A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монголбанкинд нээх, хаах журам
Бүлэг: 1979

Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 01 дүгээр сарын

.24–ны өдрийн 24/24/А-9 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАНСЫГ

МОНГОЛБАНК, БАНКИНД НЭЭХ, ХААХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Монголбанк, банкинд Засгийн газрын болон төсвийн байгууллагуудын дансыг нээх, хаах, улсын төсвийн орлогын тэг үлдэгдэлтэй данс байршуулах зөвшөөрөл олгох харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.1. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

 1.2.1  “Төрийн сан” гэж Сангийн яамны Төрийн сангийн газар /Төв төрийн сан/, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан, төрийн захиргааны төв         байгууллагын төрийн сан;

 1.2.2 “Төрийн сангийн нэгдсэн данс” гэж Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.41-д заасныг

1.2.3 “Төсвийн байгууллага” гэж Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 17 дугаар зүйлий 17.1-д тус тус заасныг;

1.2.4 “Бүртгэлийн данс” гэж Төрийн санд байршиж буй төсвийн байгууллагын батлагдсан төсөв зарцуулах эрхийн хүрээнд орлого, зарлагын гүйлгээ, санхүүжилтийн эрхийн гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар бүртгэх дансыг;

1.2.5 “Тэг үлдэгдэлтэй данс” гэж зөвхөн орлого төвлөрүүлэх зориулалт бүхий банкинд байршиж буй төсвийн байгууллагын дансыг;

1.2.6 “Тусгай данс” гэж төсвийн байгууллагад зээл тусламжийн хэлэлцээрийн дагуу эх үүсвэрийг хүлээн авах валютын дансыг;

 

ХОЁР. МОНГОЛБАНКИНД ДАНС НЭЭХ, ХААХ

 

2.1.Дараахь дансуудыг Монголбанкинд нээж, байршуулж болно.Үүнд:

2.1.1.Улсын төсвийн валютын данс;

2.2.2Хуульд Монголбанкинд байршихаар заасан Засгийн газрын данс;

2.2.3.Засгийн газрын үнэт цаасны данс;

2.2.4.Засгийн газрын гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тусгай төгрөгийн болон валютын данс.

2.2.Энэ зүйлийн 2.1-т заасан данс нээлгэх албан хүсэлтийг Төв төрийн сан Монголбанкинд тавьж, дансыг нээлгэнэ.

2.3.Засгийн газрын гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн гэрээнд тусгай дансыг Монголбанкинд байршуулна гэж заасан тохиолдолд тусгай дансыг Монголбанкинд нээж болно.

2.4.Тусгай данс нээлгэх тухай төсвийн байгууллагын албан хүсэлтийг үндэслэн ажлын 5 хоногийн дотор Сангийн яамны Төслийн санхүүжилт, зохицуулалтын газар судлан, тусгай дансыг нээлгэх хүсэлтийг Төв төрийн санд ирүүлснээр, Төв төрийн сан хүсэлтийг үндэслэн тусгай дансыг Монголбанкинд нээлгэх албан хүсэлтийг тавьж, дансыг нээлгэнэ.

2.6.Төсвийн байгууллага нь тусгай дансыг нээлгэх тухай албан хүсэлтээ Сангийн яамны Төслийн санхүүжилт, зохицуулалтын газарт ирүүлэхдээ дараахь мэдээллийг тусгасан байна. Үүнд:

2.6.1.төслийн дугаар, нэр, түүний товчлол;

2.6.2.төсөл хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага эсвэл түүний харьяа нэгжийн нэр;

2.6.3.дансны зориулалт, агуулга;

              2.6.4. дансанд байрших хөрөнгийн дээд хэмжээ;

2.6.5.шаардлагатай бусад нэмэлт мэдээлэл.

 

2.7.Төв төрийн сан нь Засгийн газар, төсвийн байгууллагын дансуудыг дараахь тохиолдолд хааж болно. Үүнд:

2.7.1.төсвийн байгууллага болон түүний санхүүжүүлэгчээс тухайн дансыг цаашид ашиглах шаардлагагүй гэж үзэн дансыг хаалгах болсон шалтгаан, үндэслэл, дансны үлдэгдлийн талаарх мэдээллийг тодорхой тусган албан хүсэлт ирүүлсэн;

2.7.2.тухайн төслийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон буюу татан буулгах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан.

2.8.Төв төрийн сан данс хаалгах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хянан баталгаажуулж, Монголбанкинд хүргүүлж, холбогдох этгээдэд хариу мэдэгдэнэ.

 

ГУРАВ. БАНКИНД ДАНС НЭЭХ, ХААХ

 

3.1. Дараахь дансуудыг банкинд байршуулж болно.Үүнд:

            3.1.1.төрийн сангийн кассын данс;

            3.1.2.улсын төсвийн орлого төвлөрүүлэх тэг үлдэгдэлтэй данс;

            3.1.3.төсвийн байгууллагын бэлэн мөнгөний үйлчилгээ үзүүлэх байгууллагын картын данс;

            3.1.4.халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх данс;

            3.1.5.Олон Улсын гэрээнд банкинд данс нээхээр заасан Олон Улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсвийн байгууллагын данс;

            3.1.6.Төсвийн байгууллагын ажилчдын цалин олгох харилцах данс;

            3.1.7.орон нутгийн валютын данс.

3.2. Энэ зүйлийн 3.1-т заасан данс нээж буй банк нь дараахь шалгуурыг хангасан байна. Үүнд:

3.2.1.Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 6 сарын байдлаар хангасан байх;

3.2.2.үйлчилгээний шимтгэл хамгийн бага, үйлчилгээг боловсронгуй, түргэн шуурхай үзүүлэх боломжтой байх. Үүнд:

3.2.2.а/ орон нутаг дахь салбарын тоо;

3.2.2.б/ салбар, тооцооны төвийн харилцагч хүлээн авах хүчин чадлын  хэмжээ;

3.2.2.в/ орон нутаг дахь бэлэн мөнгөний үйлчилгээ үзүүлэх автомат машины /АТМ/ тоо;

3.2.2.г/  бусад банкаас ялгагдах үйлчилгээний төрлүүд.

 

3.3.Монголбанк нь энэхүү журмын 3.2.1-т заасан үзүүлэлтийг тухайн банк хангасан эсэх талаар тодорхойлолт гаргаж, Сангийн яаманд хүргүүлнэ.

3.4.Төрийн сангийн нэгж бүр төсөвт байгууллагад бэлэн мөнгө олгох кассын дансыг харилцагч банкинд байршуулна. Шаардлагатай тохиолдолд байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг Төв төрийн сангаас тогтооно.

3.5.Төсвийн байгууллага банкинд данс нээлгэх тухай хүсэлтийг дараахь мэдээллийн хамт албан бичгээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хаяглан ирүүлнэ. Үүнд:

3.5.1.данс нээлгэх шаардлага;

3.5.2.аль банкинд ямар төрлийн данс нээлгэх тухай санал;

3.5.3.данс нээлгэх гэж буй банкны тухай энэхүү журмын 3.2-т заасан мэдээлэл;

3.5.4.шаардлагатай нэмэлт мэдээлэл.

 

3.6.Банкинд данс нээхийг зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг үндэслэн банк тухайн төсвийн байгууллагын нэр дээр дансыг нээнэ.

 

3.7.Төсвийн байгууллага бэлэн мөнгөний үйлчилгээг үзүүлэх байгууллагын картын үйлчилгээг Төв төрийн сантай гэрээ байгуулсан банкуудыг сонгон картыг нээн, холбогдох журмыг мөрдөж ажиллана.

 

3.8.Улсын төсвийн валютын дансыг банкинд Сангийн сайдын зөвшөөрлөөр Төв төрийн сан нээлгэнэ. 

 

3.9.Банк нь төсвийн байгууллагын дансыг нээхдээ Монголбанкнаас баталсан дансны ерөнхий төлөвлөгөөг баримтлана.

 

3.10.Банкин дахь төсвийн байгууллагын дансыг дараахь тохиолдолд хаана:

 

3.10.1.Төсвийн тухай хуулийн 35.5 дахь хэсгийг үндэслэн;

3.10.2.тухайн байгууллагыг татан буулгах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан;

 

            3.10.3.дээд шатны байгууллагаас, мөн төрийн сан тухайн дансыг цаашид ашиглах шаардлагагүй гэж үзсэн;

 

            3.10.4.Үндэсний аудитын газраас тавьсан албан шаардлага, актыг үндэслэн;

 

            3.10.5.харилцах дансыг зориулалтаас өөр зорилгоор ашигласан тохиолдолд Төв төрийн сангийн хүсэлтийг үндэслэн.

 

3.11.Төсвийн байгууллага, банк нь банкин дахь тухайн төсвийн байгууллагын данс хаасан тухай мэдэгдлийг Төв Төрийн сан, харьяа төрийн сангуудад албан бичгээр ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ.

 

3.12.Банкинд байршуулж буй харилцах дансыг зөвшөөрөл олгосноос өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

 

 

ДӨРӨВ. БАНКИНД ТЭГ ҮЛДЭГДЭЛТЭЙ

ДАНС БАЙРШУУЛАХ

 

4.1.Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх зорилгоор улсын ба орон нутгийн төсвийн орлого төвлөрүүлэх үүрэг бүхий төсвийн орлого бүрдүүлэгч байгууллага банкинд тэг үлдэгдэлтэй орлогын дансыг нээлгэж болно.

4.2.Төсвийн байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх банкны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу хийсэн байна.

4.3.Орлого төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага банкинд тэг үлдэгдэлтэй данс нээлгэх тухай хүсэлтийг Төв төрийн санд дараахь мэдээллийн хамт албан бичгээр ирүүлнэ. Үүнд:

 

4.3.1.тэг үлдэгдэлтэй данс нээлгэх үндэслэл;

4.3.2.сонгосон банк, түүний салбар нэгжийн мэдээлэл;

                         4.3.3.банк нь энэхүү журмын 3.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан            тухай    мэдээлэл;

4.3.4.бусад нэмэлт мэдээлэл.

4.4.Тэг үлдэгдэлтэй данс нээлгэх хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд улсын төсвийн орлогын дансны талаар тухайн орлогыг бүрдүүлэгч байгууллага, банк, Сангийн яамны хооронд энэ журмын хавсралт болох банкинд улсын төсвийн орлогын “тэг” үлдэгдэлтэй дансдыг нээх, түүний төлбөр тооцоог зохицуулах гурвалсан гэрээг байгуулна. Энэхүү  гэрээ нь Сангийн яамны Төрийн сангийн газар, Хууль эрх зүйн газраар тус тус хянуулан Сангийн сайдаар батлуулснаар хүчин төгөлдөр болно.

4.5.Гэрээг жил бүр дүгнэж, гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн банктай байгуулсан гэрээг цуцалж, шаардлага хангасан банкыг сонгож ажиллана.

4.6.Гэрээг байгуулахаас өмнө шаардлагатай тохиолдолд түүнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

ТАВ. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

 

5.1. Монголбанк нь энэхүү журмын 2.1-т заасан дансдын сар бүрийн үлдэгдлийн мэдээллийг дараа сарын 5-ны дотор Төв төрийн санд бичгээр болон электрон хэлбэрээр ирүүлж байна.

5.2.Банк нь Засгийн газар, улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын дансны сар бүрийн үлдэгдлийн мэдээллийг дараа сарын 5-ны дотор Сангийн яам, Монголбанкинд бичгээр болон электрон хэлбэрээр ирүүлж байна.

5.3.Банк нь төсвийн байгууллагын тухайн банкинд байршиж буй дансны мэдээллийн талаарх тодруулгыг Сангийн яам, Монголбанкинд үл маргах журмаар гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

5.4.Төв төрийн сан нь банкнаас ирүүлсэн дансны мэдээг үндэслэн нэгдсэн бүртгэл хөтөлнө.

5.5.Энэхүү журмыг зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.