- Нүүр
- Сайдын тушаал
- Хоёр. МАЛ АМЬТНЫ ПАРАЗИТТАХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР /ХХААХҮС-ын 2019 оны А-85 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ХХААХҮС-ын 2019 оны А-85 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны
өдрийн А/67 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
өдрийн А/67 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Хоёр. МАЛ АМЬТНЫ ПАРАЗИТТАХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
№
|
Паразит өвчинтэй тэмцэх, сэргийлэх заавар
|
1
|
Мал амьтдын саркоцистозтой тэмцэх заавар
|
2
|
Бог малын туузан хорхойтох өвчинтэй тэмцэх заавар
|
3
|
Үхэр, гахайн цистицерктэх өвчинтэй тэмцэх заавар
|
4
|
Бог малын ходоод гэдэсний стронгиляттах өвчинтэй тэмцэх заавар
|
5
|
Адуу, гахай, тахианы аскаридтах өвчинтэй тэмцэх заавар
|
6
|
Мал амьтдын эргүү, бэтэг өвчинтэй тэмцэх заавар
|
7
|
Малын хүрдтэх өвчинтэй тэмцэх заавар
|
8
|
Мал амьтдын ширхтэх, шалзтах өвчинтэй тэмцэх заавар
|
9
|
Трихнеллтэх өвчинтэй тэмцэх заавар
|
10
|
Кокцидиоз өвчинтэй тэмцэх заавар
|
11
|
Мал, амьтдын трипаносомозтой (Trypanosoma evansi) тэмцэх заавар
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
МАЛ, АМЬТНЫ САРКОЦИСТОЗТОЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Тодорхойлолт: Мал, хүн, зэрлэг амьтад, шувуу зэрэг завсрын эздийн булчингийн ширхэгт шимэгчилдэг Sarcocystis төрлийн эгэл биетнээр үүсдэг байгалийн голомтот, зооноз юм. Нохой, муурын овгийн амьтад, хүн саркоцистийн жинхэнэ эзэд болдог.
2. Үүсгэгч: Үхэрт 3 зүйл (S.cruzi (S.bovicanis), S.hominins (S.bovihominis), S.hirsuta (S.bovifelis); хонинд 4 зүйл (S.tenella (S.ovicanis), S.arieticanis, S.giganta (S.ovifelis), S.medusiformes); гахайд 3 зүйл (S.meischeriana (S.suicanis), S.porcifelis (S.suifelis), S.suihominis), ямаанд нэг зүйл (S.capracanis), адуунд 2 зүйл (S.equicanis, S.fayeri) саркоцист шимэгчилнэ.
3. Халдвар дамжих зам: Саркоспоридийн жинхэнэ эзэд (нохой, муур, хүн) 4 спорозоит, 2 спороцист агуулсан ооцистийг баасаараа ялгаруулна. Эхний үед жинхэнэ эздийн баасанд споржоогүй болон споржсон ооцист, цаашид спороцист зонхилно. Жинхэнэ болон завсрын эзэд тэжээл боловсруулах замаар зонхилон халдварлана. Саркоцистийн спороцистээр бохирдсон тэжээл, ус завсрын эзэн халдварлах, харин саркоцисттэй түүхий мах жинхэнэ эзэн халдварлах эх үүсвэр болно.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 6–14 хоног байна. Энэ өвчний үед хүн жинхэнэ ба завсрын эзэн болдгоороо онцлогтой. Ердийн нөхцөлд тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй бөгөөд ихэвчлэн ужиг явцтай илэрнэ. Саркоцистозын цочмог явцын үед мал, амьтан 40.50С хүртэл халуурах, тэжээлд дургүй болох, зүрхний цохилт түргэсэх, амьсгаа давхцах, доголох, зарим тохиолдолд хээл хаях,чацга алдах, хэл, зовхины салст бүрхүүл ярших, өвчин ужиг явцтай болсон үед мал ихээр турах эрүү хоорондын зай хавагнах, сүү татрах, булчин хатингарших, доголох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
5. Бие бүтцийн эмгэг хувиралт: Өвчний цочмог явцын үед арьсны доорхи эслэг, биеийн болон зүрхний булчинд цус харвасан, чацархайн тунгалгийн зангилаанууд томорсон, элэг томорч хатуурсан, ходоод, гэдэсний салст бүрхүүл үрэвссэн, цээж, хэвлийн хөндийд цусархаг шингэн хуримтлагдсан, уушиг хавагнасан байна.
6. Онош: Саркоцистозыг эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг харгалзан ийлдэс судлал болон бичил харуурын шинжилгээний дүнг үндэслэн оношилно.
7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Саркоцистоз оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
7.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
7.1.1 Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тусгаж арга хэмжээ авах;
7.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
7.2.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
7.2.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
7.2.3 Мал, амьтны махны ариун цэвэр, түгээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
7.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
7.3.1 Эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж хүн, мал, амьтны халдварлалтын зураглалын дагуу байнга үзлэг хийж саркоцистозын жинхэнэ эзэн нохойн овгийн амьтад, хүний ялгадсанд спороцист (буюу ооцист) илрүүлэх шинжилгээг тогтмол хийж тархалт, эрчимжилтийг тогтоох;
7.3.2 Мал нядлагааны газарт нядлагдаж байгаа мал болон төв, суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй маханд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ заавал хийх, үзлэг шинжилгээний дүнд тулгуурлан ямар айл өрх, аж ахуйн нэгжийн мал халдвартай байгааг мал эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эрүүл ахуйч эмч нарт мэдэгдэх;
7.3.3 Саркоцистоз гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохиох;
7.3.4 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
7.3.5 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
7.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
7.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
7.4.2 Нохой, муурыг түүхий мах, боловсруулаагүй махан бүтээгдэхүүн зэргээр тэжээхгүй, малын байр, хашаанд нохой, муур оруулахгүй байх;
7.4.3 Золбин, эзэнгүй нохой, муурыг устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
7.4.4 Мах хэрчдэг зориулалтын бандантай байх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
БОГ МАЛЫН ТУУЗАН ХОРХОЙТОХ /АНОПЛОЦЕФАЛТАХ/ ӨВЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Мониезтэх өвчин нь Moniezia төрөлд хамаарах, хивэгч малын нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг 10 м хүртэл урт туузан хорхойгоор үүсгэгдэнэ. Уг үүсгэгч нь үе бүхэндээ хоёр хос бэлэгтэй, нэг үеийн 2 талд бэлгийн сүвтэйгээрээ бусад төрлийн туузан хорхойноос ялгаатай.
Тизаниезтэх өвчин нь хонь, ямаа, үхрийн нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг 4 м хүртэл урт, үе бүхэндээ нэг хос бэлэгтэй, бэлгийн сүв нь үеийн аль нэг талд байрладаг Thyzaniezia төрлийн туузан хорхойгоор үүсгэгддэг.
Авителлинтэх өвчин нь хонь, ямаа, үхэр, тэмээ болон бусад хивэгч амьтдын нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг Avitellina төрөлд хамаарах, харьцангуй богино биетэй, маш нарийхан үетэй (3.2 мм), үе хоорондын зааг бараг мэдэгддэггүй, бэлгийн сүв нь зөв бус дараалалтай туузан хорхойгоор үүсгэгддэг.
2. Халдвар тархах зам: Moniezia нь Орибатид төрлийн, хөрсний жижигхэн хачгийн оролцоотойгоор хөгжинө. Мониезтэх өвчин манай орны аль ч бүс нутагт өргөн тархсан бөгөөд уг өвчнөөр ихэвчлэн хавар, зун, намрын улиралд голдуу төл мал өвчилнө.
Тизаниезтэх өвчнөөр 6-8 сартай хурга, төлөг зонхилон өвчилдөг бөгөөд манай зарим аймагт уг өвчин үүсгэгчээр илүүтэй халдварласан байдаг. Намрын улиралд тизаниез, мониезтэй хам шимэгчилж, намар, өвлийн улиралд эрчимжил ихэснэ.
Авителлинтэх өвчин үүсгэгч нь колленбол шавжийн оролцоотойгоор хөгжинө.
3. Эмнэлзүйн шинж тэмдэг: Мониезтэх өвчний үед нас гүйцсэн малд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бол нялх төлд хүнд хордлогын, хөрвөжсөн төлд хөнгөн хордлогын шинж илрэхээс гадна гэдэс чихэлдэж орооцолдож болно. Хүнд хордлогын үед хөхүүл хурганы бие сульдаж эцэж турах, баас шингэрч залхагтай чацга алдах ба баасанд туузан хорхойн үеүд үзэгдэж цус багасах, хэвтэх зэргээр өвчилж 1–2 долоо хоноод үхнэ. Хөнгөн хордлогын үед хөрвөжсөн төл турж эцэх, баас шингэрэх, туузан хорхойн үеүд үзэгдэх зэргээр өвчилж 3–4 долоо хоногийн дараа эдгэрнэ. Хоёроос дөрвөн сарын бойжилттой хурганы гэдэс ороолдох, чихэлдэх явдал үзэгддэг бөгөөд хэвлий рүүгээ харах, гэдсээ тийрэх, хүчтэй цовхрох зэрэг шинж тэмдэг үзүүлж, улмаар үхнэ. Мэдрэлийн хэлбэрийн үед хурга гэнэт эргэлдэн унаж, тийчилсээр 1–2 цагийн дараа үхдэг байна.
Авителлинээр 6–аас дээш сарын бойжилттой хурга голдуу халдварлаж, намар, өвлийн эхэнд олноороо өвчилдөг бөгөөд мэдрэлийн шинжээр илэрч сүргээсээ хоцорч өөр зүгт явах, толгойгоо унжуулан зогсох, номой байдалтай болж салст бүрхүүл цайх, шил татах, татганах, чичрэх, шүдээ хавирах зэрэг шинж тэмдэг үзүүлж хэдхэн цагийн дараа үхнэ.
4. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, хүүр задлалтыг үндэслэн, малын баасанд туузан хорхойн үе болон өндөг илрүүлэх, үхсэн малын нарийн гэдсэнд туузан хорхой илрүүлж, онош тогтооно. "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам"-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ.
5. Эмчилгээ, сэргийлэлт: Туузан хорхойн бэлгийн хөгжил гүйцэж малын баасаар гадагшлахаас өмнө 5 дугаар сарын 25–наас 6 дугаар сарын 10–ны хооронд бог малыг, харин 6 сараас дээш бойжилттой хургыг намар туулгана (хорхойгүйжүүлнэ). Мал сүргийг цагаан хорхойтох өвчнөөс эмчлэх, сэргийлэх туулгалтад бэлтгэх, эмийн бэлдмэл хэрэглэх зааврыг баримтлах, тусгай зориулсан хашаанд туулгахыг анхаарна.
6. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Туузан хорхойтох өвчин оношлогдсон (гарсан) суурийн мал сүрэгт малын эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчлэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
1.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
1.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
1.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцөлд хяналт тавих;
6.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
6.2.1 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан сэргийлэх туулгалт, шинж тэмдгийн эмчилгээ хийх;
6.2.2 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
6.2.3 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
6.2.4 Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдээр халдваргүйжүүлэх;
6.2.5 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг лээр халдваргүйжүүлж булах буюу шатааж устгах;
6.2.6 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, туулгалтын ажлыг зохион байгуулах;
6.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.3.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
6.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх туулгалтыг жилд 2 удаа хийлгэж байх;
6.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх, туулгалт хийх үед хүн хүч, бэхэлгээний хэрэгсэл, хашаа хороогоор хангах;
6.3.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
ҮХЭР, ГАХАЙ ЦИСТИЦЕРКТЭХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Үхэр цистицерктэх нь хүний нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг Taenia saginata зүйл, 10 м орчим урт туузан хорхойн зууван хэлбэртэй, 5–15 х 3–8 мм хэмжээтэй уйланхай хэлбэрийн авгалдай (Cysticercus bovis)-гаар үүсдэг өвчин бөгөөд манай орны ойт хээр, тал хээрийн бүсийн үхэрт зонхилон тохиолддог.
Гахай цистицерктэх нь хүний нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг Taenia solium зүйл, 3 м орчим урт туузан хорхойны 6–20 мм х 5–10 мм хэмжээтэй уйланхай хэлбэрийн авгалдай (C.cellulosae)-гаар үүсдэг өвчин бөгөөд манай улсын Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн гахайд нилээд тохиолдоно.
2. Халдвар тархах зам: Хүний нарийн гэдсэнд шимэгчлэгч бие гүйцсэн Taenia saginata хорхойн хамгийн сүүлчийн үеүд тасарч хүний өтгөнтэй гадагшилсныг үхэр өвс тэжээл, устай хамт залгиж, үхрийн ходоодонд өндөгнөөс гарсан авгалдай гэдэсний ханаар ярган, цусаар дамжин хөндлөн судалт булчинд хүрч дотроо туузан хорхойн толгой (протосколекс) агуулсан уйланхай хэлбэртэй авгалдай болтлоо хөгжинө.
Taenia solium–н хөгжил T.saginata-тай төстэй боловч уг зүйл шимэгч хүн бөөлжих үед өндгөөр дүүрсэн үеүд ходоодонд нь орвол тэдгээрээс авгалдай гарч ярган хүний уураг тархи, нүд, хөндлөн судалт булчин зэрэгт очиж хүндээр өвчлүүлнэ.
Уйланхай бүхий үхрийн махыг түүхий буюу дутуу боловсруулж идэхэд хорхойн толгой хүний гэдэсний хананд бэхлэгдэн үеүд нь ургаж туузан хорхой болон шимэгчлэх замаар хөгжил нь үргэлжилнэ.
3. Эмнэл зүйн шинж тэмдэг: Цистицерктэй үхэр, гахайд ил шинж тэмдэг илрэхгүй. Хөндлөн судалт булчин олон цистицерк (уйланхай)-ээр халдварласан үед гахайн биеийг барилж үзэхэд хөндүүрлэнэ. Гахай амархан турж эцнэ. Уйланхай тархинд байрласан үед мэдрэлийн шинж тэмдэг ажиглагдана.
4. Эмгэг бие бүтцийн хувирал: Цочмог явцтай цистицэрктэх өвчний үед арьсан доорхи эслэг, зүрхний булчинд цэглэг цус харвалтууд тохиолдохоос гадна булчинд саарал өнгийн толбо - цистицерк тохиолдоно.
5. Онош: "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам"-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ. Үхэр, гахай нядлах үед "Махны хяналтын дүрмийн дагуу" зажлуурын булчин, зүрх, гулууз махны булчинг зүсэж цистицерк илрүүлэх үзлэг хийнэ. Мал, амьтдыг амьд үед ийлдэс судлалын шинжилгээ (цус наалдуулах шууд бус урвал, ФХЭБУ)-гээр оношилно.
6. Эмчилгээ: Байхгүй.
7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхэр, гахай цистицерктэх өвчин оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
7.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
7.1.1 Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж, арга хэмжээ авах;
1.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
1.2.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
1.2.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
1.2.3 Мал, амьтны махны ариун цэвэр, худалдан борлуулалт, түгээлтэд хяналт тавих;
1.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
1.3.1 Эрүүл мэндийн байгууллага, хүний эмч нартай хамтран ажиллаж хүн, мал, амьтны туузан хорхойн халдварлалтын зураглалын дагуу тухайн орон нутгийн үхэр, гахайн маханд байнга үзлэг хийж тархалт, эрчимжлийг тогтоох;
1.3.2 Мал нядлагааны газар нядлаж байгаа мал болон төв суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй үхэр, гахайн маханд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ заавал хийх, үзлэг шинжилгээний дүнд тулгуурлан ямар айл өрх, аж ахуйн нэгжийн үхэр, гахай халдвартай байгааг мал эмнэлгийн алба, эрүүл мэндийн байгууллага, эрүүл ахуйч эмч нарт мэдэгдэж малчид, маллагч иргэдийг шинжилгээнд хамруулах, цистицеркийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авах;
1.3.3 Хүнсний зах дээр худалдаалж байгаа үхэр, гахайн хэл, өрц, зүрхнээс бусад булчинд цистицерк илрэхгүй бол малын эмч, байцаагчийн хяналтын доор махыг сайтар чанаж боловсруулсны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрөх ба гулууз маханд цистицерк илэрвэл устгана;
1.3.4 Үхэр, гахайн цистицерктэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах эмчлэх, сэргийлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
1.3.5 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;
1.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
1.4.1 Хүнсний зах дээр худалдаалах үхэр, гахайн махыг малын эмч, байцаагчийн үзлэгт заавал оруулж, цистицерк илрүүлэх шинжилгээ хийлгэнэ;
1.4.2 Ил задгай газар бие засахыг хориглож, заавал тусгай нүх, жорлонд бие засах, ялгадсанд нь туузан хорхойн үе илэрч байвал хүн эмнэлгийн байгууллага, эмчид даруй мэдэгдэж, оношийг баталгаажуулж, хорхойгүйжүүлэх;
1.4.3 Үхэр, гахай маллагч хүмүүс жилд 2-оос доошгүй удаа цагаан хорхойн шинжилгээнд хамрагдаж, туузан хорхойгоор халдварласан тохиолдолд туулгуулах (хорхойгүйжүүлэх);
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
БОГ МАЛЫН ХОДООД ГЭДЭСНИЙ СТРОНГИЛЯТТАХ
ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Хаберттах өвчин нь Chabertia төрлийн, уртаараа 2.6 см, толгой ташуу огтлогдсон хэлбэртэй, голдуу хос гэдсэнд шимэгчилж цусаар хооллодог, хатуувтар биетэй бөөрөнхий хорхойгоор үүсгэгдэнэ.
Буностомтах өвчин нь Bunostomum төрлийн, 2.6 см орчим урттай, толгой гаансны толгой шиг дээшээ тахийж эргэсэн, амны хөндийдөө хатуу эвэрлэг шүдтэй, цусаар хооллодог, хатуувтар бөөрөнхий хорхойгоор үүсгэгдэнэ.
Трихостронгиляттах өвчин нь Haemonchus, Ostertagia, Marshallagia, Nematodirus, Cooperia, Trichostrongylus зэрэг олон төрөлд хамаарагдах, 0.5–3.4 см урттай, зөөлхөн биетэй, хялгасан бөөрөнхий хорхойгоор үүсгэгдэнэ.
Haemonchus төрлийн хорхой харьцангуй том, 3–4 см урттай, ходоод болон нарийн гэдэсний эхний хэсэгт шимэгчилж, цусаар хооллодог, бороо хур ихтэй, намаг шалбаагтай газарт хурдан үржинэ.
Эдгээр стронгилятуудын өндөг баастай хамт гадагшилж 7–10 хоногийн дараа хэд дахин гуужиж халдварлуулах чадвартай болтлоо хөгжиж ус, тэжээлийн хамт залгигдан гэдэс ходоод, хос бүдүүн гэдсэнд нь очиж хөгжин бэлэг боловсорсон стронгилятууд болж үржлээ үргэлжлүүлнэ. Харин буностомын авгалдай ус тэжээлтэй хамт залгигдахаас гадна арьсаар нэвтрэн гэдсэнд очно.
2. Халдвар дамжих зам: Хивэгч мал, амьтдын ходоод гэдсэнд олон төрлийн бөөрөнхий хорхой шимэгчилдэг боловч цаг уур, улирал, малын арчилгаа маллагаа, тарга хүч, насны байдал, хужир шүүний дутагдал зэргээс хамаарч зарим нэг нь өвчин, эмгэг үүсгэнэ.
Хаберттах өвчний халдварлалт нь манай орны ойт болон тал хээрийн бүсэд 3–р сарын сүүлчээс эхлэж дараа жилийн 3–р сард дээд хэмжээндээ хүрч, төлөг борлон эцэж туран туйлдах, цус эрс багасах, баас нь шингэрч том том задгай баах, 1,2–р сараас хотондоо нэг хоёроор үхэж эхлэх бөгөөд цаг алдалгүй эмчлэхгүй бол үхэл хаваржин үргэлжилнэ.
Буностомтах өвчний халдварлалт манай орны ойт хээрийн бүсэнд 5–р сарын сүүлчээс эхлэж 11, 12–р сард дээд цэгтээ хүрч төлөг борлон халуурах, салст бүрхүүлүүд цайх, хэвтэх, эрүүн доор усан хаван гүйх, эцэж турах, баас шингэрч чацга алдах, арьс хуурайших, үс ноос хэсэг хэсгээр унах зэрэг шинжээр өвчилж үхэж хорогдоно.
Ходоод гэдэсний трихостронгилид ялангуяа гемонхын халдварлалт ихэссэн мал халуурах, богино хугацаанд цус багасаж эрүүн доор усан хаван гүйх, чацга алдах, хэвтэх зэргээр өвчилж олноор үхнэ.
Онош: Өвчний гаралтын байдал, шинж тэмдэг зэргийг үндэслэн үхсэн юм уу нядалсан малын ходоод, гэдсэн дэхь трихостронгилидуудын төрөл, зүйл, тоог тогтоох замаар оношлоно. "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам"-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ. Ходоодонд улаан, цагаан утас нийтгэсэн мэт алаг биетэй гемонх 1000–аас дээш, хосонд хаберт 100–200–аас дээш, хос, бүдүүн гэдсэнд буностом 200–300–аас дээш илэрвэл стронгиляттах өвчин оношлогдсонд тооцно.
3. Эмчилгээ: Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл гельминт судлалын өндөг, авгалдай, бие гүйцсэн хорхой илрүүлэх шинжилгээ хийж онош тогтоосны дараа малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлээр хавар 4–р сарын 15-аас 5–р сарын 15-ны хооронд, намар 10–р сарын 15-наас 11–р сарын 15-ны хооронд эмчилгээний болон сэргийлэх хорхойгүйжүүлэлтийг зааврын дагуу тогтмол хийнэ.
4. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Бог малын ходоод, гэдэсний стронгиляттах өвчин гарсан айл өрх, аж ахуйн нэгжийн мал сүрэгт мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
4.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
4.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
4.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
4.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
4.2.1 Бог малын ходоод гэдэсний стронгиляттах өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх;
4.2.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан сэргийлэх туулгалт, шинж тэмдгийн эмчилгээ хийх;
4.2.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
4.2.4 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
4.2.5 Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
4.2.6 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
4.2.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
4.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
4.3.1 Жилд 2-оос доошгүй удаа бүх малыг цагаан хорхойн шинжилгээнд хамруулж байх;
4.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх туулгалтыг жилд 2 удаа хийлгэж байх;
4.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, хужир шүү, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, туулгалт хийх үед хүн хүч, бэхэлгээний хэрэгсэл, хашаа хороогоор хангах;
4.3.4 Малыг цэнгэг гол, горхи, худгийн усаар услах, тогтоол ус, нуураас услахгүй байх;
4.3.5 Малын эмчийн зааварчилгааны дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
АДУУ, ГАХАЙ, ТАХИАНЫ АСКАРИДТАХ ӨВЧИНТЭЙ
ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Адуу, гахай, тахианы аскаридтах өвчин нь нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг хатуу биетэй, савхан хэлбэртэй 2.6–30 см урт, хамгийн том бөөрөнхий хорхой болох аскаридаар үүсгэгдэнэ.
2. Халдвар дамжих зам: Аскарид нь гурван давхар бүрхүүлтэй өндөг гаргах ба өндөг баастай хамт гадагшилж гаднын орчинд өндгөн дотор 10-30 хоногийн турш авгалдай хөгжиж ус, тэжээлтэй хамт жинхэнэ эзэндээ залгигдан ходоод гэдсэнд нь орж өндөгнөөс авгалдай гарна. Адуу, гахайн аскаридын авгалдай цусны судсанд орж, зүрхээр дамжин уушгинд хүрээд хялгасан судасны ханыг гэмтээж мөгөөрсөн хоолойд орж цэртэй хамт залгиур хоолойд хүрч дахин залгигдан нарийн гэдсэнд очиж бэлэг боловсорсон аскаридууд болон хөгжиж нэг жил орчим шимэгчилж амьдарна. Харин шувууны аскаридын авгалдай нь гэдэсний булчирхайнуудаар ярган орж хөгжин бэлэг боловсорсны дараа нарийн гэдэсний хөндийд шимэгчилнэ.
3. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Аскаридаар унага, даага, 2–5 сартай торой, 8–10 сар хүртэлх насны дэгдээхэй халдварладаг ба авгалдай зүрх, судас уушгаар яргаж байгаа үед чацга алдах, ханиах, түр зуур халуурах ба бэлэг боловсорсон аскарид нарийн гэдсэнд шимэгчилж байгаа үед мал, амьтан, шувууны өсөлт хөгжилт саатах, турж, эцэх, чацга алдах, бие сульдах буюу нарийн гэдэс бөглөрөх, цоорох үед үхэж хорогдоно.
4. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн оношлох боловч үхсэн буюу нядалсан амьтны нарийн гэдсэнд байгаа аскаридын тоо, унага, торойн уушигны үрэвсэл зэргийг харгалзана. Лабораторид эмгэгт материалыг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" 5.9.12–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжинд дурандах шинжилгээ хийнэ.
5. Эмчилгээ: Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл гельминт судлалын өндөг, авгалдай, бие гүйцсэн хорхой илрүүлэх шинжилгээ хийж онош тогтоосны дараа малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан хавар 4–р сарын 15 наас 5–р сарын 15 ны хооронд, намар 10–р сарын 15 наас 11–р сарын 15 ны хооронд эмчилгээний болон сэргийлэх туулгалтыг тогтмол хийнэ.
6. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Адуу, гахай, тахианы аскариддах өвчин гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
6.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
6.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
6.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
6.2. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
6.2.1 Адуу, гахай, тахианы аскариддах өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
6.2.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан сэргийлэх туулгалт, шинж тэмдгийн эмчилгээ хийх;
6.2.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
6.2.4 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
6.2.5 Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
6.2.6 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
6.2.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулах;
6.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.3.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
6.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх туулгалтыг жилд 2 удаа хийлгэж байх;
6.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, хужир шүү, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, туулгалт хийх үед хүн хүч, бэхэлгээний хэрэгсэл, хашаа хороогоор хангах;
6.3.4 Малыг цэнгэг гол, горхи, худгийн усаар услах, тогтоол ус, хур нуураас услахгүй байх;
6.3.5 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
МАЛ АМЬТНЫ ЭРГҮҮ, БЭТЭГТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Эргүү (ценуроз) нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг Multiceps төрлийн, нэг метр орчим урт туузан хорхойн авгалдай (уйланхай)-гаар үүсдэг өвчин бөгөөд уйланхай нь малын тархи, нугасанд байрлаж, шимэгчилнэ.
Бэтэг (эхинококкоз) нь чоно, нохой болон бусад махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчлэгч, 3–4 үеэс тогтсон 0.6 см орчим урттай, туузан хорхойн уйланхай хэлбэрийн Echinococcus төрлийн авгалдайгаар үүсдэг өвчин.
2. Халдвар дамжих зам: Эргүү өвчин тус орны аль ч бүс нутагт тохиолдох ба голдуу өсвөр -1.5–2.0 насны бойжилттой мал илүүтэй өртөмтгий. Хавар, зун, намрын цагт хонь, ямаа, үхэр өвчлөхөөс гадна гахай, тэмээ, буга зэрэг хивэгч амьтдад ч үзэгдэх ба хүн өвчилсөн тохиолдол байдаг. Туузан хорхойн өндгөөр дүүрсэн үеүд нохойн ялгадастай гадагшилж гадаад орчныг бохирдуулан ус, тэжээлтэй хамт малд залгигдаж, улмаар авгалдай гарч гэдэсний ханаар ярган, цусаар дамжиж нугас, уураг тархинд хүрч 2-6 сарын дараа дотроо туузан хорхойн толгой (протосколекс) агуулсан, тахианы өндөгний хиртэй том уйланхай бий болж гавлын ясыг дарж хатинхайруулна. Өвчилсөн малын хөдөлгөөн алдагдаж, уйланхайтай тал руугаа эргэх, толгойгоо юманд тулж зогсох, татаж унах, хөлөө алцайж зогсох, эрүүл тал руугаа унах зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба барилж үзэхэд уйланхайтай хэсгийн гавлын яс нимгэрч зөөлөрсөн, уйланхайн эсрэг талын нүдний харааны мэдрэлийн хөхөнцөрт цус хурсан, харааны рефлексгүй болох буюу сохорно.
Хонь, ямаа, үхэр, тэмээ, буга, адуу, гахай, илжиг зэрэг олон төрлийн сүүн тэжээлтэн амьтад (завсрын эзэд)-аас гадна хүн бэтгээр өвчилнө. Манай орны нөхцөлд тэмээнд нилээд тохиолддог. Нохойн баастай хамт гадагшилсан, өндгөөр дүүрсэн эхинококкийн эцсийн үеийг завсрын эзэд өвс, тэжээл, устай хамт залгихад түүний авгалдай гэдэсний ханаар ярган элэг, уушги зэрэг дотор эрхтнүүдэд хүрч, аажмаар өсөж хөгжин гадуураа олон давхар ууттай, дотроо олон мянган туузан хорхойн толгой агуулсан уйланхай болж 5-10 жилийн дараа хүүхдийн толгойн чинээ хүртэлх хэмжээтэй, гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй "бэтэг" болно.
3. Онош: Мал, амтьдыг нядалсны дараа дотор эрхтэнд үзлэг хийж бэтгийг оношлох бөгөөд бараг бүх эрхтэнд уйланхай байрлах ч элэг, уушгинд зонхилно. "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам"-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ.
Эргүүгийн өвчний гаралт, шинж тэмдэг зэргийг харгалзан нүдний угийг харах, харшил сорил, ийлдэс судлалын шинжилгээ (цус наалдуулах шууд бус урвал)-гээр оношилно.
4. Эмчилгээ: Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бромт устөрөгчийн ареколин (0,001-0,002 г/кг тун), фенасал (0,1 г/кг тун), лопатол (25-60 мг/кг тун), мебендазол (40 мг/кг тун), дронцит буюу празиквантел (2,5-5 мг/кг тун) зэрэг бэлдмэлийг талх буюу маханд боож, зааврын дагуу нохойд олгоно.
5. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Эргүү, бэтэг өвчин оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээ авч, хэрэгжүүлнэ.
5.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
5.1.1 Нийгмийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж арга хэмжээ авах;
5.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
5.2.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
5.2.3 Мал, амьтны махны ариун цэвэр, худалдан борлуулалт, түгээлтэд хяналт тавих;
5.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
5.3.1 Мал нядлагааны газруудад нядалж байгаа бүх малын дотоод эрхтэнд уйланхай илрүүлэх үзлэг байнга хийх;
5.3.2 Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, мал, амьтдын ценур, эхинококкийн халдварлалтын зураглалын дагуу хүн, малын бэтэг өвчинд хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах эмчлэх, сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах;
5.3.3 Малчдын болон төв, суурин газрын иргэдийн бүх нохойг улирал бүр шинжлэн, хорхойгүйжүүлж байх;
5.3.4 Мал "эргүүтвэл" мэс заслын эмчилгээ хийх;
5.3.5 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;
6. Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.1 Мал нядлах бүрд тэдгээрийн дотоод эрхтэнд үзлэг хийж, бэтэгтэй эсэхийг тогтоох, илэрсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэх;
6.2 Нохойгоо малын эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх, тэдгээрийг төлөвлөгөөт сэргийлэх хорхойгүйжүүлэх (туулгах) арга хэмжээнд хамруулах;
6.3 Нохойг тогтсон газар байнга уяатай байлгах, баасыг цуглуулан устгаж байх, төв, суурин газар тэдгээрийг сул явуулах, ил задгай шээлгэх, баалгахыг хориглох;
6.4 Мал эргүүтсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэж эмчлүүлэх, эргүүгээр үхсэн малын толгой, тархи болон нугасанд байгаа уйланхайг шатааж устгах;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
МАЛЫН ХҮРДТЭХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Малд шимэгчлэгч хүрд хорхой нь Siphonaptera багийн Vermipsyllidae овгийн Dorcadia, Vermipsylla төрөлд хамрагдана. Манай орны малд 3 зүйл хүрд Vermipsylla (Dorcadia) ioffi–алаг хүрд, V.alacurt–цоохор хүрд, Dorcadia dorcadia - хөх хүрд шимэгчилнэ.
2. Халдвар дамжих зам: Хүрд нь гол төлөв өвөлжөө, хаваржааны бууц, түүний орчмын газарт олноороо байж хонь ялангуяа төл мал, мөн үхэр, сарлаг, ямаа нэрвэгдэнэ. Цоохор хүрд малын сүүл хондлой, ууц, сэрвээг дагаж шимэгчлэдэг бол алаг болон хөх хүрд омруу, хэнхдэг, хүзүүний хоёр тал, чихний уг, эрүүний орчимд шимэгчилнэ. Хүрд 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхнээс дараа жилийн 4 дүгээр сар хүртэл малд асч 6 дугаар сар хүртэл шимэгчилнэ. Хүрд өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн шатыг дамжин үржиж хөгжинө. Бие гүйцсэн эмэгчин малд шимэгчилж 12–13 хоногтоо өндөглөж эхлэнэ.
3. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвөл, намар, хаврын улиралд хүрд хорхой нь урт хүчирхэг хошуугаараа малын арьсыг цоолон цус сорж амьдардаг тул малын үс ноос унах, арьс үрэвсэх, загатнах, цус багасаж турах, тамирдах зэргээр ужиг хэлбэрээр өвчилж сул дорой, давжаа болох шалтгаан болно. Мөн өвөл, хаврын улиралд өсвөр насны мал хорогдох шалтгаан болно. Хүрдтсэн мал тайван бус болж хад, чулуу, мод шөргөөж үрснээс үс ноос нь халцарч шархлана.
4. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид дээжийг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" 5.9.14–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно.
Ялгаварлан оношлох: Хүрдтэх өвчнийг гадаад үзэгдэх шинж тэмдгийн хувьд таних нь амар боловч хамуу, арьсны элдэв эмгэгээс ялгаварлах шаардлагатай.
5. Эмчилгээ: Хүрдэтсэн малд малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч бэлдмэлийг ашиглаж эмчилгээ хийнэ.
6. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Хүрдтэх өвчин гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
6.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
6.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох;
6.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
6.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
6.2.1 Хүрдтэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
6.2.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
6.2.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
6.2.4 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
6.2.5 Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
6.2.6 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
6.2.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулах;
6.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.3.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
6.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх боловсруулалт хийлгэх;
6.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, хужир шүү, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, 11, 12–р сараас өмнө бууцлахгүй байх;
6.3.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
МАЛ, АМЬТДЫН ШИРХТЭХ, ШАЛЗТАХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Тодорхойлолт: Ширх, шалз нь мал, амьтдын биеийн гадаргууд үргэлж байршин амьдарч шимэгчлэн арьсны эмгэг үүсгэнэ.
2. Үүсгэгч: Шавжийн ангийн Mallophaga багийн Bivicolidae (trichodectidae) язгуурын Bivicola төрөлд хамаарагдах шар ширх нь богино, үсэрхэг толгойтой, бүлтгэр нүдтэй, толгойноосоо богино цээжтэй байдаг. Манай мал сүрэгт 5 зүйл шар ширх шимэгчлэнэ.
Шавжийн Insecta ангийн Siphunculata багийн Haematopinidae, Linognatidae, Hoplopeuridae язгуурын хөх ширх нь 1–5 мм урт, хавтгайдуу, зууван биетэй, цээж нь толгойноосоо өргөн байдгаараа шар ширхнээс ялгагдах бөгөөд хатгаж сороход зохилдсон амны эрхтэнтэй байна. Эрийн хэвлий дугуй, эмийнх нь салаа байна. Манайд Haematopinidae язгуурын 3, Linognatidae язгуурын 4 зүйл хөх ширх байх бөгөөд гематопинидоз, линогнатоз, ратемиоз өвчнийг үүсгэнэ.
Шавжийн ангийн хүүхэлдэй төрүүлэгч доод баг Pupipara–д багтах Hippoboscidae язгуурын шалз нь 4–6 мм урт, толгой, цээж, хэвлийн хэсгээс тогтох бөгөөд улаан хүрэн өнгөтэй, хатгаж сорох хошуутай, нийлмэл нүдтэй байдаг.
3. Халдвар дамжих зам: Шар ширх буюу үс, ноос, өд идэгч шавж нь мал, амьтдын арьсан дээр амьдран хогжруу, үс, өд, сөд, зунгаг, цус зэргээр хооллож хүйтний улиралд олноор шимэгчилнэ.
Хөх ширх адуу, үхэр, хонь, ямаанд голчлон тохиолдоно. Хоногт 2–3 удаа хооллож мал, амьтнаас 1–2 мг цус сорох бөгөөд өндөгнөөс 7-15 хоногийн дараа авгалдай гарч цус сорж хэд дахин гуужсаны дараа бэлэг боловсорно. Эмэгчин ширх хоногт 1–4 өндөг гаргаж мал, амьтны үсэнд наалдуулж үлдэх бөгөөд 2–3 долоо хоногийн туршид 50–80 өндөг гаргасны дараа үхнэ.
Шалз (мелофаг) нь малын гадаргуу дээр амьдран, арьсыг нүхлэн цусаар хооллож амьдрах ба намар, өвөл, хаврын улиралд олширч, Эмэгчин шалз амьд авгалдай гаргана, авгалдайн гадна хальс хатууран хүүхэлдэй болох ба 3-4 долоо хоногийн дараа бэлэг боловсорсон шалз гарч малд шимэгчилж эхэлнэ.
Хүйтний улирал эхлэнгүүт мал ширхтэж эхлэх бөгөөд түүнчлэн шалзны тоо аажмаар нэмэгдэж 12–4 дүгээр сард дээд зэрэгтээ олширч төл малын өсөлт, торнилтыг саатуулах, тарга тэвээр аваагүй туранхай малыг үхүүлэх шалтгаан ч болно.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Шар ширхтсэн үед үхрийн чих, гуяаны дотор тал, адууны эрүүний доорхи хонхор, саганы үе, хонь ямааны хүзүү, цээж, цавины орчимд шимэгчлэх ба арьс үрэвсэх, үс ноос унах бөгөөд тахиа биеэ тогших, далавчаа сэгсрэх, турж эцэх, өд сөд нь бүрзийн унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хөх ширх нь малын биеийн гадаргуу дээр амьдарч арьсыг цоолж цусаар хооллоно. Шөнийн цагаар идэвхжин мал амьтдын тайван байдлыг алдагдуулах ба шүлс нь цус бүлэгнэлтийг саатуулдаг үйлчилгээтэйн дээр арьс дахь мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож загтанаа үүсгэдгээс мал биеэ маажих, юм шөргөөх, үрэх зэргээс арьс үрэвсэж шархлах, турж эцэх, цус багасах шинж үзүүлж өвчилнө. Хонь, ямааны хөх ширх ихэвчлэн зовхи, ухархай, чихний уг, шанаа, эрүүний доорхи хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг, шилбэ орчимд байх бол үхрийнх эврийн уг, эрүүний доорхи хонхор, хүзүү, сэрвээ, бөөрний хэсэг, сүүлний уг, ташаан толгой орчмоор, гахайд чихний уг, нуруу, бөөрний хэсэгт зонхилон тохиолдоно.
Шалзтсан мал өнгө зүсээ алдах ба арьсыг загатнуулдаг тул мал биеэ маажих, юм шөргөөх, үрснээс үс нь хөндийрч эцэж турах зэргээр өвчилнө.
5. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид дээжийг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" 5.9.14–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно.
Ялгаварлан оношлох: Ширхтэх, шалзтах өвчнийг гадаад үзэгдэх шинж тэмдгийн хувьд таних нь амар боловч цахлай, хамуу, арьсны элдэв эмгэгээс ялгаварлах шаардлагатай.
6. Тэмцэх арга хэмжээ: Ширхтэх, шалзтах өвчин гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
6.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
6.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох;
6.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
6.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
6.2.1 Ширхтэх, шалзтах өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
6.2.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
6.2.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
6.2.4 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
6.2.5 Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
6.2.6 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
6.2.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулах;
6.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.3.1 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх;
6.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх угаалга, боловсруулалт хийлгэх, шаардагдах хүн хүч, бэхэлгээний зүйл, хашаа хороогоор хангах;
6.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, 11, 12–р сараас өмнө бууцлахгүй байх;
6.3.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
ТРИХИНЕЛЛТЭХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Гахай болон махчин амьтад, хүний нарийн гэдсэнд шимэгчилдэг, маш жижигхэн, 1.4–4 мм орчим урттай, эмэгчин нь эрэгчнээсээ 2 дахин том нематод бөгөөд авгалдай нь амьтан, хүний мах булчинд очиж байршин шимэгчилнэ. Эмэгчин хорхой амьд авгалдай төрүүлнэ.
2. Халдвар дамжих зам: Эмэгчин трихинелл гахай, хүн, махчин амьтад, хулгана, зурамны нарийн гэдсэнд шимэгчилж байхдаа авгалдай төрүүлэх ба авгалдай гэдэсний ханаар нэвтрэн гарч хөндлөн судалт булчингийн ширхгийн завсарт хүрч гадуураа бүрхүүлээр хучигдан эзэн амьтны насан туршид, хүнд 40 хүртэл жил амьдарна. Гахай болон махчин амьтад трихинеллтэй амьтдын сэг зэм идэх, хүн, гахай болон бусад амьтдын трихинеллтэй түүхий мах буюу дутуу боловсруулж шүүрхий идсэнээс халдварлана.
3. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчтэй гахайд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд харин цусны эозинофилийн тоо эрс олшрох, улаан эсийн тунах урвал түргэсэх зэргээр өөрчлөлт орно.
4. Эмгэг бие бүтцийн хувиралт: Булчингийн ширхгийн хэвийн байдал өөрчлөгдөж гэмтсэн, авгалдай байрласан хэсэгт бүдүүрч хөндлөн судал аажмаар өөрчлөгдөн устаж бөөм нь томорч булчингийн ширхэг уусч мөхлөгжинө. Араг ясны булчинд гинжилсэн үрлэн мөхлөгүүд бий болж хатууран цагаан өнгөтэй болсон байна.
5. Онош: Лабораторид эмгэгт материалыг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" 5.1.28–д заасны дагуу авч хүргүүлнэ. Гахай, адууны маханд MNS 5813 : 2007 стандартын дагуу шинжилгээ хийнэ.
6. Эмчилгээ: Байхгүй
7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Трихинеллтэх өвчин оношлогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын шийдвэрийн дагуу хязгаарлалтын сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
7.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
7.1.1 Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тусгаж арга хэмжээ авах;
7.1.2 Өвчин гарснаас хойш 1 жилийн туршид тухайн аж ахуйн нэгжийн гахай болон маханд хийсэн шинжилгээгээр трихнелл илрээгүй бол эрүүлжсэнд тооцох;
7.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
7.2.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
7.2.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
7.2.3 Гахай үржүүлэх, бордох аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагаа, мал, амьтны махны ариун цэвэр, түгээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
7.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
7.3.1 Гахай үржүүлэх, бордох аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч гахай үржүүлэх, бордох технологийг сахиулах;
7.3.2 Эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж хүн, мал, амьтны халдварлалтын зураглалын дагуу тухайн орон нутгийн гахайн маханд байнга үзлэг хийж тархалт, эрчимжилтийг тогтоох;
7.3.3 Төв, суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй гахайн маханд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ заавал хийх, үзлэг шинжилгээний дүнд тулгуурлан ямар айл өрх, аж ахуйн нэгжийн гахай халдвартай байгааг эрүүл мэндийн байгууллага, эрүүл ахуйч эмч нарт мэдэгдэх;
7.3.4 Хүнсний зах дээр худалдаалж байгаа ба нядласан гахай, адууны маханд трихинеллын авгалдай илрүүлэх шинжилгээ хийж байх;
7.3.5 Трихинеллтэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал, амьтан бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохиох;
7.3.6 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
7.4 Гахай бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
7.4.1 Гахайг мах комбинат, мал нядлагааны газар, гуанз, гал тогооны хаягдал болон бусад амьтдын мах, сэг зэмээр тэжээхийг хориглох;
7.4.2 Малын хашаа, байр, хүн оршин суудаг газар, гуу, жалга, хог хаягдал бүхий газруудаар гахай сэлгүүцэж явахыг хориглох;
7.4.3 Гахайн байрны мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг тогтмол зохиох;
7.4.4 Гахайн махыг мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд заавал оруулж байх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
БОГ МАЛЫН КОКЦИДИОЗ (ЭЙМЕРИОЗ)-ТОЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Үүсгэгч: Кокцидиоз (эймериоз) нь бог малын гэдэсний хучуур эсэд шимэгчилдэг Cocdidiida багийн спортоноор үүснэ. Манай орны хонь, ямаанд 9 зүйл эймер (E.faurei, E.intricatа, E.ninaekohljakimovae, E.arloingi, E.parva, E.granulosа, E.ah-sa-ta, E.crandallis, E.skrjabini) шимэгчилж, тэдгээрийн хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг хямруулна.
2. Халдвар дамжих зам: Эймерийн мерогони (бэлгийн бус замаар олон хуваагдаж үржих), гаметогони (бэлгийн замаар үржих) хөгжил эзэн амьтны биед, спорогони (ооцист дотор тус бүр 2 спорозоит агуулсан 4 спороцист бий болох) гадаад орчинд явагдана. Ихэвчлэн дулаан, чийг ихтэй улиралд өвчлөлт элбэгшинэ.
3. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 2-3 долоо хоног үргэлжилнэ. Нууц үе дуусахаас 2-3 хоногийн өмнө салс, цус, салст бүрхүүлийн тасархайтай үмхий чацга алдана. Өвчний хурц үед, ялангуяа E.ninaekohljakimovae зүйлээр халдварласан бол хурга, ишиг 40-410С хүртэл халуурч номойрох, тэжээлдээ дургүй болох, салст бүрхүүл цайх, судасны лугшилт, амьсгал түргэсэх шинж тэмдэг илэрнэ. Өвчин даамжрахад цустай чацга алдана. Харин E.arloingi зүйлээр халдварлахад өвчин цочмогдуу хэлбэрээр илэрч, төл мал бараг халуурдаггүй боловч номойрох, нүд, хамрын салст бүрхүүл үрэвсэх, цустай чацга алдах шинж тэмдэг илэрнэ. Төлөг, том мал ужиг хэлбэрээр өвчилж, үмхий чацга алдаж, турсаар байгаад үхнэ.
4. Онош: Хонь, ямааны кокцидиоз (эймериоз)-ыг эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг харгалзан бичил харуурын шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Өвчтэй малын баасыг хөвүүлэх болон шүүх аргуудаар шинжилж кокцид (эймер)-ийн ооцист илрүүлнэ.
5. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Кокцидиоз гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
5.1.1. Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
5.1.2. Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
5.1.3 Мал, амьтны махны ариун цэвэр, түгээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
5.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
5.2.1 Кокцидиоз өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
5.2.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
5.2.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
5.2.4 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
5.2.5 Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
5.2.6 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
5.2.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
5.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
5.3.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
5.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх эмчилгээ хийлгэх, шаардагдах хүн хүч, бэхэлгээний зүйл, хашаа хороогоор хангах;
5.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, төл малыг том малаас тусад нь хуурай бэлчээрт бэлчээх
5.3.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг өдөр бүр цэвэрлэж шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.
МАЛ, АМЬТДЫН ТРИПАНОСОМОЗ
(Trypanosoma evansi)-ТОЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Тодорхойлолт. Трипаносомоз нь халуурах, хавагнах, тунгалгийн зангилаа томрох, турах зэрэг шинж тэмдгээр илэрдэг цочмог, ужиг явцтай, тэмээ, адуу, үхэр, нохой болон бусад төрлийн мал, амьтдын өвчин. Трипаносомоз (T.evansi) манай улсын Ховд аймгийн Дөргөн, Зэрэг, Чандмань сумдын нутгийн тэмээнд өргөн тархжээ.
2. Үүсгэгч: Trypanosoma evansi зүйлийн шилбүүртнээр үүсгэгдэнэ.
3. Халдвар дамжих зам: Tabanus (хөх түрүү) болон Musca (ялаа) төрлийн шавж Trypanosoma evansi-г дамжуулна. Өвчтэй малын тоо 5-9 дүгээр сард нэмэгдэж, намар хамгийн дээд хэмжээнд хүрнэ.
4. Өвчний шинж тэмдэг. Өвчний эхэн буюу цочмог үед өвчтэй тэмээний биеийн халуун 400С-ээс дээш нэмэгдэн, сэлгээ маягаар халуурч амьсгал, судасны лугшилтын тоо олширно. Өвчтэй адуу, тэмээ ихэнхдээ хэвтэх ба амархан хөлөрч хамраас усархаг шингэн гоожиж, чацга алдаж үе мөч саажна салст бүрхүүл улайж, тэжээлдээ дургүй болон өнгө зүсээ алдаж, үс бүрзийнэ. Дээрх шинж тэмдгүүд 3-7 хоног үргэлжилж, өвчилсөн мал үхэх буюу өвчин ужиг хэлбэрт шилжинэ.
Ужиг трипаносомозтой тэмээ турж эцэн гол төлөв хэвтэх хандлагатай болж салст бүрхүүл цайж, ноос амархан зулгарна. Тарга тэвээргээ ихэд алддаг учир нутгийн малчид тэмээний "хатиар", "хатгах өвчин" гэж нэрлэдэг. Хатиартсан тэмээний бөх унаж, сүүлний үзүүрийн 1-2 дугаар үе хатаж, нарийсна.
Өвчилсөн адуу номойрч эдэлгээнд амархан ядрах, тэжээлдээ дургүй болж, ус руу байн байн тэмүүлэх, уруул, хамар, зовхи, чих, эрүүний доод хонхор, цээж, бэлэг эрхтэн, хөл хавиар хавагнаж, амьсгал, судасны лугшилт түргэсэх, хэт догшин буюу хэт ноомой болох, хөлөрч булчингууд чичрэх шинж тэмдэг илэрнэ. Мөн усавхи бүрхүүл дээр толбон цус харвалт үүснэ. Ингэ хээл хаяна.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр маш туранхай, салст болон усавхи бүрхүүлүүд цайж тунгалгийн зангилаанууд, дэлүү томорч цус усархаг болж бүлэгнэлт муудсан байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид дээжийг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" 5.9.6–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно. Мөн цусны ийлдсийг ФХЭБУ, кард наалдуулах урвал, латекс наалдуулах урвалаар шинжилнэ.
Ялгаварлан оношлох: Тэмээний трипаносомозыг цагаан хорхойн өвчин, сүрьеэ, адууны трипанасомозыг нийлүүлгийн өвчин, бабезиоз, халдварт цус багадах өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Монгол улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бэлдмэлүүдийг зааврын дагуу хэрэглэнэ.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Трипанасомоз гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
8.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Өвчинтэй тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
8.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
8.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.2.1 Трипанасомоз гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
8.2.2 Бүх адуу, тэмээ болон бусад өртөмтгий малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж, өвчтэй малыг ялган тусгаарлаж, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлээр шинж тэмдгийн эмчилгээ хийх;
8.2.3 Эмнэл зүйн үзлэг, шинжилгээг тогтмол хийж байх;
8.2.4 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.2.5 Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.2.6 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
8.2.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
8.2.8 Цус сорогч хос далавчит шавж (хөхтүрүү гэх мэт)-тай тэмцэх
8.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.3.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх эмчилгээ хийлгэх, шаардагдах хүн хүч, бэхэлгээний зүйл, хашаа хороогоор хангах;
8.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх;
8.3.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
8.3.5 Өвчтэй малыг эмчилсний дараа 6 сарын хугацаанд хяналтанд байлгах,
8.3.6 Өвчний голомт бүхий нутгаас ялаа, хөхтүрүү идэвхжих үед бэлчээр сольж тайван нутаг бэлчээрт нүүх
Текст томруулах
A
A
A