- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГААС БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР БАРАГДУУЛАХ ЗАМААР ХУРИМТЛУУЛСАН ХӨРӨНГИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Хууль зүйн сайдын 2000 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19/04/12 дугаар хамтарсан тушаалын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 203 дугаар тогтоолд заасны дагуу шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас /цаашид "хуулийн байгууллага" гэнэ/ эрх хэмжээнийхээ хүрээнд банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр барагдуулах замаар хуримтлуулсан хөрөнгийн 10 хүртэлх хувийг Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж зарцуулах, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.
2. Хуулийн байгууллагаас банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр барагдуулах замаар хуримтлуулсан хөрөнгөд дээрх байгууллагуудаас банкуудтай гэрээ байгуулах замаар барагдуулсан дараах хөрөнгө хамаарна. Үүнд:
1. хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр гаргуулах тухай прокурорын болон банкны нэхэмжлэлийг хангаж гаргасан шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичиж. төлүүлсэн мөнгө;
2. прокурорын байгууллагаас шаардаж төлүүлсэн зээлийн төлбөр;
3. цагдаагийн байгууллагаас шаардаж төлүүлсэн зээлийн төлбөр;
4. шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас гүйцэтгэж төлүүлсэн зээлийн төлбөр
3. Банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэгтэй /цаашид "Ажлын хэсэг" гэнэ/ гэрээ байгуулсан банкны дансанд тодорхой зээл болон бусад авлагын төлбөр ормогц түүний гэрээнд заасан хувийг Монголбанкны холбогдох дансанд шилжүүлж төвлөрүүлнэ.
Харин өргөн хэрэгцээний бараа болон машин, тоног төхөөрөмж, байшин, түүхий эд зэрэг бусад эд хөрөнгөөр зээлийн хугацаа хэтэрсэн өрийг барагдуулсан бол түүнийг борлуулсны дараа зохих хувийг төвлөрүүлэх арга хэмжээ авна.
4. Тусгай дансанд төвлөрсөн дээрх хөрөнгийг хуваарилахдаа Ажлын хэсгийн саналыг үндэслэн хуулийн байгууллагууд /шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага/-ын удирдлага /ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, дарга/-ын тохиролцсоноор Монголбанк дахь тусгай данснаас тодорхой хувиар зохих байгууллагын дансанд шилжүүлнэ.
5. Гадаад, дотоодын байгууллага, иргэдээс санаачилга гарган хуулийн байгууллагуудын дээрх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх тохиолдолд энэ журмын 3 дахь хэсэгт заасан дансанд шилжүүлнэ.
6. Монгол банк дахь тусгай дансны гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг Хууль зүйн сайд, хоёрдугаар гарын үсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн нягтлан бодогч зурна.
Хоёр. Хөрөнгийн зарцуулалт
7. Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлсэн мөнгийг Ажлын хэсгийн саналыг үндэслэн Хууль зүйн сайд дараах зориулалтаар зарцуулна:
1. тухайн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах;
2. техник хангамжийг сайжруулах;
3. боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх;
4. ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
5. бусад зардал
8. Тусгай дансанд төвлөрсөн хөрөнгөөс Ажлын хэсгийн гишүүдийг урамшуулах болон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж болно.
9. Тусгай дансанд төвлөрсөн хөрөнгийг энэ журмын 7, 8 дахь хэсэгт зааснаас бусад зориулалтаар зарцуулах, уг хөрөнгө олгогдоогүй байхад урьдчилан зардал гаргахыг хориглоно.
Гурав. Хөрөнгийг тайлагнах журам
10. Тусгай дансанд төвлөрүүлж, хуулийн байгууллагуудад олгосон хөрөнгийн тайланг тухайн байгууллага энэ журамд заасан маягтын дагуу cap бүр гаргаж, холбогдох санхүүгийн байгууллага болон Монголбанканд дараа сарын 15-ны дотор хүргүүлнэ.
САРЫН ТАЙЛАН
|
|
|
/мян.төгрөг/
|
№
|
Үзүүлэлт
|
Төлөвлөгөө
|
Гүйцэтгэл
|
1
|
Орлогын дүн:
|
|
|
|
Үүнээс:
|
|
|
|
1/ эхний үлдэгдэл
|
|
|
|
2/ банкнаас шилжүүлсэн
|
|
|
|
3/ хандив, тусламжаар орсон
|
|
|
2
|
Зарлагын дүн
|
|
|
|
үүнээс:
|
|
|
|
1/ үйл ажиллагааны хэвийн
|
|
|
|
нөхцөлийг хангахад
|
|
|
|
2/ техник, тоног төхөөрөмжид
|
|
|
|
3/ боловсон хүчний сургалтад
|
|
|
|
4/ ажилтны нийгмийн асуудалд
|
|
|
|
5/ Ажлын хэсгийн үйл ажиллагааны
|
|
|
|
зардалд
|
|
|
|
6/ бусад зардалд
|
|
|
3
|
Эцсийн үлдэгдэл
|
|
|
Тайлан гаргасан: Байгууллагын дарга ___________________________
Нягтлан бодогч ______________________________
11. 3охих хуулийн байгууллагад оруулсан хөрөнгийн зарцуулалтад Сангийн яамны дэргэдэх Санхүүгийн хяналтын алба Монголбанкны хяналт шалгалтын газартай хамтран хяналт тавина.
12. Тухайн жилийн эцэст тусгай дансанд үлдсэн хөрөнгийг дараа жилийн тооцоонд оруулна.
13. Тайлангийн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, журмын 10 дугаар зүйлд заасан тайланг саатуулсан хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A