A

A

A

Бүлэг: 1979
 
 
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт 
 
ҮРЖЛИЙН МАЛ БОЙЖУУЛЖ  БОРЛУУЛАХ ЖУРАМ
 
Нэг.  Нийтлэг үндэслэл.
 
1.1.  Цөм сүргийн малаас стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч чиглэлтэй өсгөн бойжуулж борлуулах үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад  журмын   зорилго оршино. 
 
1.2.  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаадын үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ журам нэгэн адил хамаарна.
 
1.3.  Үржлийн мал бойжуулж борлуулах ажлыг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн дагуу зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд  эрхлэнэ.
 
Хоёр.  Үржлийн мал, амьтан  өсгөн  бойжуулж борлуулах эрх бүхий этгээдэд   тавих  шаардлага
 
2.1.  Үржлийн мал, амьтан өсгөн бойжуулж  борлуулах үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэн, хуулийн этгээд  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
2.1.1.   "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 4.3.6-д заасны дагуу хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан  үүлдэр, үүлдрийн  болон үржлийн хэсэг, омгийн  (цаашид үүлдэр омог гэх)  малын  шилмэл хэсгээс бүрдсэн  энэ журмын 2.1.6-д зааснаас доошгүй цөм сүргийн хээлтэгч малтай байх;
 
2.1.2.   мал шинжээч мэргэжилтэн , мэргэжлийн байгууллагаар  малдаа  жил бүр үзлэг ангилалт хийлгэж, үржлийн анхан шатны бүртгэлийг бүрэн хөтөлсөн мал бүр нь хувийн дугаартай байх;
 
2.1.3.   "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгалах тухай" хуулийн 6.1.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаар малынхаа удам гарваль,  ашиг шимийн гарц чанарыг тогтоолгож  баталгаажуулсан гэрчилгээтэй байх; 
 
2.1.4.   мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх  арга хэмжээнд  мал, амьтныг жил бүр бүрэн  хамруулж,   эрүүл  болохыг   мэргэжлийн  байгууллагаар  тогтоолгосон  байх; 
 
2.1.5.   цөм сүргийн хээлтэгчийн ашиг шимийн дундаж үзүүлэлт нь тухайн  үүлдэр омгийн малын  нэг ба  түүнээс  дээш ангийн шаардлагыг  хангасан байх;
 
 
2.1.6.   цөм сүрэгт байх тохиромжтой хэвшлийн хээлтэгчийн тоо дор дурдсан хэмжээнээс  цөөнгүй байх;
 
Хариуцагч
хонь, ямаа
үнээ
мэгж
өндөглөгч
Эх зөгий
(бүлээр)
Эрх бүхий хуулийн этгээд
800
50
50
10000
500
Иргэн
300
30
25
5000
200
 
2.1.7.   технологийн шаардлага хангасан  зориулалтын байр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй    байх;    
 
2.1.8.   цөм сүргийн малыг үр төлийн чанараар шалгагдсан баталгаажсан хээлтүүлэгчийг ашиглан гардан, эсвэл түүний үрээр зохиомол аргаар хээлтүүлдэг  байх;
 
2.1.9.   малын  удам гарваль, ашиг шимийн талаарх мэдээлэл нь улс, аймгийн  үржлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн  санд орсон, олон нийтэд ил тод болсон байх;
 
2.1.10. цөм сүрэгт явуулах үржлийн ажил. үйлчилгээг аймаг, нийслэлийн мал үржлийн албаны  хяналтын дор гүйцэтгэдэг байх.
           
                                                                                Гурав. Үржлийн мал борлуулах
 
3.1     Үржилд зориулан бойжуулсан мал, амьтныг  үржлийн малын үзэсгэлэн дуудлага худалдаа, биржийн худалдаа, цахим худалдаа зэрэг  арга хэлбэрийг ашиглан тухайн мал, амьтныг сайжруулагчаар ашиглахаар зөвшөөрөгдсөн бүс нутагт мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор худалдан борлуулна.
 
3.2     Үржилд зориулан худалдсан мал, амьтан нь  эрүүл мэндийн болон  өөрөөс дээш 2 үеийн удам гарваль үржил ашиг шимийг тодорхойлж бичсэн үржлийн гэрчилгээ, паспорттай байна.         
 
 
 
Дөрөв.  Хяналт тавих
 
4.1.  Үржлийн мал, амьтан бойжуулж борлуулах журмын хэрэгжилтэд үржлийн хяналтын      улсын байцаагчид   хяналт тавина.
 
4.2.  Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал, амьтан бойжуулж, зах зээлд борлуулахыг хориглоно.
 
4.3.  Энэ журмыг зөрчигчдөд "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хууль,  "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай  зөвшөөрлийн тухай" хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу   хариуцлага   хүлээлгэнэ.
 
 
 
......................оОо....................