- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨдӨЛМӨРИЙН НОРМ, НОРМАТИвИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 48 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
Хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох журам
1. Ерөнхий зүйл
Аливаа хөдөлмөрийн үр ашиг эцсийн дүнд ажлын цагийн хэмнэлтээр тодорхойлогддог тул түүний зарцуулалтыг нарийн судалж , цагийн нөөцийг илрүүлэн хөдөлмөрийн нормд оновчтой тусган хөдөлмөрийн бүтээмжийг өсгөхөд нормчлолын ажлын гол зорилт оршино.
1. Энэхүү журмыг хөдөлмөрийн нормын үндсэн төрөл болох дараахь норм, нормативыг
боловсруулах , батлахад хэрэглэнэ.Үүнд: ;
боловсруулах , батлахад хэрэглэнэ.Үүнд: ;
хугацааны ( бүтээлийн ) норм
үйлчилгээний норм
хугацааны норматив
ажиллагчдын тооны норматив
нормчилогдсон үүрэг даалгавар
хугацааны нормтехник зохион байгуулалтын тодорхойнөхцөлд ажлыг ( нэгж ажилбар, нэг ширхэг үйлдэхүүн, 1 метр даавуу , нэг шоометр уулын чулуу, 1 км гүйлт зэрэг) гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах цагийн зарцуулалтад тогтоосон хэмжээ юм. бүтээлийн норм нь техник зохион байгуулалтын тодорхой нөхцөлд нэгж хугацааны (цаг , ээлж cap ) дотор гүйцэтгэвэл зохих ажлын ( ажилбар , үйлдэхүүний ) тоо хэмжээ юм. үйлчилгээнийнорм нь техник- зохион байгуулалтын тодорхойнөхцөлд нэг буюу хэсэг ажилтнаасхариуцажүйлчлэх ажлын байр,мал, амьтан, тоногтөхөөрөмжийн тоо, үйлдвэрлэлийн талбайн тогтоосон тоо хэмжээ юм.
хугацааны норматив нь амьд ба биежсэн хөдөлмөрийг хамгийн багаар зарцуулах боломжийг хангасан техник- зохион байгуулалтын оновчтой нөхцөлд технологийн ажилбарыг гүйцэтгэх хөдөлмөрийн арга барил тус бүрд болон ээлжийн ажлын цагийн бүрдэл хэсгүүдэд шинжлэх ухааны үндэстэй тогтоосон цагийн зарцуулалтын хэмжээ болно. ажиллагчдын тооны норматив нь тодорхой нэгж ажил , эсвэл ажлыг бүхэлд нь буюу хөдөлмөрийн тодорхой үүргийн дагуу хийж гүйцэтгэхэд шаардагдах ажиллагчдын тоо юм. нормчилогдсон үүрэг даалгавар нь тодорхой цаг үед ажилтан буюу хэсэг бүлэг ажилтнуудын чанарын шаардлага хангаж хийж гүйцэтгэвэл зохих ажлын тогтоосон тоо хэмжээ болно.
2. Хөдөлмөрийн нормын аль ч төрлийг тогтооход хөдөлмөрийннэгдсэн хэмжүүр - ажлын
цагзарцуулалтыгүндэслэнэ. Ажлын цагийн зарцуулалтынбүтэц нь хугацааны
нормативаартодорхойлогдоно. Хугацаанынорматив нь дараахи томъёогоор
илэрхийлэгдэнэ.
цагзарцуулалтыгүндэслэнэ. Ажлын цагийн зарцуулалтынбүтэц нь хугацааны
нормативаартодорхойлогдоно. Хугацаанынорматив нь дараахи томъёогоор
илэрхийлэгдэнэ.
Нх = Тбт + Тш +Табү +Тамхх + Тз Тш = Тү + Тт
Нх - хугацааны норматив / норм цаг / Тбт - бэлтгэл, төгсгөлийн цаг Тш - шуурхай цаг Тү - үндсэн цаг Тт - туслах цаг
Табү - ажлын байранд үйлчлэх цаг Тамхх - амралт хувийн хэрэщээний цаг Тз - завсарлагааны цаг
3. Мөрдөж байгаа хөдөлмөрийн норм, нормативыг хэрэглэх байдлаар нь: үлгэрчилсэн
ба нэгдсэн: хамтрах хүрээгээр нь: салбарын ба байгууллагын гэж ангилж болно.
ба нэгдсэн: хамтрах хүрээгээр нь: салбарын ба байгууллагын гэж ангилж болно.
4. Үлгэрчилсэн норм, нормативыг үйлдвэрлэл , хөдөлмөрийн зохион байгуулалтаар үлгэр жишээ зарим үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа, тэргүүний ажилтны дадлага туршлагад тулгуурлан тогтооно. Иймээс үлгэрчилсэн норм, норматив нь үйлдвэрлэл , хөдөлмөрийн зохион байгуулалтын хувьд тухайн түвшинд хүрээгүй үйлдвэр, аж ахуйн газруудад норм, норматив тогтоох загвар болох бөгөөд нэлээд урт хугацааны турш эзэмших учир нэгдсэн норм боловсруулах үндсэн нь болдог.
5. Нэг буюу хэд хэдэнсалбартижилтехнологиор хийгддэг ажлуудад нэгдсэннорм нормативыг хэрэглэнэ.Нэгдсэн норм нормативыг тухайн ажлыгхийж гүйцэтгэж байгаа үйлдвэр , аж ахуйн газруудын олонх нь хүрсэн байвал зохих үйлдвэрлэл , хөдөлмөрийн гэргүүний зохион байгуулалтын түвшинд тулгуурлан тогтооно.Нэгдсэн норм, нормативыг тухайн ажлыг гүйцэтгэж байгаа бүх үйлдвэр , аж ахуйн газар хэрэглэхээр тохиролцоонд хүрсэн байвал зохино.
6. Үлгэрчилсэн ба нэгдсэн норм, нормативыг тодорхой хэд хэдэн салбарт , салбарын нэгдсэн ба үлгэрчилсэн норм, нормативыг тухайн салбарт , салбарыннэгдсэн ба үлгэрчилсэн норм , нормативыг тухайн нэг салбарт , үйлдвэрийн газрын нормыг нэг байгууллагын түвшинд тус тус хэрэглэнэ.
2. Хөдөлмөрийн норм, нормативыг хянах боловсруулах ажлыг зохион байгуулах
7. Дараах тохиолдолд хөдөлмөрийн норм, нормативыг өөрчилж тогтооно.Үүнд: тоног төхөөрөмжийг сайжруулан сэлбэг буюу илүү өндөр бүтээлтэй тоног төхөөрөмж тавьсан, үйлдвэрлэлд дэвшилтэд , технологи нэвтрүүлсэн, багаж хэрэгсэл, материал, түүхий эдийн хангамж үйлчилгээг сайжруулсан, зураг, төслийн чанар , зохион байгуулалт өөрчлөгдсөн, үйлдвэрлэлийн ажиллагааг механикжуулж автоматжуулсан, ажлын байрны зохион байгуулалт , үйлчилгээг сайжруулсан, шинэ нэр төрлийн түүхий эд, материал , түлш хэрэглэсэн, ажилтны мэргэжил дадлагад дээшилсэн,буруу тогтоогдсон нормыг хянаж зөв болгох,үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт, сайжирч тоног төхөөрөмж технологи ажиллагаа өөрчлөгдсөн зэрэг болно.
8. Байгууллага / ажил олгогч / нь хөдөлмөрийн норм боловсруулах , хянах мөрдөх ажлыг нормын агуулга, хамрах хүрээг харгалзан байгууллагын хэмжээндхийгдэхажлын хэтийнба жилийн төлөвлөгөөний үзүүлэлтүүдтэйнягт уялдуулсансистемтэйарга хэмжээ болгож хэрэгжүүлнэ.
9. Байгууллага нь гаргасан судалгаа, шинэ техник , технологи нэвтрүүлэх , хөдөлмөр зохион байгуулалтынаргахэмжээнд тулгуурланхөдөлмөрийннорм ,нормативыг боловсруулах , хянах ажлынхэтийн болон жилийн календарчилсан төлөвлөгөөний төслийг боловсруулжхамтын гэрээнд тусгаж, байгууллагын / ажил олгогчийн / даргын тушаалаар баталж хэрэгжүүлнэ.
10. Салбарынхэмжээнд мөрдөх хөдөлмөрийн норм,нормативыг боловсруулах, хянах ажлыг салбарын хэлэлцээрээр урьдчилан зөвшилцөж ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн салбарын хэмжээний хороо, зөвлөлтэй хамтран батална.
11. Салбарын нэгдсэн ба үлгэрчилсэн норм, нормативыг хянах , боловсруулах ажлын төлөвлөгөөг тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
12. Уг төлөвлөгөөнд норм, нормативыг боловсруулах хугацаа голлон гүйцэтгэх ба хамтрах байгууллагуудыг тодорхойзаасанбайна.Тухайнажлыг голлонгүйцэтгэх үндсэн байгууллагань хөдөлмөр, цалин хөлснийболоннормчлол-шинжилгээний багыг бүрдүүлсэн байна.
13. Салбарын , нэгдсэн ба үлгэрчилсэн нормыг боловсруулах хянах ажлын төлөвлөгөөг улсын хэмжээний ажил олгогчийнболон ажилтны төлөөллийн төв байгууллагууд хамтран боловсруулна.
3. Хөдөлмөрийн норм, нормативыг хянах, боловсруулах
14. Салбарын ,нэгдсэн ба үлгэрчилсэн хөдөлмөрийн норм, нормативыг хянах , батлах асуудлыг салбарын хэлэлцээрээр зохицуулна.
15. Салбарын нэгдсэн ба үлгэрчилсэн норм-нормативыгхолбогдох салбарын голлон гүйцэтгэх ба хамтрах байгууллагуудын ажлын хэсгээс хянаж боловсруулна. Ажлын хэсэг нь тухайн салбарын төрийн захиргааны байгууллага, түүний харъяа газруудын хөдөлмөр, цалин хөлс, нормчлол, шинжилгээний албад, харъяа үйлдвэр , аж ахуйн газрын норм зохиогч, хөдөлмөр цалин хөлсний ажилтнууд ,ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн гишүүдээс бүрдсэн байна.
16.Байгууллагын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийннормыг тухайн байгууллагын хөдөлмөр, цалин хөлс, нормчлолын ажил хариуцсан албад , мэргэжилтэн , ажил олгогчийн болон ажилтнытөлөөлөлийнтөлөөлөгчдыг оролцууланболовсруулж хянанбайгууллагын даргын тушаалаар батлуулна.
17. Дараах шаардлагыг хангасан нормыг техникийн үндэслэлтэй болсон гэж тооцно. орчин үеийншинжлэх ухаан-техникийнололт,үйлдвэрлэл, хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалт, ажлын тэргүүний арга барилыг тусгасан, ажилбарыг хийж гүйцэтгэхэдэдийнзасгийн хувьд үлэмжашигтай,сэтгэл зүй,
физиологийн хувьд тохиромжтой нөхцөлийг сонгож авсан, хөдөлмөрийн норм, нормативыг аргачилсаН програмын дагуу боловсруулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны арга техник, үйлдвэрлэлийн ариун цэвэр , эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, норм , нормативыг техникийн нормчлолын аргаар тооцож тогтоосон
18. хөдөлмөрийн норм, нормативыг аргачилсанпрограмын дагуу дараахь үе шаттайгаар боловсруулна.
а. Ерөнхий зүйл нормнормативыг боловсруулах , хянах , техник эдийн засгийнүндэслэл, шаардлагыг товч оновчтойгоор тодорхойлно, норм , нормативыг хэрэглэх арга, хамрах хүрээг заана, норм .нормативыг шинээр боловсруулжбайгаа бол ашиглагдахном хэвлэл,
аргачлал, зөвлөмж , лавлах материал, туршлага-шинжилгээний болон ажиглалт, судалгааны бусад материалуудын жагсаалтыг гаргаж Бэлтгэнэ.Хэрэв мөрдөж байгаа норм,нормативыг шинэчилж боловсронгуй болгон хянаж байгаа норм, нормативыг шинэчилж боловсронгуй болгон хянаж байгаа бол дээр дурдсан материалуудаас гадна анх боловсруулахад ашиглаж байсан материалуудыг тухайлан зааж өгнө. Норм нормативыг үйлдвэрт нэвтрүүлснээр гаргах эдийн засгийн үр дүнг тооцох аргыг тодорхойлно.
б.норм, нормативыг тогтоох, мэдээ материалыг бүрдүүлэх
- үйлдвэрлэлийгшинэчлэх, шинэтехник, технологи нэвтрүүлэх, хөдөлмөрзохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэргүүний сайчуудын арга туршлагыг эзэмшүүлэх талаар авсан арга хэмжээ
- норм нормативыг тогтоох хянах ажлын жагсаалт гаргана
- ажлыг хийж гүйцэтгэх технологийн дэс дараалал, хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт гарган, ажиглалт судалгаа явуулах үйлдвэр , аж ахуйн газар нэгжийг зааж өгнө
- ажиглалт хийх ажлын байр , ажилтныг сонгон авч ажлын цаг зарцуулалтыг судлах аргыг тодорхойлно ажлын төрөл хэмжээ , нарийвчлалын зэрэг , ажлыг хэмжих нэгж, ажиглалт явуулах журмын талаар дурдана
- ажлын цаг зарцуулалтанд нөлөөлж буй хүчин зүйлүүд , хөдөлмөрийн тэргүүний арга барилыг олж судлан шинжилж ажилтанд тэргүүний арга барилыг богино хугацаанд эзэмшүүлэх , ажлын байрны хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга замыг зааж өгнө
- хэрэв шаардлагатай гэж үзвэл ажиглалт явуулах ба ажиглалтын үр дүнг тооцох хуудасны загварыг хавсаргана.
в. бүрдүүлсэн, материалыг шинжилж нэгтгэн, норм, нормативын төсөл боловсруулах бүрдүүлсэн материалуудыг шинжлэх, боловсруулалт хийж , хэрэглэх аргуудыг зааж өгнө үйлдвэрлэлийн технологийгзөв сонгон авах , хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах арга зүйг зааж өгнө
ажлын бүрэлдэхүүнийг тогтоож норм, нормативынтөсөл боловсруулахад зайлшгүй нөлөөлөх хүчинзүйлүүдийг олж нөлөөллийг шинжлэх,нормнормативын төслийг зохиох зэрэг асуудлыг тусгана.Хэрэвшаардлагатайгэжүзвэлхэрэглэгдэх томъёонуудыг жишээ тооцооны хамт хавсаргаж өгнө.
г . норм, нормативын төслийг үйлдвэрлэлийн нөхцөлд турших хөдөлмөрийн норм, нормативын төслийг үйлдвэрлэлийн нөхцөлд туршиж үзэхийн ач холбогдол, зорилтыг тодорхой зааж өгсөн байна туршилт явуулах обьектын тоог тодорхой нэр заах ба туршилтын хугацааг тогтооно
тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг шинэ норм, нормативын дагуу хэрхэн шалгах , уг төсөл хэрэглэхэд тохиромжтой болсон эсэх талаар дүгнэж хэрвээ тохиромж муутай бол өөрчлөлт оруулах , үр дүнгийн тооцоог хийх аргыг зааж өгнө
4.хөдөлмөрийн норм, нормативыг батлах, хэрэглэх журам
19. Салбарын, нэгдсэн ба үлгэрчилсэн нормыг салбарын хэлэлцээрээрзөвшилцөж батална. Нормыг мөрдөж эхлэх ба турших хугацааг хэлэлцээрээрюдорхойлж өгсөн байна.
20. Байгууллагын түвшинд ажиллагчдын тооны нормативыг ажил олгогч нь байгуулагын үйл ажиллагааны зорилтыг хангахад чиглэсэн ажлын байрны тодорхойлолт болон байгууллагынмэргэжил албан тушаалын лавлахыг үндэслэн өөрсдөө тогтооно. Харин төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагынцалин хөлсний норм норматив, ажиллагчдын тооны нормативыг удирдах дээд байгууллага, удирдлагын зөвлөлөөс тогтоож болно.
21. Байгууллагын түвшинд боловсруулсан хөдөлмөрийннорм,нормативыг холбогдох тооцооны хамт, ажилтны төлөөлөгчидтэй зөвшилцсөнөөр байгууллагын даргад / ажил олгогчид / танилцуулсны үндсэн дээр баталж мөрдүүлэх ба түүний хувийн хэргийг бүрдүүлж хадгална.
22. Байгууллагын техник зохион байгуулалтын тухайн нөхцөл нь салбарын болон нэгдсэн, үлгэрчилсэн нормд тусгагдсанаас илүү дэвшилттэй байвал байгууллагын зүгээс ажилтны төлөөлөгчидтэйгөө зөвшилцсөнөөр уг дэвшилттэй талыг тусгасан техникийн үндэслэлтэй хөдөлмөрийн нормыг боловсруулан хэрэглэж болох бөгөөд энэ талаар уг нормыг баталсан байгууллагад мэдэгдэнэ.
23. Байгууллагань үйлдвэрлэлдшинэ техник,тэргүүнийтехнологийг бүрэнэзэмших, үйлдвэрлэл , хөдөлмөрийнзохионбайгуулалтыг сайжруулах, шинэбүтээгдэхүүн үйлдвэрлэх үед хөдөлмөрийн түр нормыг боловсруулж 3 cap хүртэл хугацаагаар мөрдөжболно. Онцгой шаардлагатай гэж үзвэл ажилтны төлөөлөгчидтэй зөвшилцсөнөөр түр мөрдөх хугацааг дахин 3 cap хүртэл сунгана.Харин уг нормыг цаашид байнгын болгохдоо энэ журмыг 21 дүгээр зүйлд заасныг баримтална.
24. Шинээр батлагдсан норм,нормативыг дагаж мөрдөхөөр 2 долоо хоногоос доошгүй хугацааныөмнө ажилтандбайгууллагын зүгээс урьдчилан мэдэгдэнэ. Хэрэв урьдчилан мэдэгдэхгүйгээршинээр тогтоосонбуюу шинэчлэн нормыг мөрдүүлбэл уг норм, нормативыг хүчингүйд тооцно.
25. Байгууллагын захиргаа , ажилтны төлөөлөгчдийн хооронд хөдөлмөрийн норм шинээр боловсруулах , хянах, батлах талаар гарсан хамтын маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
26. Байгууллагын захиргаа,ажилтнытөлөөлөгчдийнхороонд хөдөлмөрийннорм, нормативыг мөрдөхтэй холбогдуулан дараах нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн байна:
а/машин техник, хэрэглэгдэх багаж, сэлбэг хэрэглэлийг бүрэн бөгөөд хүрэлцээтэй хангасан:
б/ ажлын байрны зохион байгуулалтын схем ( бүдүүвч ) холбогдох техникийн баримт
бичгийг бэлэн болгох:
в/ эрчим хүч, гэрэл, ус, уурын хангамжийг хэвийн ажиллагаатай болгох:
г/ хөдөлмөрлөх аюулгүйбайдал,эрүүлахуйннөхцөлийг хангах бүх талыннөхцөлийг бүрдүүлнэ
5.Техникийн үндэслэлтэй хөдөлмөрийн нормыг нэвтрүүлэхэд үзүүлэх материаллаг урамшуулал.
27. Техникийн үндэслэлтэй хөдөлмөрийн нормыг боловсруулж нэвтрүүлэхэд идэвхтэй оролцсон инженертехникийн ажилтан , албан хаагчид, ажилтанд материаллаг урамшуулал үзүүлнэ.
28. Техникийнүндэслэлтэй хөдөлмөрийн нормыгүйлдвэрлэлд нэвтрүүлж, түүнийг эзэмшихэд ажилтныидэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор хянасаннормыг хэргэлсэн эхний 3 сард нэгжийн шинэ, хуучин үнэлгээний зөрүүгийн 80 хувь, дараагийн 3 сард 50 хувийг хянасан нормыг хэрэглэж байгаа ажилтанд нэмж олгоно.
29. Ажилтнаас ажлын тэргүүний арга барилыг эзэмшсэний үндсэн дээр мөрдөж байгаа хөдөлмөрийн нормыг санаачлан хянаж тэр санаачилга нь тухайн цех тасагт амжилттай нэвтэрч , бүтээл дээшилсэн үед санаачилсан инженер техникийн ажилтан , албан хаагчид , ажилтандшинэ норм нэвтрүүлснээс гарсанцалингийн фондын хэмнэгдлээс сарын тариф ( албан тушаалын ) цалин хүртэл хэмжээгээр 1 удаа шагнал олгож болно.
Текст томруулах
A
A
A