдэд хүчин төгөлдөр бичиг баримтуудыг хэрхэн түгээх талаар;
3/      хүчингүй болсон бичиг баримт ашиглалтаас хасах талаар.
141.13                        Сургалт, шалгалт
(а) Өргөдөл гаргагч нь өөрийн зааварт тусгагдсан сургалтыг явуулах, шалгалт авах тухай журмыг боловсруулсан байна.
(б) Сургалт явуулах, шалгалт авах журам нь Иргэний нисэхийн багц дүрмээр шаардсан бусад хөтөлбөрүүд болон энэ дүрмийн шаардлагад нийцсэн байна.
141.14                        Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага
(а) НСБ-ын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь сургалт явуулах, шалгалт авахад шаардлагатай тайлан бүртгэл хөтлөх, цуглуулах, дугаарлах, хадгалах журмыг боловсруулсан байна.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан журамд дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/      сургалт явуулах, шалгалт авах ажилтнуудын туршлага, мэргэжил, сургалт, мэргэшлийн ур чадварын талаар нарийвчилсан бүртгэл хөтлөх талаар;
2/      сургалтад хамрагдаж байсан болон шалгалтад орж байсан элсэгчид, тэдгээрийн сургалтад оролцсон байдал, хичээлийн сэдэв, сургалттай холбогдсон багшийн дүгнэлт, нислэг эсхүл түүнтэй адилтгах дадлага зэрэг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн хөтлөх талаар;
3/      байгууллагын чанар баталгаажуулалтын дотоод системийн ажиллагааны бүртгэл, тайлан хөтлөх талаар.
141.15                        Чанар баталгаажуулалтын дотоод систем
(a) Өргөдөл гаргагч нь энэ дүрмээр шаардсан журмууд хэрхэн мөрдөгдөж байгаа болон үйл ажиллагаанд нийцэж байгаа эсэхийг бататгах зорилго бүхий чанар баталгаажуулалтын дотоод системтэй байна.
(б) Чанар баталгаажуулалтын дотоод систем нь дараах журмуудад үндэслэнэ:
1/      байгууллагын зорилго, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд чиглэсэн аюулгүй ажиллагааны заавар, журам;
2/      осол, дутагдлын бодит шалтгааныг тодорхойлох, шинжилгээ хийх журам;
3/      урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам;
4/      аудитын дотоод хөтөлбөр;
5/      удирдлага зохион байгуулалтын хяналтын журам.
(в) Аюулгүй ажиллагааны заавар журмууд нь ойлгомжтой, байгууллагын бүх түвшинд хэрэгжхүйц байна.
(г) Осол, дутагдлын бодит шалтгааныг тодорхойлох, шинжилгээ хийх журамд дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/      дутагдлыг хэрхэн арилгах талаар;
2/      дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад хэрхэн өөрчлөлт хийх талаар;
3/      дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнд үндэслэн удирдлага зохион байгуулалтын системээ хянах талаар.
(д) Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/      үүсэж болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар;
2/       урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад хэрхэн өөрчлөлт хийх талаар;
3/      урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд үндэслэн удирдлага зохион байгуулалтын системээ хянах талаар.
(е) Аудитын дотоод хөтөлбөрт дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/      аудит хийгдэх объект, давтамжийн талаар;
2/      аудитыг хэн гүйцэтгэх тухай;
3/      шалгалтын дүнг хэрхэн мэдээлэх тухай;
4/      шалгалтаар дутагдал илэрсэн тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээний талаар;
5/      дутагдлыг арилгах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх, шалгалтын мөрөөр хийгдсэн ажлын үр дүнг хэрхэн хянах талаар.
(ж) Удирдлага зохион байгуулалтын хяналтын журамд:
1/      чанар баталгаажуулалтын системийн идэвхтэй ажиллагааг хангах үүднээс тухайн системийн удирдлага зохион байгуулалтад хяналт тавих үечлэлийг заасан байна;
2/      чанар баталгаажуулалтын системд хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтныг тодорхойлсон байна.
(з) Чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан ажилтан нь аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар удирдах албан тушаалтантай шууд харьцах эрхтэй байна.
141.16                        Сургалтын байгууллагын зааварт тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг тусгасан НСБ-ын зааврыг боловсруулж ИНЕГ-т ирүүлнэ :
1/      сургалт явуулах байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай шууд харьцах эрх бүхий удирдах албан тушаалтнуудын нэрс;
2/      албан тушаалтнуудын хүлээх үүрэг;
3/      албан тушаалтнуудын хүлээх үүргийг харуулсан байгууллагын бүтцийн зураглал;
4/      зохион байгуулах сургалт, дамжааны жагсаалт;
5/      сургалт явуулах болон шалгалт авах байр, байршил;
6/      сургалт, дамжааны хөтөлбөр, хичээлийн хуваарь;
7/      дараах журмуудыг нарийвчлан тодорхойлсон байх:
/i/      141.10-т тусгагдсан ажилтан, албан тушаалтны ур чадварын талаар;
/ii/    141.12-ын (б) хэсэгт тусгагдсан бичиг баримтын ашиглалтын талаар;
/iii/  141.13-ын (б) хэсэгт тусгагдсан сургалт явуулах, шалгалт авах талаар;
/iv/  141.14-д тусгагдсан бүртгэл, тэмдэглэлийн талаар;
/v/    141.15-ын (б) хэсэгт тусгагдсан байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтын талаар.
8/      зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт хийх, түгээх журам.
(б) НСБ-ын заавар нь ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдсөн байна.
В Бүлэг. Үйл ажиллагааны шаардлагууд 141.17                        Үндсэн үүрэг
НСБ-ын гэрчилгээ эзэмшигч нь:
1/      байгууллагын зааврын хувийг байгууллагын үндсэн байршил бүрт хадгална;
2/      тухайн зааварт тусгагдсан бүх журмуудыг мөрдөнө;
3/      шаардлагатай гэж үзвэл аливаа этгээдэд зааврын холбогдох заалтуудыг хувилж түгээсэн байна;
4/      энэ дүрмийн Б бүлэг-т заасан шаардлагуудыг байнга дагаж мөрдөнө;
5/      байгууллагын нэр, хаяг, утас эсхүл факсын дугаар өөрчлөгдөх тохиолдолд ИНЕГ-т мэдэгдэнэ.
141.18                        Байгууллагын зааварт өөрчлөлт оруулах
(a) Гэрчилгээ эзэмшигч нь байгууллагын заавартаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа байгууллагын үндсэн чиг үүрэг, тодорхойлолт хэвээр үлдэнэ гэдгийг бататгана.
(б) Зааварт оруулах нэмэлт өөрчлөлт нь энэ дүрмийн шаардлагад нийцсэн байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь зааварт орох нэмэлт өөрчлөлтийг ИНЕГ-аар баталгаажуулна.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлд өөрчлөлт хийхдээ ИНЕГ-ын саналыг авсан байна:
1/      удирдах албан тушаалтныг солих;
2/      удирдах ажилтныг солих;
3/      сургалт, шалгалт явуулах байршлаа өөрчлөх;
4/      гэрчилгээнд тусгагдсан сургалт, шалгалтыг өөрчлөх.
(д) Энэ зүйлийн (г) хэсэгт заагдсан өөрчлөлтийн аль нэгийг хийж байх хугацаанд гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг ИНЕГ-аас тодорхойлж өгч болно.
(е) Энэ зүйлийн (г) хэсэгт заагдсан өөрчлөлтийн улмаас гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар бол эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(ж) Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас нисэхийн аюулгүй ажиллагааг хангах талаар гаргасан бичиг баримтыг үндэслэн байгууллагын заавартаа нэмэлт өөрчлөлт оруулна.
Г Бүлэг. Нисэхийн сургалтын байгууллагын хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээ 141.19                        Гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлага
(а) НСБ-ын хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:
1/      өргөдөлд заасан сургалтыг явуулах, хянах ажилтнуудтай байх;
2/      сургалт явуулах ажилтан нь ур чадвар, дадлага туршлагатай байх;
3/      сургалт явуулах, шалгалт авахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, сургалтын хэрэгсэл, байраар хангагдсан байх;
4/      сургалт явуулах, шалгалт авахад шаардлагатай холбогдох техникийн стандарт, шаардлага, зөвлөмж бүхий лавлах материал, сурах бичиг, сургалтын хөтөлбөртэй байх;
5/      өргөдөлд дурьдсан сургалтыг явуулахад шаардагдах журмуудыг боловсруулсан байх.
(б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а) хэсэгт заасан шаардлагуудыг хангах, мөрдөх талаарх нарийвчилсан мэдээллийг ИНЕГ-т гаргаж өгнө.
141.20                        Үндсэн үүрэг
Нисэхийн сургалтын байгууллагын хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн 141.19-ийн (а) хэсэгт заасан шаардлагыг тогтмол дагаж мөрдөнө.
141.21                        Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага
(а) НСБ-ын хязгаарлагдмал нөхцөлтэй гэрчилгээ эзэмшигч нь сургалт явуулах, шалгалт авахад шаардлагатай тайлан бүртгэл хөтлөх, цуглуулах, дугаарлах, хадгалах журмыг боловсруулсан байна.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан журамд дараах зүйлийг тусгасан байна:
1/      сургалт явуулах, шалгалт авах хүн бүрийн туршлага, мэргэжил, сургалт, мэргэшлийн ур чадварын талаарх нарийвчилсан бүртгэл хөтлөх;
2/      сургалтад хамрагдаж байсан болон шалгалтад орж байсан элсэгчид, тэдгээрийн сургалтад оролцсон байдал, хичээлийн сэдэв, сургалттай холбогдсон багшийн дүгнэлт, нислэг эсхүл түүнтэй адилтгах дадлага зэрэг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хөтлөх;
3/      бүх бүртгэл, тэмдэглэлийг цэвэр, үнэн зөв хөтлөх;
4/      бүртгэлд хамгийн сүүлд засвар оруулсан өдрөөс хойш 3 жил хадгалах.