- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2014 оны 40 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
“ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Д/д |
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах байгууллага |
1. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар |
|||
1.1 |
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах |
2014 оны 2 дугаар улиралд |
БХЯ |
1.2 |
Их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журам боловсруулан батлуулах
|
2014 оны 1 дүгээр хагаст |
БХЯ, БШУЯ, СБТГ |
1.3 |
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-т зориулсан цэргийн алба, сургалтыг зохион байгуулах заавар боловсруулан гаргах |
2014 оны 1 дүгээр хагаст |
БХЯ, БХИС |
1.4 |
Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-цэрэг хөтөлбөр”-т хамрагдах судалгааг гаргах |
Жил бүрийн 9 дүгээр сард |
БХЯ, МОХ |
1.5 |
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-т хамрагдсан оюутан залуусыг цэргийн алба хаасанд тооцох, элсүүлэх, хасах тухай тусгай журам боловсруулж батлуулах |
2014 он |
БХЯ |
2. Оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр сонгон суралцахаар цэргийн алба хаах цэргийн бэлтгэл сургалтад хамруулах талаар |
|||
2.1 |
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн цэргийн сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах |
2014 он |
ЗХЖШ, БХИС |
2.2 |
Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг (2 кредит, 96 цаг) сонгон суралцуулах |
2014-оноос |
БШУЯ, БХЯ |
2.3 |
“Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг судалж, шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл, сургалтад (12 кредит, 560 цаг) хамруулах
|
2014 оноос |
БХЯ, ЗХЖШ, БХИС |
2.4 |
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 500 оюутны сургалтыг цэргийн ангиудыг түшиглэн зохион байгуулах |
2014 он |
ЗХЖШ, БХИС |
2.5 |
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн цэргийн сургалтыг явуулах багш, офицерүүдийг жил бүр сургалт, семинарт хамруулах |
Жил бүр |
БХЯ, БХИС |
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх цэргийн сургалтын төвийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургуулийн сургалтын материаллаг баазыг түшиглэн байгуулах талаар |
|||
3.1 |
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх цэргийн сургалтын төвийг байгуулах зураг төсөл, төсвийг гаргах |
2014 он |
БХЯ, БХИС |
3.2 |
Сургалтын төвийн байр, анги, танхимуудын барилгын ажлыг дуусгах |
2015-2016 он |
БХЯ |
3.3 |
Сургалтын төвийг иж бүрнээр ашиглалтад оруулж, жилийн турш тасралтгүй сургалт явуулах нөхцөл бүрдүүлэх |
2016-2017 он |
БХЯ |
3.4 |
“Оюутан-цэрэг” сургалтын төвийн цэргийн сургалтын хотхонуудыг барьж дуусгах |
2016 он |
БХЯ |
Текст томруулах
A
A
A