A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙ ДҮРЭМ - 129 "ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ"
Бүлэг: 1979
1-р  хавсралтыг ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны 03 дугаар тушаалын 1-р хавсралт
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙ ДҮРЭМ - 129 "ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ"
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
129.1 Дүрмийн үйлчлэх хүрээ
Монгол Улсад арилжааны зорилгоор агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах гадаадын агаарын тээвэрлэгч нь, дараалсан 28 хоногийн дотор 2-оос дээш удаа, эсхүл дараалсан 365 хоногийн дотор 8-аас дээш удаа хөөрөлт, буулт үйлдэх бол энэ дүрмээр гэрчилгээжнэ.
129.2 Тодорхойлолт
Гадаадын агаарын тээвэрлэгч - гэж Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийг.
129.3 Гэрчилгээжүүлэх шаардлага
Энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн Гадаадын агаарын тээвэрлэгчид нь Монгол Улсад нислэг үйлдэх эрхтэй.
129.4 Өргөдөл гаргах
(а)   Энэ дүрмийн дагуу гэрчилгээжихээр өргөдөл  гаргаж буй  Гадаадын
агаарын   тээвэрлэгч   нь   ИНЕГ-129/01   өргөдлийн   маягтыг   бөглөж,   холбогдох
төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б)  Энэ зүйлийн (а)-д заасан өргөдөлд дараах бичиг баримтыг хавсаргасан
байна:
1/129.11 зүйлд заасан гэрчилгээ, эсхүл зөвшөөрөл;
2/ тухайн гэрчилгээний хавсралт болох Үйл ажиллагааны тодорхойлолт;
3/129.12 - д шаардсан, осол, зөрчлийг мэдээлэх журам;
4/ энэ дүрмийн 129.13-т шаардсан, Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр;
5/ Үйл ажиллагааны зааврын Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэсэг;
6/ хариуцлагын даатгалд даатгуулсан баримт.
729.5   Гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох
(а) Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
(б)   Гадаадын   агаарын   тээвэрлэгчийн   гэрчилгээ   нь   ИНЕГ-ын   даргын
шийдвэрээр түр зогсоох, хүчингүй болгох, хүчинтэй хугацаа нь дуусах хүртэл
хүчинтэй байна.
(в) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд
эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-ын даргад нэн даруй ирүүлнэ.
(г)   Гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн тохиолдолд эзэмшигч нь
гэрчилгээний үйлчлэлийг сэргээлгэх тухай хүсэлтээ ИНЕГ-ын даргад бичгээр
гаргаж болно.
129.6   Гэрчилгээнд тусгагдах мэдээллүүд
Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд дараахь мэдээллүүд тусгасан байна:
1/ агаарын тээвэрлэгчийн нэр;
2/ гэрчилгээ олгосон огноо, гэрчилгээний хүчинтэй хугацаа;
3/ үйл ажиллагааны зөвшөөрөгдсөн төрөл;
4/ агаарын тээвэрлэгчийн бизнесийн нэр, хаяг;
5/ агаарын тээвэрлэгчийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах нэр, хаяг;
6/   агаарын   тээвэрлэгчийн   үйл   ажиллагаанд   ашиглахаар   зөвшөөрөгдсөн агаарын хөлгийн жагсаалт;
7/ зөвшөөрөгдсөн агаарын зай ба тусгай шаардлага;
8/ нислэгийн чиглэл болон давтамж;
9/ бусад эрх ба хязгаарлалт.
129.8   Үзлэг шалгалт хийх
(а)  ИНЕГ-ын  байцаагч  нь Монгол улсын  нутаг дэвсгэр дээр Гадаадын
агаарын  тээвэрлэгчийн  гэрчилгээ  эзэмшигчийн   агаарын  хөлөгт  энэ дүрмийн
биелэлтийг  шалгах  зорилгоор  үзлэг  шалгалт хийх,   агаарын  хөлгийн  даргад
аюулгүй ажиллагааны зөвлөмж өгөх эрхтэй.
(б)  Гадаадын  агаарын  тээвэрлэгчийн   гэрчилгээ  эзэмшигч  нь  ИНЕГ-ын
байцаагчид нислэг үйлдвэрлэлийн  болон  техник үйлчилгээний  холбогдолтой
бичиг баримтуудыг шалгуулна.
(в)  ИНЕГ-аас шаардсан нөхцөлд нислэг, техникийн холбогдолтой бичиг
баримтын хуулбарыг өгнө.
129.9 Хөлгийн бүхээгт авч явах бичиг баримт
Гадаадын  агаарын  тээвэрлэгч  нь  агаарын  хөлгийн  бүхээгт дараах бичиг баримтыг авч явна:
1/Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ;
2/ Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ;
3/ Агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ;
4/ Нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт (MEL);
5/ Агаарын хөлгийн техникийн бүртгэл (борт журнал), хойшлогдсон техник үйлчилгээний мэдээллийг агуулсан дэвтэр;
6/ Нислэгийн төлөвлөгөө болон NOTAM/AIS -ийн мэдээлэл;
7/Зорчигчийн манифест;
8/ жин ба төвлөрөлтийн тооцооны хуудас;
9/ аюултай ачааны талаарх мэдээлэл;
10/ нисэх багийн гишүүдийн хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх.
129.10 Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг осол зөрчилд орох
Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг-техникийн осол, зөрчилд орсон тохиолдолд осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь Чикагогийн конвенцийн Хавсралт 13-ын дагуу явагдана.
Б. БҮЛЭГ. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
129.11 Эрх олгосон бичиг баримт
(а)  Монгол улсад арилжааны нислэг үйлдэх гадаадын Агаарын тээвэрлэгч нь
эрх олгосон дараахь бичиг баримттай байна;
1/ харъяалах улсынхаа иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, эсхүл
2/ тухайн тээвэрлэгчийн харъяалах улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон, гадаад улсад нислэг үйлдэх зөвшөөрөл.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан гэрчилгээ, зөвшөөрлийг хүчингүй болгосон, түр
зогсоосон бол гадаадын агаарын тээвэрлэгч энэ тухай Монгол улсын ИНЕГ-т нэн
даруй мэдэгдэж, гэрчилгээг буцаана.
129.12 Осол, зөрчлийг мэдээлэх
Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь, Монгол улсын нутаг дэвсгэрт нислэг-техникийн осол, зөрчилд орсон тохиолдолд ИНЕГ-ын даргад ИНД-12-ын дагуу мэдээлэх журамтай байна.
129.13 Аюулгүй байдлын хөтөлбөр
Гадаадын агаарын тээвэрлэгчийн Аюулгүй байдлын хөтөлбөр нь ИНД-108-ын шаардлагад нийцсэн байна.
129.14 Аюултай ачаа тээвэрлэх
Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь дараахь шаардлагыг хангаагүй тохиолдолд аюултай ачаа тзэвэрлэхийгхориглоно:
1/   харъяалах   улсын   Иргэний   нисэхийн   удирдах   газраас   аюултай   ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгоогүй бол;
2/ Чикагогийн конвенцийн Хавсралт 18, ИКАО-ийн Dос 9284-т заасан, агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэх шаардлагыг хангаагүй бол.
В. БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
129.15 Үйл ажиллагааны шаардлага
(а)  Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь өөрийн Үйл
ажиллагааны зааварт тусгагдсан бүх журмыг дагаж мөрдөнө.
(б)  Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн
шаардлага болон энэ дүрмийн дагуу олгосон гэрчилгээний хавсралтад заасан
нөхцөл хязгаарлалтыг дагаж мөрдөнө.
(в)   тухайн  агаарын  тээвэрлэпнийн удирдлага,  бүтэц зохион байгуулалт
болон үйл ажиллагааны заавруудад аливаа өөрчлөлт орсон тохиолдолд энэ
талаар Монгол улсын ИНЕГ-т мэдэгдэнэ.
129.16 Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (АСА8II)
Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь, 5700 кг-аас дээш жинтэй, эсхүл 19-өөс дээш зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр Монгол улс руу болон Монгол улсаас нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлөгт Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (АСАS II) суурилагдсан гэдгийг бататгана.