A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2001 оны 364 дүгээр 

захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Олимпиадын зорилго нь:

Улсын төрөлжсөн олимпиадууд нь ЕБС-ийн хичээлүүд болон хичээлээс гадуур зохиогддог төрөл бүрийн ажлын чанарыг сайжруулах, сурагчдын авъяас, чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, мэргэжлийн баримжаа олгоход оршино. 

 

Хоёр. Олимпиадын төрөл

1.    Нийгмийн тухай мэдлэг                                     10 дугаар ангийн сурагч

2.    Түүх                                                                          8 дугаар ангийн сурагч

3.    Газар зүй                                                               10 дугаар ангийн сурагч

4.    Математик                                                            7-10 дугаар ангийн сурагч

                                                                                        Бага ангийн багш

                                                                                        Матемаитикийн багш

5.    Физик                                                                      7-10 дугаар ангийн сурагч

6.    Мэдээлэл зүй                                                        10 дугаар ангийн сурагч

                                                                                         Мэдээлэл зүйн багш

7.    Хими                                                                       8-10 дугаар ангийн сурагч

8.    Биологи                                                                 8, 10 дугаар ангийн сурагч

                                                                                        Биологийн багш

9.    Монгол хэл                                                            10 дугаар ангийн сурагч

10. Англи хэл                                                              8, 10 дугаар ангийн сурагч

11. Орос хэл                                                                8-10 дугаар ангийн сурагч

12. Багш олимпиад                                                   Бага ангийн багш нар

13. Техник, технологийн олимпиад  4-10 дугаар ангийн сурагчдын дунд дараах төрлөөр явагдана. Үүнд:

·         Техник, технологийн эрэгтэй багш

·         Техник, технологийн эмэгтэй багш

·         Зохион бүтээх хөдөлмөр эмэгтэй сурагч

·         Зохион бүтээх хөдөлмөр эрэгтэй сурагч

·         Авто загвар /дууриамал/

·         Авто загвар /хурд/

·         Нисэх загвар /Ф-2/

·         Усан загвар /ДХ-2/

·         Усан загвар /дуураймал/

·         Радио хийц

           

Гурав. Олимпиадыг зохион байгуулах

3.1.Олимпиадын нэгийн даваа 2 шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатны шалгалтыг сургууль тус бүр дээр тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс жил бүрийн 11 дүгээр сарын хоёрдугаар долоо хоногт зохион байгуулна. Нэгийн давааны хоёрдугаар шатны шалгалтыг аймгийн комиссын шийдвэрээр зохион байгуулна.

3.2.Нэгийн давааны нэгдүгээр шатны шалгалтын сэдвийг сургуулийн комисс, хоёрдугаар шатны шалгалтын сэдвийг Боловсрол соёлын төвийн дэргэдэх мэргэжлийн салбар комисс дүгнэх аргачлал, үнэлгээ, тестийн хариу зэргийн хамт боловсруулж хүргүүлнэ.

3.3.Нэгийн давааны нэгдүгээр шатнаас сургуулийн аварга сурагч шалгарч хоёрдугаар шатны шалгалтад орох бөгөөд хоёрдугаар шатнаас /бүсээс/ бүсийн аварга багш, сурагч шалгаран хоёрын даваанд орох эрхтэй болно. Гэвч авах ёстой онооныхоо 60%-ийг аваагүй бол хоёрын дааваны шалгалтанд оруулахгүй.

3.4.Хоёрын давааны шалгалтанд зөвхөн зохих журмын дагуу шалгарсан онооныхоо 60%-ийг аваагүй бол хоёрын давааны шалгалтанд оруулахгүй.

3.4.Хоёрын давааны шалгалтанд зөвхөн зохих журмын дагуу шалгарсан багш сурагчдыг оруулна. Бүсийн олимпиадад 2, 3-р байр эзэлсэн багш, сурагчдыг 10 хүртэл мянган төгрөгний төлбөртэйгээр өөрсдийн нь хүсэлтээр аймгийн олимпиадад оролцохыг зөвшөөрнө.

3.5. Хоёрын давааны шалгалтын хугацааг жич зарлана.

3.6.Аймгийн төвийн сургуулиудын аварга багш, сурагчид хоёрын давааны шалгалтад шууд оролцоно.

3.7.Хоёрын давааны шалгалтад оролцох эрх авсан багш, сурагчид шалгалт эхлэхийн урд өдөр бүртгүүлж мандат авсан байх ёстой. Мандат аваагүй багш, сурагчдыг шалгалтад оруулахгүй.

3.8.Олимпиадын шалгалтыг Боловсрол Соёлын төвийн захирлын тушаалаар баталсан дэгийг баримтлан явуулна.

 

Дөрөв. Олимпиадыг дүгнэх, шагнах, санхүүжүүлэх

4.1.Хоёрын давааны шалгалтын материалыг засаж, үнэлж дүгнэх ажлыг мэргэжил бүрийн салбар комисс гүйцэтгэнэ.

4.2.Олимпиадын хоёрын даваанд оролцогсдыг хичээл тус бүрээр онооны дарааллаар жагсаан 1, 2, 3 дугаар байранд шалгарсан багш, сурагчдыг шагнаж урамшуулна. Хэрвээ оролцож байгаа багш сурагч авах ёстой онооныхоо 60 хүртэл хувийг авч чадаагүй бол оноогоороо эхний байранд байгаа ч шагнал олгохгүй ба мөн гурвын давааны шалгалт буюу улсын олимпиадад оруулахгүй.

4.3.Олимпиадын шагналын сан нь 984,0 мянган төгрөг байна.

4.4.Олимпиадын нэгийн давааг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг сургууль буюу бүсийн сургуулиуд хариуцан санхүүжүүлнэ.

4.5.Хоёрын даваанд оролцох багш, сурагчдын ирэх буцах унааны зардлыг сургууль, хоол, байрны зардлыг аймгийн төсвөөс гаргана.

4.6.Олимпиадын гурвын даваа буюу улсын олимпиадад оролцохоор шалгарсан багш, сурагчдын унааны зардлыг жил бүр төсөвт тусгаж байна.