- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны
А/82 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, төлбөр тооцоо хийх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
- Бага орлоготой эмзэг бүлгийн өрхийн гишүүн гэдэгт энэ журмын 2.1-д заасан өрхөд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг иргэнийг хамруулна.
- Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэпжүүлэх нэгж (цаашид “Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж” гэх) нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход шаардлагатай судалгаа хийх, мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах, мэдээллийн санг бүрдүүлж, боловсруулалт хийх, хөтөлбөрт хамрагдах өрхийн хүрээг тогтоох, хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдах санхүүжилтийг олгох, гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг гуйцэтгэнэ.
Хоёр. Хөтөлбөрийн хамрах хүрээ
- Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 58/36 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал”~ын дагуу амьжиргааны түвшинг нь тодорхойлоход үнэлгээгээрээ хөтөлбөрийн санхүүжилтийн дүнд багтан эрэмбэлэгдсэн өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгоно.
Гурав. Амьжиргааны түвшний судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх,
хөтөлбөрт хамрагдах өрхийн хамрах хүрээг тогтоох
3.1.“Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулах ажлыг сонгон шалгаруулалтаар шалгарсан хөндлөнгийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
3.2.Хөтөлбөр хэрэгжүулэх нэгж энэ журмын 3.1-д заасан мэдээлэл цуглуулах ажпыг хянаж, өрх бүрийн үнэлгээг хийнэ. Үнэлгээний нэгдсэн дүнг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.2-т заасан дүнг хулээн авч, зөвшөөрсөн эсэх шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон мэдээллийн санд байршуупна,
3.4.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энз журмын 3.3-т заасан мэдээллийн сан дахь өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг хамгийн багаас их уруу нь эрэмбэлж, хамгийн бага үнэлгээтэй өрхөөс санхүүжилтийн хязгаарт багтах хүртэлх өрхийг дараалан сонгох замаар хөтөлбөрт хамрагдах өрхийн хүрззг тогтоох ажлыг гүйцэтгэж, саналаа нийгмийн халамжийн асуудал зрхэлсзн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.5.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.4-т заасан саналыг хянан үзэж, шийдвэр гаргана.
Дөрөв. Хөтөлбөрт хамрагдах өрхийн жагсаалт үүсгэх, түүнийг хүргүүлэх
4.1.Энэ журмын 3.5-д заасан шийдвэрийг үндэслэн хүнсний талоны хөтөлбөрт хамрагдах өрхийн мэдээллийн санг үүсгэж, өрхийн жагсаалт гаргах ажпыг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж. хариуцан гүйцэтгэнэ.
4.2.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 4.1-д заасан жагсаалтад багтсан өрхийн дэлгэрэнгүй жагсаалтыг аймаг, дүүрэг, сум, хороогоор бэлтгэн, цаасан талоноор үйлчилгээ авах өрхийн жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага /цаашид “нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага” гэх), сум, хорооны Засаг дарга, Амьжиргааг дэмжих зөвлөлд, цахим талоноор үйлчилгэз авах өрхийн жагсаалтыг энз журмын 9.1-д заасан сонгон шалгаруулалтаар шалгарсан арилжааны банк (цаашид '“банк” гэх)-нд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
4.3.Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын 4.1-д заасны дагуу бэлтгэсэн өрхийн жагсаалтыг сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.
4.4.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж хөтөлбөрт хамрагдах өрхийн хувийн хэргийг нэгдсэн журмаар хэвлүүлж нийгимйн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
Тав. Өрхөд хүнсний талон олгох
5.1.Энэ журмын 2.1.-д заасан нөхцөлийг хангаж хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүн тус бүрээр тооцож тухайн өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэр, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүнд цаасан болон цахим хэлбэрээр хүнсний талон олгоно.
5.2.Хүнсний талон нь өрхийн гишүүдийн тухайн сарын хүнсний хэрэгцээг хангахад зориулсан төлбөрийн нэгжийг төлөөлөх үнэт цаас болно.
5.3.Сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмыг баталсан тушаалын хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу өрх тус бүрээр хувийн хэрэг нээж өрхийн гишүүдэд хүнсний талон олгосон талаарх бичилт хийнэ.
5.4.Энэ журмын 5.1-д заасан өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэр хүнсний талоныг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө ирж авах боломжгүй бол түүний итгэмжлэгдсэн өрхийн гишүүнд олгож болно. Итгэмжлэлийн хуулбарыг өрхийн хувийн хэрэгт хавсаргана.
5.5.Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагүу олгоно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.5-д заасан хугацаанд хүчинтэй байна.
Зургаа. Өрхийн хөдөлгөөний бүртгэл
6.1.Хүнсний талон авч байгаа өрх байнга оршин суугаа аймаг, сум, дүүргээс өөр аймаг, сум, дүүрэгт шилжин суурьшсан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан өрхийн хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн өрхийн тэргүүлэгчид өгнө. Өрхийн тэргүүлэгч шилжин очсон засаг захиргааны нэпжийн нийгмийн ажилтанд хувийн хэргээ бүртгүүлж, хүнсний талоныг бүртгүүлсэн сараас үргэлжлүүлэн авна. Тухайн өрх шилжин очсон засаг захиргааны нэгжид журамд заасны дагүу бүртгүүлээгүй тохиолдолд хүнсний талоныг нөхөн олгохгүй.
6.2.Өрхөд шинээр хүүхэд төрсөн бол өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэр хүсэлтээ гаргах бөгөөд сум, хорооны нийгмийн ажилтан шинээр төрсөн хүүхдийн мэдээллийг тухайн өрхийн хувийн хэрэгт нэмж бүртгэн, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
6.3.Энэ журмын 6.2-т заасан шинээр төрсөн хүүхдэд Хөтөлбер хэрэгжүүлэх нэгжид бүртгэсэн сараас тооцож хүнсний талон олгоно. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид холбогдох нотлох бичиг баримт (иргэний бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар)-ыг ирүүлээгүй тохиолдолд хүнсний талоныг олгохгүй.
6.4.Өрхийн гишүүн нас барсан бол сум, хорооны нийгмийн ажилтан мэдээллийг тухайн өрхийн хувийн хэрэгт бүртгэн, нас барсны гэрчилгээний хуулбарыг хавсаргана. Өрхийн тухайн гишүүний хүнсний талоныг дараагийн сараас эхлэн олгохгүй. Нас барсан тухай холбогдох нотлох бичиг баримтыг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлээгүй байх нь хүнсний талон олгох үндэслэл болохгүй.
6.5.Сум, хорооны нийгмийн ажилтнаас ирүүлсэн өрхийн хөдөлгөөний мэдээлэлд үндзслэн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэхүү журмыг баталсан тушаалын наймдугаар хавсралтад заасан Өрхийн хөдөлгөөний мэдээллийн маягтыг нэгтгэн гаргаж, Хөтөлбөр хэрэгжүүлэх нэпжид cap бүрийн 30-ны дотор цахим болон албан бичгээр хүргүүлнз. Өрхийн гишүүний нас барсан болон шинээр төрсөн хүүхдийн талаарх холбогдох бичиг баримтыг хавсарган ирүүлнэ.
6.6.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэпж нь энэ журмын 6.5-д заасан мэдээлэлд үндэслэн хөтөлбөрт хамрагдах өрхийн мэдээллийн санд өөрчлөлт оруулна.
Мэдээлийг журамд заасан хугацаанд ируулээгүй тохиолдолд өрхөд хүнсний талон нөхөн олгохгүй.
Долоо. Хүнсний талоныг цаасан хэлбэрээ хүргүүлэх, төлбөр тооцоо хийх, тайлагнах
7.1 Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь өрхөд олгох хүнсний цаасан талоныг хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдийн нэрсийн дэлгэрэнгүй жагсаалтын xaмт нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
7.2.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хүнсний цаасан талоныг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоосон сард олгох хэмжээгээр тооцож, 2 сард нэг удаа хүргүүлэхээр зохион байгуулна.
7.3.Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 7.2-т заасан хүнсний талоныг сум, хороонд хургэх, төлбөр тооцоо xийx, тайлагнах ажлыг зохион байгуулна.
7.4. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс хүргүүлсэн хүнсний талоныг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд хүргэнэ.
7.5. Сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний талоныг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэр, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүнд олгож, өрхийн хувийн хэрэгт тэмдэглэл хийх бөгөөд энэхүү журмыг баталсан дөрөв болон тавдугаар хавсралтад заасан маягтын дагуу өрхөд хүнсний талон олгосон тайлан, хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланг тус тус гаргана.
7.6. Энэ журмын 7.5-д заасны дагуу сум, хорооны нийгмийн ажилтны гаргасан өрхөд хүнсний талон олгосон тайланг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хянан үзэж, нэгтгэн хүнсний талон олгох эхний сарын 30-ны дотор хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид цахим хэлбэрээр хүргүүлнэ.
7.7. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайланд үндэслэн хүнсний талоны санхүүжилтийг хүнсний талон олгох эхний сарын 10-ны дотор нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дансанд шилжүүлнэ.
7.8.Сумын нийгмийн ажилтан болон дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын санхүүгийн ажилтан хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланд үндэслэн энэхүү журмыг баталсан зургаадугаар хавсралтад заасан маягтын дагуу хүнсний талоны төлбөрийн тайланг бэлтгэх бөгөөд сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргын зөвшөөрснөөр төлбөрийг тухайн дэлгүүрийн дансанд шилжүүлнэ.
7.9.Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт эарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайланг энэхүү журмыг баталсан тушаалын долоодугаар хавсралтад эаасан маягтын дагуу бэлтгэн, хүнсиий талон олгох эхний cap бүрийн 3-ны дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
7.10. Хүнсний цаасан талоныг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй.
Наим. Хүнсний талоныг цахим хэлбэрээр хүргүүлэх, төлбөр тооцоо хийх, тайлагнах
8.1.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоосон сард опгох хэмжээгээр тооцож, банкны байгууллагаар дамжуулан хүнсний цахим талон (төлбөрийн карт)-д; байршуулах төлбөрийг cap тутам шилжүүлэх, төлбөр тооцоо хийх ажлыг зохион байгуулна.
8.2. Банк нь хүнсний бүтээгдэхүүн худалдахаар сонгогдсон хүнсний дэлгүүрт цахим талон унших машиныг суурилуулна.
8.3.Банк нь энэ журмын 4.2-т заасны дагуу ирүүлсэн жагсаалтаар тухайн өрхийн тэргүүлэгч болон түүчий эхнэр, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүний бичиг, баримтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан цахим талоныг олгоно.
8.4.Банк өрхийн гишүүдэд олгох хүнсний талоны үнийн дүнг нэг цахим талонд багтаан өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэрийн нэрээр олгохоор зохион байгуулна.
8.5.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс цахим талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад шаардагдах санхүүжилтийг cap бүрийн 5-ны дотор үйлчлүүлэгч банкинд шилжүүлнэ.
8.6. Энэхуү журмыг баталсан тушаалын аравдугаар хавсралтад заасан Хөтөлбөр хэрэгжүүпэх нэгжээс банкинд өгөх мэдээллийн маягтын дагуу өрхийн жагсаалтыг cap бүрийн 3-ны дотор хүргүүлнэ.
8.7.Банк нь санхүүжилг хийснээс хойш 3 хоногийн дотор өрхийн цахим талонд төлбөрийг байршуулсан байна.
8.8.Банк нь цахим талоны зарлагын гүйлгээнд үндэслэн энэхүү журмыг баталсан тушаалын арван нэгдүгээр хавсралтад заасан маягтын дагуу тайланг бэлтгэн cap бүрийн 31-ний дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
8.9.Цахим талонд мөнгө байршуулахад иргэнээс үйлчилгээний хөлс авахгүй.
8.10. Өрх нь цахим талоныг хаяж үрэгдүүлсэн соронзон туузыг гэмтээсэн тохиолдолд 24 цагийн дотор харилцагч банкны салбарт мэдэгдэх бөгөөд банк ажпын 3 хоногийн дотор дахин олгоно. Цахим талоныг дахин олгоход шаардагдах зардлыг тухайн өрх өөрөө хариуцна.
Ес. Хүнсний талон олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллагыг сонгон шалгаруулах. гэрээ байгуулах
9.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсан төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний талон хэвлэх үнэт цаасны үйлдвэр, цахим талон олгох арилжааны банкийг сонгон шалгapyyлax, энэ жүрмын 3.1-д заасан эрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох мэдээлэл цуглуулах ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчипгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.
9.2.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь үнэт цаасны хэвлэх үйлдвэр, арилжааны банк мэдээлэл цуглуулах хөндлөнгийн байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий менежер батална.
9.3.Сонгон шалгарсан үнэт цаасны хэвлэх үйлдвэр нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу нууцлал. серийн дугаар бүхий хүнсний цаасан талоныг хэвлэнэ.
9.4.Сонгон шалгарсан банк нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу цахим талоныг хэвлүүлэх бөгөөд цахим талон нь банкны бусад картаас ялгагдах өнгө, дүрслэл, нууцлалтай байна.
9.5.Сум, дүүргийн Засаг дарга нь хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.
9.6. Өрхөд хүнсний цаасан талон олгоход энэ журмын 9.5-д зааснаар сонгон шалгарсан хүнсний дэлгүүрийн эзэн, сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний талоноор худалдах барааны чанар, хүртээмж, үнэ, 2 талын үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээ байгуулна.
9.7.Өрхөд хүнсний цахим талон олгоход сум, xopooны нийгмийн ажилтан болон нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын мэргэжилтэн, тухайн банкны орон нутаг дахь салбарын эрхлэгч, хүнсний дэлгүүрийн эзэн энэхүү журмыг баталсан тушаалын есдүгээр хавсралтын дагуу гурвалсан гэрээ байгуулна.
9.8. Энэ журмын 9.6, 9.7-д заасан гэрээг сумын Засаг дарга болон дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга батална.
Арав. Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авax
10.1.Хүнсиий дэлгүүр нь жагсаалтад бүртгэлтэй өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэр, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүний бичиг баримтыг үндэслэн хүнсний талоноор энэхүү журмыг баталсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг cap тутам олгоно.
10.2.Хүнсний дэлгүүр нь эруул ахуй, чанар, аюулгуй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулснаас хойш зах зээлийн дундаж үнээр худалдана.
10.3.Хуурамч хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдсан, хүнсний талоныг өөрийн буруутай үйл ажиллагаанаас үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг тухайн дэлгүүрт олгохгүй.
10.4.Хүнсний талоноор архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн бараа худалдах, худалдан авахыг хориглоно.
Арван нэг. Хүнсний талон олголтыг зогсоох
11.1 Дараахь тохиолдолд өрхөд болон тухайн өрхийн гишүүнд хүнсний талон олголтыг зогсооно:
11.1.өрхийн гишүүн нас барсан.
11.1.2. өрхөөс гишүүн шилжсэн;
11.1.3.хоёр болон түүнээс дээш гишүүн шилжиж өрхийн амьжиргааны түвшний үнэлгээ өөрчлөгдөн хөтөлбөрийн шаардлага хангахгүй болсон өрх;
11.1.4.хөтөлбөрт хамрагдахгүй өрхийг хамруулсан тухай гомдлыг хянан үзсэний үндсэн дээр шийдвэрлэж хасагдсан өрх;
11.1.5.хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон өрх.
11.2.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 11.1.1-11.1.3-т заасан асуудлаар нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн мэдээ, бичиг баримт, 11.1.4-т заасан асуудлаар энэ журмын 13.1, 13.2-т заасныг үндэслэн, түүнчлэн 11.1.5-д заасан асуудлыг холбогдох байгууллага тогтоосон тохиолдолд хөтөлбөрт хамрагдсан өрхийн мэдээллийн санд өөрчлөлт оруулна.
11.3.Өрх хүнсний талон болон хүнсний бүтээгдэхүүнээ 4 сарын турш авахгүй байгаа тохиолдолд хүнсний талон олголтыг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс түдгэлзүүлэх бөгөөд өрх хүсэлт гаргавал судлан үзэж, эрхийг сэргээнэ.
11.4.Хүнсний талоны төлбөрийг үндэслэлгүйгээр илүү олгосон буюу хулээн авсан тохиолдолд буруутай этгээд, албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
Арван хоёр. Хяналт, шинжилгээ, үнэлгээ
12.1.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу хянал т-шинжилгээ, үнүлгээ хийж, дүгнэлтийг нийгмийи халамжийн асуудал эрхэлсзн төрийн захиргааны төв байгууплагад хүргүүлнэ.
- Бүх шатны Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа, өрхийн хөдөлгөөний бүртгэлд хяналт тавина.
- Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хүнсний талон олголт. банк болон хүнсний дэлгүүрийн үйлчилгээ, хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдан авалтын байдапд байнгын хяналтыг тавина.
- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын 12.3-т заасан ажлын тайланг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид улирал тутам ирүүлнэ.
- Мэргэжлийн хяналтын байгууллага нь дэлгүүрт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг удирдамжийн дагуу хийнэ.
- Хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийнэ.
Арван гурав. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
13.1.Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 3.3-т заасан мздээллийн санд байршуулсан боловч судалгааны үндсэн мэдээлэл нь ташаарч орсон, хөтөлбөрт хамрагдах шаардлага хангахгүй өрх хамрагдсан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг энэхүү журмыг баталсан тушаалын арван хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу хүлээн авч, бүртгэлийн программд бүртгэн, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
13.2.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 13.1-д заасан асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан үзэх бөгөөд тухайн өрхийн хүнсний талон олголтыг зогсоох асуудлыг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлтэй зөвшилцөж, эцсийн шийдвэрийг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж гаргана.
13.3.Энэ журмын 13.1-д зааснаас бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмыг баталсан тушаалын арван хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу хүлээн авч, бүртгэн, хариу өгөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан санал, шийдвэрийг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
13.4.Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 13.1, 13.3-т заасан мэдээг нэгтгэн, cap бүрийн 30-ны дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэпжид ирүүлнэ.
13.5.Энэ журмын 13.1-д заасан асуудлаар гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу байх бөгөөд өрхийн мэдээллийг шалгах, нотлоход хугацаа шаардагдвал 30 хуртэл хоногоор нэмж сунгаж болно.
Арван дөрөв. Бусад
14.1.Сум, хорооны Засаг дарга, Амьжиргааг дэмжих зөвлөл хөтөлбөрт хамрагдсан өрхийн жагсаалтыг нийт иргэдэд нээлттэй, ил тод байлгах үүргийг хүлээнэ.
14.2.Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр хөтөлбөрт хамрагдсан болон хамруулсан гэм буруутай этгээдэд эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.3.Хүнсний талоныг олгох ёстой өрхөд олгоогүй, түүнийг ашигласан, өрхийн хөдөлгөөний талаар журамд заасан хугацаанд мэдээлээгүй, энэ журмын 6.4- т заасан хугацааг мөрдөөгүй, тухайн өрх, гишүүний ашиглаагүй хүнсний талоныг завшсан, энэ журамд заасан тайлан мэдээг хугацаанд нь ирүүлээгүйгээс тухайн өрх хүнсний талоноо авч чадаагүй тохиолдолд нийгмийн ажилтан, шууд хариуцах албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэж, буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
14.4.Банк болон дэлгүүр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлчилгээний доголдоп гаргаж өрхийг хохироосон журмын 10.4-ийг зөрчсөн бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн тохиолдолд Эрх бүхий этгээд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
--------оОо-------
Текст томруулах
A
A
A