- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2005 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 122
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 2006 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсугай
2. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу сайтар хангаж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод, чуулга уулзалтыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2006 оны улсын төсөвт тусгах, Дэлхийн банк, олон улсын бусад байгууллагаас олох талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд нарт тус тус даалгасугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
