A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛЛААР БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН /ЗГ-ын 2017 оны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

 “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх,
ашиглалтад оруулах дүрэм”-ийн
3 дугаар хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛЛААР БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
БАЙГУУЛЛАГА БОЛОН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

/ЗГ-ын 2017 оны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Барилга байгууламжийн зориулалт,  ач холбогдол, үйлчлэх хүрээ, хийц бүтээц

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага

Ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн

Барилгын төрөл

Инженерийн байгууламж  болон инженерийн шугам сүлжээ

Дарга

Нарийн бичгийн дарга

 

 

Гишүүд

1

 

 

Нэгдүгээр ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ

 

  1. Түүх, соёлын барилга
  2. Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 м-ээс дээш өндөр, 60 м-ээс дээш алгасалттай байгууламж, 17-35 давхар (51 м - 150 м өндөр) хүртэл иргэний болон үйлдвэрийн бүх төрлийн барилга байгууламж
  3. Ган бүтээцэн барилгын ажил (татангийн алгасал нь 30 м-с дээш,  баганын өндөр нь 18 м-ээс дээш)
  4. Газар доорхи гарц,  тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон  болон ган бүтээцтэй барилга байгууламж
  5. Олон улсын болон улсын чанартай авто зам, зам гүүрийн байгууламж
  6. Их засвар, шинэчлэлт хийсэн олон улсын чанартай авто зам, замын байгууламж
  7. Цэрэг, батлан хамгаалах зориулалтын бүх төрлийн барилга байгууламж
  8. Далд уурхайн барилга байгууламж
  1. Эрчим хүчний эх үүсвэр
  2. Дулаан дамжуулах сүлжээ
  3. Цахилгаан дамжуулах сүлжээ
  4. Цэвэр ус дамжуулах шугам
  5. Бохир ус татан зайлуулах шугам
  6. Төвлөрсөн цэвэрлэх байгууламж
  7. Үерийн ус зайлуулах байгууламж

 

Салбарын төрийн захиргааны төв байгууллага

Салбарын төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын дарга

Салбарын төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн

1. Захиалагч болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн төлөөлөл

2. Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл

3. Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл

4. Архивын байгууллагын төлөөлөл

5. Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл

6. Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл

7. Салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл

 

2

 

Хоёрдугаар ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ

 

  1. Цамхаг тулгуур, түшиц хана зэрэг 30 м хүртэл өндөр, 60 м-ээс доош алгасалттай, 17 (51 м өндөр) хүртэл давхар иргэний болон үйлдвэрийн барилга байгууламж
  2. Ган бүтээцэн барилгын ажил (татангийн  алгасал нь 30 м,  баганын өндөр нь 18 м хүртэл)
  3. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхий иргэний барилга болон амины орон сууцны хотхон, хорооллын барилга
  4. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж
  5. Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто зам, замын байгууламж
  6. Их засвар, шинэчлэл хийсэн орон нутгийн чанартай авто зам, зам гүүрийн байгууламж
  1. Дулаан түгээх сүлжээ
  2. Цахилгаан түгээх сүлжээ, холбогдох барилга байгууламж
  3. Цэвэр ус түгээх шугам, холбогдох барилга байгууламж
  4. Бохир ус цуглуулах шугам, холбогдох барилга байгууламж
  5. Бага оврын дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэр усны эх үүсвэрийн барилга
  6. Ил далд, хийцтэй услалтын системийн барилга байгууламж
  7. 100 мян.м3-ээс том эзэлхүүнтэй усан сан, хөв цөөрмийн боомт, далангийн барилга байгууламж

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлаг

Аймаг, нийслэлийн  ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлагийн холбогдох газар, хэлтсийн дарга

 

 

 

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлагийн мэргэжилтэн

 

 

 

  1. Захиалагч болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн төлөөлөл
  2. Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл
  3. Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл
  4. Архивын байгууллагын төлөөлөл
  5. Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл
  6. Аймаг, нийслэлийн онцгой байдлын газрын төлөөлөл
  7. Аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл

3

 

Гуравдугаар ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ

  1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
  2. Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй  2 давхар хүртэл, 3600 м3 эзэлхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга
  3. 10 га хүртэл хүчин чадалтай бичил услалтын системийн барилга байгууламж

 

  1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж
  2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж
  3. Гадаргын, дуслын болон хөрсөн дотроос услах усалгааны тоног төхөөрөмж, ус дамжуулах шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, ус өргөх шахуурга, ус нөөцлөх сав

Захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд

Захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд

Гүйцэтгэгч

  1. Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл
  2. Архивын байгууллагын төлөөлөл
  3. Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл