A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам (БШУС-ын 2022 оны А/224 дүгээр тушаалаар хүчингүй болсон).
Бүлэг: 1979

                                                                                             Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайдын

                                                                                             2012 оын А/131 тоот тушаалын хавсралт

 

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ

ХУВИЛБАРТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

                       

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. 1 Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хувилбарт сургалтаар дамжуулан  бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, түүнийг зохион байгуулах, үнэлгээ өгөх, хяналт тавихтай холбогдсон  харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1 .2. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтын (цаашид “хувилбарт сургалт” гэх) агуулга, арга зүй, хэлбэр, хугацаа нь бага насны хүүхэд, тэдний гэр бүлийн хэрэгцээ, боломжид тулгуурласан, уян хатан байна.

 

Хоёр. Хувилбарт сургалтын зохион байгуулалт

 

2.1 Хувилбарт сургалтыг СӨБ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 11 дүгээр зүйлийн 11.2.8 дахь хэсэгт тус тус  заасны дагуу аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын  газрын мэргэжлийн дүгнэлтийг үндэслэн хүүхдийн цэцэрлэг (цаашид “цэцэрлэг” гэх) зохион байгуулна.

 

 2.2 Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь хувилбарт сургалтын үйлчилгээ үзүүлэх цэцэрлэгийг үнэлэхдээ энэ журмын 5 дугаар зүйлд заасан “Хувилбарт сургалтын үйлчилгээний шалгуур үзүүлэлт”-ийг баримтална.

 

2.3 Цэцэрлэг нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдийн статистикийн мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ.

 

2.4 Цэцэрлэг нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна.

 

2.5 Сургалтын үргэлжлэх хугацаа, цагийн багтаамжийг БСШУ-ы сайдын 20 дугаар тушаалаар 2007 онд баталсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-ыг баримтлан төлөвлөнө.

 

 

2.6 Хувилбарт сургалтад ашиглах сургалтын хөтөлбөрт орон нутгийн Боловсролын газар үнэлгээ хийж, сургалтад ашиглаж болох эсэх талаар зөвлөмж өгнө.

 

                  Гурав. Хувилбарт сургалтын санхүүжилт

 

3.1 Хувилбарт сургалтыг СӨБ-ын тухай хуулийн 15.2 дах хэсэгт заасан зардлын дагуу  улсын төсвөөс жил бүр санхүүжүүлнэ.

 

3.2 Хувилбарт сургалтын санхүүжилтийг тооцохдоо энэ журмын 4.4-т заасан үнэлгээний үр дүн, ахицыг үндэслэл болгоно.

 

3.3 Хувилбарт сургалтын үйлчилгээний тээвэр, түлш, томилолтын болон шаардлагатай бусад зардлыг тухайн жилийн цэцэрлэгийн төсөвт төсвийн хуулийн дагуу төлөвлөж  тусгасан байна.

 

3.4 Хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн зардлыг эцэг, эх, асран хамгаалагч хариуцна.

 

 

Дөрөв. Хувилбарт сургалтын явцад хийх хяналт- үнэлгээ

 

4.1 Хувилбарт сургалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын явц, чанар, үр дүн, хамрагдсан хүүхдийн тоог хянах үүргийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар тус тус хүлээнэ.

 

4.2 Багш нь сургалтын явц, үр дүнг тооцохдоо дор дурдсан баримт бичгийг хөтөлнө:

 

  • Багшийн бүртгэл хяналтын дэвтэр;
  • Хүүхдийн хөгжлийн хяналтын хуудас;

 

4.3 Сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах үзүүлэлтийг үндэс болгон хувилбарт сургалтын чанар, үр дүнг үнэлэх арга зүй, хүүхдийн хөгжлийн хяналтын хуудсыг  Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулна.

 

4.4 Жил бүр аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар хувилбарт сургалтад хамрагдсан хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг үнэлнэ.

 

4.5 Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь дор дурдсан үндэслэлээр хувилбарт сургалтын үйл ажиллагааг зогсоох, дүгнэлт гаргана.

 

 

 

 

 

  • Цэцэрлэг нь тодорхой шалтгаанаар хувилбарт сургалтыг зохион байгуулах боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж хүсэлт гаргасан, эсвэл, татан буугдсан;

 

  • Сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулаагүй;

 

  • Сургалтын орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг удаа дараа биелүүлээгүй;

 

  • Нэг хүүхдэд ногдох нормативт зардал болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь эрх бүхий байгууллагын шалгалт, нотлох баримтаар тогтоогдсон;

 

  • Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас хувилбарт сургалтад хамрагдсан хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадварт хийсэн үнэлгээний үр дүн 2-оос доошгүй удаа дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан

 

 

 

Тав. Хувилбарт сургалтын үйлчилгээний шалгуур үзүүлэлт

 

 

       5.1. Багш

 

5.1.1 Хувилбарт сургалт зохион байгуулах багш, ажилтнууд нь цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, баталгаажуулсан байна. 

5.1.2 Хувилбарт сургалтыг зохион байгуулж буй багш нь дор дурдсан хувилбарт сургалтын агуулга, арга зүйн модуль сертификатын сургалтад хамрагдсан байна.

 

Сургалтын сэдэв

Жишиг доод

хэмжээ

Хүүхдийн өсөлт хөгжил

8 цаг

Хүүхдийг ажиглах үнэлэх

8 цаг

Эрүүл аюулгүй сургалтын орчин

8 цаг

Сургалтын хөтөлбөр төлөвлөлт

16 цаг

Ганцаарчилсан болон холимог бүлгийн сургалтын арга зүй

16 цаг

Гэр бүл олон нийттэй ажиллах арга барил

16 цаг

Бүгд

  1. цаг

 

5.1.3 Хувилбарт сургалтын багш, ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдсан байна.

5.2. Сургалтын зохион байгуулалт

 

5.2.1 Хувилбарт сургалтад 2-5  насны хүүхэд хамрагдана.

5.2.2 Хувилбарт сургалтад хамрагдах хүүхэд, багшийн харьцааг доорх байдлаар баримтална.

 

 

Багш хүүхдийн харьцаа

 

Нас

Ээлжийн бүлэг

Явуулын багш

Нүүдлийн бүлэг

2-3 нас

1:15-1:20

1:8-1:10

1:15-1:20

4 нас

1:15-1:20

1:10-1:15

1:15-1:20

5 нас

1:15-1:20

1:10-1:15

 

5.2.3 Хувилбарт сургалтад зарцуулах цагийн доод жишиг хэмжээ, үйлчилгээний хугацааг доорх байдлаар баримтална.

 

                     а/ Хувилбарт сургалтын цагийн жишиг доод хэмжээ

Нас

Ээлжийн бүлэг

Явуулын багш

Нүүдлийн бүлэг

3 нас

Жилд 240 цаг

Жилд 240 цаг

 

4 нас

Жилд 280 цаг

Жилд 280 цаг

Жилд 280 цаг

5 нас

Жилд 360 цаг

Жилд 360 цаг

Жилд 360 цаг

Хувилбарт сургалтын цаг нь танхимд болон танхимаас гадуурх орчинд хүүхэд бие даан суралцах нийт цагийн хэмжээ болно.

 

        б/Үйлчилгээг зохион байгуулах жишиг хугацаа

 

Хэлбэр

Хуваарь

Ээлжийн бүлэг

Жилд 2 сараас доошгүй удаа

Явуулын багш

Сард хоёроос доошгүй удаа өрх гэрт хүрч үйлчлэх

Нүүдлийн бүлэг

Жилд 6  сар хүртэлх хугацаа  

 

 

5.3. Хувилбарт сургалтын орчин

5.3.1 Хувилбарт сургалтын үйлчилгээ нь дор дурдсан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байна.

 

 Хүүхэд бүрд нэг ширхэг

 5 хүүхдийн дунд нэг багц

15-20 хүүхдийн дунд нэг багц

  1. Дүрслэн урлах үйл ажиллагаанд ашиглагдах:
  • Зургийн дэвтэр
  • Бийр
  • Өнгийн цаас,
  • Өнгийн харандаа
  • Усан будаг
  • Хайч
  • Цавуу

 

  1. Хэл яриа хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглагдах:
  • Номууд:
    1. Зурагтай
    2. Үлгэрийн
    3. Хөгжүүлэх дасгал ажлынном
  • Зурагтай картууд г.м

 

 

  1. Хөгжим бүжгийн хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглагдах:
  • Аудио, видео хэрэгслүүд
  • Хөгжим дууны бичлэгийн сан
  • Багш ашиглах хөгжмийн зэмсгүүд
  • Хүүхдийн ашиглах хөгжмийн зэмсгүүд

5-7 хүүхдийн дунд нэг багц

15-20 хүүхдийн дунд нэг багц

15-20 хүүхдийн дунд нэг багц

  1. Тоглоход ашиглагдах:
  • Геометрийн дүрс бэлдэц
  • Том хэсгүүдтэй эвлүүлэх тоглоом
  • Эвлүүлдэг тоглоом:
    1. Зураг эвлүүлэх
    2. Хэмжээ нийлүүлэх
    3. Өнгө нийлүүлэх
    4. Зургийн дагуу эвлүүлэх г.м

 

  1. Жүжигчилсэн тоглолтод ашиглагдах:
  • Хүүхэлдэй (хуруун, утсан г. м)
  • Хүүхэлдэйний дагалдах хэрэгсэл

 

  • Зурагт үзүүлэн
  • Зөөврийн театр
  • Баг
  • Хувцас, хэрэглэл

 

  1. Бие бялдрыг хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглагдах:
  • Гимнастикийн вандан
  • Дээс
  • Бөмбөг
  • Цагариг
  • Дарцаг
  • Гимнастикийн саваа
  • Гарын булчин хөгжүүлэх жижиг хэрэгслүүд (биетүүд)
  • Элс, усаар тоглох хэрэгслүүд

 

5-7 хүүхдийн дунд нэг багц

8-10 хүүхдийн дунд нэг багц

Хүүхэд нэг бүрд хүрэлцээтэй

  1. Математикийн энгийн төсөөлөл төлөвшүүлэх үйл ажиллагаанд ашиглагдах:
  • Хэмжих хэрэгслүүд (хүнд, урт, шингэн, бутармаг)
  • Геометрийн биетүүд
  • Цаасан болон соронзонтой цифрүүд
  • Сургах тоглоом
    1. Шагайн наадмын хэрэгсэл
    2. Үндэсний хөлөгт тоглоом

 

  1. Танин мэдэхүйг хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглагдах:
  • Ургамал, амьтныг дүрсэлсэн биетүүд, карт
  • Тасалгааны ургамлууд,
  • Ургамал арчлах багаж хэрэгслүүд
  • Байгалийн материалууд
  • Туршилт хийх хэрэгслүүд

 

Бусад:

 

  • Сандал
  • Ширээ

 

 

5.3.2 Ариун цэвэр, аюулгүй байдал

5.3.2.1.Хувилбарт сургалтын үйл ажиллагааг танхим болон гэрт зохион байгуулахад 15 хүүхдийн дунд нэг гар угаалтуур байна.

5.3.2.2 Хүүхдийн бие засах газар нь аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх ба 8-10 хүүхдийн дунд нэг суултуур байна.

5.3.2.3 Хувилбарт сургалтад хамрагдаж буй хүүхэд бүрд нүүр гарын алчуур, саван, сойз, сам байна.

5.3.2.4 Хувилбарт сургалтад хамрагдах хүүхэд бүрийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулсан байна.

5.3.2.5 Ариун цэврийн болон хооллох орчныг өдөр бүр ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон цэвэрлэгээ, ариутгал хийнэ.

5.3.2.6 Халдварт өвчин, хордлого гарсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулна.

5.3.2.7 Гэр цэцэрлэгийн гадаад орчинд 10м доошгүй талбайд хамгаалалтын бүс үүсгэж хашаа буюу хэц татсан байна.

5.3.2 8 Гэр цэцэрлэгийн гадуур үер уснаас хамгаалсан суваг шуудуу татаж, салхинаас хамгаалсан хүндрүүлэгч бэлтгэсэн байна.

 

5.3.2 9 Гэр цэцэрлэг нь сургалтын болон гал тогооны зориулалт бүхий 2-оос доошгүй гэрээс бүрдэнэ.

5.3.2.10 Бага насны хүүхдэд нас, биеийн онцлогт тохирсон, аюулгүй байдлыг хангасан ширээ, сандал байхаас гадна хүүхэд бүрд хувцас, эд зүйлсээ хийх шүүгээ, эсвэл, дааву уут  байна.

5.3.2.11 Хувилбарт сургалтын танхим, гэр нь нэмэх 23 градусаас доошгүй хэмтэй байна.

5.3.2.12 Хувилбарт сургалтын танхим, гэр нь агаарын хэвийн солилцоог хангах салхивч, байгалийн болон ердийн гэрэлтүүлэгтэй байна.

5.3.2.13 Хувилбарт сургалтын  танхим, гэр цэцэрлэгийн тавилга хэрэгсэл нь БСШУ-ны сайдын 68 дугаар тушаалаар 2008 онд батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.2.1, 2.2.2 дугаар заалтад нийцсэн байна.

5.3.2.14.Дулааны улиралд ажиллаж байгаа гэр цэцэрлэгийг бага оврын цахилгаан үүсгүүр, түүнд тохирсон хоолны хөлдөөгч, хөргөгчөөр  хангасан байна.

5.3.2.15 Хүүхэдтэй ажиллах багш, туслах ажилтнууд нь гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байгаагүй, хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголт эзэмшсэн байна. 

 

5.4 Хувилбарт сургалтын хөтөлбөр

5.4.1 Хувилбарт сургалтын хөтөлбөрт дараах зүйлийг тусгасан байна.

  • Бага насны хүүхдийн хөгжлийн  стандартад нийцсэн сургалтын агуулга;
  • Бага насны хүүхдийн хэрэгцээ сонирхол, хувилбарт сургалтын хэлбэрт тохирсон арга зүй;
  • Бага насны хүүхдийн хөгжлийн ахицыг дэмжихэд чиглэсэн үнэлгээ;
  • Хичээлийн жилийн бүтэц, хүүхэд бие даах болон танхимд суралцах сургалтын цагийн хуваарь;
  • Үнэлгээний хуваарь;