A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 91 дүгээр
                                                                               тогтоолын хавсралт

 

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ
ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ

 

Нэг. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад
байх обьект

 

1. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв;

2. Мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг;

З. "Изотоп" төв;

4. Улаанбаатар, Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;    

5. Дархан хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;    

6. Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;    

7. Ховд хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

8. Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;    

9. “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд;    
 
10. Дөргөний усан цахилгаан станц;

11. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;

12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;

13. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори; 

14. Зоонозын өвчин судлалын  үндэсний төв;

15. "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн  газар;

16. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар;

17. Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэн; 

18. Татварын ерөнхий газрын төв байр;

19. Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр;
 
20. Алтан-Өлгий дэх оршуулгын газар. 

 

Хоёр. Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад
        байх объект


1. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;

2. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс;

3. "Цагааннуур" худалдааны чөлөөт бүс.


                

Гурав. Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх обьект

 

1. Гадаадын Дипломат төлөөлөгчийн газар;

2. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;

3. “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК;

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, Иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр.

 


Дөрөв. Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх обьект



1. Монгол банк.

                              

 

------- оОо -------