- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн
196 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын барилгын салбарын мэргэжилтний дипломын дараахь тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн зэрэг олгох, уг үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Мэргэжилтэн гэдэгт барилгын салбарын төрөл мэргэжлийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж буй инженер, архитектор, эдийн засагч, төсөвчин хамаарна.
1.3. Инженер нь мэргэшсэн ба зөвлөх, архитектор, төсөвчин нь мэргэшсэн ба тэргүүлэх гэсэн мэргэжлийн зэргийн шатлалтай байна.
1.4. Мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн зэрэг олгох, сунгах ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, цаашид энэхүү тогтолцоог тасралтгүй сайжруулж боловсронгуй болгоход салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх "Салбарын мэргэжилтний мэргэжил, дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөл" /цаашид Зөвлөл гэх/ -ийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.
1.5. Салбарын мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох, сунгах ажиллагаатай холбогдсон Зөвлөлийн шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
1.6. Мэргэжлийн зэрэг олгохтой холбогдсон эх материал, мэдээлэл бусад холбогдох баримт бичгийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдээллийн сан болон архивын нэгж болгон хадгална.
1.7. Салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.
Хоёр. Салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл
2.1. Зөвлөл нь салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулах, хэлэлцэж шийдвэрлэх ажлыг гүйцэтгэнэ.
2.2. Зөвлөлийн гаргасан шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.
2.3. Зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүргийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
2.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн хурлын ирцийг бүрдүүлэх, хурлын тэмдэглэл хөтлөх, гаргасан шийдвэрийг баталгаажуулах, холбогдох газар, харъяа байгууллагад хүргүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
2.5. Зөвлөлийн хурал нь 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хуралдана.
2.6. Зөвлөл нь салбарын мэргэжилтэнд зэрэг олгох мэргэжлийн хүрээ, эрхлэх ажил, үйлчилгээний чиглэл, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, агуулга, зөвлөх зэрэг горилох сэдвийн жагсаалт, мэргэжлийн зэрэг горилох шалгаруулалтын дүнг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Гурав. Зөвлөлийн эрх, үүрэг
3.1. Зөвлөл нь дор дурдсан эрх, үүрэгтэй. Үүнд:
3.1.1. Салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох ажиллагааг энэхүү дүрмийн дагуу удирдан зохион байгуулна.
3.1.2. Мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг баталж хэрэгжилтэд нь хяналт тавих;
3.1.3. Шалгалтыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор шалгалтын комиссыг зөвлөлийн гишүүн даргалах.
3.1.4. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд 2-оос доошгүй зөвлөлийн гишүүн оролцох.
3.1.5. Шалгалтын комиссын шийдвэр нь шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд шалгалтын комиссыг дахин томилон ажиллуулах;
3.1.6. Шалгалтын комиссын дүнг үндэслэн мэргэжлийн зэрэг олгох буюу сунгах асуудлыг шийдвэрлэх;
3.1.7. Холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан ашиг сонирхлын зөрчилгүйгээр, үнэнч шударга ажиллах;
3.1.8. Сургалт, шалгалттай холбогдон гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэх.
Дөрөв. Мэргэжлийн зэрэг горилогчид тавих шаардлага
4.1. Мэргэжлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь энэ дүрмийн 1 дүгээр хавсралтаар баталсан тавигдах шаардлагыг хангасан байна.
Тав. Мэргэжлийн зэрэг горилох хүсэлт гаргах
5.1. Зэрэг горилогч нь сургалт, шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө дараах баримт, бичгийг бүрдүүлж сургалт, шалгалт зохион байгуулах байгууллагад ирүүлнэ. Үүнд:
§ Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, анкет
/ загварын дагуу/
§ 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
§ Мэргэжлийн дипломын баталгаажсан хуулбар
§ Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний баталгаажсан хуулбарын
§ Ажил олгогчоос гадна тухайн мэргэжлийн чиглэлээр зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй 2-оос доошгүй мэргэжилтнээр баталгаажуулсан бүтээлийн тайланг загварын дагуу хавсралтаар гаргаж, боловсруулсан норм, дүрэм, стандарт, бичсэн ном, гарын авлага, нийтлэл, бүтээлийн фото хэлбэр, нүүр хуудас, гэрчилгээний хуулбар, гүйцэтгэсэн, боловсруулахад оролцсон зураг төсөл, төсвийн талаарх материалуудыг хавсаргах
Текст томруулах
A
A
A