- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 06 сарын 05 -ны өдрийн 140 дугаар тушаалын нэгдүгээр
хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гарган магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл нь /цаашид "магадлан итгэмжлэл" гэнэ/ тухайн байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх чадварыг төрөөс хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болно.
6.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны удирдлага нь уг ажилд оролцогч талуудын төлөөлөл бүхий Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна. Зөвлөлийн бүтэц, ажиллах журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишгийн дагуу үйлчилгээний төлбөр төлнө.
8. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах эрх авсан байгууллага нь (цаашид магадлан итгэмжлэх байгууллага гэнэ) магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын холбогдолтой мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэн ажиллуулна.
Хоёр. Магадлан итгэмжлэлд бэлтгэх
10. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахдаа эрүүл мэндийн байгууллага дараахь бэлтгэлийг 12-18 сарын өмнөөс эхлэн хангасан байна:
10.1 Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаархи мэдээлэл авсан;
10.2 Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт,
магадлан итгэмжлэлийн шалгуурын талаар сургалтанд хамрагдсан;
10.3 Материал бүрдүүлэлт, бэлтгэл ажилд арга зүйн зөвлөгөө авсан.
11. Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж, эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
11.1. магадлан итгэмжлүүлэх тухай хүсэлт гаргасан албан бичиг;
11.2. мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
11.3. магадлан итгэмжлэх шалгуур, аргачлалын дагуу үйл ажиллагаандаа хийсэн өөрсдийн шинжилгээ, үнэлгээ;
11.4. тухайн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн 2 жилийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд;
11.5. магадлан итгэмжлүүлэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.
Гурав. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
12. Магадлан шинжлэх, үнэлэх шалгуур тус бүрийг бүрэн хангасан байвал 100 хувь гэж үнэлэх ба шалгуураар үнэлэх аргачлалыг магадлан итгэмжлэх байгууллага боловсруулж мөрдүүлнэ.
14. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон шинжээч гүйцэтгэнэ.
15. Магадлан шинжилгээ, үнэлгээ дараахь үе шаттай явагдана.
15.1 Магадлан итгэмжлэх шалгуурын дагуу үйл ажиллагаандаа тухайн
байгууллага өөрсдөө шинжилгээ, үнэлгээ хийх;
15.2 Шинжээч нар газар дээр нь шинжилгээ, үнэлгээ хийх;
15.3 Шинжээч нарын газар дээр нь шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнд зөвлөлийн
гишүүн болон эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг, холбоодоос
дүгнэлт гаргах.
16. Магадлан шинжилгээ, үнэлгээг тусламж үйлчилгээний шатлал, үйлчилгээний хүрээнээс хамааран шинжээчид ажлын 1-5 хоног газар дээр нь хийж дүнг тухайн байгууллагын удирдлагатай зөвшилцөж, урьдчилсан байдлаар хамт олонд танилцуулна.
18. Шинжээчдийн нэгдсэн дүгнэлтээр магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг 80 ба түүнээс дээш хувь хангасан эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ, үнэлгээг зөвлөлийн гишүүн болон эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг, холбооны санал авахаар магадлан итгэмжлэх байгууллага явуулна.
19. Зөвлөлийн гишүүн болон эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг, холбоо нь эмнэлэг ба шинжээчийн нэр хаяггүй шинжилгээ, үнэлгээнд ажлын 3-5 хоногт багтаан саналаа ирүүлнэ.
20. Магадлан итгэмжлэх байгууллага эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг холбоодтой магадлан шинжилгээ, үнэлгээнд санал өгөх тухай гэрээ байгуулан ажиллана.
21. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэх шалгуурыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн байгууллага 12 сарын дараа дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.
22. Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох шийдвэрийг Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн, эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг, холбоодын дүгнэлтийн дагуу магадлан итгэмжлэх байгууллага гаргана.
26. Магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан байгууллага дахин магадлан итгэмжлүүлэхдээ энэ журмын 10, 11 дэх заалтын дагуу хүсэлтээ гаргана.
Тав. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох
27.1. магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний технологи, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм, өвчтөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах технологи, стандартыг удаа дараа зөрчсөнийг мэргэжлийн хяналтын газар, алба тогтоосон;
27.2. магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан;
27.4 магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан эсхүл татан буугдсан, тусламж үйлчилгээний шатлал, чиглэл, тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн, 6 сараас илүү хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон.
28. Магадлан итгэмжлэл авсан, итгэмжлэлийг нь хүчингүй болгосон эрүүл мэндийн байгууллагыг бүртгэж, нийтэд зарлана.
29. Магадлан итгэмжлэл нь хүчингүй болсон эрүүл мэндийн байгууллага 12 сарын дараа дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.
Зургаа. Маргааныг шийдвэрлэх
30. Шинжээчдийн өгсөн шинжилгээ, үнэлгээтэй эрүүл мэндийн байгууллага санал нийлэхгүй бол Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүсэлт гарган шинжээчдийн хоёрдох багийг томилуулж болох ба шинжилгээ үнэлгээ хийх үйл ажиллагааны зардлыг дахин төлнө.
31. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх ба уг зөвлөлийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.
Текст томруулах
A
A
A