A

A

A

Бүлэг: 1979
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
 
НИЙГЭМ, ХАМТ ОЛОНД ТУЛГУУРЛАСАН ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
            Сэтгэцийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн өвчтэй хүмүүст эрүүл мэндийн төв, амбулатори, поликлиникээр болон өдрийн ороор үйлчлэн, эмийн болон нөхөн сэргээх эмчилгээ хийхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
 
Хоёр. Нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэр
 
            Нийгэм хамт олонд тулгуурласан эмчилгээ үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна. Үүнд:
 
2.1.           Эмнэлгийг түшиглэн хийх нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ үйлчилгээ.
 
2.1.1.     Эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан өвчтөнийг 14-21 хоногийн хугацаагаар эмнэлэгт эмчилсэн эмчийн хяналтад байлган нөхөн сэргээх эмчилгээг явуулахын тулд ортой эмнэлгүүдийн дэргэд 20-25 ортой өдрийн эмчилгээ үйлчилгээний тасаг ажиллана.
2.1.2.     Тухайн эмнэлгийн нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ үйлчилгээнд тэр эмнэлэгт эмчлэгдээд гарсан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан болон тахир дутуугийн групптэй өвчтөнүүд хамрагдана.
2.1.3.     Тухайн тасагт үйлчлүүлэх өвчтөнүүд нь эмнэлгээс гарсан байх бөгөөд өглөө ирж орой буцна.
2.1.4.     Тухайн тасгаар үйлчлүүлэх өвчтөний ирж очих унааны зардлыг уг үйлчилгээг явуулж буй эмнэлэг хариуцна.
2.1.5.     Тухайн тасгаар үйлчлүүлж буй өвчтөнүүдэд өдрийн цагаар шаардлагатай эмчилгээг эмнэлгээс гарган хийх бөгөөд өдөрт нэг удаа хоол цайгаар үйлчилнэ.
2.1.6.     Тухайн тасгаар эмчлүүлсэн хүнд хөдөлмөрийн чадвар түр алдалтын эмнэлгийн хуудас олгоно.
2.1.7.     Эмнэлгийн дэргэдэх тасаг сэтгэцийн ба сэтгэл зүй, нөхөн сэргээх эмчилгээний эмч, мастерууд, сувилагч, асрагч зэрэг 5-6 хүний орон тоотой байна.
2.1.8.     Тухайн тасгаар хийгдэх нөхөн сэргээх эмчилгээ нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
2.1.9.     өвчтөний хийсэн бүтээгдэхүүнийг тусгай комисс үнэлэн нийтэд зарж борлуулна.
2.2.           Эмнэлгээс гадуур хийгдэх нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ үйлчилгээ.
 
2.2.1.     Сэтгэцийн эрүүл мэнд – Мансуурал судлалын үндэсний төв, дүүрэг, аймгийн Сэтгэцийн эмгэг мансуурлын кабинет, диспансер, тасгийн дэргэд 5-15 ортой нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ үйлчилгээний тасар, кабинет ажиллана.
2.2.2.     Энэ хэлбэрийн үйлчилгээнд амбулаториор эмчлэгдэж буй өвчтөн, тахир дутуугийн группт байгаа өвчтөнүүд хамаарагдана.
2.2.3.     Тухайн тасаг, кабинетаар үйлчлүүлэгчдэд өдөрт нэг удаа хоол цай өгнө.
2.2.4.     Тухайн тасаг, кабинетаар үйлчлүүлж буй өвчтөнд шаардлагатай эмийг байгууллагаас үнэ төлбөргүй олгоно.
2.2.5.     Нийгэм хамт олонд тулгуурласан эмнэлгийн гадуурх нөхөн сэргээх өдрийн эмчилгээ үйлчилгээнд ажил хөдөлмөр хийдэг буюу хөдөлмөрийн чадвартай тахир дутуугийн группгүй хүнийг хүлээн авахгүй.
2.2.6.     Өдрийн эмчилгээний өвчтөнүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг тусгай комисс үнэлж нийтэд зарж борлуулна.
2.2.7.     Больницын гадуурх нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээнд Сэтгэцийн ба Наркологийн эмч, сэтгэл засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нөхөн сэргээх эмчилгээний мастерууд, туслах ажилтнууд зэрэг 6-7 орон тоотой байна.
2.2.8.     Нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ үйлчилгээ нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
 
Гурав. Нийгэм хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ үйлчилгээний төрөл.
 
1.                  Нөхөн сэргээх эмчилгээний бүх төрлийг хэрэглэнэ.
2.                  Өдрийн эмчилгээний нарийвчилсан зааврыг Сэтгэцийн эрүүл мэнд-Мансуурал судлалын үндэсний төв баталж мөрдүүлнэ.
 
Дөрөв. Өдрийн эмчилгээ, үйлчилгээний санхүүжилт
 
            Өдрийн эмчилгээ явуулж буй байгууллага бүх санхүүжилтийг хариуцна