- Нүүр
- Сайдын тушаал
- СОРЬЦ, ШИНЖЛЭГДЭХҮҮН ЦУГЛУУЛАХ БА ТҮҮНТЭЙ ХАРЬЦАХ ЗААВАР /ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185 тоот
тушаалын дөрөвдүгээр хавсралт
СОРЬЦ, ШИНЖЛЭГДЭХҮҮН ЦУГЛУУЛАХ БА ТҮҮНТЭЙ ХАРЬЦАХ ЗААВАР
Нэг. Ерөнхий зүйл
ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлтийн эрт үед мэдээлэл авсан даруйд тархвар судлагч эмч нь лабораторийн удирдах ажилтанд мэдэгдэнэ. Лабораторийн ажилтан нь өвчтөн болон хоол хүнс, орчноос шинжлэгдэхүүн, сорьц авах, хадгалах, тээвэрлэх талаар зааварчлах, анхны үр дүнг харгалзан цаашид шинжилгээнд сорьц цуглуулах зөвлөмж өгөх, лабораторийн шинжилгээний үр дүнгийн талаар тайлбар өгөх, тайлагнах үүрэгтэй.
Тухайн тохиолдлыг хоолны хордлого гэж оношилсон эмнэлгийн ажилтан нь сэжиглэж буй хоол, хүнсний үлдэгдэл, түүний бүрэлдүүн хэсгээс сорьц, өвчтөнөөс шинжлэгдэхүүн авна.
Тухайн голомтонд ажилласан тархвар судлагч, шинжээч нь сэжиглэж буй хоол хүнс, түүний үлдэгдэл, бүрэлдүүн хэсгээс сорьц, хүнс бэлтгэхэд ашигласан сав, багаж, тоног төхөөрөмж, хэрэгслийн гадаргуугаас арчдас авах, шинжлэгдэхүүн цуглуулах ажлыг стандарт арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
Шинжээч, эмнэлгийн ажилтан нь голомтонд ажиллахдаа чухал ач холбогдол бүхий баримт нотолгоог санамсаргүй, хайнга байдлаар устгаж үл болно.
Тухайн хоол хүнсийг бэлтгэсэн тогооч, гал тогооны ажилчид, хоол хүнстэй харьцсан бусад хүмүүсийн эрүүл мэндийн байдал болон нян тээгчээс хоол, хүнс бохирдсон байх магадлалыг тодруулах арга хэмжээ авна. Хэрэв шаардлагатай бол тогооч болон бусад хүнстэй харьцагчдын гар, шулуун гэдэс, хамар, залгиурын арчдас, цус, баас, биед илэрсэн шархнаас шинжлэгдэхүүн авна. Шинжлэгдэхүүнийг цаг алдалгүй авах нь халдварыг оношлох, шалтгаан, эх уурхай, цар хүрээг тогтоох, халдвар хордлогыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Цуглуулсан сорьц, шинжлэгдэхүүнийг хаяглан, дагалдах бичгийн хамт зориулалтын зөөврийн саванд хийж лабораторид 2 цагийн дотор, хэрэв боломжгүй бол хөргүүрт хадгалж 24 цагийн дотор хүргүүлнэ.
Лабораторийн ажилтан нь сорьц, шинжлэгдэхүүнийг хүлээн авахдаа савнаас хальж асгарсан, таглааны битүүмжлэл алдагдсан, савны бөглөө нь нэвт норсон эсэхийг шалгаж, түүнийг хүлээн авсан цаг хугацаа, ямар хэмжээтэй зүйл хүлээн авсан талаар тодорхой бичиж тэмдэглэнэ.
Лабораторийн шинжилгээг хэд хэдэн удаа давтан хийх шаардлага гардаг тул анхны авсан сорьц, шинжлэгдэхүүнийг шинжилгээний эцсийн хариу гартал зохих нөхцөлд хадгална. Лабораторийн ажилтан нь эрүүл зүй, нян судлал, хор судлалын шинжилгээг хийхдээ аль болох орчин үеийн хурдавчилсан аргыг ашиглах ба шинжилгээний эцсийн хариуг эрүүл ахуйч, тархвар судлагч эмч нарт холбогдох тайлбарын хамт хүргүүлнэ.
ХХДӨ-ний дэгдэлт мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн эх сурвалжтай холбоотой байж болзошгүй тохиолдолд лабораторийн ажилтан нь мал эмнэлэг, хөдөө аж ахуйн байгууллагад шуурхай мэдээлнэ.
Хоёр. Сорьц, шинжлэгдэхүүн цуглуулах, шинжлэх ажлыг зохион байгуулах
Улс, аймаг, нийслэлийн МХГ, эрүүл мэндийн нэгдэл, эрүүл мэндийн төв, эмнэлгийн биохими, клиник, нян судлалын лаборатори нь нянгийн гаралтай хордлого, хордлогот халдвар, нянгийн бус гаралтай хордлогыг илрүүлэх шинжилгээнд шаардлагатай тэжээлт орчин, оношлуур, стандарт уусмал, эм урвалжийн байнгын нөөцтэй байна.
ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлтийн үед лабораторийн шинжилгээнд хэрэглэгдэх нөөц тэжээлт орчин, оношлуур, стандарт уусмал, эм урвалжийн нөөцийг тодорхой хугацаанд шалгаж шинэчлэн сольж байна.
Шинжлэгдэхүүнийг анх авсан эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл ахуйч, тархвар судлагч болон байцаагч нь гэмтэж муудахаас сэргийлэн тухайн бүтээгдэхүүний онцлогт тохирсон нөхцөл, температурт хадгалж тээвэрлэн дагалдах бичгийн хамт лабораторид хүргүүлнэ.
Сорьц, шинжлэгдэхүүнийг хүлээн авсан лабораторийн эмч, лаборант нь сайтар шалгаж үзлэг хийн тусгай тэмдэглэл хөтөлнө.
Лабораторийн ажилтан нь сорьц, шинжлэгдэхүүнийг хүлээн авсны дараа шинжилгээ хийж эхлэх бөгөөд шинжилгээний явцыг тодорхой бичиж, тэмдэглэл хөтлөхийн зэрэгцээ эрүүл ахуйч, тархвар судлагч нарт цаг тухайд нь танилцуулж байна.
Сорьц, шинжлэгдэхүүн цуглуулах ба шинжлэх ажил үүргийн хуваарь
Лаборатори
|
Лабораторийн нэр
|
Сорьц, шинжлэгдэхүүн цуглуулалт
|
Шинжилгээ
|
Сорьц, шинжлэгдэхүүнийг тээвэрлэн хүргэх
|
Бататгах шинжилгээ
|
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхан шатны түвшинд
|
Сум, өрхийн эмнэлэг
|
+
|
-
|
1. Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
2. Аймгийн МХГ-ын лаборатори
|
-
|
Аймаг, нийслэлийн түвшинд
|
Аймгийн нэгдсэн эмнэлэг
|
+
|
+
|
БОЭТ эсвэл ХӨСҮТ, УМХГ, НЭМХ-ийн лаборатори
|
-
|
Бүсийн оношлогоо эмчилгээний төв
|
+
|
+
|
ХӨСҮТ, УМХГ, МЭАЦЛ, НЭМХ-ийн лаборатори
|
-
|
|
Дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл
|
+
|
+
|
ХӨСҮТ, УМХГ, МЭАЦЛ, НЭМХ-ийн лаборатори
|
-
|
|
Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг
|
+
|
+
|
ХӨСҮТ, УМХГ, МЭАЦЛ, НЭМХ-ийн лаборатори
|
-
|
|
Хувийн эмнэлэг
|
+
|
+
|
ХӨСҮТ, УМХГ, МЭАЦЛ, НЭМХ-ийн лаборатори
|
-
|
|
Хувийн лаборатори
|
+
|
+
|
ХӨСҮТ, УМХГ, МЭАЦЛ, НЭМХ-ийн лаборатори
|
+
|
|
Аймаг, нийслэлийн МХГ
|
+
|
+
|
ХӨСҮТ, УМХГ, НЭМХ-ийн лаборатори, МЭАЦЛ
|
+
|
|
БГХӨСА
|
+
|
+
|
БГХӨСҮТ
|
-
|
|
Үндэсний түвшинд
|
ХӨСҮТ
|
+
|
+
|
Олон улсын лавлагаа төвийн лаборатори
|
+
|
УМХГ
|
+
|
+
|
Олон улсын лавлагаа төвийн лаборатори
|
+
|
|
НЭМХ
|
-
|
+
|
Олон улсын лавлагаа төвийн лаборатори
|
+
|
|
МЭХ
|
+
|
+
|
Олон улсын лавлагаа төвийн лаборатори
|
+
|
|
БГХӨСҮТ
|
+
|
+
|
Олон улсын лавлагаа төвийн лаборатори
|
+
|
Сорьц, шинжлэгдэхүүн цуглуулахад шаардлагатай зүйлсийн жагсаалт
Д/д
|
Шаардлагатай зүйлсийн нэрс
|
Хэмжээ,
Тоо ширхэг
|
Хадгалах хугацаа
|
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны түвшинд
|
|||
1
|
Ариун эсвэл ариутгасан хуруу шил
|
20-иос цөөнгүй
|
48 цаг
|
2
|
Ариутгасан таглаатай шил, сав, уут
|
20 – 25 ширхэг
|
48 цаг
|
3
|
Тэжээлт орчин
|
5 – 10 ширхэг
|
72 цаг
|
4
|
Арчдас авах нэг удаагийн бамбар
|
30 – 35 ширхэг
|
Байнга
|
5
|
Ариутгасан дуслын шингэн, уусмал
|
4 – 5 ширхэг
|
72 цаг
|
6
|
Нэг удаагийн ариун зүү, тариур
|
40 – 50 ширхэг
|
Байнга
|
7
|
Термостат
|
1 ширхэг
|
Байнга
|
8
|
Хөргөгч
|
1 ширхэг
|
Байнга
|
9
|
Ариутгалын бодис (0,5%, 1%, 5%-ийн хлорамин, перикс, спирт, иодын ханд, хлоргексидин, устөрөгчийн хэт исэл гэх мэт)
|
Ариутгалын уусмалыг өдөр бүр шинээр найруулж бэлтгэнэ.
|
Байнга
|
10
|
Яаралтай тусламжид шаардагдах эм, тариа
|
Хүрэлцэх хэмжээгээр
|
Байнга
|
Гурав. Сэжиглэж буй хоол, хүнснээс сорьц авах ба түүнтэй харьцах
Хоол хүнсийг тээвэрлэх, хадгалах, бэлтгэх, боловсруулах технологийн горим алдагдсан хэсгээс бүтээгдэхүүний сорьц авна. Сорьцыг ариун нөхцөлд цуглуулах ба сорьцыг ариутгасан сав эсвэл пластик уутанд хийнэ. Наалдамхай тууз (скоч) эсвэл зориулалтын лац ашиглан сорьц хийсэн савыг сайтар битүүмжлэн лабораторид хүргэнэ. Сорьц хийсэн савыг сорьц цуглуулсан хүний нэр, албан тушаал, он, сар, өдөр, цаг хугацаа, бүтээгдэхүүний нэр, өвөрмөц дугаар зэргийг оролцуулан хаяглана.
Шаардлагатай бүх төрлийн шинжилгээ хийхэд хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр сорьц авч лабораторид хүргүүлнэ. Ихэнх тохиолдолд 300–500 г/мл дээж хангалттай байдаг. Хиам, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээс 500–1000 г сорьц авах ба хэрэв боломжтой бол хатуу тэжээлт орчинд шууд суулгац хийнэ. Сийрэгжиж өнгө нь өөрчлөгдсөн, хальс нь нимгэрсэн өндгийг шинжилгээнд авах ба нэг удаагийн сорьцонд 30 ширхэг өндөг авна. Бялуу, майонез, жигнэмэг зэрэг өндөгний орцтой хүнсний бүтээгдэхүүнээс 500–1000 г сорьц шинжилгээнд авна. Хөлдүү бүтээгдэхүүнийг цельсийн 45 хэмээс багагүй температурт гэсгээж сорьц авна. Өөхөн тос, чөмөг, цөцгийн тос, мөхөөлдөс, шоколад, крем зэрэг тослог ба царцанг бүтээгдэхүүнийг цельсийн 43 хэм хүртэл халаан хайлуулж шинжилнэ. Нэг ба хоёрдугаар хоолноос 2–3 порц сорьц авах ба хоногийн хоолны дээжийн савыг нь солихгүйгээр авна. Ундны ба ахуйн хэрэглээний уснаас эмгэгтөрөгч нян илрүүлэх аргачлалын дагуу 500–1000 мл сорьц авна. Лаазалсан бүтээгдэхүүнийг хэрэглээд хордсон бол уг савнаас нь, хэрэв үлдэгдэл байхгүй бол нэг ижил цувралын бүтээгдэхүүнээс 2–3 ширхэгийг сорьц болгон авна. Хүнсэнд хэрэглэж байгаагүй шинэ жимс, ногоо, өөрсдөө тариалсан ургамлын үндэс, навч зэргээс 2–3 хэсгийг гэмтээлгүйгээр бүтнээр нь авч холбогдох лабораторид илгээнэ.
Хордлого үүсгэсэн байж болзошгүй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэхэд хэрэглэсэн орц, бүрэлдүүн хэсэг, тухайлбал давс, хоол амтлагч болон бусад хүнсний нэмэлтийн үлдэгдлээс 300 г-аас багагүй хэмжээтэй сорьц авч холбогдох лабораторид зохих зааврын дагуу тээвэрлэж хүргүүлнэ.
Тухайн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж байсан өрөө, хөргүүр эсвэл дулаан баригчийн температурыг сорьц цуглуулахын өмнө хэмжинэ. Шинжилгээнд сорьц авсны дараа үлдсэн хүнсний бүтээгдэхүүний температурыг хэмжинэ. Сорьц цуглуулах үед хялбар муудах хүнсийг хөлдөөгөөгүй байвал түүнийг цельсийн 4 хэм хүртэл огцом хөргөх ба шинжлэх хүртэл тухайн сорьцыг цельсийн 4 хэмээс бага температурт хадгална.
Хоол бэлтгэсэн, хадгалсан, зөөвөрлөсөн сав суулга болон түүний орчин тойронд эмгэгтөрөгч илэрч болзошгүй газар, хүнсний түүхий эд, ургамлын үлдэгдэл зэргээс шинжлэгдэхүүн авна.
Хэрэв тухайн сорьцонд фосфорорганик пестицид эсвэл хүнд метал илрүүлэх шинжилгээ хийх гэж байгаа бол пластик сав ашиглаж үл болно. Пластик савнаас тухайн сорьцонд шингэж болзошгүй химийн бодис нь шинжилгээний үр дүнд нөлөөлж болзошгүй юм.
Хүнс болон бусад материалаас сорьц цуглуулах, нөөшлөх,
савлах ба тээвэрлэх арга
Сорьцын нэр
|
Цуглуулах ба нөөшлөх арга
|
Савлах ба тээвэрлэх арга
|
Хатуу ба холимог хоол хүнс
|
Хүнснээс ариун хутга эсвэл бусад хэрэгсэл ашиглан хэрчиж аваад ариун пластик уут эсвэл өргөн амтай ариун шилэн саванд хийнэ. Хүнсний бүтээгдэхүүний дээд болон төв хэсэг, хэрэв шаардлагатай бол бусад хэсгээс тусгайлан сорьц авч хөргөнө.
|
Хаяглана.
Сорьц хийсэн савыг хөргүүрт хийнэ. Сорьцыг хөлдөөх эсвэл хуурай мөс ашиглан хөргөж болохгүй. Сорьцыг аль болох түргэн хугацаанд тээвэрлэн лабораторид хүргэнэ.
|
Шингэн хүнс
|
Хутгах эсвэл зайлна. Дараах аргын аль нэгийг ашиглан сорьц авна.
Ариун хэрэгслээр 200 мл-ээс доошгүй хэмжээтэй сорьцыг хутгаж эсвэл юүлж авна. Сорьцыг хөргөнө. Бамбарыг шингэн эсвэл хагас шингэн хүнсэнд дүрээд хэрэв боломжтой бол хэдэн цаг байлгана. Үүний дараа бамбарыг баяжуулах шөл бүхий шилэн саванд хийнэ. Хэрэв шингэн нь зуурамтгай биш бол 2–3 литр хүнсийг мембран шүүлтүүрээр шүүж ашигласан мемраныг ариун нөхцөлд ариун баяжмал шөл бүхий саванд хийнэ. |
Дээрхийн адил
|
Хөлдөөсөн хүнс
|
Дараах зааврын дагуу сорьц авна.
Бага хэмжээтэй хөлдөөж савласан хүнсийг нээлгүйгээр гэсгээж хайлуулахгүйгээр авч тээвэрлэнэ. Хөлдөөсөн хүнсний дээд гадаргуугийн төв хэсгээс ёроол хүртэл нь өргөн диаметртэй ариун өрмөөр өрөмдөж авна. Бүтээгдэхүүний тал бүрээс нь дээрхийн адил өрөмдөж 200 г сорьцыг цуглуулж авна. Ариун алх, цүүц ашиглан хөлдүү хүнснээс зорж авна. Зоргодосыг ариун саванд хийнэ. |
Чийг үл нэвтрүүлэх саванд хийж хөлдүүгээр нь хадгална. Хэрэв хуурай мөс ашиглаж байгаа бол бүтээгдэхүүний гадуурх баглаа боодлын материал нь СО2-ын ялгаралтыг нэвтрүүлдэг байна.
|
Усгүйжүүлсэн буюу дегидратжуулсан хүнс
|
Ариутгасан хотгор хуруу шилийг төв хэсгээс ёроол хүртэл диагналаар хийнэ. Бүтээгдэхүүний нөгөө талаас дээрхийн адил диагналаар давтан хийнэ. 200 г-аас багагүй сорьц цуглуулах хүртэл дээрхи үйлдлийг тал бүрээс нь давтан хийнэ. Түүнчлэн ариутгасан аливаа хэрэгсэл ашиглан сорьц цуглуулж ариутгасан саванд хийнэ.
|
Сайтар битүүмжилсэн чийг үл нэвтрүүлэх саванд хийж лабораторид хүргэнэ.
|
Мал, тахиа, шувууны түүхий мах
|
Дараах зааврын дагуу сорьц авна.
Бамбарыг ариутгасан 0.1%-ын пептон эсвэл буфержүүлсэн нэрсэн усаар норгоод гулууз мах эсвэл хэрчиж авсан махны нилээд өргөн талбайгаас арчдас авч баяжуулах шөл бүхий зөөвөрлөх орчинд хийнэ. Ариутгасан пластик бээлий өмсөөд ариун самбай даавуугаар гулууз махны гадаргууг арчиж аваад самбай даавууг баяжуулах шөлөнд хийнэ. Гулууз махны янз бүрийн хэсгээс ариутгасан хэрэгсэл ашиглан хальс эсвэл хэсэг мах таслан авна. Ингэхдээ 200 г-аас багагүй хэмжээтэй авах ба ариутгасан пластик уут эсвэл шилэн саванд хийнэ. Сорьцыг хөргөнө. Тахиа, шувууны гулууз эсвэл томоохон хэмжээтэй хэсэг махыг том хэмжээтэй ариун пластик уутанд хийгээд дээрээс нь 300 мл баяжуулах шөл нэмэн хийгээд сайтар зайлж хутгана. Сорьцыг авч пластик уутыг сайтар битүүмжилнэ. |
Хатуу болон шингэн хүнсний адил баяжмал бүхий шөлөнд хийнэ.
|
Агаарын шүүлтүүр, тоос, хаягдал материал
|
200 г-аас багагүй хэмжээтэй материалыг ариун хэрэгсэл (хутга, хутгуур, халбага, чимхүүр гэх мэт) ашиглан авч ариун өргөн амтай сав эсвэл пластик уутанд хийнэ.
|
Тухайн материалаас харгалзан дээрхийн адил аргыг ашиглана.
|
Орчноос болон багаж төхөөрөмжийн гадаргуугаас арчдас авах
|
Бамбарыг ариутгасан 0.1%-ын пептон эсвэл буфержүүлсэн уусмалаар норгоод орчин болон багаж төхөөрөмжийн гадаргуугаас арчдас авна. Бамбарыг баяжуулах шөл бүхий шилэн саванд хийж тээвэрлэнэ.
|
Өтгөнөөс арчдас авахтай ижил аргаар савлаж хаяглан тээвэрлэнэ.
|
Агаар
|
Агаараас сорьц авах багаж, хэрэгсэл ашиглан тэжээлт орчин бүхий петрийн аяга эсвэл шөлөнд суулгац хийнэ.
|
Битүүмжилэн хаяглаж лабораторид хүргэнэ.
|
Ус
|
Төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн усыг 5–10 минутын турш усыг гоожуулсны дараа сорьц авна. 1–5 литр орчим усыг сорьцонд авна. Түүнчлэн мембран шүүлтүүр ашиглаж болно. Урсгал ус болон гоожуурын усанд бамбарыг 48 цагийн туршид байлгасны дараа авч баяжуулах шөл бүхий шилэн саванд хийнэ.
|
Битүүмжилж хаяглан лабораторид хүргэнэ. Сорьцонд авсан усыг хөргөх шаардлагагүй.
|
Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын лабораторийн
шинжилгээнд хүлээж авах дээжийн тоо, хэмжээ
Шинжилгээний нэр, төрөл
|
Хүнсний нян судлал
|
Паразитологи
|
Хөгц мөөгөнцөр
|
Хор судлал
|
||||||
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
|||
1.
|
Сүү, сүүн бүтээгдэхүүн
|
4
|
300г, мл
|
3
|
500г, мл
|
1
|
150г, мл
|
1
|
300г, мл
|
|
2.
|
Мах, махан бүтээгдэхүүн
|
Малын
|
8
|
600г
|
2
|
500г
|
1
|
150г
|
1
|
300г
|
Шувууны
|
8
|
600г
|
2
|
500г
|
|
150г
|
-
|
-
|
||
3.
|
Гурил, гурилан бүтээгдэхүүн
|
6
|
450г
|
3
|
500г
|
1
|
150г
|
3
|
500г
|
|
4.
|
Далайн гаралтай бүтээгдэхүүн
|
7
|
525г
|
3
|
500г
|
1
|
150г
|
-
|
|
|
5.
|
Ундаа, вино, ликёр
|
4
|
500мл
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
500мл
|
|
6.
|
Виски
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
500мл
|
|
7.
|
Бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн
|
5
|
375г
|
3
|
500г
|
1
|
150г
|
1
|
300г
|
|
8.
|
Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн
|
7
|
525г, мл
|
3
|
500г, мл
|
1
|
150г, мл
|
1
|
100г, мл
|
|
9.
|
Консервлосон бүтээгдэхүүн
|
Махан
|
7
|
525г буюу 1-2ш
|
1
|
1-2ш
|
1
|
150г буюу 1-2ш
|
2
|
1-2ш
|
Жимс ногооны
|
7
|
525г буюу 1-2ш
|
3
|
1-2ш
|
1
|
150г буюу 1-2ш
|
2
|
1-2ш
|
||
10.
|
Өндөг, өндгөн бүтээгдэхүүн
|
7
|
525г, мл
|
|
|
1
|
150г, мл
|
1
|
300г, мл
|
|
11.
|
Шоколад, шоколадтай, кремтэй бүтээгдэхүүн
|
5
|
375г буюу 2-3ш
|
3
|
100г буюу
1-2ш
|
1
|
150г
|
1
|
300г
|
|
12.
|
Жимс, жимсгэнэ
|
4
|
1500г
|
2
|
500г буюу
1-2ш
|
1
|
150г
|
3
|
500г
|
|
13.
|
Хүнсний ногоо
|
5
|
375г
|
3
|
500г
|
-
|
-
|
2
|
300г
|
|
14.
|
Хоол амтлагч
|
4
|
300г, мл
|
-
|
-
|
1
|
150г, мл
|
1
|
300г, мл
|
|
15.
|
Савласан ус
|
4
|
1500мл
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
|
16.
|
Цай, кофе, какао
|
4
|
300г
|
3
|
500г буюу 1-2ш
|
1
|
150г
|
3
|
500г
|
|
17.
|
Хиам
|
7
|
525г
|
-
|
-
|
1
|
150г
|
1
|
300г
|
|
18.
|
Ургамлын ба амьтны гаралтай тос
|
4
|
300г, мл
|
-
|
-
|
-
|
-
|
3
|
500г, мл
|
|
19.
|
Үр тариа, будаа
|
4
|
300г
|
3
|
500г
|
1
|
150г
|
3
|
500г
|
|
20.
|
Самар, мөөг
|
4
|
300г
|
3
|
500г
|
1
|
150г
|
1
|
300г
|
|
21.
|
Вакумдаж савласан бүтээгдэхүүн
|
4
|
300г
|
3
|
500г буюу 1-2ш
|
1
|
150г
|
1
|
300г
|
|
22.
|
Тусгай зориулалтын хоол
|
5
|
375г
|
-
|
-
|
1
|
150г
|
-
|
-
|
|
23.
|
Хүүхдийн хоол тэжээл
|
6
|
450г
|
3
|
500г
|
1
|
150г
|
1
|
300г
|
|
24.
|
Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн
|
4
|
300г
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
|
25.
|
Хүнсий нэмэлт бүтээгдэхүүн, давс
|
5
|
375г
|
-
|
-
|
-
|
-
|
3
|
350г
|
|
26.
|
Спирт
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
1
|
250мл
|
|
27.
|
Архи
|
-
|
-
|
-
|
--
|
-
|
-
|
1
|
250мл
|
|
28.
|
Пиво
|
4
|
1500мл
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
500мл
|
|
29.
|
Элсэн чихэр
|
4
|
375г
|
3
|
500г
|
-
|
-
|
-
|
-
|
Үргэлжлэл.

Ундны ус, хүнсний хими
|
Цацраг
|
Нийт
|
||||||
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
Үзүүлэлт
|
Сорьцын хэмжээ
|
||||
1.
|
Сүү, сүүн бүтээгдэхүүн
|
5
|
500г, мл
|
3
|
500г, мл
|
17
|
2.25кг, л
|
||
2.
|
Мах, махан бүтээгдэхүүн
|
Малын
|
3
|
500г
|
3
|
500г
|
18
|
2.65кг
|
|
Шувууны
|
-
|
-
|
3
|
500г
|
13
|
1.6кг
|
|||
3.
|
Гурил, гурилан бүтээгдэхүүн
|
5
|
550г
|
3
|
500г
|
21
|
21.5кг
|
||
4.
|
Далайн гаралтай бүтээгдэхүүн
|
-
|
-
|
3
|
500г
|
14
|
1.675кг
|
||
5.
|
Ундаа, вино, ликёр
|
4
|
1000мл
|
-
|
-
|
13
|
2.5л
|
||
6.
|
Виски
|
4
|
1000мл
|
-
|
-
|
6
|
1.5л

16
|
2.325кг
|
||
8.
|
Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн
|
2
|
500г, мл
|
3
|
500г, мл
|
17
|
2.275кг, л
|
||
9.
|
Консервлосон бүтээгдэхүүн
|
Махан
|
2
|
500г буюу 1-2ш
|
3
|
500г
|
16
|
1.675кг буюу 10ш
|
|
Жимс ногооны
|
2
|
500г буюу 1-2ш
|
3
|
500г
|
16
|
1.675кг буюу 10ш
|
|||
10.
|
Өндөг, өндгөн бүтээгдэхүүн
|
-
|
-
|
3
|
500г, мл
|
12
|
1.475кг, л

1.425кг
|
||
12.
|
Жимс, жимсгэнэ
|
2
|
500г
|
3
|
500г
|
16
|
3.65кг
|
||
13.
|
Хүнсний ногоо
|
2
|
500г
|
3
|
500г
|
15
|
2.175кг
|
||
14.
|
Хоол амтлагч
|
-
|
-
|
3
|
500г, мл
|
11
|
1.25кг, л
|
||
15.
|
Савласан ус
|
12
|
2000мл
|
3
|
500мл
|
19
|
4.0л
|
||
16.
|
Цай, кофе, какао
|
4
|
500г
|
3
|
500г
|
18
|
2.45кг
|
||
17.
|
Хиам
|
3
|
500г
|
3
|
500г
|
15
|
2.075кг
|
||
18.
|
Ургамлын ба амьтны гаралтай тос
|
3
|
500г, мл
|
3
|
500г, мл
|
13
|
1.8кг, л
|
||
19.
|
Үр тариа, будаа
|
3
|
500г
|
3
|
500г
|
16
|
2.45кг
|
||
20.
|
Самар, мөөг
|
-
|
-
|
3
|
500г
|
12
|
1.75кг
|
||
21.
|
Вакумдаж савласан бүтээгдэхүүн
|
-
|
-
|
3
|
500г
|
12
|
1.75кг
|
||
22.
|
Тусгай зориулалтын хоол
|
-
|
-
|
3
|
500г
|
9
|
1.025кг
|
||
23.
|
Хүүхдийн хоол тэжээл
|
-
|
-
|
3
|
500г
|
14
|
1.9кг
|
||
24.
|
Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн
|
3
|
500г
|
3
|
500г
|
10
|
1.3кг
|
||
25.
|
Хүнсий нэмэлт бүтээгдэхүүн, давс
|
7
|
500г
|
3
|
500г
|
18
|
1.725кг
|
||
26.
|
Спирт
|
8
|
1200мл
|
3
|
500мл
|
11
|
1.95л
|
||
27.
|
Архи
|
7
|
1800мл
|
3
|
500мл
|
10
|
2.55л
|
||
28.
|
Пиво
|
3
|
1000мл
|
3
|
500мл
|
12
|
3.5л
|
||
29.
|
Элсэн чихэр
|
-
|
-
|
3
|
500г
|
10
|
1.375кг
|
||
Тайлбар. УМХГ-ын Даргын 350 тоот тушаалын хоёрдугаар хавсралтыг үндэслэв.
Гурав. Шинжлэгдэхүүн авах ба түүнтэй харьцах
ХХДӨ-ний алаг цоог тохиолдлын үед өвчилсөн болон өвчилж болзошгүй хүн бүрээс шинжлэгдэхүүн авна. Шинжлэгдэхүүнийг антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө, цаг алдалгүй авах нь оношийг зөв тодруулах үндэслэл болно. Антибиотик эмчилгээ эхэлсэн тохиолдолд өвчтөний хэрэглэсэн эмийн нэр төрөл, тун, цаг хугацааг шинжлэгдэхүүний дагалдах бичигт сайтар тэмдэглэнэ.
Шинжлэгдэхүүнийг ариутгасан саванд авах ба тухайн тохиолдолд ариутгасан сав байхгүй бол 2–3%-ийн содын уусмалаар угааж, буцалсан халуун усаар 10 дахин зайлсан, 20–30 минутын туршид буцалгасан савыг ашиглаж болно. Хэрэв шинжлэгдхүүнтэй савны гадаргуу нь аюултай байж болзошгүй биологийн хүчин зүйлсээр бохирдсон байвал, шаардагдах био-аюулгүйн арга хэмжээг авна.
Шинжлэгдэхүүний төрлүүд
ХХДӨ-ний голомтонд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл ахуйч эсвэл хяналтын байцаагч нь өвчний шалтгааны хүчин зүйлсийг илрүүлэх, онош тодруулах зорилгоор өвчтөн, хоол хүнсийг бэлтгэсэн тогооч, гал тогооны ажилчид, хоол хүнстэй харьцсан болон хяналтын бүлэгт хамаарагдах өвчилж болзошгүй хүмүүсээс цус, бөөлжис, ходоодны угаадас, баас, шээс, хамар залгиур болон шулуун гэдэсний арчдас зэрэг шинжлэгдхүүнийг авч лабораторид илгээнэ. Өвчтөн нас барсан тохиолдолд цус, элэг, дэлүү, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, зүрх, гол судасны эдээс хүрэлцэхүйц хэмжээгээр шинжлэгдэхүүн авна.
Өтгөн: ХХДӨ-ний үед өвчтөн суулгаж байвал үүсгэгчийг илрүүлэх зорилгоор өвчний хурц үед шинжлэгдэхүүн авна. Суулгалт хам шинж бүхий өвчтөний өтгөнөөс шинжлэгдэхүүн, шулуун гэдэснээс арчдас авна.
Нян илрүүлэх шинжлэгдэхүүн: Өвчтөний өтгөнөөс (ойролцоогоор 15 г) цустай, салстай, идээтэй хэсгээс шинжлэгдэхүүн авч хуурай, ариун, тагтай зориулалтын саванд хийж, тээвэрлэх цүнхэнд байрлуулна. Дагалдах бичигт тэмдэглэгээ хийж, 2 цагийн дотор лабораторид хүргэнэ. Хэрэв 2 цагаас илүү хугацаагаар хадгалах бол зөөврийн тэжээлт орчинд шинжлэгдхүүнийг авна. Өвчтөний өтгөнд бамбарыг дүрээд 15 секундын турш тойргоор эргүүлэн хутгасны дараа бамбарыг зөөвөрлөх тэжээлт орчинд хийж, зориулалтын тээвэрлэх саванд байрлуулан дагалдах бичгийн хамт лабораторид хүргэнэ.
Цусархаг өтгөнтэй буюу амёбын цусан суулга илрүүлэх зорилготой байгаа бол сорьцыг маш яаралтай лабораторид хүргэх шаардлагатай. Хөдөлгөөнтэй амёб илрүүлэхэд шинэ сорьц хэрэгтэй.
Вирус илрүүлэх шинжлэгдэхүүн: Өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор өвчтөний өтгөнөөс шинжлэгдэхүүн авна. Зөөвөрлөх орчин эсвэл аливаа төрлийн шингэнийг шинжлэгдэхүүнд нэмж болохгүй. Шинжлэгдэхүүн авсан савыг мөстэй саванд гүн суулгаж байрлуулна. Шинжлэгдэхүүнийг 48 цагийн туршид мөстэй саванд сэрүүн нөхцөлд хадгална.
Шимэгч, шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжлэгдэхүүн: 1–2 хоногийн туршид өвчтөний хэвийн ялгаруулсан 3 удаагийн өтгөнөөс шинжлэгдэхүүн авна. Шинэхэн ялгарсан (2 – 5цагийн дотор) өтгөнийг нөөшлөгч (PVA эсвэл Формалин)-тэй хольж сайтар хутгана. Шинжлэгдэхүүнийг тасалгааны температурт эсвэл мөстэй саванд байрлуулна. Шинжлэгдэхүүнийг хөлдөөж үл болно. Гэдэсний шимэгч илрүүлэх зориулалтаар цуглуулсан өтгөний шинжлэгдэхүүнийг нөөшлөгчтэй хольж хадгалдаг учир нян, вирус илрүүлэх шинжилгээнд ашиглах боломжгүй юм.
Бөөлжис: Хэрэв өвчтөн бөөлжиж байвал түүнийг цуглуулж шинжлэгдэхүүн авна. Бөөлжисийг лабораторид хүргэх хүртэл хөргүүрт хадгална. Бөөлжисийг хөлдөөж үл болно.
Ходоодны угаадас: Эмчилгээний болон оношлогооны зорилгоор өвчтөний ходоодыг угаана. Ходоодны угаадсыг лабораторид хүргэх хүртэл цельсийн -4ْ хэмд хөргүүрт хадгална. Ходоодны угаадсыг хөлдөөж үл болно.
Цус: Өвчтөнөөс шинжилгээнд цус заавал авна. Цусныг эсрэгбие, эмгэг төрүүлэгч, хорын эсрэгбие илрүүлэх шинжилгээнд ашиглаж болно. Өвчний хурц үе (өвчин эхэлснээс хойш 7 хоногийн дотор) болон намжилтийн үе (ихэвчлэн 4-6 долоо хоногийн дараа)-д цуснаас давтан шинжлэгдэхүүн авна. Насанд хүрсэн хүнээс 8-10 мл, хүүхдээс 3 мл, бага насны хүүхдээс 1–2 мл цусыг бүлэгнэлтийн эсрэг аливаа урвалжгүй, ариун хуруу шилэнд авна. Өвчтөнөөс авсан цусыг хөлдөөж үл болно. Хөлдөлтийн улмаас цусны эсүүд задарч (гемолиз) серологийн урвалын үр дүнд нөлөөлдөг байна. Хэрэв вирус илрүүлэх зориулалтаар цуснаас шинжлэгдэхүүн авсан бол цусны бүлэн бүхий хуруу шилийг нэн түргэн хөлдөөхийн зэрэгцээ ялган авсан сийвэнг хуурай мөстэй саванд гүн хийж 2 цагийн дотор лабораторид хүргэнэ. Шаардлагатай тохиолдолд цусны бүлэн ба сийвэнг хөлдөөгч эсвэл хуурай мөсөнд хадгална.
Хэрэв цусанд эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа бол орчны температур хэт халуун биш бол цусыг хөргүүрт хадгалах шаардлагагүй боловч нарны шууд гэрлээс хамгаална.
Ийлдэс ялгах: Өвчтөний ийлдсийг эсрэгбие, эмгэгтөрүүлэгч, хорын эсрэгбие илрүүлэх шинжилгээнд ашиглана.
Цусыг 1 минутанд 1000 удаа эргэх хурдаар 10 минутын турш хурилдуулан ийлдсийг ялгаад ариун, таглаа бүхий эппендорфод хийж цельсийн -180 хэмд хадгална. Хэрэв ийлдсийг цус авсан даруйд ялган авах боломжгүй бол цусыг хөргүүрт бүлэн үүстэл нь байлгах ба ийлдсийг ариун нөхцөлд хоосон, ариун хуруу шилэнд ялган авч шинжилгээнд ашиглана.
Шээс: Өвчтөнд сайтар зөвлөгөө өгч шээсний сүв орчмын талбайг зориулалтын цаас, бусад материалаар арчуулаад 4%-ийн иодын ханд эсвэл бусад төрлийн ариутгагч бодисоор ариутган цэвэрлэнэ. Үүний дараа өвчтөний шээсний дунд хэсгээс 10-20 орчим мл шээсийг ариун саванд цуглуулж авна.
Өвчтөнөөс сорьц шинжлэгдэхүүн цуглуулах, хадгалах ажилбарыг Эрүүл мэндийн сайдын 2007 оны 4 сарын 12-ны өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан "Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын журам"-ын хариу арга хэмжээ авах зааврын дагуу гүйцэтгэнэ.
Дөрөв. Сорьц ба шинжлэгдэхүүнийг тээвэрлэх
Сорьцийг тээвэрлэхэд зориулан савлаж, баглан дагалдах бичгийн хамт Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 70 тоот тушаалын хавсралт "Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журам"-ын дагуу тээвэрлэнэ.
Сорьц / шинжлэгдэхүүнд хавсаргах дагалдах бичиг
№ ______ Баас □ Бөөлжис □ Цус □ Бусад □
Цуглуулсан он, сар, өдөр, цаг _______________ Илгээсэн эмнэлэг ___________
Сорьц/Шинжлэгдэхүүн цуглуулсан хүний нэр, албан тушаал __________________
_____________________________________________________________________
Өвчтөний нэр _______________________________ нас_______Хүйс _______
Гэрийн хаяг ___________________________________________________________
Байгууллагын нэр, хаяг _________________________________________________

Өвчин эхэлсэн он, сар, өдөр, цаг__________________________________________
Эмнэл зүйн шинжүүд (тэмдэглэгээ √ ) :
Суулгах □ Хэвлийгээр өвдөх □ Дүлэх □ Огих □ Бөөлжих □ Хоолонд дургүй болох □ Сэтгэцийн өөрчлөлт □ Толгой өвдөх □ Ууц нуруу өвдөх □ Цангах □ Коллапс □ Саажих □ Бусад __________________________________________________________
Биеийн ерөнхий байдал: Хөнгөн □ Дунд □ Хүнд □
Сэжиглэж буй өвчин ____________________________________________________
Нэмэлт тайлбар _______________________________________________________
(Өвчний явц, шинжлэгдэхүүн авахын өмнө антибиотик хэрэглэсэн эсэх )
Халдвар нь 1. Тохиолдолд
2. Дэгдэлт: Гэр бүлийн □ Байгууллагын □ Нутаг дэвсгэрийн □
Тохиолдол, дэгдэлтэнд хамрагдсан хүний тоо ______________________________
Сорьц хүлээн авах байгууллагын нэр, хаяг _________________________________
_______________________________________________________________________________

Анхааруулга:
1. Хэд хэдэн өвчтөний сорьц/шинжлэгдэхүүн зэрэг илгээж байгаа тохиолдолд өвчтөн тус бүрд дагалдах бичиг үйлдэнэ.
2. Дагалдах бичгийг ус нэвтрэхгүй нийлэг уутанд хийж, шинжлэгдэхүүн зөөвөрлөх хайрцагт хийнэ.

Текст томруулах
A
A
A