- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛ /2-р хавсралтыг БХБС-ын 2017-30-р тушаалаар хүчингүй болгосон/
/2-р хавсралтыг БХБС-ын 2017-30-р тушаалаар хүчингүй болгосон/
Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалын
хоёрдугаар хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛ
А. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилга
Ангилал |
Орон сууцны барилга |
Олон нийтийн барилга |
Үйлдвэрийн барилга |
1 дүгээр |
1 айлын орон сууц |
Давхрын тоо-2 Барилгын өндөр-8м хүртэл Нийт талбай 300м2 хүртэл |
Давхрын тоо-1 Барилгын өндөр-6м хүртэл Нийт талбай 300м2 хүртэл, жижиг дунд үйлдвэр, гараж, агуулах, задгай агуулах, саравч, хашаа, харуулын байр, хөдөө аж ахуйн барилга байгууламж. |
2 дугаар |
2-оос дээш айлын орон сууц Давхрын тоо 2-5 давхар Барилгын өндөр 8-18м
|
Давхрын тоо 3-5 давхар Барилгын өндөр 8-18м Нийт талбай 301-3000м2 |
Давхрын тоо 2-5 давхар Барилгын өндөр 8-18м, 300 м2-с дээш талбайтай хөдөө аж ахуйн барилга байгууламж; ШТС /шатахуун түгээх станц/, АХЦС /автомашиныг хийгээр цэнэглэх станц/; III а, б, в зэрэглэлийн ГТБА /газрын тосны бүтээгдэхүүний агуулах/; Шингэрүүлсэн хийн цэг; 1000м2 хүртэл талбайтай галын аюулын Г, Д зэрэглэлийн үйлдвэрийн барилга; 500м2 хүртэл талбайтай галын аюулын В зэрэглэлийн үйлдвэрийн барилга. |
3 дугаар |
Давхрын тоо 6-16 давхар Барилгын өндөр 18-51м |
Давхрын тоо 6-16 давхар Барилгын өндөр 18-51м Бүх шатны эмнэлэг, сувилал, асрамжийн газар, хүүхдийн сургууль, цэцэрлэг; 1000 хүртэл хүн цугладаг олон нийтийн үзвэр, үйлчилгээ, спортын барилга байгууламж. |
Давхрын тоо 6-10 давхар, Барилгын өндөр 18-51м Хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд; барилгын материалын үйлдвэр, хэвлэх үйлдвэр; I, II зэрэглэлийн ГТБА, шингэрүүлсэн хийн агуулах, шингэрүүлсэн хий хадгалах станц; 3000-6000м2 хүртэл талбайтай галын аюулын Г, Д зэрэглэлийн үйлдвэрийн барилга; 500-1000м2 хүртэл талбайтай В зэрэглэлийн үйлдвэрийн барилга. |
4 дүгээр |
Давхрын тоо 17-25 давхар Барилгын өндөр 51-100м |
Давхрын тоо 17-25 давхар Барилгын өндөр 51-100м 1000-с дээш хүн цугладаг олон нийтийн үзвэр, үйлчилгээ, спортын барилга байгууламж. |
Хүнд үйлдвэрүүд, уул уурхайн олдворлох, боловсруулах үйлдвэрүүд, силосууд (хөдөө аж ахуйн силосууд үүнд багтана); 3000-6000м2 хүртэл талбайтай галын аюулын Г, Д зэрэглэлийн үйлдвэрийн барилга; 1000-3000м2 хүртэл талбайтай галын аюулын В зэрэглэлийн үйлдвэрийн барилга; 1000м2 хүртэл талбайтай галын аюулын А, Б зэрэглэлийн үйлдвэрийн барилга. |
5 дугаар |
Давхрын тоо 26-аас дээш Барилгын өндөр 100 м-ээс дээш |
Давхрын тоо 26-аас дээш Барилгын өндөр 100 м-ээс дээш, улсын чанартай болон онцгой олон нийтийн барилга байгууламж. |
Үйлдвэрийн зангилаа, аж үйлдвэрийн парк, цогцолбор, онцгой объектууд; 6000м2 ба түүнээс дээш талбайтай галын аюулын Г, Д зэрэглэлийн үйлдвэрийн барилга; 3000м2 ба түүнээс дээш талбайтай галын аюулын В зэрэглэлийн үйлдвэрийн барилга; 1000м2 ба түүнээс дээш талбайтай А, Б зэрэглэлийн үйлдвэрийн барилга. |
Б. Инженерийн шугам сүлжээний барилга байгууламж
Ангилал |
Ус хангамж, ариутгах татуургын барилга, байгууламж |
Дулааны шугам |
Дулааны эх үүсвэр |
Дулаан хуваарилах төв |
1 дүгээр |
Бие даасан ус хангамж, ариутгах татуургын эх үүсвэр болон байгууламжтай 5 хүртэл орон сууцны байгууламж; 30 м-ээс бага урттай ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон гадна шугамын зураг. |
1 дүгээр ангиллын барилгын дулааны бие даасан салбар шугам. |
|
Тухайн барилгын дулаан хуваарилах төв. |
2 дугаар |
Хот, суурин, хороолол доторх цэвэр ус дамжуулах болон түгээх шугам; Хот, суурин, хороолол доторх бохир ус татан зайлуулах шугам; 100 м3/хон хүртэл хүчин чадалтай ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, насос станц; 100 м3/хон хүртэл хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж болон насосны станц. |
2 дугаар ангиллын барилгын бие даасан дулааны салбар шугам. |
Хатуу түлшээр ажиллах бие даасан дулааны эх үүсвэр. |
Хэрэглэгчдийн хамгийн дээд болон доод түвшний халаах хэрэгслийн /дулаан хэрэглэх тоноглол/ өндрийн зөрүү нь 50 метр хүртэл 1-3 Гкал/цаг хүртэл чадалтай хэрэглэгчдийн дулаан хуваарилах төв. |
3 дугаар |
100 м3/хон-оос дээш хүчин чадалтай ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, насос станц; 100 м3/хон-оос дээш хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж болон насосны станц; Хөрсний онцгой хүндрэлтэй нөхцөлд хийгдэх ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ. |
Дулаан хуваарилах төвөөс болон 0,07МПа хүртэл даралттай, 115oС хүртэл температуртай дулааны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх дулааны шугам сүлжээ; 115 oС-с их температуртай дулааны эх үүсвэр болон дулааны станц; Дулааны цахилгаан станцаас Дулаан хуваарилах төв хүртэлх дулааны халуун усны шугам /300мм хүртэлх голчтой/. |
0,07МПа хүртэл даралттай, 115oС хүртэл температуртай дулааны эх үүсвэр. |
Хэрэглэгчдийн хамгийн дээд болон доод түвшний халаах хэрэгслийн /дулаан хэрэглэх тоноглол/ өндрийн зөрүү нь 50 метр хүртэл 3-6 Гкал/цаг хүртэл чадалтай хэрэглэгчдийн дулаан хуваарилах төв. |
4 дүгээр |
Хот, аймгийн төв, дагуул хотын унд ахуйн усны эх үүсвэрийн ус цэвэрлэгээ, ахуйн бохир усны ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний өргөтгөл; Хот, аймгийн төв, дагуул хотын бохир усны цэвэрлэх байгууламж, шугам сүлжээний өргөтгөл. |
0,07 МПа-с их даралттай, 115 oС-с их температуртай дулааны эх үүсвэр болон Дулааны станц; Дулааны цахилгаан станцаас дулаан хуваарилах төв хүртэлх дулааны халуун усны шугам /300 мм-ээс 800 мм хүртлэх голчтой/; 0,07 МПа-с их даралттай уурын шугам /800мм хүртэл голчтой/. |
100МВт хүртэл хүчин чадалтай, 0,07 МПа-с их даралттай, 115 oС-с их температуртай дулааны эх үүсвэр. Дулааны станц. |
Хэрэглэгчдийн хамгийн дээд болон доод түвшний халаах хэрэгслийн /дулаан хэрэглэх тоноглол/ өндрийн зөрүү нь 50 метр хүртэл 6 Гкал/цаг ба түүнээс дээш чадалтай хэрэглэгчдийн Дулаан хуваарилах төв; Өндрийн зөрүү ихтэй 50 метрээс их 10 Гкал/цаг хүртэл чадалтай дулаан хуваарилах төв. |
5 дугаар |
3000-аас дээш хүн амтай суурин газрын ус хангамж, ариутгах татуургын систем; 250 м3/хон-оос дээш хүчин чадалтай бохир усны цэвэрлэх байгууламж; Үйлдвэрийн бохир усны цэвэрлэх байгууламж. |
100 МВт-с дээш хүчин чадалтай дулааны станц; Дулааны цахилгаан станцаас дулаан хуваарилах төв хүртэлх дулааны гол шугам /800мм, түүнээс дээш голчтой/. |
100 МВт-с дээш хүчин чадалтай дулааны станц; Дулааны цахилгаан станц. |
Хэрэглэгчдийн хамгийн дээд болон доод түвшний халаах хэрэгслийн /дулаан хэрэглэх тоноглол/ өндрийн зөрүү нь 50 метр ба түүнээс их 10 Гкал/цаг ба түүнээс дээш чадалтай дулаан хуваарилах төв. |
В. Цахилгаан эрчим хүч, холбооны барилга байгууламж
Ангилал |
ЦДКШ, ЦДАШ |
Цахилгаан эрчим хүч ХБ, ДӨ |
ЦЭХ эх үүсвэр |
Холбооны барилга байгууламж |
1 дүгээр |
Ангиллын барилгын 0,4кВ хүртэлх хүчдэлтэй цахилгаан хангамжийн зураг төсөл |
- |
- |
- |
2 дугаар |
0,4-10кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын ба кабель шугам |
6-10/0,4кВ хүчдэлтэй 800кВА хүртэл хүчин чадалтай ХДӨ, АДӨ, ИБДӨ |
100кВА хүртэл хүчин чадалтай ЦЭХ-ний бие даасан эх үүсвэр. |
Гадна холбооны салбар кабель шугам; Үүрэн телефон холбооны бааз станц, мэдээлэл холбооны бага оврын тоон станц, хуваарилах шүүгээ; Телевиз, радиогийн 30м хүртэл өндөр шурагт ба цамхагт байгууламж. |
3 дугаар |
6-35кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын ба кабель шугам |
35/0,4 (6,10,15) кВ хүчдэлтэй 800 кВА-с дээш хүчин чадалтай ХДӨ, ИБДӨ, ил ба хаалттай ХБ |
800кВА хүртэлх хүчин чадалтай ЦЭХ-ний бие даасан эх үүсвэр. |
Телевиз, радиогийн 31-100м хүртэл өндөр антенна мачта, шурагт ба цамхагт байгууламж; МХ-ны дунд оврын тоон станц, хуваарилах бокс, терминал блок, гол ба салбар кабель шугам; Байгууллагын дотоод мэдээллийн төв /өргөтгөл орно/-ийн технологийн зураг төсөл. |
4 дүгээр |
35-220кВ хүртэлх хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын ба кабель шугам |
Шинэ техник технологи бүхий өмнөх ангиллын болон 220/110/35 (6,10) кВ хүртэлх хүчдэлтэй ХДӨ, ил ба хаалттай ХБ |
800 кВА-с дээш хүчин чадалтай ЦЭХ-ний бие даасан эх үүсвэр. |
МХ-ны том оврын тоон станц, кросс, терминал блок, холбооны газрын ба сувагчлалтай гол болон салбар кабель шугам; Телевизийн студи бүхий барилга байгууламжийн цогц зураг төсөл; Телевиз, радиогийн 101 м-ээс дээш өндөр антенна мачта, шурагт ба цамхагт байгууламжийн технологийн зураг төсөл; Мэдээлэл технологийн төвийн барилга байгууламж, технологийн зураг төсөл. |
5 дугаар |
330кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын ба кабель шугам |
330кВ болон түүнээс дээш хүчдэлтэй ХДӨ, ХБ |
Улсын болон олон улсын хөрөнгө оруулалттай ЭХСистем бүрдүүлэгч ЦЭХ-ний бие даасан эх үүсвэр. |
Товчилсон үгийн тайлал: ЦЭХ-цахилгаан эрчим хүч, ЦДКШ-цахилгаан дамжуулах кабель шугам, ЦДАШ-цахилгаан дамжуулах агаарын шугам, ХДӨ-хаалттай дэд өртөө, АДӨ-агаарын дэд өртөө, ИБДӨ-иж бүрдэл дэд өртөө, ХБ-хуваарилах байгууламж, МХ-мэдээлэл холбоо.
Текст томруулах
A
A
A