- Нүүр
- Сайдын тушаал
- “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”, “БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГИЙН ЗАГВАР
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 18 тоот тушаалын гуравдугаар хавсралт
"ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН", "БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ХҮНДЭТ ТЭМДГИЙН ЗАГВАР
"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг нь ромбо хэлбэртэй, эргэн тойрон алхан хээ бүхий цагаан хүрээтэй, уг хүрээнийхээ оройд соёмботой, ромбын дунд хэсэгт нь Монголын төрийн далбааны дэвсгэр дээр хундага ороосон могойг алтлаг өнгөөр дүрсэлсэн, тэмдгийн доод хэсгийг ороосон алтлаг шар өнгийн туузан дэвсгэр дээр "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" гэж монгол үсгээр бичсэн байна.
"Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг нь ромбо хэлбэртэй, эргэн тойрон алхан хээ бүхий цагаан хүрээтэй, ромбын дунд хөх цэнхэр дэвсгэрийн дээд хэсэгт соёмбо, түүний доод хэсэгт Монгол төрийн далбааг билэгдэн улаан хөх улаан өнгө бүхий бамбарыг дүрсэлсэн, тэмдгийн доод хэсгийг ороосон алтлаг шар өнгийн туузан дэвсгэр дээр "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" гэж монгол үсгээр бичсэн байна.
Тэмдгийн урт нь 40.0 мм, өргөн нь 26.0 мм, зузаан нь 2.5 мм байна.
Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгоно.
ҮНЭМЛЭХНИЙ ЗАГВАР
Үнэмлэх нь 95х140 мм-ийн хэмжээтэй голоор нь нугалж , зүүн талд нь тухайн тэмдэгний зураг, дугаарыг байрлуулж баруун талд нь:
"Хүн амын эрүүл мэндийг хамгаалах /Биеийн тамир, спортын/ үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", /"Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан"/ хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх олгов.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД........................................../нэр/
Огноо
гэсэн бичээстэй, гадуураа тэмдгийн зураг бүхий улаан өнгийн хавтастай байна.
Текст томруулах
A
A
A