- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫГ ХАМТРАН АШИГЛАХ ЖУРАМ
Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр,аялал Жуулчлалын сайдын хамтарсан 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 390/180 дугаар Тушаалын хавсралт 2
УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫГ ХАМТРАН АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэ журмаар Улсын нисэхийн аэродромуудыг батлан хамгаалах болон иргэний зориулалтаар хамтран ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Улсын нисэхийн аэродромуудыг иргэний нисэхэд ашиглах тохиолдолд Улсын нисэхийн асуудал эрхэлсэн төрлийн цэргийн командлал /УНАЭТЦК/ нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын хүлээх үүрэг, эрх, хариуцлагыг тодорхой тусгасан байна.
Хоёр. Хамтран ашиглах аэродромд тавигдах шаардлага
2.1. Улсын болон иргэний агаарын хөлгүүд хамтран ашиглах аэродром нь Иргэний нисэхийн "Аэродром-гэрчилгээжүүлэлт ба ашиглалт"-ын дүрэм /ИНД-139/-ИЙН дагуу иргэний нисэхийн аэродромд тавигдах шаардлагуудыг хангасан байна.
2.2. Хамтран ашиглах улсын нисэхийн аэродром нь дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Улсын нисэхийн асуудал эрхэлсэн төрлийн цэргийн командлал /УНАЭТЦК/-ИЙН нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"-наас олгосон гэрчилгээтэй байх;
- нислэг үйлдэх болон үйл ажиллагааны заавартай байх;
- газар эзэмших гэрчилгээтэй байх;
- аюулгүй байдлын стандартыг хангасан байх;
- ашиглалтын хязгаарлалтыг тогтоосон байх;
- агаарын хөлгийг хөөргөх, буулгах болон нислэгийн үед удирдах боломжийг хангасан байх;
- нислэгийн холбоо, радиотехникийн хангалтын техник, хэрэгслүүдээр хангагдсан байх;
- гэрэлтүүлгийн техник хэрэгслүүдээр шаардлагын түвшинд хангагдсан байх;
- нислэгийн цаг уурын хангалт хийх боломжийг бүрдүүлсэн байх;
- нисэхийн инженерийн болон аэродромын техник хэрэгслээр тоноглогдсон байх;
- аюулгүй байдлыг хангах үүднээс тусгаарлах хашаа, харуул хамгааалалттай байх зэрэг болно.
Гурав. Аэродромыг хамтран ашиглахад бүрдүүлэх материал
3.1. Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглахаар хүсэлт гаргагч нь дараахь баримт, материалыг бүрдүүлж, УНАЭТЦ-ийн командлалд ирүүлнэ. Үүнд:
- аэродромыг ашиглах үндэслэл, зорилго, хугацаа;
- тухайн ажлын удирдамж;
- хамтран ашиглах гэрээний төсөл.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Улсын нисэхийн аэродромууд нь ЗХЖШ-ын даргын баталсан тухайн "Аэродром дээр нислэг үйлдэх заавар"-тай байна.
4.2. Иргэний агаарын хөлгийн нислэгт ашиглах улсын нисэхийн аэродромын "Аэродром дээр нислэг үйлдэх заавар"-ыг ЗХЖШ-ын дарга, ИНЕГ-ын дарга хамтран батална.
4.3. Хамтран ашиглаж байгаа Улсын нисэхийн аэродромуудыг цэрэг-стратегийн зориулалтаар ашиглах онцгой тохиолдол бий болоход үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу батлан хамгаалах салбар давуу
эрхээр ашиглана.
эрхээр ашиглана.
4.4. УНАЭТЦ-ийн командлал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа Улсын нисэхийн аэродромуудыг хяналтандаа байлгана.
4.5. Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улсын нисэхийн аэродромыг ашиглуулахгүй.
--------------оОо------------------
Текст томруулах
A
A
A