- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ /ЗДын 2018 оны А/52 дугаар захирамжаар хүчингүй болгосон/
Аймгийн Засаг даргын 2013 оны
176 дугаар захирамжийн хавсралт
/ЗДын 2018 оны А/52 дугаар захирамжаар хүчингүй болгосон/
ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН
БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН
ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
1.Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн авто замын санг бүрдүүлж, орон нутгийн зам, замын байгууламжийг барих, засварлах, арчилж хамгаалах ажлыг сайжруулахад энэхүү журмын зорилго оршино.
2.Монгол Улсын Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн орон нутгийн зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр авах, төлбөртэй холбоотой цаашид үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
3.Орон нутгийн замын сан нь аймгийн Засаг даргын мэдэлд байна.
4.Энэ журам, хөтөлбөрийн хэмжээг баримтлан замын санг бүрдүүлэх ажлыг Тээврийн замын газар гүйцэтгэнэ.
5.Төлбөрийг тээврийн хэрэгслийн ангилал, даацыг харгалзан гуравдугаар хавсралтад заасан хэмжээгээр авна.
6.Орон нутгийн зам ашиглалтын төлбөрийг төлсөн тээврийн хэрэгсэлд Тээврийн авто замын газраас тусгай тасалбар олгоно. Тасалбарын загварыг Тээвэр авто замын газар батална.
7.Орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийг явах болгонд авах.
Текст томруулах
A
A
A