A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ЗАРИМ ТЭТГЭМЖ, АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 184 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ЗАРИМ ТЭТГЭМЖ,

АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ

ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ

 

Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн нэр

Олгох хугацаа

Хэмжээ

(төгрөгөөр)

1

16 хүртэл насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

сар бүр

60.000

2

16-гаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

улиралд нэг удаа

60.000

3

Гурав болон түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)-д олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

жилд нэг удаа

120.000

4

2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

нэг удаа

(хүүхэд тус бүрт)

 

1.000.000

 

5

3 болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

нэг удаа

(хүүхэд тус бүрт)

5.000.000

6

Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

нэг удаа

1.500.000

7

Орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлтөд олгох мөнгөн тусламж

жилд нэг удаа

200.000

8

Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т олгох мөнгөн тусламж

сар бүр

200.000

9

Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд олгох мөнгөн тусламж

сар бүр

150.000

10

Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд үзүүлэх хөнгөлөлт

сар бүр

20.000

11

Нийслэл болон хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад нь хүргэж өгч, авдаг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлт

жилд нэг удаа

200.000