- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ХАРЬЯАТ БОЛОН ХАРЬЯАЛАЛГҮЙ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ /ЭМС-ын 2011 оны 280-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 215 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
ГАДААДЫН ХАРЬЯАТ БОЛОН ХАРЬЯАЛАЛГҮЙ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ /ЭМС-ын 2011 оны 280-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад
гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журам нь Монгол Улсад түр хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.3. "Эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-ын 1.2 дахь заалт, 3, 4 дүгээр бүлгийн заалтууд энэхүү журамд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хоёр. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
2.1 Дараахь шалгуурыг хангасан Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгоно. Үүнд:
2.1.1 Анагаах ухаан, сувилахуй, эм зүйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
2.1.2 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
2.1.3 Тухайн мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2.2 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтнийг урьж ажиллуулах байгууллага нь (цаашид "байгууллага" гэх) тухайн мэргэжлээр зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацааг дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг, танилцуулгыг Гадаадын харьяат болон харьяалалгүй
эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний төслийн хамт Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлд (цаашид "Зөвлөл" гэх) ирүүлэх ба Зөвлөл материал хүлээн авснаас 1 сарын дотор хуралдаж тухайн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтний хэрэщээг харгалзан дэмжих эсэх талаар шийдвэр гаргана.
Зөвлөл дэмжиж буй тохиолдолд зөвшөөрлийн хугацааг тогтооно.
эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний төслийн хамт Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлд (цаашид "Зөвлөл" гэх) ирүүлэх ба Зөвлөл материал хүлээн авснаас 1 сарын дотор хуралдаж тухайн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтний хэрэщээг харгалзан дэмжих эсэх талаар шийдвэр гаргана.
Зөвлөл дэмжиж буй тохиолдолд зөвшөөрлийн хугацааг тогтооно.
2.3 Зөвлөлийн зөвшөөрөл олгохыг дэмжсэн шийдвэр гарсан тохиолдолд байгууллага нь Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд холбогдох доорхи материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (цаашид "ажлын алба" гэх)-д ирүүлнэ. Үүнд:
2.3.1 Байгууллагын хүсэлт гаргасан албан бичиг;
2.3.2 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтнийг тухайн мэргэжлээр урьж ажиллуулахыг дэмжсэн Зөвлөлийн шийдвэр;
2.3.3 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтний гадаад паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн баталгаажуулсан хуулбар, монгол орчуулгын хамт;
2.3.4 Тухайн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн тухайн орны нотариатаар баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт;
2.3.5 Боловсролын дипломын тухайн орны нотариатаар баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт;
2.3.6 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны санал;
2.3.7 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1 заасан төлбөр төлсөн эсэхийг тусгасан Хөдөлмөр халамжийн газрын санал (1 жил ажиллах зөвшөөрөл
авахад хамаарна);
авахад хамаарна);
2.3.8 3x4 хэмжээний зураг (2 хувь);
2.3.9 Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
2.3.1 Зөвшөөрөл дахин хүссэн тохиолдолд тухайн мэргэжилтний талаархи Улсын мэргэжлийн хяналтын албаны тодорхойлолт.
2.4 Энэхүү журмын 2.3 дахь заалтад заасан материалыг бүрдүүлсэн Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд Зөвлөлөөс тогтоосон хугацаагаар зөвшөөрлийг ажлын 15 хоног дотор Эрүүл мэндийн сайдын тушаалаар албажуулан олгоно.
2.5 Тогтоосон хугацаанд материал бүрдүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэрийг хүчингүйд тооцно.
2.6 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт болон бусад онцгой тохиолдлын үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ирж ажиллаж буй гадаадын мэргэжилтэнд зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр Зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүйгээр ажлын 1
өдөрт багтаан олгож болно.
өдөрт багтаан олгож болно.
Гурав. Байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага
3.1 Энэхүү журмын 2.2, 2.3-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлэх;
3.2 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтний танилцуулгад урьж буй байгууллагын нэр, хаяг, утас, Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтний нэр, нас, хүйс, яс үндэс, иргэншил, монгол улсад зорчихоор мэдүүлсэн визийн ангилал, төрөл, боловсрол, мэргэжил, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний дугаар, олгогдсон огноо, хүчинтэй байх хугацаа, урьд эрхэлж байсан ажлын товчоон, монгол улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргаж буй мэргэжлийн чиглэл, үзүүлэх
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэл зэргийг дэлгэрэнгүй бичих;
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэл зэргийг дэлгэрэнгүй бичих;
3.3 Зөвшөөрөл олгосон Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнтэй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан, мөрдүүлж ажиллуулах;
3.4 Зөвшөөрөл олгосон Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн монгол хэлээр үзүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллах (эрүүл мэндийн зохих боловсролтой орчуулагч ажиллуулах);
3.5 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад мөрдөгдөх хуулийн дагуу тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдүүлэх;
3.6 Мэргэжилтэнтэй хийсэн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор ажлын албанд мэдээлэх;
3.7 Ажлын алба болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцон ажиллах.
Дөрөв. Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтний үүрэг, хариуцлага
4.1 Монгол улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;
4.2 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэн нь зөвхөн тухайн мэргэжлээр авсан зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.
Тав. Зөвшөөрлийг дахин олгох, хүчингүй болгох
5.1 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэн олгосон зөвшөөрлийг сунгахгүй бөгөөд үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд дахин хүсэлт гаргаж энэхүү журмын 2.2-2.4-ын дагуу шийдвэрлүүлнэ.
5.2 Дараахь тохиолдлуудад Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно:
5.1.1 Байгууллагын болон Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтний санаачлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах;
5.1.2 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, бусад холбогдох хуулийг зөрчсөн үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгох санал Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мэргэжлийн хяналтын алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хууль хяналтын байгууллагаас ирүүлэх.
--оОо—
Текст томруулах
A
A
A