A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОДОН БҮТЭЭЦ - БХБС-ын 2021 оны 228-р тушаалаар 3-р хавсралтыг хүчингүй болгосон.
Бүлэг: 1979

БХБС-ын 2021 оны 228-р тушаалаар 3-р хавсралтыг хүчингүй болгосон.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны

 өдрийн 219 дүгээр тушаалын 3-р хавсралт

 

                         МОДОН БҮТЭЭЦ

 

 

                     TIMBER STRUCTURES

 

200... оны . . . дугаар сарын . . . ны

өдрөөс эхлэн мөрдөнө.

БНбД 54-01-07                                                                                                                                  

 

1.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү нормыг шинээр барих болон сэргээн засварлах барилга, байгууламжуудын модон бүтээцийн, түүнчлэн цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуурын зураг төсөл зохиоход мөрдөнө.

        Усан техникийн байгууламж, гүүр, мөн түр барилга байгууламжуудын модон бүтээцийн зураг төсөл зохиоход энэхүү нормыг хэрэглэхгүй.

1.2. Модон бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа чийг, биологийн гэмтэл, зэврэлтээс хамгаалах (идэмхий орчинд ашиглаж байгаа бүтээцийн хувьд), мөн "Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм" /БНбД 21-02-02/-ийг үндэслэн шаталтаас хамгаалах арга хэмжээнүүдийг тусгах хэрэгтэй.

1.3. Модон бүтээцүүд нь ачааны үйлчлэлийн байдал, үргэлжлэх хугацааг бодолцсон даацын (хязгаарын төлөвийн нэгдүгээр хэсэг) болон хэвийн ашиглалтанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэв гажилтын (хязгаарын төлөвийн хоёрдугаар хэсэг) тооцооны шаардлагуудыг хангах ёстой.

1.4. Модон  бүтээцийг төсөллөхдөө үйлдвэрт бэлтгэх байдал, түүнчлэн элементээр нь болон томсгосон хэсгээр нь ашиглах , тээвэрлэх , угсрах нөхцлийг бодолцох хэрэгтэй.

1.5. Модон бүтээцийн эдэлгээний  норматив хугацааг 6 дугаар бүлэгт заасан бүтээцийн шийдэл , шаардлагатай тохиолдолд түүнийг норолт, биологийн гэмтэл, шаталтаас хамгаалах боловсруулалт хийснээр хангана.

1.6. Орчны агаарын температур ердийн модон бүтээцэд 50 °С-ээс, наамал модон бүтээцэд 35 °С-ээс хэтрээгүй бол модон бүтээцийг байнга буюу удаан хугацааны үелэх халалтын нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө.

1.7. Модон бүтээцийг бэлтгэх, модны зэрэг (сорт), цавуу , мөн модонд тавигдах нэмэлт шаардлагуудыг нэгдүгээр хавсралттай уялдуулан ажлын зурагт  заах хэрэгтэй.

2. Материалууд

2.1. Модон бүтээцэд шилмүүст модыг зонхилон хэрэглэх нь зүйтэй. Хатуу навчит модыг тээг (нагель) , ивүүр болон бусад өндөр шаардлага тавигдах бүтээцүүдэд ашиглах хэрэгтэй.

      Тайлбар: Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт нарс , шинэс модыг  хэрэглэх хэрэгтэй. 35кВ буюу түүнээс доош хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугамын тулгуурын хувьд газарт суусан шон ба залгаас хөндлөн холбоосноос бусад элементэд гачуур, жодоо хэрэглэхийг зөвшөөрнө.

2.2. Модон бүтээцийн даацийн элементүүдэд хэрэглэх мод нь "Навчит төрлийн модон бэлдэц" MNS 4729:1999, "Шилмүүст төрлийн модон бэлдэц. Бөөрөнхий мод. Материалын согог гэмтлийг хэмжих" MNS 4730:1999-ийн дагуу холбогдох шаардлагууд, түүнчлэн нэгдүгээр хавсралтанд заасан нэмэлт шаардлагуудыг хангах ёстой.

Модны бат бэх нь хоёрдугаар хавсралтад заасан норматив эсэргүүцлүүдээс багагүй байх ёстой.

     Ашиглалтын температур – чийглэгийн нөхцөлөөс хамааруулан, бүтээцийн элементэд хэрэглэх модны  чийглэгт 1 дүгээр хүснэгтэд заасан шаардлагуудыг тавина. Задгай агаарт байгаа бүтээцийн болон халаалтгүй тасалгаан доторхи ашиглалтын нөхцлүүдийг тодорхойлох чийглэгийн бүсүүдийг "Барилгын дулаан техник /нэмэлт өөрчлөлт/"/БНбД 2.01.03-92/2003/-ийн дагуу авч тооцно.

1 дүгээр хүснэгт

 

Ашиглалтын температур-чийглэгийн нөхцөл

 

Бүтээцийн ашиглалтын нөхцөлийн үзүүлэлт

 

Бүтээцэд хэрэглэх модны хамгийн их чийг %

Наамал мод

Наамал бус мод

 

35° С  хүртэл температур бүхий халаалттай барилгын дотор агаарын харьцангуй чийгшил

 

 

А1

60% хүртэл

9

20

А2

60 –аас дээш 75% хүртэл

12

20

А3

75 –аас дээш 95% хүртэл

15

20

 

Халаатгүй барилгад

 

 

Б1

Хуурай бүсэд

9

20

Б2

Ердийн бүсэд

12

20

Б3

Хуурай ба ердийн бүсэд тогтмол  75%-иас илүү чийгшилтэй тасалгаанд мөн чийгтэй бүсэд

15

25

 

Задгай агаарт

 

 

В1

Хуурай бүсэд

9

20

В2

Хэвийн бүсэд

12

20

В3

Чийгтэй бүсэд

15

25

 

Барилга байгууламжийн зарим хэсгүүдэд

 

 

Г1

Хөрстэй хүрэлцэж байгаа болон хөрсөнд орших

25

Г2

Тогтмол чийгтэй

Хязгаарлагдах-гүй

Г3

Усанд орших

Мөн адил

Тайлбар: 1. Ашиглалтын А1 нөхцөлд агаарын харьцангуй  чийгшил 45%-иас доош байх үед наамал модон бүтээц хэрэглэхийг зөвшөөрөхгүй .

 2. Ашиглалтын В2; В3 нөхцөлд хэрэглэх наамал бус бүтээцэд модны авчилт (усушка) нь эвдрэл гэмтэл үүсгэхээргүй, холбоосуудын сулрал нэмэгдэхээргүй бол өмхрөлтөөс хамгаалагдсан нөхцөлд 40%  хүртэл чийглэгтэй мод хэрэглэхийг зөвшөөрнө.

2.3. Модон тээг (нагель), ивүүр (вкладыш) болон бусад эд ангиудыг хийх мод нь шулуун зэрэгцээ үетэй, яргүй, бусад гэмтэлгүй , модны чийглэг нь 12%-иас хэтрэхгүй байх ёстой . Өмхрөлтөд тэсвэр багатай модоор (нарс, эвэрлэг мод) хийсэн эд ангиудад үжил эсэргүүцэх арга хэмжээг авсан байх ёстой.

2.4. Бүтээцийн элементүүдийн тооцоонд дугуй огтлолтой модны нарийсалтыг уртын 1м-т 0,8 см , шинэс модонд уртын 1м- т  1см-ээр авна.

2.5. Тооцоонд бүтээцийн өөрийн жинг тодорхойлохын тулд мод ба фанерын нягтыг хавсралт 3-аар  авах хэрэгтэй.

2.6. Наамал модон бүтээцэд модыг болон модыг фанертай наахдаа синтетик цавууг 2 дугаар хүснэгтийн дагуу сонгон авна.

2 дугаар хүснэгт

Нааж байгаа элементүүдийн материал болон тэдгээрийн ашиглалтын нөхцөлд

1 дүгээр хүснэгтээр

Цавууны төрөл

1. Г1, Г2, Г3-аас бусад ашиглалтын бүх нөхцөлд бүтээцүүдэд модыг модтой , модыг фанертай наахад

Резорцинийн , фенол-резорцинийн

2. А1, Б1, В1, Г1, Г2 ба Г3-аас бусад нөхцөлд мөн адил

Алкилрезорцинийн, фенолын

3. А2 ба В2 ашиглалтын нөхцөлүүдэд мөн адил 

Карбамид-меламинийн

4. А2 ашиглалтын нөхцөлд мөн адил

Карбамидын

2.7. Наамал фанеран бүтээцэд  "Фанер.Техникийн шаардлага" MNS 0355:1987, "Фанер.Өргөн хэрэглээний наамал фанер" MNS ISO4796:1999, "Фанер. Ангилал" MNS ISO 4797:1999 дагуу  бэлтгэж хэрэглэх хэрэгтэй.

2.8. Модон бүтээцийн ган элементүүдэд ганг "Ган бүтээц" /БНбД 53.03.2007/-ийн дагуу мөн арматурын ганг "Бетон ба төмөр бетон бүтээц"/БНбД 2.03.01-90/-ийн дагуу авна.

2.9. Идэмхий орчинд ашиглах бүтээцийн элементүүдийн холбоост гангийн оронд хөнгөн цагааны хайлш, стеклопластик, нэг чиглэлийн модон үетэй хавтгайлж, түүнчлэн хатуу шилмүүст мод хэрэглэх хэрэгтэй.

 

3. МАТЕРИАЛЫН ТООЦООНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

     3.1. Нарс (веймутовынхоос бусад), гачуур, европын болон япон шинэс модны тооцооны  эсэргүүцлийг 3 дугаар хүснэгтийн дагуу авна.                                                                                                                                                                    

                                                                        3 дугаар хүснэгт

                                                                                                                                                                                                                                                                  

 

 

Хүчдэлт төлөв ба элементүүдийн үзүүлэлт

 

 

 

Тэмдэглэгээ

Модны зэргүүдийн тооцооны эсэргүүцлүүд,

 

1

2

3

1. Гулзайлт, ширхэгийн дагуу шахалт ба холголт:

 

 

 

 

а) 50см хүртэл өндөртэй тэгш өнцөгт огтлолтой элементүүдэд  (дэд заалт "б", "в"-д зааснаас бусад )

Rгул, Rшах, Rхол

14

140

13

130

8,5

85

б) 11-ээс дээш 13см хүртэл өргөнтэй, 11-ээс дээш 50см хүртэл өндөртэй тэгш өнцөгт огтлолтой элементүүд

Rгул, Rшах, Rхол

15

150

14

140

10

100

в) 13см-ээс дээш өргөнтэй 13-аас дээш 50см хүртэл өндөртэй  тэгш өнцөгт огтлолтой элементүүд

Rгул, Rшах, Rхол

16

160

15

150

11

110

г) Тооцооны огтлолдоо нүхгүй дугуй огтлолтой элементүүд

Rгул, Rшах, Rхол

_

16

160

10

100

2. Ширхэгийн дагуу суналт:

 

 

 

 

а) наамал бус элементүүд

Rсу

10

100

7

70

 

б) наамал элементүүд

Rсу

12

120

9

90

 

3. Ширхэгийн хөндлөн чиглэлд бүх талбайн шахалт ба шамралт:

Rшах90, Rхол90

1,8

18

1,8

18

1,8

18

4.Ширхэгийн хөндлөн чиглэлд орчны (местное) холголт:

 

 

 

 

а) бүтээцийн тулгуурын хэсэгт, духан тулгуур болон  элементүүдийн уулзвар зангилаанд

Rхол90

3

30

3

30

3

30

б)  шайбаар дарагдах шамралтын өнцөг 90 -ээс  60° байх үед

Rхол90

4

40

4

40

4

40

5. Ширхэгийн дагуух цууралт:

 

 

 

 

а) наамал бус элементүүдийн гулзайлтын үед

1,8

18

1,6

16

1,6

16

б) наамал элементийн гулзайлтын үед

1,6

16

1,5

15

1,5

15

в) хамгийн их хүчдэл бүхий дух заадалт

2,4

24

2,1

21

2,1

21

г) наамал холбоосон дахь  хамгийн их хүчдэл бүхий орчны цууралт

2,1

21

2,1

21

2,1

21

6. Ширхэгийн хөндлөн чиглэлийн цууралт:

 

 

 

 

а) наамал бус элементүүдийн холбоосонд

Rц90

1

10

0,8

8

0,6

6

б) наамал элементүүдийн холбоосонд

Rц90

0,7

7

0,7

7

0,6

6

7. Наамал модон элементүүдийн ширхэгийн хөндлөн суналт

Rсу90

0,35

3,5

0,3

3

0,25

2,5

Тайлбар1. Уртын тодорхой хэсэгт ширхэгийн хөндлөн чиглэлийн орчны холголтод ажиллаж байгаа модны тооцооны эсэргүүцлийг (ачаалагдаагүй хэсгийн урт, холголтын талбайн урт болон элементийн зузаанаас багагүй байх үед ), энэхүү хүснэгтийн 4-д дурдсанаас бусад тохиолдолд дараах томьёогоор тодорхойлно.

,                                  (1)

                                                      

Rх90 – Ширхэгийн хөндлөн чиглэлд бүх гадаргуугийн шамралт ба шахалтанд ажиллаж байгаа модны тооцооны эсэргүүцэл (3 дугаар хүснэгтийн 3-т заасан);

l – Модны ширхэгийн дагуух шамралтын талбайн урт, см.

2.    Ширхэгт a өнцөг үүсгэсэн шамралтанд ажиллаж байгаа модны тооцооны эсэргүүцлийг дараах томьёогоор тодорхойлно.

 

                                   (2)

 

3. Ширхэгт a өнцөг үүсгэсэн цууралтанд ажиллах модны тооцооны эсэргүүцлийг дараах томьёогоор тодорхойлно.

                                    (3)

 

4.  Барилгын талбай дээр бэлтгэж байгаа бүтээцэд дээрхи хүснэгтийн 2.а-д өгөгдсөн суналтын тооцооны эсэргүүцлийг 30%-иар бууруулах хэрэгтэй.

5. 3 дугаар зэргийн модоор хийсэн , дээврийн дэвсгэр  банз , сараалжийн элементэд дүнзэнцрийн гулзайлтын тооцооны эсэргүүцлийг 13 МПа (130 кгс/см2)-аар авах хэрэгтэй.

Бусад үүлдрийн модны тооцооны эсэргүүцлүүдийг 3 дугаар хүснэгтэд үзүүлсэн утгуудыг 4 дүгээр хүснэгтэд үзүүлсэн шилжүүлэх илтгэлцүүр  mш  -ээр үржүүлж тогтооно.

 

4 дүгээр хүснэгт

 

Модны үүлдэрүүд

Тооцооны эсэргүүцлийн mш  илтгэлцүүр

Суналт, гулзайлтанд ширхэгийн дагуу шахалт ба холголтонд Rсу, Rг, Rш, Rшам

Ширхэгийн хөндлөн чиглэлийн шахалт ба холголтонд Rш90, Rшам90

 

Цууралтанд Rцу

Шилмүүст:

 

 

 

1. Европ японыхоос бусад шинэс

1,2

1,2

1

2.Красноярскийн хязгаарынхаас бусад сибирийн хуш

0,9

0,9

0,9

3.Красноярскийн хязгаарын хуш, веймутовын нарс

0,65

0,65

0,65

4. Жодоо

0,8

0,8

0,8

Хатуу навчит:

 

 

 

5. Царс

1,3

2

1,3

6. Яшил, агч, эвэр мод

1,3

2

1,6

7. Хуайс

1,5

2,2

1,8

8. Хус, хайш

1,1

1,6

1,3

9. Хайлаас, ильм

1

1,6

1

Зөөлөн навчит:

 

 

 

10. Нүргэс, далдуу, улиас, улиангар

0,8

1

0,8

Тайлбар. Үжил эсэргүүцэх нэвчилгээ хийгээгүй шинэс модоор (чийглэг £ 25%) бэлтгэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын бүтээцийн хувьд, хүснэгтэд заасан илтгэлцүүр  mш-ийг 0,85 гэсэн илтгэлцүүрээр үржүүлнэ.

3.2. 3 дугаар хүснэгтэд өгөгдсөн тооцооны эсэргүүцлийг ажлын нөхцөлийн илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй. Үүнд:

а) Бүтээцийн ашиглалтын янз бүрийн нөхцөлд 5 дугаар хүснэгтэд үзүүлсэн  -илтгэлцүүрээр:  

 

Хүснэгт 5

Ашиглалтын нөхцөл

(1 дүгээр хүснэгтээр)

Илтгэлцүүр

Ашиглалтын нөхцөл

(1дүгээр хүснэгтээр)

Илтгэлцүүр

А1, А2, Б1, Б2

1

В2, В3, Г1

0,85

А3, Б3, В1

0,9

Г2, Г3

0,75

б) Агаарын тогтоогдсон температур   +35° С хүртэл байх нөхцөлд ашиглаж байгаа бүтээцэд  mт = 1 +50° С температурт  mт = 0,8 илтгэлцүүрээр; Температурын завсрын утгуудад илтгэлцүүрийг интерполяцаар авна.

в) Бүтээцийн элементүүдэд тогтмол болон удаан хугацааны түр ачаанаас үүсэх хүчдэл нь нийт ачаанаас үүсэх нийлбэр хүчдэлийн 80%-иас хэтэрч байвал илтгэлцүүр mу = 0,8;

г) Эгшин зуурын  (салхины, угсралтын, мөстлөгийн ) ачааны үйлчлэл түүнчлэн цахилгаан дамжуулах агаарын шугамын тасралт ба таталт, газар хөдлөлтийн ачааны үйлчлэлд тооцсон бүтээцүүдэд 6 дугаар хүснэгтэд үзүүлсэн mэ илтгэлцүүрүүдийг;

 

6 дугаар хүснэгт

 

Ачаа

Илтгэлцүүр mш

Ширхэгийн хөндлөн чиглэлийн холголтоос бусад бүх эсэргүүцэлд

Ширхэгийн хөндлөн чиглэлийн холголтонд

1. Салхины, угсралтын,( хүснэгтийн  3-д зааснаас бусад )

1,2

1,4

2. Газар хөдлөлтийн

1,4

1,6

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур

3. Мөстлөг, угсралт, мөстлөгтэй үеийн салхи, жилийн дунджаас доош температурт шугамын таталт

                  1,45

1,6

Шугам, татлагын (тросс) тасралт

1,9

2,2

д) Тэгш өнцөгт огтлолтой, 50см-ээс өндөртэй , гулзайлт, төвийн бус шахалт, шахалт-гулзайлт ба шахалтанд ажиллах наамал элементүүдэд гулзайлт, ширхэгийн дагуу шахалтын эсэргүүцлийн утгыг 7 дугаар хүснэгтэд үзүүлсэн mб  илтгэлцүүрээр;  

 

7 дугаар хүснэгт

Огтлолын өндөр, см

50 буюу түүнээс бага

60

70

80

100

120 ба түүнээс дээш

Илтгэлцүүр  mб

1

0,96

0,93

0,90

0,85

0,8

е) Гулзайлт, төвийн бус шахалт, шахалт-гулзайлт, шахалтанд ажиллах наамал элементүүдэд үеийн зузаанаас хамааран гулзайлт, ширхэгийн дагуу цууралт ба шахалтын тооцооны эсэргүүцлийн утгуудыг 8 дугаар хүснэгтэд үзүүлсэн mүе илтгэлцүүрээр;

8 дугаар хүснэгт

Үеийн зузаан, мм

19 ба түүнээс бага

26

33

42

илтгэлцүүр  mүе

1,1

1,05

1

0,95

ж) Бүтээцийн матмал элементүүдэд суналт, шахалт ба гулзайлтын  тооцооны эсэргүүцлийн утгуудыг 9 дүгээр хүснэгтэд үзүүлсэн mм илтгэлцүүрээр

9 дүгээр хүснэгт

    Хүчдэлт

төлөв

Тооцооны

эсэргүүцлийн тэмдэглэгээ

rм /а харьцаанаас хамаарсан mм илтгэлцүүр

150

200

250

500 ба түүнээс дээш

 

Шахалт, гулзайлт

Rш, Rг

0,8

0,9

1

1

суналт

Rсу

0,6

0,7

0,8

1

Тайлбар: rм – матмал банз ба дүнзэнцрийн муруйлтын радиус; а –матмал банзны буюу дүнзэнцрийн радиал чиглэл дэх зузаан .

и) Тооцооны огтлолдоо сулралт бүхий элементүүдэд, мөн тооцооны огтлолдоо огтлоостой гулзайлтанд ажиллаж байгаа дугуй огтлолтой модон элементүүдэд mс = 0,8 илтгэлцүүрээр;

к) Антипиренийг даралтаар гүн нэвчүүлсэн элементүүдэд mа = 0,9 илтгэлцүүрээр.

3.3. Барилгын фанерийн тооцооны эсэргүүцлийг 10 дугаар хүснэгтэд үзүүлэв.

 

 

 

 

 

 

10 дугаар хүснэгт

 

 

 

 

Фанерийн төрөл

Тооцооны эсэргүүцэл,

Хуудас-ны  дагуу-гийн хавтгай дахь суналтRф.су

Хуудасны  дагуугийн хавтгай дахь шахалт Rф.ш

Хуудасны  дагуугийн хавтгай дахь гулзайлт  Rф.г

Хуудасны  дагуугийн хавтгай дахь цүүралт  Rф.цу

Хуудасны хавтгайд перпендикуляр чиглэлийн тасралт Rф.т

1.  Наамал хусан фанер

 

 

 

 

 

а) 8 мм ба түүнээс илүү зузаантай долоон үет:

 

 

 

 

 

 Ширхэгийн дагуу

14

140

12

120

16

160

0,8

8

6

60

Гадна үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд 

9

90

8,5

85

6,5

65

0,8

8

6

60

Ширхэгт 45°-аар

4,5

45

7

70

_

0,8

8

9

90

б) 5–7 мм зузаантай, таван үет:

 

 

 

 

 

Гадна үеийн ширхэгийн дагуу

14

140

13

130

18

180

0,8

8

5

50

Гадна үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд  

6

60

7

70

3

30

0,8

8

6

60

 Ширхэгт  45°-аар  

4

40

6

60

_

0,8

8

9

90

2. Шинэс модон 8мм ба түүнээс дээш зузаантай, долоон үет наамал фанер:  

 

 

 

 

 

Гадна талын үеийн ширхэгийн дагуу

9

90

17

170

18

180

0,6

6

5

50

Гадна талын үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд

7,5

75

13

130

11

110

0,5

5

5

50

Ширхэгт 45°-аар

3

30

5

50

_

0,7

7

7,5

75

3. 7 мм ба түүнээс илүү зузаантай бакелизац хийсэн фанер

 

 

 

 

 

Гадна талын үеийн ширхэгийн дагуу

32

320

28

280

33

330

1,8

18

11

110

Гадна талын үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд

24

240

23

230

25

250

1,8

18

12

120

Ширхэгт  45°-аар  

16,5

165

21

210

_

1,8

18

16

160

Тайлбар. Хуудасны хавтгайд перпендикуляр чиглэлийн шахалт ба шамралтын тооцооны эсэргүүцлүүд ФСФ маркийн хусан фанерт Rф.ш.90 = Rф.шал.90 = 4 МПа (40 кгс/см2), ФБС маркийнх бол Rф.ш.90 = Rф.шал.90 = 8 МПа (80 кгс/см2).

Барилгын фанериудын тооцооны эсэргүүцлийн утгуудыг шаардлагатай тохиолдолд, энэхүү нормын 3.2,а; 3.2, б; 3.2, в; 3.2, г; 3.2-д зааснаар   mЕ, mт, mу, mэ , mа илтгэлцүүрүүдээр үржүүлэх хэрэгтэй.

3.4. Модон бүтээцэд хэрэглэсэн ган элементүүдийн ган болон ган холбоосны харимхай шинж ба тооцооны эсэргүүцлүүдийг "Ган бүтээц " БНбД 53-03-07-ийн холбогдох бүлгүүдэд  зааснаар, харин арматуран гангийн хувьд "Бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 2.03.01-90-ийн дагуу авах хэрэгтэй.   

Арматуран гангаар хийсэн татаасны тооцооны эсэргүүцлүүдийг боолтоор үүсэх сулралыг тооцон  mа = 0,8 илтгэлцүүрээр үржүүлж, харин бусад гангуудын хувьд "Ган бүтээц " БНбД 53-03-07- д зааснаар хэвийн нарийвчлалтай боолтын адил авна. Давхар татаасны тооцооны эсэргүүцлийг   m = 0,85 илтгэлцүүрээр бууруулах хэрэгтэй..

3.5 Хязгаарын төлөв байдлын хоёрдугаар группээр тооцох үед модны харимхайн модулыг , ширхэгийн дагууд Е = 10 000 МПа (100 000 кгс/см2), хөндлөн чиглэлд Е90 = 400 МПа (4000 кгс/см2)-аар авна. Ширхэгийн дагуу ба хөндлөн чиглэлийн тэнхлэгт харьцангуй чиглэсэн модны шилжисхийлтийн модулийг   G90 = 500 МПа (5000 кгс/см2)-аар авах хэрэгтэй. Хүчдэл нь ширхэгийн дагуу чиглэсэн үед  Пуассоны илтгэлцүүрийг  модны хөндлөн чиглэлд n90.0 = 0,5, хүчдэл нь ширхэгийн хөндлөн чиглэлд чиглэсэн үед ширхэгийн дагуу  n0.90 = 0,02-оор авах хэрэгтэй.

 Барилгын фанерын хуудасны хавтгай дахь харимхайн модулийн хэмжигдүүн Еф , шилжисхийлтийн модуль  Gф мөн Пуассоны илтгэлцүүрүүдийг хязгаарын төлөв байдлын 2 дугаар хэсгээр тооцох үед 11 дүгээр хүснэгтийн дагуу авна.

11 дүгээр хүснэгт

 

 

Фанерын төрөл

 

Уян харимхайн модуль Еф,

 

Шилжисхийлтийн  модуль Gф,

 

Пуассоны илтгэлцүүр nф

1. 7 ба 5 үет хусан наамал фанер

Гадна талын үеийн ширхэгийн дагуу

Гадна талын үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд

Ширхэгт  45°-аар  

2. 7 үет шинс модон наамал фанер :

Гадна талын үеийн ширхэгийн дагуу

Гадна талын үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд

Ширхэгт  45°-аар  

3. бакелизаци хийсэн фанер:

Гадна талын үеийн ширхэгийн дагуу

Гадна талын үеийн ширхэгийн хөндлөн чиглэлд

Ширхэгт  45°-аар  

  

 

9 000

                   90 000

6 000

60 000

2 500

25 000

 

 

7 000

70 000

5 500

55 000

2 000

20 000

 

 

12 000

120 00

8 500

85 000

3 500

35 000

 

 

750 

7 500

750

7 500

3 000

30 000

 

 

800

8 000

800

8 000

2 200

22 000

 

 

1 000

10 000

1 000

10 000

4 000

40 000

 

 

0,085

 

0,065

 

0,6

 

 

 

        0,07

 

0,06

 

0,6

 

 

 

        0,085

 

0,065

 

0,7

Тайлбар. Харимхайн  модуль  Еф-ийг тодорхойлсон тэнхлэгт перпендикуляр чиглэлд Пуассоны илтгэлцүүр nф өгөгдсөн.

Нэмэгдүүлсэн температурын үйлчлэл, тогтмол ба удаан үргэлжлэх түр зуурын ачааны хавсарсан  үйлчлэлд мөн ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд ашиглагдаж байгаа бүтээцэд мод болон фанерийн харимхайн модулийг хүснэгт 5-ийн m илтгэлцүүрээр, мөн энэхүү нормын 3.2.б; 3.2.в-д өгөгдсөн mт ,mу илтгэлцүүрээр дээр заасан   Е ба G  хэмжигдэхүүнийг үржүүлэн тодорхойлох хэрэгтэй.

Бүтээцийг  (цахилгаан дамжуулах шугамын тулгуураас бусад) тогтвор алдалтанд болон хэв гажилтын схемээр тооцох үед мод болон фанерийн харимхайн модулийг модонд  ЕI = 300Rш-ээр авах хэрэгтэй.    (Rш –хүснэгт 3-аас авах ширхэгийн дагуух шахалтын тооцооны эсэргүүцэл), ширхэгийн дагуу ба хөндлөн тэнхлэгт харьцуулсан шилжисхийлтийн модуль модонд  -  G I0.90 + 0,05EI; фанерт – ЕфI = 250Rф.ш ;      (Rф.ш, Еф, Gф-г хүснэгт  10, 11-ээр авна).

 

 

4. МОДОН БҮТЭЭЦИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙН ТООЦОО

А. Модон бүтээцийн элементүүдийн 1 дүгээр бүлгийн хязгаарын төлөв байдлын тооцоо.

Төвийн суналт ба төвийн шахалтын элементүүд

4.1. Төвийн суналтанд ажиллаж байгаа элементүүдийн тооцоог дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.

 

                                                                  (4)

    N – тооцооны дагуу хүч;

 Rсу – модны ширхэгийн дагуу суналтын тооцооны эсэргүүцэл;

Fцэв –элементийн хөндлөн огтлолын талбай. (нетто)

Fцэв  -г тодорхойлохдоо уртын 200 мм хүртэлх хэсэгт байрласан сулралуудыг нэг огтлолд давхцсан (харалдаа байрласан) гэж авах хэрэгтэй .

4.2.Тогтмол бөгөөд цул огтлолтой (нийлмэл биш) элементүүдийг төвийн шахалтанд тооцохдоо дараах томьёонуудыг хэрэглэнэ:

а) бат бөхийн нөхцлөөр   

 

                                                               (5)

б) тогтворын нөхцлөөр

 

                                                            (6)

 

Rш – модны ширхэгийн дагуу шахалтын тооцооны эсэргүүцэл;

j – 4.3-аар тодорхойлох дагуу гулзайлтын илтгэлцүүр;

Fб –элементийн хөндлөн огтлолын цэвэр талбай;

Fтооц – элементийн хөндлөн огтлолын тооцооны талбай: см2

Сулралгүй буюу аюултай огтлол дахь сулрал нь ирмэгээр дайраагүй (зураг. 1, а), сулрал үүсгэж байгаа огтлолын  талбай нь нийт талбайн (Fнийт )25% -ээс хэтрээгүй байвал тооцооны огтлолын талбай нь:

Fтооц = Fнийт,

Fнийт – огтлолын нийт талбай;  

Ирмэг дайраагүй сулралтай ба сулрал үүсгэж байгаа огтлолын талбай нь нийт талбайн Fнийт 25% -аас хэтэрсэн байвал тооцооны огтлолын талбай нь:Fтт = 4/3Fцэв ;  ирмэгээс гарсан  симметр багасалтын үед  (зураг. 1, б), Fтт = Fцэв.                                                                                               

 

 

 

4.3. Дагуу гулзайлтын илтгэлцүүр j-г   (7) ба (8) томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

Элементийн туян чанар l £ 70 байхад:

;                                                                (7)

Элементийн туян чанар l > 70 байхад:

,                                                                              (8)

Илтгэлцүүр: модонд  а = 0,8, фанерт  а = 1;

Илтгэлцүүр: модонд А = 3000, фанерт  А = 2500;

4.4. Цул огтлолтой элементүүдийн туян чанарыг дараах томьёогоор тодорхойлно.

,                                                                                (9)

lо – элементийн тооцооны урт;

r – Элементийн хамгийн их хэмжээтэй нийт (брутто) огтлолын Х ба У тэнхлэгтэй харьцуулсан инерцийн радиус.

4.5. Элементийн тооцооны урт  lо –ийг тодорхойлохдоо, түүний чөлөөт урт l-ийг илтгэлцүүр   m0–оор үржүүлэх хэрэгтэй.

lо = lm0                                                                                (10)

(4.21 ба 6.25-ийн дагуу);

4.6. Бүх талбайгаараа тулгуурласан уян холбоостой нийлмэл  элементүүдийг бат бөхийн ба тогтвор алдалтын нөхцөлөөр  (5), (6) томьёогоор тооцох хэрэгтэй. Ингэхдээ Fцэв Fтооц-г бүх салааны нийлбэр талбайгаар тодорхойлно. Нийлмэл  элементүүдийн туян чанар  l-г холбоосны сааралтыг бодолцон дараах томъёогоор тодорхойлох хэрэгтэй.  

 

,                                                            (11)

lу –сааралтыг тооцохгүйгээр элементийн тооцооны урт  lо – оор тооцсон  У тэнхлэгтэй  харьцуулсан (2-р зураг) бүх элементийн туян чанар;

l1 – Салааны уртаар тооцсон  I–I тэнхлэгтэй харьцуулсан салангид салаануудын туян чанар (2-р зураг); l1 нь салааны зузаан (h1)-ийг 7дахин авсанаас бага байвал  l1 = 0 гэж авна;

Уян чанарыг хөрвүүлэх илтгэлцүүр -ийг дараах томьёогоор   тодорхойлно.

 

                                                                  (12)

в; h – элементийн хөндлөн огтлолын өргөн, өндөр, см :

Элемент дэх завсрын тооцооны тоо  нь элементүүдийн харилцан шилжисхийлтэд орох завсрын нийлбэр тоогоор тодорхойлогдоно. (2-р зураг, а – 4 завсартай, 2-р зураг, б – 5 завсартай);

lо – элементийн тооцооны урт, м;

nт – элементийн 1м уртын хэмжээнд нэг завсар дахь холбоосны тасралтын тоо. (тасралтын өөр өөр  тоо бүхий хэд хэдэн завсартай бол тасралтын тоог бүх завсрын дунджаар авах хэрэгтэй );

kс.- холбоосны сааралтын илтгэлцүүр , түүнийг 12 дугаар хүснэгтийн томьёонуудаар тодорхойлох хэрэгтэй.

 

 

12 дугаар хүснэгт

                              

                            Холбоосны төрөл

илтгэлцүүр kc

 

Төвийн шахалт

 

Гулзайлттай шахалт

1. Хадаас

1

 

10d2

 

1

 

5d2

 

2. Ган  цилиндр тээг

1

 

5d2

 

1

 

2,5d2

 

а) Холбож байгаа  элементүүдийн зузааны буюу түүнээс бага голчтой

1

 

5d2

 

1

 

2,5d2

 

б) Холбож байгаа элементүүдийн зузааны -ээс их голчтой

1,5

 

ad

 

 

3

 

ad

3. Царс модон цилиндр тээг

1

 

d2

 

 

1,5

 

d2

4. Царс модон хавтгай тээг

_

 

1,4

 

dbялт

5. Цавуу

0

0

 Тайлбар . Хадаас ба тээгийн голч d, элементүүдийн зузаан  а, хавтгай тээгийн өргөн  bтээг , түүний зузаан d -г см-ээр авна.

 

 

kс –г тодорхойлохдоо хадаасны голчийг холбож  байгаа элементүүдийн зузааны 0,1-ээс илүүгүй авах хэрэгтэй. Хэрэв хадаасны зоогдсон үзүүрийн хэмжээ  4d-ээс бага бол түүний тухайн завсар дахь тасралтыг тооцоонд оруулахгүй. Ган цилиндр тээгэн холбоосны  kс –ийн утгыг холбож байгаа элементүүдээс  хамгийн нимгэн элементийнх нь зузаанаар (а) тодорхойлох хэрэгтэй.

Царс модон тээгэнд kс –ийг, тээгийн голчийг холбож байгаа элементүүдийн  хамгийн нимгэнийх нь зузааны 0,25-аас илүүгүй байхаар авах хэрэгтэй.

Завсрын холбоосуудыг  элементийн уртын дагуу жигд байрлуулах нь зүйтэй. Нугасан тулгуурт шугаман элементүүдийн уртын дунд дөрөвний нэгтэй тэнцүү хэсэгт  нийт холбоосны хагасыг тавихыг зөвшөөрөх ба элементийн уртын захын  дөрөвний нэгд авсан  nс утгыг (12) томьёонд тооцож оруулна.    

(11) томьёогоор тооцсон нийлмэл элементийн туян чанарыг доорхи томьёогоор  тодорхойлсон нэг салааны туян чанар l-аас ихгүй авах хэрэгтэй.

 

                                                                  (13)                                                                                                                                                                                                                             (13)

 

еI н – У тэнхлэгтэй параллель хувийн тэнхлэгтэй нь харьцуулсан  (2-р зургаар) тусгаар салааны нийт хөндлөн огтлолын инерцийн моментуудын нийлбэр ;

Fн – элементийн нийт огтлолын талбай;

lо – элементийн тооцооны урт.

Бүх салааны огтлолын хүндийн төвийг дайрсан тэнхлэгтэй (2-р зураг Х тэнхлэг) харьцуулсан нийлмэл элементийн туян чанарыг хэрэв салаанууд жигд ачаалагдсан байвал цул огтлолтой элементийн нэгэн адил  (холбоосуудын сааралтыг тооцохгүйгээр) тодорхойлох хэрэгтэй. Салаанууд жигд биш ачаалагдсан тохиолдолд  4.7-г удирдлага болгох хэрэгтэй.

Хэрэв нийлмэл элементийн салаанууд нь өөр өөр огтлолтой байвал салааны тооцооны туян чанар  l -г доорхи байдлаар тодорхойлж (11) томьёонд оруулах хэрэгтэй:

 

                                                   (14)

l1- хэмжээг зураг 2-т үзүүлэв.

4.7. Салаануудын зарим хэсэг нь төгсгөлөөрөө тулгуурлаагүй уян холбоос бүхий нийлмэл элементүүдийг дараах нөхцөлүүдийг мөрдөн бат бөх ба тогтворын нөхцлөөр нь (5) ба (6) томъёогоор тооцохыг зөвшөөрнө.  

а) элементүүдийн хөндлөн огтлолын талбай  Fцэв , Fтт –г тулгуурласан салааны огтлолоор тодорхойлох хэрэгтэй;

б) У  тэнхлэгтэй (2-р зурагт) харьцуулсан элементүүдийн туян чанарыг (11) томьёогоор тодорхойлдог;

гэхдээ инерцийн моментийг бүх салаагаар нь , харин талбайг зөвхөн тулгуурласан салааны талбайгаар авна;

в) Х  тэнхлэгтэй (2-р зурагт) харьцуулсан туян чанарыг тодорхойлох үед инерцийн моментийг олохдоо дараах томьёог хэрэглэнэ.

 

I = Iт + 0,5Iэт,                                                                         (15)

Iт , Iэт – тулгуурласан, эс тулгуурласан салааны  хөндлөн огтлолын инерцийн моментууд  .

4.8. Өндөрийн дагуу хувьсах огтлолтой  төвийн шахалтын элементүүдийн тогтвор алдалтын тооцоог дараах томьёогоор гүйцэтгэнэ.

 

                                                    (16)

         

         Fмакс - хамгийн их хэмжээтэй хөндлөн огтлолын нийт талбай;

kжN -  хавсралт 4-ийн хүснэгт 1-ээр тодорхойлох огтлолын өндрийн хувьсалтыг тооцох илтгэлцүүр (тогтмол огтлолтой элементэд kжN = 1);

          j –  туян чанар нь 4.3-аар тодорхойлогдох , хамгийн их хэмжээ бүхий огтлолд харгалзах дагуу гулзайлтын илтгэлцүүр;

 

Гулзайлтын элементүүд

4.9. Хэв гажилтын хавтгай дахь тогтвор алдахгүй ( 4.14 ба 4.15) байх нөхцлийг хангасан гулзайлтын элементүүдийн тооцоог нормаль хүчдэлийн бат бөхөөр дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.        

      

                                                                                               (17)

      М – тооцооны гулзайлгах момент;

Rг – гулзайлтын тооцооны эсэргүүцэл;

Wт – Элементийн хөндлөн огтлолын тооцооны эсэргүүцлийн момент. Цул элементүүдэд Wт = Wц , Уян холбоос бүхий гулзайлтанд ажиллах нийлмэл элементүүдэд тооцооны эсэргүүцлийн моментыг цэвэр эсэргүүцлийн момент Wц –г kw коффициентоор үржүүлж авах бөгөөд ижил үеүүдээс тогтох нийлмэл элементийн хувьд kw коэффициентийг 3 дугаар хүснэгтэд үзүүлэв. Моментийг цэвэр эсэргүүцлийн момент kw  илтгэлцүүрээр үржүүлэн авах хэрэгтэй . Wц –г тодорхойлохдоо элементийн сулралуудын (ослабления) хоорондын зай 200 мм хүртэл байх тохиолдолд сулралыг нэг огтлолд давхцсан гэж авна.

13 дугаар хүснэгт

Илтгэлцүүрүүдийн тэмдэглэгээ

Элементийн үеийн тоо

Гулзайлтанд ажиллаж байгаа нийлмэл элементүүдийн коэффициентуудын утга , алслалаар.м (төрөл бүрийн алслалууд, м)

2

4

6

9 ба түүнээс их

kw

2

0,7

0,85

0,9

0,9

3

0,6

0,8

0,85

0,9

10

0,4

0,7

0,8

0,85

2

0,45

0,65

0,75

0,8

3

0,25

0,5

0,6

0,7

10

0,07

0,2

0,3

0,4

Тайлбар . Алслалын хэмжээ ба илтгэлцүүрийн үеийн тооны завсрын утгуудыг интерполяци хийж тодорхойлно.

4.10. Гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийн цууралтын бат бөхийн тооцоог  дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.

 

                                (18)

Q – тооцооны хөндлөн хүч;

Sнийт – элементийн хөндлөн огтлолын шилжисхийх хэсгийн нийт  нейтраль тэнхлэгтэй харьцуулсан статик момент ;

Iнийт – элементийн хөндлөн огтлолын нейтраль тэнхлэгтэй харьцуулсан инерцийн  момент;

bт – элементийн огтлолын тооцооны өргөн;

Rцу – гулзайлтын үеийн цууралтын тооцооны эсэргүүцэл .

4.11. Нийлмэл элементийн хөндлөн хүчний нэг тэмдэгтэй эпюрийн хэсэгт заадал бүрд жигд байрласан  холбоосын тасралтын тоо nт  нь доорхи нөхцөлийг хангах ёстой,

 

                                                                     (19)

Т – тухайн заадал дахь холбоосын тооцооны даах чадвар;

МА, МВ – авч үзэж байгаа хэсгийн эхний А болон эцсийн В огтлолд үүсэх гулзайлгах момент.

Тайлбар. Завсарт өөр өөр даах чадвартай холбоосууд байсан ч ажиллах байдлаараа нэгэн адил (жишээ нь тээг, хадаас ) байвал тэдгээрийн даах чадварыг нийлбэрээр авах хэрэгтэй.

4.12.  Цул огтлолтой жишүү гулзайлтын элементийн бат бөхийн тооцоог дараах томьёогоор гүйцэтгэнэ.

,                                                                 (20)

      Мх ба Му – тооцооны гулзайлгах моментийн огтлолын Х ,У гол тэнхлэг дээрх             байгуулагчууд ;

Wx ба Wу – огтлолын Х , У гол тэнхлэгтэй харьцуулсан нийт хөндлөн огтлолын эсэргүүцлийн моментууд .

4.13. Муруйлтыг багасгахаар үйлчлэх М моментийн утганд гулзайлтанд ажиллаж байгаа матмал наамал элементүүдийг  радиал  чиглэлд нь сунгах хүчдэлээр дараах томьёогоор  шалгах хэрэгтэй.

 

                                                           (21)

      s0– суналтын бүсний захын үе дэх нормаль хүчдэл;

si –радиусын дагуу сунах хүчдэлийг тодорхойлох  огтлолын завсарын үе дэх нормаль хүчдэл;

hi – захын болон авч үзэж байгаа үеийн хоорондын зай  ;

ri – захын болон авч үзэж байгаа үеийн хооронд оршиж байгаа нормаль сунгах хүчдэлийн эпюрийн хэсгийн хүндийн төвийг дайран гарсан шугамын муруйлтын нумын радиус;

R су.90  - Модны ширхэгийн хөндлөн суналтын тооцооны эсэргүүцэл Хүснэгт 3-ын 7-оор авна.

4.14. Тэгш өнцөгт, тогтмол огтлолтой, гулзайлтын элементүүдийн хэв гажилтын хавтгай дах тогтворын тооцоог дараах томьёогоор гүйцэтгэнэ.

 

                                                                  (22)

      М –  авч үзэж байгаа хэсэг дэх ( lх ) хамгийн их гулзайлтын момент;

Wн – авч үзэж байгаа хэсэг дэх ( lх ) хамгийн их нийт эсэргүүцлийн момент.

Гулзайлтын хавтгайгаас хажуу тийш шилжих боломжгүйгээр нугасан холбоостой, мөн тулгуурын огтлолд дагуугын тэнхлэгийг тойрон эргэх боломжгүй бэхлэгдсэн тэгш өнцөгт тогтмол хөндлөн огтлолтой, гулзайлтанд ажиллаж байгаа элементийн хувьд j М –г дараах томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

 

                                                                        (23)

      lх –элементийн тулгуурын огтлолуудын хоорондын зай, мөн элементийн шахагдаж байгаа ирмэгийг гулзайлтын хавтгайгаас шилжисхийх боломжгүйгээр бэхэлсэн завсрын цэгүүдийн хоорондын холбооснуудын зай;

b – хөндлөн огтлолын өргөн;

h – lх  хэсэг дээрхи хөндлөн огтлолын хамгийн их өндөр:

kф – lх хэсэг дээрхи эпюрийн хэлбэрээс хамаарах илтгэлцүүр .   –ийг энэхүү  нормын 4 дүгээр хавсралтын 2 дугаар хүснэгтийн дагуу тодорхойлно.

      Хөндлөн огтлолын өндөр уртынхаа дагуу шугаман хувьсалттай, өргөн нь тогтмол,  М моментоос сунаж байгаа ирмэгийн хавтгайгаас  хажуу тийш перпендикуляр бэхэлгээгүй, гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийг тооцох үед  , эсвэл  m < 4 байвал  (23) томьёоны  jМ   илтгэлцүүрийг    kжМ  нэмэлт илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй. kжМ  -ийн утгыг хавсралт 4-ийн хүснэгт 2-т өгөв. m ³ 4 үед  kжМ = 1 байна.

Элементийн сунаж байгаа ирмэгийн завсрын цэгт гулзайлтын хавтгайгаас хажуу тийш   lх  хэсэг дээр шилжихээргүй бэхэлсэн үед (23) томьёогоор тодорхойлох  jМ  илтгэлцүүрийг   kпМ илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй.

 

                              (24)

 

      aх – нуман хэлбэр бүхий элемэнтийн   lх хэсэг дэх төвийн өнцөг /рад/ (шулуун элемэнтэд aх = 0);

m – сунаж байгаа ирмэг дээр lх урттай  хэсэгт бэхлэгдсэн (адил алхамтай) цэгүүдийн тоо (m ³ 4 бол  

 

                                                   утгыг  1- тэй тэнцүү авна).

 

4.15. Тогтмол ба 2Т хайрцаган огтлолтой  гулзайлтын элементийн хэв гажилтын хавтгай дах тогтворыг дараах нөхцөлд шалгана.

  ³ 7b,                                                                                  (25)

     b – хөндлөн огтлолын шахалтын бүсний өргөн.

       Тооцоонд  дараах томьёог хэрэглэнэ.

 

                                                                           (26)

      j – элементийн шахалтын бүсний гулзайлтын хавтгайгаас хажуу тийш тогтвор алдах дагуугын гулзайлтын илтгэлцүүр,  4.3-аар тодорхойлогдоно;

     Rш – шахалтын тооцооны эсэргүүцэл;

Wнийт – хөндлөн огтлолын эсэргүүцлийн момент.

Фанеран ханатай тохиолдолд, элементийн гулзайлтын хавтгай дахь шилжүүлсэн эсэргүүцлийн момент.

Нийлмэл эсэргүүцэлд ажиллах элементүүд

4.16. Төвийн бус суналт ба суналт-гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийн тооцоог дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.

 

                                                         (27)

         Wт  – хөндлөн огтлолын тооцооны эсэргүүцлийн момент ( 4.9 заалт);

Fт – тооцооны огтлолын цэвэр талбай.

4.17. Төвийн бус шахалт ба шахалт- гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийн бат бөхийн тооцоог дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.

 

                                                      (28)

          Мд – хөндлөн болон дагуугын ачааллын үйлчлэлд хэв гажилтын схемээр тооцсон гулзайлгах момент.

Тайлбар: 1. Гулзайлгах моментийн синусоид , парабол , полигональ, түүнтэй ойролцоо хэлбэрийн тэгш хэмтэй эпюртэй нугасан тулгуурт элементүүдэд; түүнчлэн хөшөөс тулгуурт элементэд   Мд –г дараах томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

,                                                                  (29)

        x – элементийн хотойлтоос хамааран дагуу хүчнээс үүсэх нэмэгдэл моментийг тооцох  илтгэлцүүр. Энэ нь 1-ээс  0-ын хооронд хэлбэлзэнэ.

                                                     (30)

М – дагуу хүчнээс үүссэн  нэмэгдэл моментийг тооцохгүйгээр тодорхойлсон тооцооны огтлол дахь гулзайлтын момент;

j – 4.3-ын  (8) томьёогоор тодорхойлогдох илтгэлцүүр.

2.  Нугасан тулгууртай элементүүдэд гулзайлгах моментийн эпюр гурвалжин буюу тэгш өнцөгт хэлбэртэй байх тохиолдолд (30) томьёоны илтгэлцүүрийг засварлах илтгэлцүүр kн -ээр үржүүлэх хэрэгтэй.

Kн = aн + x(1 – aн),                                              (31)

      aн – гулзайлгах моментийн эпюр гурвалжин хэлбэртэй (төвлөрсөн ачааллаас ) байх үед илтгэлцүүрийг 1.22 той тэнцүү авна. Эпюр тэгш өнцөгт хэлбэртэй (гулзайлтын тогтмол моментоос) илтгэлцүүрийг 0.81-ээр авна.

3.  Нугасан тулгууртай элементийн тэгш хэмгүй ачааллын үед гулзайлгах момент -г дараах томьёогоор тодорхойлно.

 

                                                     (32)

 

М  , М  – ачааллын тэгш хэмтэй ба эсрэг тэгш хэмтэй байгуулагчтай элементийн тооцооны огтлол дахь гулзайлтын моментууд;

xс   ,  xтс –  дагуу гулзайлтын тэгш хэмтэй ба эсрэг тэгш хэмтэй хэлбэрт харгалзах туян чанараар 30 дугаар томьёогоор тодорхойлогдох илтгэлцүүрүүд.

4. Өндөр нь хувьсах элементүүдийг тооцохдоо 30 дугаар томъёон дахь огтлолын талбай -ийг огтлолын хамгийн их өндрөөр авах хэрэгтэй. Харин итгэлцүүр -ийг 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээр авах  итгэлцүүрээр үржүүлж авна.

5. Гулзайлгах моментийн хүчдэлийг , шахалтаас үүсэх хүчдэлд харьцуулсан харьцаа 0.1-ээс бага байвал шахалт- гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийг түүнчлэн гулзайлгах моментийг тооцохгүйгээр  (6) томьёогоор тогтворын нөхцлийг шалгах хэрэгтэй. 

4.18. Шахалт-гулзайлтын элементийн хэв гажилтын хавтгай дах тогтворын тооцоог  дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.

 

      

                                      (33)

     Fнийт – lх   хэсэг дээрхи элементийн хамгийн их хэмжээ бүхий огтлолын нийт талбай

  Wнийт – 4.14-өөр;                

хэв гажилтын хавтгайгаас хажуугийн чиглэлд суналтын бүсний бэхэлгээ үгүй элементүүдэд n = 2 зэрэгтэй , мөн тийм    бэхэлгээ байгаа элементүүдэд n = 1-ээр авна ;

j – Элементийн тооцооны урттай хэсгийн хэв гажилтын бус хавтгай дахь туян чанарыг авч 8 дугаар томъёогоор тодорхойлсон дагуу гулзайлтын илтгэлцүүр;

jм – 23 дугаар томьёогоор тодорхойлогдох илтгэлцүүр.

М моментоос суналтанд ажиллаж байгаа ирмэг талд хэв гажилтын бус хавтгайд элементийн          lх хэсэг дээр бэхэлгээнүүд байвал, илтгэлцүүр     jм –ийг  (24) томьёогоор тодорхойлогдох kпМ  илтгэлцүүрээр , илтгэлцүүр j -г дараах томьёогоор тодорхойлох  kпN  илтгэлцүүрээр тус тус үржүүлэх хэрэгтэй.         

  

                    (34)

       aх, lх, h ба m – ийг  4.14-өөс үз.

М моментоос суналтанд ажиллаж байгаа ирмэгийн хавтгайд бэхэлгээ байхгүй, өндөрийн хувьд хувьсах огтлолтой элементийг тооцох үед  m < 4 үед 8 ба 23 дугаар томьёогоор тодорхойлогдох j ба jМ илтгэлцүүрүүдийг 4 дүгээр хавсралтийн 1ба 2 дугаар хүснэгтэд тусгагдсан  kжN ба kжМ, илтгэлцүүрүүдээр тус тус үржүүлэх хэрэгтэй.

m ³ 4 байвал  kжN = kжМ = 1 байна.

4.19. Шахалт –гулзайлтанд ажиллаж байгаа нийлмэл огтлолтой элементүүдэд хамгийн их хүчдэлтэй салааны тогтворын нөхцөлийг шалгах хэрэгтэй. Хэрэв тооцооны урт,  салааны зузаанаас  7дахин их байвал дараах томьёогоор тооцно.  

 

                                                            (35)

       j1 –  l1 – тооцооны уртаар тооцсон тухайлсан салааны дагуу гулзайлтын илтгэлцүүр (4.6 дахь);

       Fнийт, Wнийт –элементийн хөндлөн огтлолын нийт талбай ба нийт эсэргүүцлийн момент.

           Шахалт–гулзайлтанд ажиллаж байгаа нийлмэл элементийн гулзайлтын бус хавтгай дахь тогтвор алдах нөхцөлийг  (6) томьёогоор , гулзайлтын моментийг тооцоонд авахгүйгээр шалгах хэрэгтэй. .

4.20. Шахалт–гулзайлтанд ажиллаж байгаа нийлмэл элементийн заадал бүрд жигд байрлах холбоосын тасралтын тоо nт нь шахах хүч бүх огтлолд нь үйлчилж байгаа үед   хөндлөн хүчний эпюр нэг тэмдэгтэй байх хэсэг дээр дараах нөхцөлийг хангах ёстой.  

 

                                                              (36)

         Sн – нейтраль тэнхлэгтэй харьцуулсан хөндлөн огтлолын шилжих хэсгийн нийт статик момент;

Iн – элементийн хөндлөн огтлолын нийт инерцийн момент;

Т – Тухайн заадал дахь холбоосын тооцооны даах чадвар;

   Мд – 4.17-оор тодорхойлох гулзайлтын момент.

Модон бүтээцийн элементүүдийн тооцооны урт ба хязгаарын туян чанар

4.21.  Дагуу хүчний үйлчлэлд төгсгөлөөрөө ачаалагдсан шулуун элементүүдийн тооцооны уртыг тодорхойлохдоо илтгэлцүүр m0  -г дор зааснаар авна :

Төгсгөлөөрөө нугасан бэхэлгээтэй, түүнчлэн элементийн завсрын цэгүүдэд нугасан бэхэлгээтэй бол – 1;

     нэг төгсгөл нь нугасан нөгөө нь хөшүүн бэхлэгдсэн бол  – 0,8;

     нэг төгсгөл нь хөшүүн бэхлэгдсэн нөгөө нь сул  чөлөөт байдлаар ачаалагдсан бол – 2,2;

     хоёр төгсгөл нь хөшүүн бэхлэгдсэн бол – 0,65.

Дагуу ачаа элементийн уртын дагуу жигд тархсан тохиолдолд илтгэлцүүр m0 нь:

     хоёр төгсгөл нь нугасан бэхэлгээтэй бол – 0,73;

     нэг төгсгөл нь хөшүүн бэхлэгдсэн, нөгөө нь чөлөөтэй ачаалагдсан бол – 1,2.

Өөр хоорондоо огтлолцсон огтлолын цэг дээрээ хоорондоо холбогдсон элементүүдийн тооцооны урт:

Бүтээцийн хавтгайд тогтвор алдалтын нөхцөлөөр шалгах үед зангилааны төвөөс элементийн огтлолцолын цэг хүртэл.

Бүтээцийн бус хавтгайд тогтвор алдалтыг шалгах үед:

а) шахалтанд ажиллаж байгаа хоёр элемент огтлолцсон тохиолдолд элементийн бүх уртаар;

б) шахалтанд ажиллаж байгаа элемент ажиллаагүй элементтэй отлолцсон тохиолдолд  l1 –ийн утгыг m0  илтгэлцүүрээр үржүүлсэнээр;

 

,                                                             (37)

 

      l1, l1, F1 – шахалтанд ажиллаж байгаа элементийн  бүх урт, туян чанар ,хөндөн огтлолын талбай.

l2, l2, F2 –  ажиллаагүй элементийн урт, туян чанар хөндлөн огтлолын  талбай .  

m0 –ийн утгыг 0,5-аас багагүй авах хэрэгтэй;

в) Хүчний хэмжээгээрээ тэнцүү шахалт ба суналтын хүчний үйлчлэлд ажиллаж байгаа элементүүд огтлолцсон бол зангилааны төвөөс элементүүдийн огтлолцлын цэг хүртэлх шахалтын элементийн хамгийн их уртаар.

 Хэрэв огтлолцогч элементүүд нийлмэл огтлолтой байвал 37 дугаар томьёонд 11 дүгээр томьёогоор тодорхойлогдох туян чанарын харгалзах утгуудыг орлуулан тавих хэрэгтэй.

4.22. Модон бүтээцэд элементүүдийн болон түүний тухайн салааны туян чанар нь 13 дугаар хүснэгтэд заасан утгуудаас хэтрэхгүй байна.

14 дүгээр хүснэгт

Бүтээцийн элементүүдийн нэр

Хязгаарын туян чанар lмакс

1. Татангын шахагдаж байгаа бүс, тулгуурын ташуу холбоос, тулгуурын босоо шилбүүд , баганууд

120

2. Татангын болон шилбэн системтэй бүтээцийн шахалтын  бусад элементүүд

150

3. Холбоосны шахагдаж байгаа элементүүд

 

200

4. Татангын босоо хавтгай дахь суналтанд ажиллаж байгаа бүс

150

5. Татанга болон бусад шилбэн системтэй бүтээцийн суналтанд ажиллаж байгаа элементүүд

200

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур

 

6. Үндсэн элементүүд (тулгуурын шилбэ, залгаас, тулгуурын ташуу холбоос)

150

7. Бусад элементүүд

175

8. Холбоосууд

200

Тайлбар. Шахалтанд ажиллаж байгаа хувьсах огтлолтой элементүүдэд хязгаарын туян чанарын утга lмакс–ийг     -ээр үржүүлнэ. kжN   илтгэлцүүрийг 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээр авна. 

Фанер, мод хосолсон наамал элементүүдийн тооцооны онцлог

4.23. Фанер мод хосолсон наамал элементүүдийн тооцоог шилжүүлсэн огтлолоор тооцно.

4.24. Хавтан (3-р зураг) болон хавтгайлжийн суналтанд ажиллаж байгаа фанеран бүрээсийн бат бэхийг дараах томьёогоор шалгах хэрэгтэй.

 

,                                                                 (38)

    М – тооцооны гулзайлгах момент;

Rф.су – фанерийн суналтын тооцооны эсэргүүцэл;

mф –фанеран бүрээсийн залгаасыг бодолцсон итгэлцүүр на-ус ба 2 талын хавчуургатай үед:  Энгийн фанерт mф = 0,6 бакализаци хийсэн фанерт mф = 0,8, залгаас байхгүй бол mф = 1 гэж тус тус авна;

Wхөр – хөндлөн огтлолын фанерт хөрвүүлсэн эсэргүүцлийн момент , үүнийг 4.25 –ийн заалттай уялдуулан тодорхойлох хэрэгтэй. 

             

 

4.25. Фанер мод хосолсон  наамал элементүүдийн  хөндлөн огтлолын хөрвүүлэгдсэн эсэргүүцлийн момент

,                                                                                   (39)

       yо –хөрвүүлсэн огтлолын хүндийн төвөөс бүрээсийн доод ирмэг хүртэлх зай;  

Iхөр – фанерт хөрвүүлсэн огтлолын инерцийн  момент:

 

                                                                      (40)

       Iф –фанеран бүрээсүүдийн хөндлөн огтлолын  инерцийн момент;

Iм – жаазны (каркасны) модон хавиргын хөндлөн огтлолын инерцийн момент;

Ем /Еф – мод болон фанерийн харимхайн модулиудын харьцаа .

Хөрвүүлсэн инерцийн момент болон хөрвүүлсэн эсэргүүцлийн моментийг тодорхойлохдоо фанеран бүрээсийн тооцооны өргөнийг l ³ 6a байхад   bт = 0,9b  , l < 6а байхад bт = 0,15 b;      

 (b – хавтангийн огтлолын бүрэн өргөн , l – хавтангийн алслал , а – дагуу хавиргуудын тэнхлэг хоорондын зай).

4.26. Хавтан, хавтгайлжийн  шахалтын бүрээсийн тогтворын нөхцлийг дараах томьёогоор шалгах хэрэгтэй.

 

,                                                                    (41)

³ 50 байхад   ;

> 50 байхад 

(а –хавирга хоорондын цэвэр зай; d – фанерийн зузаан).

Хавтангийн дээд талын бүрээсийг  Р = 1 кН (100 кгс) (хэт ачааллын илтгэлцүүр n = 1,2), төвлөрсөн ачаагаар фанерийг хавиргад наасан ирмэгт хөшөөст тулгууртай гэж аваад орчны (местный) гулзайлтанд нэмэлт шалгалт хийх хэрэгтэй.

4.27. Хавтан, хавтгайлжийн фанеран бүрээсийг хавиргатай наасан цавуун заадсын бат бөхийг цууралтанд шалгана. Бүрээсийн хавиргатай уулзах хэсгийн завсрыг шалгахдаа дараах томьёог хэрэглэнэ.

 

                                                          (42)

       Q –тооцооны хөндлөн хүч ;

Sхөр –нейтраль тэнхлэгтэй харьцуулсан хөрвүүлсэн огтлолын шилжисхийх хэсгийн статик момент;

Rцу –модны ширхэгийн дагуу болон фанерийн гадна үеийн ширхэгийн дагуу цууралтын тооцооны эсэргүүцэл .

 bт– хавтангийн огтлолын өргөн , түүнийг жаазны хавиргуудын нийлбэр өргөнтэй тэнцүү авах  хэрэгтэй.

4.28. Гулзайлтанд ажиллаж байгаа двутавр ба хайрцаган огтлолтой , фанеран ханатай (зураг 4) элементүүдийн бүсний бат бөхийн тооцоог Wт = Wх гэж аваад (17) томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй. Энэ үед суналтын бүсэн дэх хүчдэл   Rсу –аас, шахалтын бүсэнд бол jRш –аас хэтрэх ёсгүй (j –гулзайлтын бус хавтгай  дахь дагуу гулзайлтын илтгэлцүүр).

 

 

 

4.29. 42 дугаар томьёогоор нейтраль тэнхлэгээр нь ханыг тасралтанд тооцохдоо цууралтын эсэргүүцлийг Rцу ,              

Rф.т –тэй тэнцүү, харин тооцооны өргөн -ийг доорх байдлаар авна.

bт = еdх ,                                                                            (43)

     еdх – хананы зузаан .

 42 дугаар томьёогоор бүс ба хананы хоорондох завсраар цууралтанд тооцохдоо  Rцу = Rф.цу, гэж авна. Харин тооцооны огтлолын өргөнийг  bт  = nhб, (44)  гэж авна.            

         hб – бүсний өндөр;

n – босоо заадлын тоо.

4.30. Гулзайлтанд ажиллаж байгаа двутавр ба хайрцаган огтлолтой элементүүдийн хананы бат бөхийг хамгийн аюултай огтлолоор гол сунгах хүчдэлийн үйлчлэлд шалгах хэрэгтэй.

 

                                                         (45)

        Rф.с.  – хавсралт 5 –ын зураг 17-ийн графикаар тодорхойлогдож байгаа a өнцөгийн дагуу сунах фанерийн тооцооны эсэргүүцэл ;

sх– гулзайлтаас бүсүүдийн дотор ирмэгийн төвшинд хананд үүсэх( хана ба бүсний зааг дээр) нормаль хүчдэл ;

tх – бүсүүдийн  дотор ирмэгийн төвшинд хананд үүссэн шүргэх хүчдэл;

a – дараах хамаарлаар тодорхойлогдох өнцөг ;

 

.                                                                       (46)

Гадна талын үеүд (хуулга) нь элементийн тэнхлэгийн дагуу байрласан  ханын тогтворын нөхцлийг, шүргэгч болон нормаль хүчдэлийн үйлчлэлд доорхи нөхцөл хангагдсан үед шалгах хэрэгтэй.

 

,                                                                                (47)

         hх – бүсүүдийн дотор ирмэгүүдийн хоорондох ханын өндөр;

d – ханын зузаан .

Тооцоог дараах томьёогоор гүйцэтгэх хэрэгтэй.

 

                                           (48)

       kг ба kt – 5 дугаар хавсралтын 18 ба 19 дүгээр зургийн графикаар тодорхойлогдох илтгэлцүүрүүд;

hт –Хананы тооцооны өндөр, хавиргуудын хоорондох зай нь а ³ hх бол hх   -тэй тэнцүү, харин  a < hх   бол  а-тай  тэнцүү авах хэрэгтэй.         

 Фанеран хананы гадна талын үеийн ширхэг элементийн тэнхлэгт хөндлөн байрласан байвал тогтворын нөхцөлийг  (48) томьёогоор зөвхөн шүргэх хүчдэлийн үйлчлэлээр гүйцэтгэх хэрэгтэй.

Энэ тохиолдолд  дараах нөхцөл бүрдсэн байна.     

 

                                                                               (49)

Б. Хязгаарын төлөв байдлын хоёрдугаар бүлгийн тооцоо

4.31. Модон бүтээц буюу түүний тухайн элементүүдийн хэв гажилтыг холбоосын шилжисхийлт, харимхайн тооцоонд авч үзэх хэрэгтэй. Уян холбоосын хэв гажилтын хэмжээг , түүний даах чадварыг бүрэн ашигласан тохиолдолд 15 дугаар хүснэгтийн дагуу авна. Харин даах чадварыг нь бүрэн бус ашиглаж байгаа тохиолдолд холбоосын хүчдэлийг  хэв гажилттай   пропорциональ гэж үзнэ.

 

15 дугаар хүснэгт

Холбоосны төрөл

Холбоосны хэв гажилт, мм

Үзүүр, үзүүрээрээ тулсан ба дух заадал

1,5

Бүх төрлийн тээг(нагель)

2

Ширхэгийн хөндлөн чиглэлийн уулзварт

3

Наамал холбоосонд

0

 

4.32. Бүтээцийн элементүүдийн хотойлт ба шилжилт нь "Ачаалал ба үйлчлэл"/БНбД  2.01.07-90/-д тогтоосон хязгаараас хэтрэхгүй байх ёстой.

4.33. Гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийн хотойлтыг  нийт хөндлөн огтлолын инерцийн моментыг оролцуулан тодорхойлох хэрэгтэй. Нийлмэл огтлолтой элементүүдэд инерцийн моментийг, уян холбоосны шилжисхийлтийг бодолцон 13 дугаар хүснэгтэд үзүүлсэн kж илтгэлцүүрээр үржүүлнэ.

Гулзайлтанд ажиллаж байгаа тогтмол болон хувьсах огтлолтой, нугасан тулгууртай, хөшөөст тулгуурт элементүүдийн хамгийн их хотойлт  f-ийг дараах томьёогоор тодорхойлно.

,                                                           (50)

       fо – тогтмол огтлолтой h өндөртэй дам нурууны шилжисхийлтийн хэв гажилтыг тооцоогүй хотойлт;

h – огтлолын хамгийн их өндөр;

l – дам нурууны алслал;

k – огтлолын өндөрийн хувьсалтын нөлөөг бодолцох илтгэлцүүр, тогтмол огтлолтой дам нуруунд 1-тэй тэнцүү авна;

с – хөндлөн хүчнээс үүсэх шилжисхийлтийн хэв гажилтын нөлөөг бодолцох илтгэлцүүр.

Дам нурууны тооцооны үндсэн схемийн хувьд  к ба  с илтгэлцүүрүүдийн утгуудыг хавсралт 4-ийн хүснэгт 3-д өгөв.

4.34. Фанер мод хосолсон наамал элементүүдийн хотойлтыг тодорхойлохдоо огтлолын хөшүүн чанарыг 0,7ЕIхөр –тэй тэнцүү авах хэрэгтэй. Хотойлтыг тооцох үед хавтан ба хавтгайлжийн бүрээсийн тооцооны өргөнийг 4.25 заалтын дагуу авна.

4.35. Шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа нугасан тулгууртай тэгш хэмтэй ачаалагдсан элементүүд болон хөшөөст тургуурт элементүүдийн хотойлтыг дараах томьёогоор тодорхойлно.

,                                                                             (51)

       f –  50 дугаар томьёогоор тодорхойлох хотойлт;

x –  30 дугаар томьёогоор тодорхойлох илтгэлцүүр;

 

5. МОДОН БҮТЭЭЦҮҮДИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХОЛБООСЫН ТООЦОО

Ерөнхий заавар

5.1. Холбоост үйлчилж байгаа хүчлэл, холбоосны тооцооны даах чадвар   Т –ээс хэтрэх ёсгүй.

5.2. Холголт, цууралтанд ажиллаж байгаа холбоосын даах чадварыг дараах томьёогоор тодорхойлно.

а) модны холглотын (хонхойлтын) нөхцлөөс

Т = Rшам aFшам;                                                                              (52)

б) модны цууралтын нөхцлөөс

,                                                                                       (53)

       Fш – шамралтын тооцооны талбай;

Fцу – цууралтын тооцооны талбай;

   Rтa – ширхэгийн чиглэлд өнцөг үүсгэх модны холголтын тооцооны эсэргүүцэл;

   – модны ширхэгийн дагуу цууралтанд 5.3 –аар тодорхойлогдох цууралтын талбай дахь тооцооны дундаж эсэргүүцэл;

5.3.  Цууралтын талбай дахь модны цууралтын дундаж эсэргүүцлийг дараах томъёогоор тодорхойлох хэрэгтэй.

,                                                                       (54)

        Rцу – модны ширхэгийн дагуу цууралтын тооцооны эсэргүүцэл (хамгийн их хүчдэлээр тооцох үед);

        lцу – цууралтын талбайн тооцооны урт, тухайн элементэд гаргасан гүнийг 10 дахин авснаас багагүй байна.

            е – цууралтын хүчний мөр, элементүүдийн хооронд завсаргүй тэгш хэмгүй заадалтай (5.а дугаар зураг) элементүүдийг тооцоход е = 0,5h тэгш хэмтэй заадалтай (5.б дугаар зураг) тэгш хэмтэй ачаалалтай элементүүдийг тооцох  үед е=  0,25h   

h – элементийн хөндлөн огтлолын нийт өндөр;

b – зураг 5г –д үзүүлсэн схемээр ажиллаж байгаа холбоосны тооцооны үед b=0,25 –аар    ;  зураг 5в схемээр ажиллаж байгаа холбоосыг тооцох үед b=0,125 –аар ( хэрэв цууралтын хавтгайд хавчаартай бол )

lц /е харьцаа 3 –аас багагүй байх ёстой .

 

5-р зураг. Холбоосны элементүүдийн заадал

а – тэгш хэмгүй; б – тэгш хэмтэй; в, г – холбоос дахь цууралтын схемүүд

Цавуун холбоос

5.4. Бүтээцийн тооцоонд цавуун холбоосыг сааралтгүй (податливость үгүй) холбоос гэж үзэх хэрэгтэй.

5.5. Цавуун холбоосыг дараах байдлаар хэрэглэнэ:

а) саланга үеүдийг  шүдэт холбоосоор залгах  (6 а  дугаар зураг) ;

б) үеүдийн өндөр болон өргөнийх нь дагуу наах аргаар үргэлж огтлолтой болгох. Ингэхдээ огтлолын өргөний дагууд нааж байгаа ирмэгүүдийн заадлыг босоо үеийн зузаанаас ихгүйгээр зөрүүлэх хэрэгтэй.    (6, б дугаар зураг);

в)  Үргэлж огтлолтой наамал бүтээцийг бүх өндөрийнх нь дагуу шүдэт углуурган холбоосоор өнцөг үүсгэн залгах  (6, в дугаар зураг).

 

 

 

 

 

6-р зураг. Цавуун холбоосууд

а – саланги үеүдийг шүдэт холбоосоор уртын дагуу залгах; б – үргэлж огтлолтой болгохын тулд хавтгай болон ирмэгээр нь наах ; в – Наамал элементүүдийг шүдэт холбоосоор өнцөг үүсгэн залгах.

Өнцөг үүсгэн холбож байгаа элементүүдийн тэнхлэг хоорондын дотоод өнцгийн хэмжээ  104°-аас багагүй байна..

5.6. Фанерийн гадна үеийн ширхэгийн дагуу "цүүц" (на-ус) холбоос (хавтгай талдаа 1 налуутай) хэрэглэхийг зөвшөөрнө. "Цүүц" холбоосны урт нь залгаж байгаа элементүүдийн зузааныг 10 дахин авсанаас багагүй байна.

5.7. Элементүүд дэх нааж байгаа үеүдийн зузаан 33 мм –ээс ихгүй байх нь тохиромжтой. Зөвхөн дагуу завсартай үед шулуун элементүүдийн үеийн зузааныг 42 мм  хүртэл байхыг зөвшөөрнө.   

5.8. Фанерийг модтой наасан элементүүдэд 100 мм –ээс өргөн  банз хэрэглэхийг, мөн 30 -45° хүртэл өнцөг бүхий  элементүүдийн уулзварт фанертай наах банзны өргөн 150 мм –ээс илүү байхыг зөвшөөрөхгүй.

Духан тулгуурт холбоос

5.9. Духан заадал бүхий дүнз ба дугуй огтлолтой элементүүдийн зангилааны холбоосыг нэг тээглүүртэй гүйцэтгэх хэрэгтэй. (7 дугаар зураг).

 

 

7-р зураг. Нэг тээглүүртэй дух заадал

Хөндлөн гулзайлтанд ажиллаагүй элементүүдийг холбох үед заадал дахь шамралтын ажлын хавтгай нь шахалтанд ажиллаж байгаа тулгуур элементийн тэнхлэгт перпендикуляр байрлах ёстой.

Хэрэв тулж байгаа элемент шахалтын зэрэгцээ, хөндлөн гулзайлтанд ажиллаж байвал    заадал дахь шамралтын ажлын хавтгайг тэнхлэгийн болон хөндлөн хүчний тэнцүү үйлчлэгчид  перпендикуляр байрлуулах хэрэгтэй.

Духан заадлаар холбогдож байгаа элементүүдийг боолтоор чангалсан байх ёстой.

5.10. Духан заадлыг цууралтанд, цууралтын тооцооны эсэргүүцлийг 3 дугаар хүснэгтийн 5-д заасны дагуу авч 5.2 ба 5.3 заалтуудтай уялдуулан тооцно.

5.11. Духан заадлын цууралтын хавтгайн уртыг 1,5h –аас багагүй авах хэрэгтэй.

h – цууралтанд ажиллаж байгаа элементийн нийт өндөр.

Заадлын гүнийг шилбэн системт бүтээцийн завсрын зангилгаануудад  1/4 h-аас, бусад тохиолдолд  1/3 h –аас ихгүй авах хэрэгтэй. Энэ үед заадалын гүн  h1 нь дүнзний хувьд 2см- ээс багагүй, гуалинд 3 см-ээс багагүй байх ёстой.

5.12. Нэг тээглүүртэй духан заадлын шамралтын тооцоог шамралтын хавтгайд нь гүйцэтгэх хэрэгтэй. (7-р зураг). Модны шамралтын өнцөг  a-ийг шамруулагч хүчлэл ба шамрах элементийн ширхэгийн чиглэлүүдийн хоорондын өнцөгтэй тэнцүү авна.

Духан заадлын ширхэгт өнцөг үүсгэсэн модны шамралтын тооцооны  эсэргүүцлийг шамралтын талбайн хэмжээнээс үл хамааруулан 3 дугаар хүснэгтийн 2 дахь тайлбар ба 2 дугаар томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

Цилиндр нагелын холбоос

5.13. Нарс, гачууран  элементүүдийн холбоосонд (8-р зураг) нийлмэл огтлолын нэг заадалд цилиндр нагелын тооцооны даах чадварыг нагелээр дамжих хүчлэл нь модны ширхэгийн  дагуу чиглэсэн хадаасаар бол дурын өнцгөөр дамжсан үед 17 дугаар хүснэгтийн дагуу тодорхойлох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд 17 дугаар хүснэгтэд тодорхойлсон цилиндр нагелын тооцооны даах чадварыг 5.15  заалтыг харгалзан тогтоох хэрэгтэй.

17 дугаар хүснэгт

 

 

Холбоосны схем

 

Холбоосны хүчдэлт төлөв

Нийлмэл огтлолын нэг заадалд (условный тасралт), тооцооны даах чадвар Т кН (кгс)

Хадаас, ган, хөнгөн цагаан, стеклопластик тээгүүд

 

        Царс модон тээг

 

1.Тэгш хэмтэй холбоос (8,а-р зураг)

а) дунд элементийн холголт

0,5cd

(50cd)

0,3cd

(30cd)

б) захын элементийн холголт

0,8cd

(80cd)

0,5cd

(50cd)

2. Тэгш бус хэмтэй холбоос (зураг  8,б)

а) адил зузаантай бүх элементүүдийн холголт, түүнчлэн нэг тасралттай холбоосны илүү зузаан элементийн холголт

0,35cd

(35cd)

0,2cd

(20cd)

б) хоёр тасралттай холбоосны илүү зузаан дунд элементийн холголт а £ 0,5с үед

0,25cd

(25cd)

0,14cd

(14cd)

в) захын нимгэн элементүүдийн холголт  а £ 0,35с    үед

0,8ad

(80ad)

0,5ad

(50ad)

г) нэг тасралттай холбоосны хамгийн нимгэн элементийн холголт хэд хэдэн тасралттай бол захын элементийн холголт              c > a > 0,35c

kнad

kнad

3. Тэгш хэмтэй болон   тэгш бус хэмтэй холбоосууд

а) хадаасны гулзайлт

2,5d2 + 0,01a2

(250d2 + a2), гэвч 4d2 (400d2)-аас илүүгүй

б) С38/23 ган нагелын гулзайлт

1,8d2 + 0,02a2

(180d2 + 2a2), гэвч 2,5d2 (250d2)-аас илүүгүй

в) Д16-Т  хөнгөн цагаан нагелын гулзайлт

1,6d2 + 0,02a2

(160d2 + 2a2), гэвч 2,2d2 (220d2)-аас илүүгүй

г) АГ-4С  стеклопластик нагелын гулзайлт

1,45d2 + 0,02a2

(145d2 + 2a2), гэвч 1,8d2 (180d2)-аас илүүгүй

д) ДСПБ модон үет пластик нагелын гулзайлт

0,8d2 + 0,02a2

(80d2 + 2a2),  гэвч d2 (100d2)-аас илүүгүй

е) царс модон нагелын гулзайлт

0,45d2 + 0,02a2 (45d2 + 2a2), гэвч 0,65d2 (65d2)-аас илүүгүй

 

Тайлбар:1.Хүснэгтэд: с –дунд элементүүдийн зузаан түүнчлэн адил зузаантай элементүүд буюу нэг тасралттай холбоосуудын илүү зузаантай элементийн зузаан, а – захын элементүүдийн зузаан түүнчлэн нэг тасралттай холбоосны нимгэн элементийн зузаан  ;  d – тээгийн голч; бүх хэмжээг см-ээр.

2. Хоёр тасралттай тэгш хэмгүй холбоосонд элементүүдийн зузаан тэнцүү биш байвал нагелын тооцооны даах чадварыг дараах нөхцөлүүдээр тодорхойлох хэрэгтэй:

а) Нагелын с зузаантай дунд элемент тооцооны даах чадварыг холголтын нөхцлөөр тооцохдоо , а утга нь с ба 0,5с –ийн хооронд байвал хүснэгт 2а ба 2б –д заасан утгуудын хооронд интерполяциар тодорхойлох хэрэгтэй.

б) Захын элементүүдийн зузаан а > с  байвал нагелын тооцооны даах чадварыг захын элементүүдийн холголтын нөхцлөөр 17 дугаар хүснэгтийн 2а –д зааснаар с –ийг  а-аар сольж тодорхойлох хэрэгтэй.

в) 3 дугаар хүснэгтийн в-д заасан а зузаантай захын элементийн даах чадварыг нагелын гулзайлтын нөхцөлөөр нь тодорхойлохдоо дунд элементийн зузааныг   0,6с –ээс хэтрүүлэхгүй авах хэрэгтэй.

3. Нэг тасралттай холбоосны нимгэн элементүүдэд холголтын тооцооны даах чадварыг с ³ а ³ 0,35с  нөхцөлд тодорхойлохдоо  k г  илтгэлцүүрийн утгуудыг 18 дугаар хүснэгтэд үзүүлэв.           

4. Тухайн завсарт нагелын тооцооны даах чадварыг 17 дугаар хүснэгтийн томьёонуудаар  тооцсон утгуудын багаар нь авах хэрэгтэй. (нагелын төрөл бүрд 2-3 томьёо байгааг анхаарна уу)

5. Хэрэв нагелын байрлал нь 5.18 ; 5.22 –той тохирч байвал нагел холбоосыг цууралтанд тооцох хэрэггүй.

6. Нагелын  голч  d-г , түүний гулзайлтын даах чадварыг  хамгийн бүрэн ашиглахаар бодож сонгон авах хэрэгтэй.

7. Хадааснаас бусад тэгш хэмтэй холбоосонд нагелын тоо  n т  -г доорхи томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

 

                                                                (55)

      N – тооцооны хүчлэл;

Т – 17 хүснэгтийн томьёогоор тодорхойлсон тооцооны хамгийн бага даах чадвар ;

nз – нэг нагелын тооцооны заадлын тоо.

 

 

8-р зураг. Нагел холбоос

а- тэгш хэмтэй ; б – тэгш хэмгүй

18 дугаар хүснэгт

 

 

Нагелын төрөл

а/с нөхцөлд  нэг тасралттай холбоосны k т илтгэлцүүрийн утга

0,35

0,5

0,6

0,7

0,8

0,9

1

Хадаас , ган нагел, хөнгөн цагаан , стеклопластикан нагел

0,8

 

80

 

0,58

 

58

 

0,48

 

48

 

0,43

 

43

 

0,39

 

39

 

0,37

 

37

 

0,35

 

35

 

Царс модон нагел

0,5

 

50

 

0,5

 

50

 

0,44

 

44

 

0,38

 

38

 

0,32

 

32

 

0,26

 

26

 

0,2

 

20

 

 

Тайлбар . кгс нэгжтэй Т хүчлэлийн  k т  утгыг  хуваарьт бичив.

5.14. Нагелээр дамжсан хүчлэл нь ширхэгт өнцөг үүсгэсэн чиглэлтэй байвал цлиндр нагелийн тооцооны даах чадварыг 5.13 дугаар заалтанд нийцүүлэн ka  илтгэлцүүрээр үржүүлэн тодорхойлох хэрэгтэй.

а) Нагелийн нүхэндэх модны холголтыг тооцох үед  ka   ;

 

19 дүгээр хүснэгт

 

 

Өнцөг, градусаар

ka  илтгэлцүүр

Ган, хөнгөн цагаан ба стеклопластик нагелүүдийн голч, мм

Царс модон налег

12

16

20

24

30

0,95

0,9

0,9

0,9

1

60

0,75

0,7

0,65

0,6

0,8

90

0,7

0,65

0,55

0,5

0,7

 

Тайлбар : 1. Заадлын өнцгүүдэд ka -ийн утгыг интерполяциар тодорхойлно.

2. Холголтонд өнцөгөөр ажиллаж байгаа илүү зузаан элементүүдийн нэг тасралттай холбоосыг тооцохдоо , ka -ийн утгыг с/а < 1,5 үед   0,9;  с/а ³ 1,5 үед    0,75 бууруулах  илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй.

б) Нагелийг гулзайлтанд тооцохдоо  -аар үржүүлнэ; a өнцөгийг авч үзэж байгаа тухайн заадалд нийлж байгаа элементүүдийн налегээр холгох өнцөгүүдээс хамгийн ихээр нь авах хэрэгтэй.

5.15. Нарс, гачуураас бусад модон бүтээцийн элементүүдийн холбоосонд ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд, нэмэгдсэн температурт, зөвхөн тогтмол ба удаан хугацааны түр ачааны  үйлчлэлд ажиллах налегүүдийн тооцооны даах чадварыг 5.13 ; 5.14 заалтын дагуу зохих илтгэлцүүрээр үржүүлж тодорхойлох хэрэгтэй. Үүнд:

а) Налегийн нүхэндэх модны шамралтын нөхцлөөр тээгэн холбоосыг тооцохдоо 3.2б ; 3.2в заалтууд, 4; 5; 6 дугаар хүснэгтэд заасан харгалзах илтгэлцүүрүүдээр тодорхойлно.  

б) Гулзайлтын нөхцлөөр налегь холбоосыг тооцох үед  холбогдох илтгэлцүүрийн квадрат язгуураар.

5.16. Нагелыг суулгах шаардагдах нягтралыг хангасан тохиолдолд ган даруулгатай  (накладка) ба жийрэгтэй боолтон буюу нэвт бус цилиндр нагель холбоосыг (9-р зураг) хэрэглэхийг зөвшөөрнө.

 

 

9-р зураг. Ган тавьцтай тээгэн холбоос

а – боолтон ; б – нэвт бус цилиндр тээгэн

Битүү (нэвт биш ) цлиндр тээгүүд модонд тээгийн голчийг 5 дахин авсанаас багагүй гүнтэй зоогдсон байх ёстой.

Ган тавьц ба жийрэгтэй тээгэн холбоосуудыг  5.13 ; 5.14 ; 5.15 заалтуудтай уялдуулан тооцох хэрэгтэй. Гэхдээ гулзайлтын нөхцлийн (17–р хүснэгтийн томьёонуудаар тооцсон ) тооцоонд нагелын даах чадварын хамгийн их утгаар авах хэрэгтэй.

Ган тавьц ба жийргүүдийг суларсан огтлолоор нь суналтанд, тээгийн даралтаар холголтонд шалгах хэрэгтэй.  

5.17. Нэг төрлийн материалаас бүтсэн өөр өөр голчуудтай цилиндр нагель холбоосын даах чадварыг, бүх налегүүдийн даах чадварын нийлбэрээр тооцох хэрэгтэй. Харин суналтанд ажиллаж байгаа уулзварт 0.9 бууруулах илтгэлцүүр оруулдаг.

5.18. Цилиндр нагелүүдийн тэнхлэгийн хоорондох зайг модны ширхэгийн дагуу  S1, ширхэгийн хөндлөн чиглэлд  S2 , элементийн ирмэгээс  S3 –ыг (10-р зураг) доорх утгуудаас багагүй байхаар авах хэрэгтэй.

 

 

10-р зураг. Тээгүүдийн байрлал

а – шулуун; б – шатрын хөлгөн зарчим

ган нагельд  S1 = 7d;  S2 = 3,5d;  S3 = 3d;

хөнгөн цагаан ба стеклопластикан нагельд  S1 = 6d;  S2 = 3,5d;  S3 = 3d;

Царс модон нагельд S1 = 5d;  S2 = 3d;  S3 = 2,5d.

Хамтатгасан банзнуудын зузаан  b нь 10d –ээс бага үед (10-р зураг) доорхи хэмжээгээр авахыг зөвшөөрнө:

Ган , хөнгөн цагаан , стеклопластик нагельд  S1 = 6d;  S2 = 3d;   S3 = 2,5d;

Царс модон нагельд  S1 = 4d;  S2 = S3 = 2,5d.

5.19. Суналтанд ажиллаж байгаа уулзварт нагелиүдийг дагуугын чиглэлд хоёр юмуу дөрвөн үеэр байрлуулах хэрэгтэй. Дугуй огтлолтой модон материалын бүтээцэд , нагелийг шатрын хөлгөн байрлалаар хоёр эгнээ, хоорондын зайг ширхэгийн дагуу  2S1 ,  ширхэгийн хөндлөн чиглэлд  S2 = 2,5d зайтайгаар байрлуулахыг зөвшөөрнө.        

5.20. Хадаасны зоолтын тооцооны уртыг тодорхойлохдоо , хадаасны үзүүрийн  1,5d  урттай хэсгийг тооцоонд оруулах хэрэггүй.  Түүнээс гадна, нийлж байгаа  элементүүдийн заадал бүрд 2 мм-ээр бодож хадаасны уртаас хасах хэрэгтэй.

Хэрэв хадаасны зоолтын тооцооны урт  4d –ээс бага бол нийлж байгаа заадалд түүний ажлыг тооцох хэрэггүй. Хамтатгасан элементүүдээс хадаас нэвт гаралттай байвал сүүлчийн элементийн тооцооны зузааныг 1,5d –ээр (11-р зураг) бууруулж авах  хэрэгтэй.

 

11-р зураг. Хадаасны оролтын тооцооны урт

Хадаасны голчийг хадаж байгаа элементийн зузааны 0,25 –аас ихгүй авах хэрэгтэй. 

5.21. Модны ширхэгийн дагуу хадаасны тэнхлэг хоорондын зайг дор дурдсан хэмжээнээс багагүй  авах хэрэгтэй :

      Хадаж байгаа элементийн зузаан  с ³ 10d байхад S1 = 15d;  

Хадаж байгаа элементийн зузаан  с =4d байвал S1 = 25d.

Зузааны заадлын с утгуудад хамгийн бага зай S1- ийг интерполяциар тодорхойлох хэрэгтэй. Хадаас нэвт гараагүй элементүүдэд түүний зузаанаас хамааралгүйгээр хадаасны  тэнхлэг хоорондын зайг S1 ³ 15d –ээр авах хэрэгтэй.  

Модны ширхэгийн дагуу хадааснаас элементийн төгсгөл хүртэлх зайг бүх тохиолдолд  S1 = 15d –ээс багагүй авах хэрэгтэй.

Хадаасууд шулуун эгнээнд байрлалтай бол модны хөндлөн чиглэлд хадаасны тэнхлэг хоорондын зайг  S2 = 4d –ээс багагүй авах хэрэгтэй. Шатрын хөлгөн байрлалтай буюу  a £ 45° -ийн (12-р зураг) ташуу эгнээтэй бол зайг  3d хүртэл багасгаж болно.

 

12-р зураг. Ташуу эгнээтэй хадаасны байрлал

Хадаасны захын эгнээнээс элементийн дагуугийн ирмэг хүртэлх зай S3-ыг  4d –ээс багагүй авах хэрэгтэй.

Тайлбар. Улиас, нүргэс, улиангар модон элементүүдэд модны ширхэгийн дагуу хадааснуудын хоорондох дээр заасан хэмжээг  50 %-иар нэмэгдүүлэх хэрэгтэй.

5.22. Ган болон бакелизаци бүхий фанеран даруулгатай нэг тасралттай холбоосонд шилжисхийлтэнд ажиллах нагель маягаар шруп ба глухариудыг хэрэглэхийг зөвшөөрнө .

5.23. Шруп болон глухарийн модонд орсон резьбагүй хэсгийн 2 голчоос багагүй уртын даах чадварыг ган цилиндр нагелийн горимоор тодорхойлох хэрэгтэй.

Сугаралтанд ажиллаж байгаа хадаас ба шрупэн холбоос

5.24. Хоёрдугаар зэргийн элементүүдэд (настил, таазны банз) эсвэл хадаасны сугаралтын эсэргүүцэл тээгийн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа бүтээцүүдэд хадаасны сугаралтын эсэргүүцлийг тооцохыг зөвшөөрнө. Модны үзүүр рүү ширхэгийн дагуу  хадсан, урьдчилан гаргасан нүхэнд хадсан, түүнчлэн динамик үйлчлэлд ажиллаж байгаа бүтээцэд хэрэглэсэн хадаасыг сугаралтанд тооцохыг хориглоно.

5.25. Модны хөндлөн чиглэлд хадсан нэг хадаасны сугаралтын тооцооны даах чадварыг МН(кгс) дараах томьёогоор тодорхойлно.

   Тсу = Rсуpdl1,                                                                      (56)

      Rсу –  модтой хүрэлцэх хадаасны нэгж гадаргуундээр сугаралтын тооцооны эсэргүүцэл, агаарын хуурай модонд  0,3 МПа (3 кгс/см2), бүтээцийг барих явцад хатаж байгаа чийгтэй модонд   0,1 МПа (1 кгс/см2).

d – хадаасны голч, м (см);

l1 – 5.20 –ийн дагуу тодорхойлогдох, хадаасны сугаралт эсэргүүцэх зоогдолтын тооцооны урт м (см).

Тайлбар: 1. Өндөр чийг, температурын нөхцөлд, мөн эгшин зуурын эсвэл тогтмол ба удаан хугацааны ба хугацааны түр ачааны үйлчлэлд тооцох үед агаарын хуурай модны сугаралтын тооцооны эсэргүүцлийг 5; 6 дугаар хүснэгт ба энэхүү нормын 3.2б ; 3.2в –д заасан илтгэлцүүрүүдээр үржүүлнэ.

2.  5мм –ээс илүү голчтой хадаасыг тооцоонд 5 мм голчтой гэж авна.

5.26. Хадаасны зоогдолтын урт нь нэвт хадаж байгаа модон элементийн зузааныг хоёр дахин авсанаас 10d- ээс багагүй байх  ёстой.

Сугаралтанд  ажиллаж байгаа хадаасны байрлалыг шилжисхийлтэнд (5.21 дахь) ажиллаж байгаа хадаасны байрлалын горимоор гүйцэтгэх хэрэгтэй.

5.27. Модны хөндлөн чиглэлд эрэгдсэн нэг шруп буюу глухарь МН (кгс)-ээр хэмжигдсэн, сугаралтын тооцооны даах чадварыг дараах томьёогоор тодорхойлно.

Тсу.ш = Rсу.ш pdl1,                                                              (57)

       Rсу.ш – Шруп болон нэвт биш тээгийн эрэгтэй (глухарь) хэсгийн модтой хүрэлцсэн нэгж гадаргуу дээрхи сугаралтын тооцооны эсэргүүцэл, агаарын хуурай модонд 1 МПа (10 кгс/см2);  Бүтээцийн ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд сугаралтын тооцооны эсэргүүцлийг энэ нормын 5;6 ба 3.2б ; 3.2в дүгээр хүснэгтэд  заасан илтгэлцүүрүүдээр үржүүлэх хэрэгтэй.

d – шрупийн эрэгтэй хэсгийн гадна голч , м (см);

l1 – сугаралтыг эсэргүүцэх шрупийн эрэгтэй хэсгийн урт , м (см).

Шурагийн тэнхлэг хоорондын зай : S1 = 10d;  S2 = S3 = 5d (10-р зураг дахь).

Хавтгайлжин тээгэн холбоос

5.28. Гулзайлт ба шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа нийлмэл огтлолтой, барилгын элементүүдэд  дүнзүүдийг хамтатгахын тулд, царс буюу хусан хавтгайлжин тээгүүдийг хэрэглэхийг зөвшөөрнө. Ийм бүтээцэд барилгын өргөлт (стройтельный подъём) шаардлагатай. Нийлмэл элементүүдийн хавтгайлжин тээг ба түүний нүхний хэмжээнүүд , тэдний байршлыг 13-р зургийн дагуу авах хэрэгтэй. Хавтгайлжуудын ширхэгийн чиглэлийг элементүүдийн нийлэх хавтгайд перпендикуляр авах ёстой.

 

 

13-р зураг. Хавтгайлжин тээгэн холбоос

а – нэвт хавтгаалжтай; б – нэвт бус хавтгаалжтай;

 

Нийлмэл бүтээцийг огтлолынхоо өндөрийн дагуу 3 –аас илүү элементтэй байхыг, мөн уртын дагуу залгаж хэрэглэхийг зөвшөөрдөггүй.

5.29. Нарс , гачуур модон элементүүдийн холбоосонд царс буюу хусан хавтгайлжин тээг нь 13 дугаар зурагт үзүүлсэн хэмжээтэй бол түүний даах чадварыг кН (кгс), дараах томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

Т = 0,75bхт (Т = 75bхт),                                                    (58)

     Bхт – Хавтгайлжин тээгийн өргөн, см-ээр; нэвт хавтгайлжтай үед нийлмэл элементүүдийн өргөнтэй тэнцүү,  bхт= b, нэвт биш суулттай үед  bхт= 0,5b гэж авах хэрэгтэй.

Өөр үүлдрийн модон элементүүдийг хамтатгасан тохиолдолд хүснэгт 4–ийн дагуу засварлах илтгэлцүүрийг (цуурах хүчдэлийн ) оруулах хэрэгтэй.

  Нэмүү чийглэг, температурын нөхцөлд ашиглах, эгшин зуурын буюу тогтмол ба удаан хугацааны түр ачааны үйлчлэлд тооцох бүтээцэд,  ялтсан тээгийн тооцооны даах чадварыг хүснэгт   5; 6 болон 3.2. б , 3.2. в-д заасан засварлах илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй.

 

Сугаралт буюу өмрөлтөнд ажиллаж байгаа ган шилбэн наамал холбоосууд

5.30. Сугаралт ба өмрөлтөд ажиллаж байгаа эржгэр гадаргуутай  А-II ба түүнээс дээш ангийн  12 -оос 25 мм голчтой ган арматуран наамал холбоосыг ашиглалтын  А1, А2, Б1 ба  Б2  нөхцөлд орчны агаарын температур  35°-аас хэтрээгүй үед хэрэглэхийг зөвшөөрнө.

Тайлбар. Гал түймрийн шууд үйлчилэлд өртөж болох ил холбоосонд металл наамал шилбүүдийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

5.31. Урьдчилан цэвэрлэсэн тосыг нь арилгасан шилбүүдийг өрөмдсөн нүхнүүд буюу зорсон ховилд гаргасан (14-р зураг) эпоксидон давирхайн гаралтай цавуугаар наах хэрэгтэй. Нүхний голч буюу ховилын хэмжээг наах шилбэний бодит хэмжээнээс 5мм –ээр илүү авах ёстой.

 

 

14-р зураг. Эржгэр гадаргуутай арматуран наамал шилбэн холбоос

а – дугуй нүхтэй; б –зорсон ховилтой : в- арматуртай дам нурууны огтлол

5.32. Нарс , гачуур модон бүтээцийн элементүүдийн ширхэгийн дагуу ба хөндлөн чиглэлд суналт ба шахалтын уулзварт сугаралт , өмрөлтөнд ажиллаж байгаа наамал шилбэний даах чадварыг МН (кгс) дараах томьёогоор тодорхойлно.

Т = Rцу p[d + 0,005]l1kш;  (Т = Rцу p[d + 0,5] l1kш),                    (59)

  d – наамал шилбэний бодит голч, м (см);

  l – шилбэний суусан (наасан) хэсгийн урт, м (см), түүнийг тооцоогоор тодорхойлох      бөгөөд  10d –ээс багагүй 30d-ээс ихгүй авах хэрэгтэй;

kш – шилбэний сууж байгаа хэсгийн уртаас хамааруулан шилжисхийлтийн хүчдэлийн тархалтын жигд биш байдлыг бодолцох илтгэлцүүр. Түүнийг дараах томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

 

                                                                   (60)

 

Rцу – хүснэгт 3-ын 5г –ээр тодорхойлох модны цууралтын тооцооны эсэргүүцэл, МПа (кгс/см2) .

5.33. Ширхэгийн дагуу өмрөлтийн үед сугаралтанд ажиллаж байгаа наамал шилбүүдийн тэнхлэг хоорондын зайг   S2 = 3d –ээс , харин гадна ирмэг хүртэлх зайг  S3 = 2d –ээс багагүй авах  хэрэгтэй.

6.  МОДОН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ ЗААВАР

Ерөнхий заалт

6.1. Модон бүтээцийн зураг төсөл зохиохдоо дараах зүйлүүдийг тусгах хэрэгтэй.Үүнд:

а) Модон бүтээцийг бэлтгэх үйлдвэрийн үйлдвэрлэлийн боломжийг бодолцох ;

б) Тээврийн хэрэгслийн боломжийг бодолцох;

в) Модыг хамгийн бага хаягдал, алдагдалтай ашиглах;

г) Тусгай бүтээцүүд ба бүх барилга байгууламжийг бүхэлд нь ашиглалт , угсралтын явцад тогтворын нөхцөл алдах , хэв гажилтанд орохгүй байх нөхцөлийг хангах арга хэмжээг тусгана.

6.2. Модон бүтээцэд модны температурын өөрчлөлтөөс үүсэх, түүнчлэн ширхэгийн дагуу хаталт , агшилт , хөөлтөөс үүсэх хүчдэл ба хэв гажилтыг тооцоонд оруулах хэрэггүй.

Хөндлөн татлагагүй (распоргүй) модон бүтээцийн алслал 30 м –ээс их байвал нэг тулгуур нь хөдөлгөөнтэй байх ёстой.

6.3. Модон бүтээцийн тооцоонд үрэлтийн хүчний үйлчлэлийг дараах нөхцөлд тооцох хэрэгтэй:

а) Элементийн байнгын шахалттай мөн динамик ачаа үйлчлээгүй нөхцөлд хэрэв системийн тэнцвэр зөвхөн үрэлтээр хангагдаж байвал мод модны хоорондох үрэлтийн илтгэлцүүр:

үзүүр нь хажуу гадаргуу дээгүүр – 0,3;

хажуу гадаргуунуудын хооронд – 0,2;

б) Хэрэв   үрэлт нь бүтээц ба холбоосны ажиллах  нөхцөлийг  бууруулахаар  байвал   үрэлтийн илтгэлцүүрийг  – 0,6-аар авах хэрэгтэй.

6.4. Суналт ба гулзайлтанд ажиллаж байгаа зүсмэл материалан элементүүдэд хажуу ирмэг дээр сулрал үүсэхийг зөвшөөрөхгүй.

6.5. Дугуй огтлолтой модон элементүүдийн тогтвор алдалтыг элементийн тооцооны уртын голд байрласан огтлолоор, харин бат бөхийг хамгийн их гулзайлгах моменттой огтлолоор тооцох хэрэгтэй.

6.6. Модон бүтээцийн огторгуйн хөшүүн байдал ба тогтворын нөхцөлийг хэвтээ болон босоо холбоос тавьж хангах хэрэгтэй.

Хөндлөн холбоосуудыг даацын бүтээцийн дээд бүс буюу даацын бүтээцийн дээд талаар холбон  байрлуулах хэрэгтэй.

 

Дээд бүсүүд болон даацын бүтээцийн бүх огтлолыг холбоос татангын бүс болгон ашиглах хэрэгтэй.

6.7. Хучилтын хавтангийн тулгуурын суултын хэмжээ 5.5 см –ээс багагүй байх ёстой. Дээврийн хучилтын хавтангуудыг даацын бүтээцэд, шилжисхийлтийн ба тасралтын хүчлэлийг хүлээн авах холбоосуудаар тал бүрээс нь бэхлэх хэрэгтэй.

6.8. Суналтанд ажиллаж байгаа модон элементүүдийн уулзварыг даруулга тавьж, ган цилиндр тээг буюу бусад холбоосуудаар бэхлэх хэрэгтэй.

Суналтанд ажиллаж байгаа модон элементүүдийн уулзвар нь хүчлэлийг бүтээцийн тэнхлэгийн дагуу дамжуулахаар хийгдэх ёстой.

6.9. Өөр өөр сааралттай холбоосууд бүхий уулзвар зангилаанууд түүнчлэн модон элементүүдийн нэг хэсэг нь шууд холбогдсон ба харин өөр нэг хэсэг нь завсрын элемент болон холбоосоор холбогдсон уулзваруудыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

6.10. Төвийн бус холбоос нь тооцооны огтлолд үйлчилж байгаа гулзайлгах моментийг  багасгаж байгаагаас  бусад тохиолдолд модон бүтээцийн элементүүдийн тэнхлэгүүд зангилаа , уулзвар, тулгуурууд дээр нэг цэгт төвлөрсөн байх хэрэгтэй.

 6.11. Бүтээцийн элементүүдийн зангилаа, уулзварыг боолтоор холбосон байх ёстой. Мөн сааралттай холбоос бүхий нийлмэл элементүүдийг зангилааны хооронд холбож боох хэрэгтэй.

Цилиндр тээгэн холбоостой үед залгаасны тал бүрт 3 –аас цөөнгүй боолт тавьсан байх ёстой.   Боолтны голч  dб –г тооцоогоор сонгох бөгөөд  12 мм –ээс багагүй байна. Чангалуур боолтны шайбуудын талуудын хэмжээ буюу диаметр нь 3,5dб –ээс, зузаан нь 0,25dб –ээс багагүй байна.

6.12. Даацын сараалжин бүтээцийн модон элементүүдийн хөндлөн огтлолын цэвэр талбай нь 50 см2 –аас багагүй тэгш хэм бүхий сулралтай (оньтой) үед бүх талбайн  0,5 –аас багагүй байх ёстой.

Дам нуруу, гол нуруу, дэвсгэр банз

6.13. Дам нуруу, гол нуруу дэвсгэр банз, сараалж дүнзэнцэр болон гулзайлтанд ажиллаж байгаа бусад элементүүдийг бат бөхийн нөхцөл ба хотойлтоор тооцох хэрэгтэй. Хамгийн их хотойлт нь 16 дугаар хүснэгтэд зааснаас хэтрэх ёсгүй.

6.14. Дээвэр доорхи дэвсгэр ба сараалж дүнзэнцэрүүдийг ачааны дараах хослолд тооцох хэрэгтэй:

а) тогтмол ба цасны түр  (бат бөх ба хотойлтын тооцоо);

б) тогтмол ба төвлөрсөн түр ачаа  1 кН (100 кгс) төвлөрсөн түр ачаа хэт ачааллын илтгэлцүүр  n = 1,2-оор үржүүлнэ. (зөвхөн бат бөхийн нөхцлөөр тооцоход).

Сараалжин дэвсгэрийн банз буюу дүнзэнцэрийн хоорондын зай 150 мм –ээс ихгүй байх үед төвлөрсөн ачааг хоёр банз буюу дүнзэнцэрдээр ачааллахаар, харин зай нь 150 мм – ээс  их байвал нэг банз буюу дүнзэнцэр дээр ачааллахаар тооцох хэрэгтэй. Давхар дэвсгэртэй үед (хамгаалалтынх нь ажлынхдаа өнцөг үүсгэн чиглэсэн ) төвлөрсөн ачааг ажлын дэвсгэр банзны 500 мм өргөнд тархааж тооцох хэрэгтэй.

6.15. Гулзайлтанд ажиллаж байгаа цул огтлолтой элементүүдийн суналтын бүсэнд (зонд) тулгуур дээр   а £ 0,25h  хэмжээтэй ухаадас гаргахыг дараах нөхцөлд зөвшөөрнө.

< 0,4 МПа = 4 кгс/см2 ;                                                          (61)

А – тооцооны ачаанаас үүсэх тулгуурын реакц;

b ба h – элементийн ухаадасгүй хөндлөн огтлолын өргөн , өндөр;                                        

Тулгуурын хэсгийн ухаадасны урт с  огтлолын өндөр h- аас их байх ёсгүй, налуу ухаадасны урт c1 ухаадасны гүн  а –г хоёр дахин авсанаас багагүй байна. (зураг 15)

 

15-р зураг. Дам нурууны налуу ухаадастай төгсгөл

6.16. Консольт дамнуруун гол нуруу нугасан холбоостой залгаасыг налуу доголтой гүйцэтгэх хэрэгтэй. Төвлөрсөн ачааг бүтээцийн даацын элементүүдэд дамжуулахдаа түүний дээд ирмэгээр дайруулах хэрэгтэй.  

 

Нийлмэл дам нуруунууд

6.17. Уян холбоос бүхий нийлмэл дам нуруунд, холбоосуудыг тавьж байрлуулахаас өмнө элементийг гүдийлгэх замаар барилгын өргөлт өгөх хэрэгтэй. Барилгын өргөлтийн хэмжээг  (дам нуруу яваандаа тэгшрэх талыг бодолцохгүйгээр) нийлмэл дам нуруунд тооцооны ачаанаас үүсэх хотойлтоос бүтэн хагас дахин нэмэгдүүлэн авах хэрэгтэй.

6.18. Дүнзэн нийлмэл дам нуруунуудыг 3 –аас илүүгүй дүнз давхарлан ялтсан нагелийн тусламжтайгаар хайрцаглан холбох хэрэгтэй.                                          

 

 

Наамал модон дам нуруу

6.19. Нугасан тулгууртай наамал дам нуруунд алслалын  1/200 –тэй  тэнцэх барилгын өргөлтийг өгөх хэрэгтэй. Гулзайлт, шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа наамал элементүүдэд хоёр өөр зэрэглэлийн модыг хослуулан хэрэглэхийг зөвшөөрнө. Гэхдээ нурууны дээд, доод талд  хөндлөн огтлолын  өндөрийн 0,15 –д тооцооны эсэргүүцлээрээ  (R г, Rш ) илүү өндөр зэрэглэлийн мод  хэрэглэнэ.

6.20. Хавтгай фанеран ханатай наамал дам нурууны бүсний банзан үеийг босоогоор нь байрлуулж хийх хэрэгтэй. Хайрцаган огтлолтой дам нурууны бүсэнд банзан үеийн хэвтээ байрлалыг зөвшөөрнө. Хэрэв бүсний өндөр 100 мм-ээс илүү байвал түүнд хананы талаас хэвтээ горив гаргах хэрэгтэй. Дам нурууны хананд 8 мм-ээс багагүй зузаантай усанд тэсвэртэй фанер хэрэглэх ёстой.   

Татанга  

6.21. Үргэлж ба үргэлж бус бүстэй татангын тооцоог хэв гажилтын схемээр зангилааны холбоосны сааралтыг бодолцон гүйцэтгэх хэрэгтэй. Үргэлж бүстэй татангад тэнхлэгийн хүчлэлийг элементүүдэд, харин шилжилтийг нугасан зангилгаатайгаар төсөөлөн тодорхойлохыг зөвшөөрнө.

6.22. Татангуудыг алслалын  1/200 –ээс багагүй барилгын өргөлттэйгээр төсөллөх хэрэгтэй ба наамал бүтээцүүдэд дээд ба доод бүсийг гүдийлгэх замаар өргөлтийг хийнэ.

6.23. Татангын шахалтанд ажиллаж байгаа элементүүдийн тооцооны уртыг татангын хавтгайд тогтвор алдалтанд зангилаануудын төвийн хоорондын зайтай тэнцүү, харин татангын хажуу тал руу нь хажуугийн бэхэлгээнүүдийн цэгүүдийн хоорондох зайгаар авах хэрэгтэй.

6.24. Татангын элементүүдийг зангилаанд нь төвлөрүүлэх хэрэгтэй. Элементүүд татангын зангилаанд төвлөрөөгүй тохиолдолд элементүүдэд үүсэх дагуугийн гулзайлтын моментыг тооцоонд тусгах хэрэгтэй. Татангын бүсний шахалтын уулзваруудыг,  татанга өөрийн хавтгайгаас хажуу тийш хэв гажилтанд орохоос хамгаалсан бэхэлгээнүүд ба хий зангилаанд болон түүний ойролцоо байрлуулах хэрэгтэй.

 

 

 

Арк ба свод

6.25. Арк ба сводуудыг  4.17 заалттай уялдуулан бат бөхийн нөхцөлөөр тооцох хэрэгтэй бөгөөд тогтвор алдалтаар нь нумын хавтгайд 4.2 –ын (6) томьёогоор, мөн 4.17 заалтыг харгалзан тооцох хэрэгтэй. Гэхдээ элементийн тооцооны урт  lо –ийг:

а) Хэв гажилтын схемээр бат бөхийн тооцоог хийх үед:

тэгш хэмтэй ачаалалтай хоёр нугастай арк, сводуудад   lо = 0,35S ;

тэгш хэмтэй ачаалалтай гурван нугастай арк, сводуудад    lо = 0,58S ;

эсрэг тэгш хэмтэй ачаалалтай хоёр ба гурван нугастай арк , сводуудад дараах томьёогоор тодорхойлно.

,                                                                 (62)

      a – хагас аркийн төв өнцөг , радианаар;

S – арк буюу сводын нумын бүрэн урт.

Гурван нугастай шовх аркад оройдоо  10° -аас их өнцөгтэй бол  ачааллын төрлөөс үл хамааран  lо = 0,5S;

Гурван нугастай аркийг тэгш хэмгүй ачаалалд тооцохдоо тооцооны уртыг   lо = 0,58S гэж авахыг звшөөрнө.

б) Хоёр ба гурван нугастай арк, сводуудыг нумын хавтгайд нь тогтвор алдалтанд тооцоход lо = 0,58S.

6.26. Гурван нугастай аркийн хэв гажилтын хавтгайн хэлбэрийн  тогтвор алдалтын тооцоог 4.18 заалтын дагуу гүйцэтгэх хэрэгтэй.

6.27. Хэв гажилтын схемээр бат бөхөөр нь болон хэв гажилтын хавтгайн хэлбэрийн тогтвор алдалтын нөхцлөөр аркийг тооцох үед N , Мд -ийн утгуудыг хамгийн их момент бүхий огтлолоор (шалгаж байгаа ачаалалын хувьд) нь авах хэрэгтэй. Харин x ба xс , xтс илтгэлцүүрүүдийг аркийн оройн огтлолцолын Nо  шахагч хүчний утгыг 4.17 –ийн 30 дугаар томъёонд орлуулан тодорхойлох хэрэгтэй. Аркийн тогтвор алдалтын тооцоог нумын хавтгайд 4.2 заалтын 6 дугаар томъёогоор,  шахагч хүчний үйлчлэлд тооцох хэрэгтэй.

Рам

6.28. Гурван нугаст рамын өөрийн хавтгай дах бат бөхийн тооцоог   нь шахалт гулзайлтанд ажиллах элементүүдийг тооцох зарчмаар , тэнхлэгийн шугамаар авсан хагас рамын урттай тэнцүү тооцооны урттайгаар гүйцэтгэхийг зөвшөөрнө.

6.29. Гадна хүрээгээрээ бэхлэгдсэн гурван нугастай рамын хэв гажилтын хавтгайн хэлбэрийн тогтвор алдалтыг 4.18 дахь томьёонуудаар шалгахыг зөвшөөрнө. Ингэхдээ шулуун шугаман элементүүдтэй рамын ригель, багануудын тэнхлэг хоорондын өнцөг  130° -аас их байвал, мөн матмал наамал рамын хувьд элементүүдийн тооцооны уртыг хагас рамын тэнхлэгийн шугамын урттай тэнцүү авах хэрэгтэй. Ригель ба баганын хоорондын өнцөг  130° -аас бага байвал ригель ба баганын тооцооны уртыг гадна талаар бэхлэгдсэн ирмэгийн урттай тэнцүү авах хэрэгтэй.

6.30. Матмал наамал рамын нуман хэсгийг  (16-р зураг дахь)  h/r ³ 1/7  үед (h – огтлолын өндөр , r – нуман хэсгийн төв тэнхлэгийн  нумын радиус) бат бөхийн нөхцлөөр 4.17 –ийн заалтын дагуу (28) томьёогоор тооцох хэрэгтэй. Дотор ирмэгдэх хүчдэлийг шалгахдаа тооцооны эсэргүүцлийн моментийг  krд илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй.

 

                                                                        (63)

Гадна хүчдэлийг шалгахдаа илтгэлцүүр  krг

 

                                                                       (64)

 

Хөндлөн огтлолын төв тэнхлэгээс нейтраль тэнхлэг хүртэлх зай  z –ийг дараах томьёогоор тодорхойлох хэрэгтэй.

.                                                                              (65)

 

16-р зураг. Матмал наамал рамын нуман хэсэг дэх хүчдэлийг тодорхойлох тооцооны схем

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд

6.31. Цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуурын элементүүдэд гуалин, дүнз ба наамал мод хэрэглэхийг зөвшөөрнө.

6.32. Тулгуурын үндсэн элементүүдэд (шон , залгаас , хөндөл) гуалингийн дээд голч 110 кВ буюу түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугаманд 18 см-ээс багагүй; 35 кВ ба түүнээс бага хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугаманд 16 см-ээс багагүй голчтой байх ёстой.

35 кВ буюу түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугамын тулгуурын залгаасны голч  (ташуу тулаас, шон ) 18 см –ээс багагүй байх ёстой. Тулгууруудын туслах элементүүдийн гуалингийн голч дээд талаараа 14см –ээс багагүй байх ёстой.

6.33. Цахилгаан дамжуулах шугамын тулгуурын элементүүдийн уулзварыг ямар нэг догол заадалгүй хийх нь тохиромжтой.

6.34. Боолтны голч 16 мм –ээс багагүй 27 мм –ээс ихгүй байх ёстой.

 

Модон бүтээцийн найдвартай ажиллагааг хангах бүтээцийн шаардлагууд

6.35. Тээвэрлэлт, хадгалалт ба угсралтын үед модон бүтээцийн бүрэн бүтэн байдал түүнчлэн ашиглалтын явцад удаан эдэлгээг хангахын тулд модонд хамгаалах боловсруулалт хийх болон бүтээцлэлийн арга хэмжээг авах хэрэгтэй.

6.36. Бүтээцийн арга хэмжээнүүдэд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

а) Модон бүтээцийг агаарын тунадас, хөрсний болон хайлсан ус  (цахилгаан дамжуулах агаарын шугамыг оролцуулахгүйгээр), үйлвэрлэлийн ус гэх мэтийн шууд норолтоос урьдчилан хамгаалах ;

б) Модон бүтээцийг хөлдөлт , капиллярийн чийг, конденсацийн норолтоос хамгаалах;

в) Хатаалтын температур-чийглэгийн горимыг бий болгох замаар модон бүтээцийн системтэй хатаалт  (байгалийн ба тасалгааны албадмал салхижуулалт , бүтээц  болон барилга доторхи суваг ба агааржуулалтын хатаах төхөөрөмж тавих).

6.37. Модон бүтээцүүд ил салхижуулалт сайтай , бололцоотой нөхцөлд бүх талаасаа үзлэг хийх, урьдчилан сэргийлэх засвар хийх, хамгаалалтын боловсруулалтын шинэчлэлт гэх мэт ажлуудыг хийх бололцоогоор хангагдсан байх ёстой.

6.38. Галлагаатай барилгад даацын үндсэн бүтээцүүдийг хашлага бүтээцтэй огтлолцуулахгүйгээр байрлуулах хэрэгтэй .

6.39. Чулуун хананд модон бүтээцүүдийн хэсгийг битүү суулгахыг (салхижуулалтын завсаргүй) зөвшөөрөхгүй.

6.40. Агаарт ил ашиглагдаж байгаа даацын наамал модон бүтээцүүд цул огтлолтой байх ёстой; бүтээцийн дээд талын хэвтээ ба налуу ирмэгийг үжил эсэргүүцэгч бүхий банз , дээврийн цайртай төмөр, хөнгөн цагаан, стеклопластик, атмосферийн үйлчилэлд тэсвэртэй бусад материалаар хамгаалсан байх хэрэгтэй.

6.41. Даацын наамал модон бүтээцүүдийг суурь, чулуун хана, ган болон төмөр бетон багана гэх мэт дулаан дамжуулалт илүүтэй материалаар хийсэн бусад бүтээцийн элементүүдэд тулгуурласан үед , тэдэнд шууд хүрэлцэхээргүйгээр ус тусгаарлагч жийргэвчийг завсар нь хэрэглэх ёстой.

Даацийн бүтээцүүдийн тулгуурын модон дэрийг үжил эсэргүүцэгч шингээсэн навчит модоор  ихэвчлэн хийх нь тохиромжтой.

6.42. Конденсацын  дусал үүсэх боломжтой нөхцөлд ашиглагдаж байгаа бүтээцийн холбоосны ган даруулга нь ус тусгаарлах үеэр модноос зааглагдсан байх ёстой.

6.43. Модон даацын болон хашлага бүтээцүүд бүхий дээврийн хучилтыг  гадна талын ус зайлуулах боломжтойгоор төлөвлөх нь зүйтэй.

6.44. Галлагаатай барилга байгууламжийн хашлага хийцүүдэд ашиглалтын явцад чийг хуримтлах нөхцөл бүрдүүлэх ёсгүй. Хананы болон дээврийн хучилтын хавтанд  гадна агаартай шууд харьцсан салхивчийн хөндийг тусгах хэрэгтэй. Дулаан техникийн тооцоогоор урьдчилан тооцсон бол тусгаарлах үе хэрэглэх хэрэгтэй.

Хананы хавтан ба хавтгайлжуудад хуйлмал болон пилёнкон материалуудыг уур тусгаарлагч болгон ашиглаж байгаа үед бүрээсийг модон буюу фанеран наамал хүрээтэй (каркастай) хадаас, шурупээр холбосон бол хүрээ ба бүрээсийн хооронд тасралтгүй үргэлжилсэн үеэр наах ёстой.

 Хашлага бүтээцийн бүрээс нь модон буюу наамал фанеран хүрээтэй цавуун холбоотой байвал будган болон түрхлэгийн уур тусгаарлагчийг хэрэглэх хэрэгтэй. Хавтангийн ба хавтгайлжийн хоорондох завсарыг дулаалах ба тусгаарлах материалаар чигжих ёстой.

1 дүгээр хавсралт

Модонд тавигдах нэмэлт шаардлагууд

"Шилмүүст зүсмэл. Ерөнхий техникийн шаардлага" MNS 0391:1994 ба дугуй огтлолтой модонд тавигдах холбогдох стандартын шаардлагуудаас гадна модон бүтээцэд дараах нэмэлт шаардлагууд тавигдана:

а) Модны жилийн цагирагийн өргөн 5 мм-ээс ихгүй, түүний хожуу модны эзлэх хувь 20%-иас ихгүй;

б) Гулзайлтанд ажиллаж байгаа наамал модон элементүүдийн суналтын бүсэд (огтлолын өндрийн 0,15-д) хэрэглэх I ба II зэргийн зүсмэл материалуудыг бэлдэхэд мөн 60мм буюу түүнээс бага зузаантай гулзайлтанд хажуу ирмэгээрээ ажиллах эсвэл суналтанд ажиллах I, III зэргийн банзанд модны голыг оруулахыг зөвшөөрөхгүй.  

2 дугаар хавсралт

Нарс, гачуур модны норматив ба түр зуурын эсэргүүцэл

Норматив эсэргүүцэл Rн ,  (магадлал 0,95) ба  12 % -ын  чийглэгтэй зүсмэл материалан янз бүрийн зэргийн мод ба цэвэр модны түр зуурын эсэргүүцлийн дундаж утгууд  Rтүр, -ыг үндсэн хэлбэрийн хүчдэлт төлөвүүдэд доорхи хүснэгтэд өгөв.

 

Хүчдэлт төлөвийн хэлбэр

Модны зэргүүдэд    , МПа (кгс/см2),

Цэвэр модны , МПа (кгс/см )

1

2

3

1Гулзайлт :

 

 

 

 

а) Ирмэгээр ачаалагдсан

 

 

 

_

б) Хавтгай талаар ачаалагдсан

 

 

 

 

2. Ширхэгийн дагуу шахалт

 

 

 

 

3. Ширхэгийн дагуу суналт

 

 

_

 

4. Ширхэгийн дагуу цууралт

 

 

 

 

 

Тайлбар: 1. Зүсмэл материалуудын туршиж байгаа үлгэрийн хөндлөн огтлолын хэмжээг сортаминтод заасан зузаантай зохицуулан авна..

2. Дүнз болон дугуй огтлолтой модны бат бөхийг ангилж тодорхойлох нүдэн баримжааны туршлага болон 1 дүгээр хавсралтийн нэмэлт шаардлагуудаар үнэлэхийг зөвшөөрнө.

3. Уртын дагуу шүдэт холбоосоор залгасан зүсмэл материалын бэлдэцийн бат бөх нь гулзайлтанд ба хавтгайгаар нь ачаалах туршилтыг явуулах үед I зэргийн 1б –д зааснаас багагүй байх  ёстой.

                                                                                                                                                                                                                 3 дугаар хавсралт

Мод ба фанерийн нягт

 

Модны үүлдэр

бүтээцийн хүснэгт 1-д заасан ашиглалтын нөхцлүүд дэх модны нягт, кг/м3 –аар

А1, А2, Б1, Б2

Бусад тохиолдолд

Шилмүүст:

 

 

Шинэс

650

800

Нарс, гачуур, хуш, жодоо

500

600

Хатуу навчит моднууд:

 

 

Царс, хус, эвэрлэг мод, ясинь, агч, граб, хуайс, хайлаас , ильм

700

800

Зөөлөн навчит моднууд:

 

 

Улиас, улиангар, нүргэс, далдуу

500

600

Тайлбар1. Шинэхэн огтолсон шилмүүст ба зөөлөн навчит модны нягтыг 850 кг/м3 –ээр , хатуу навчит модныхыг 1000 кг/м3-ээр авах хэрэгтэй.

2. Наамал модны нягтыг цул модныхтой адилаар авна.

3. Ердийн фанерийн нягтыг хуулганы модны нягтаар , бакалезаци хийсэн фанерийн нягтыг 1000 кг/м3- ээр авна.

4 дүгээр хавсралт

                    Шахалт, гулзайлт, шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа элемэнтүүдийн тооцооны өгөгдлүүд  (1,2,3-р хүснэгт)

1 дүгээр хүснэгт

Шахалт ба шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа хувьсах өндөртэй , тогтмол өргөнтэй элементүүдийн  kжN  илтгэлцүүрийн утгууд

 

 

 

 

 

Элементийн тулгуурын төрөл

Шалгах үед kжN

Тэгш өнцөгт огтлолтой элементүүд

 

Тогтмол өндөртэй бүс бүхий двутавр ба хайрцаган огтлолтой элементүүд

 

у z хавтгайд

х z хавтгайд

у z хавтгайд

х z хавтгайд

 

(0,4 + 0,6b)b

0,4 + 0,6b

b

l

 

0,07 + 0,93b

0,66 + 0,34b

0,35 + 0,65b

l

 

                                                                                                                      2 дугаар хүснэгт

Хэв гажилтын хавтгайн хэдбэрийн тогтвор алдалтын тооцоонд kф , kжN  илтгэлцүүрийн утгууд

 

 

Моментын эпюрийн хэлбэр

kжN

 

Зөвхөн т  хэсгийн төгсгөлүүдэд бэхэлгээтэй үед

 

Төгсгөлүүдэд ба момент М –ийн үйлчилэлд сунаж байгаа ирмэгт бэхэлгээтэй үед

 

 

 

1

1

b1/2

b1/2

 

1,75 – 0,75d

0 < d £ 1

; 0 £ d £ 1

 

b1/2

 

2 – (0,5 + d)2

–1 £ d £ 0

; –1 < d £ 0

 

b1/2

 

1,35 + 1,45 (c/lp)2

1,35 + 0,3 (c/lp)

 

 

 

1,13

1,13

b1/2

b2/5

 

2,45

2,32

b1/4

b1/2

 

  3 дугаар хүснэгт

Дам нурууны хотойлтыг огтлолын хувьсалт ба шилжисхийлтийн хэв гажилтыг бодолцон тооцоолох үед  k , с  илтгэлцүүрийн утгууд

Дам нурууны хөндлөн огтлол

Тооцооны схем

k

c

 

    Тэгш өнцөгт

 

b

0

   

     Мөн адил

 

0,23 + 0,77b

16,4 + 7,6b

    

      Мөн адил

 

0,5d + (1 – 0,5d) b

[45 – 24d(1 – b) + 3b] ´

 

    Мөн адил

 

0,15 + 0,85b

15,4 +3,8b

 

      Двутавр

 

0,4 + 0,6b

(45,3 – 6,9b)g

 

   Тэгш өнцөгт

 

0,23 + 0,77b + 0,6d(1 – b)

[8,2 + 2,4(1 – b)d + 3,8b ´

   

  

     Мөн адил

 

0,35 + 0,65b

5,4 + 2,6b

Тайлбар. Двутавр дам нурууны бүсүүдийн талбай ба ханын талбайн харьцаа (ханын өндрийг бүсний хүндийн төвийн хооронд авна).

5 дугаар хавсралт.

Дам нурууны фанеран хана ба хавтангийн тооцооны график  (17, 18, 19-р зураг)

 

 

 

                                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

17-р зураг. Гадна талын үеүдэд  өнцөг үүсгэн сунах ФСФ маркийн хусан фанерын тооцооны эсэргүүцлийг тодорхойлох график

а – долоон үет; б – таван үет

 

18-р зураг. Фанерын гадна үеийн ширхэгийн байрлал аласгалын дагуу үед,  илтгэлцүүр  kи – ийг тодорхойлох график

1 – 7 мм ба түүнээс илүү зузаантай ФБС ,ФБСВ маркийн бакализаци хийсэн фанерт ;

2 – 8 мм буюу түүнээс илүү зузаантай ФСБ маркийн хусан фанерт;  тэмдэглэгээ:   (а – дам нурууны хөшүүншит хавиргуудын хоорондын зай)   hх - бүсүүдийн дотор ирмэгийн хоорондох хананы өндөр

 

19-р зураг. kt   - г тодорхойлох график

1 – А – 7 мм буюу түүнээс илүү зузаантай ФБС, ФБСВ маркийн бакализаци хийсэн фанерт гадна талын үе нь хавтангийн (панелийн) бага талд паралель чиглэлтэй үед;

1 – Б – 7 мм буюу түүнээс илүү зузаантай  ФБС ,ФБСВ маркийн бакализаци хийсэн фанерт гадна талын үе нь хавтангийн бага талд перпендикуляр чиглэлтэй үед;

2 – А – Б – 8 мм буюу түүнээс илүү зузаантай ФСФ маркийн хусан фанерт дээрхийн адил;

 

 

 

Агуулга

 

1. Нийтлэг  үндэслэл

2. Материалууд

3. Материалын тооцооны үзүүлэлтүүд

4. Модон бүтээцийн элементүүдийн тооцоо

А. Модон бүтээцийн элементүүдийн I бүлгийн хязгаарын төлөв байдлын тооцоо.

                 Төвийн суналт ба төвийн шахалтын элементүүд

                 Гулзайлтын элементүүд

                  Тэнхлэгийн хүч, гулзайлттай хосолсон элементүүд

                  Модон бүтээцийн элементүүдийн тооцооны урт ба хязгаарын туян чанар

                  Фанер, мод хосолсон наамал элемэнтүүдийн тооцооны онцлог

Б. Модон бүтээцийн элементүүдийн 2-р бүлгийн хязгаарын төлөв байдлын тооцоо

5. Модон бүтээцийн элемэнтүүдийн холбоосны тооцоо

                   Ерөнхий заалт

                   Цавуун холбоос

                   Заадалт холбоос

                   Цилиндр тээгэн холбоос

                   Сугаралтанд ажиллаж байгаа хадаас ба шурупэн холбоос

                   Ялтсан тээгэн холбоос

                   Сугаралт буюу өмрөлтөнд ажиллаж байгаа ган шилбэн наамал холбоосууд

6.  Модон бүтээцийг төсөллөх заавар

Ерөнхий заалт

                  Дам нуруу, гол нуруу дэвсгэр банз

                  Нийлмэл дам нуруунууд

                  Наамал модон дам нуруу

                  Татанга

                  Арк ба свод

                 

                  Рам

                  Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд

                  Модон бүтээцийн найдвартай ажиллагааг хангах бүтээцийн шаардлагууд

Хавсралт  1. Модонд тавигдах нэмэлт шаардлагууд

Хавсралт  2. Нарс, гачуур модны норматив ба түр зуурын эсэргүүцэл

Хавсралт  3. Мод ба фанерийн нягт

Хавсралт  4. Шахалт, гулзайлт, шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа элементүүдийн тооцооны өгөгдлүүд

Хавсралт  5. Дам нурууны фанеран хана ба хавтангийн тооцооны график