A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ /Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 06 сарын 30-ны өдрийн
254 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт


“НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ"


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Улсын төсвийн дэмжлэг авах насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрөл, ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах ажлыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батлагдсан орон тооны бус Зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.
1.3. Насанд хүрэпндийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн тухайн спортын холбооны сонгон шалгаруулах зөвлөл /цаашид Холбооны зөвлөл гэх/ нь үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
1.4. Улсын төсвийн дэмжлэг авах насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг “Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:
1.4.1. Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор явагдаж байгаа олон улсын шинжтэй тэмцээн, наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор өмнөх Олимп, Паралимпийн наадамд албан ёсны эрх авч оролцсон төрлүүдээр наадам дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг дараагийн олимп, паралимпийн наадмыг дуустал бүрдүүлнэ.
1.4.2. Олон улсын шинжтэй тэмцээн, наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор тодорхой болзол, хугацаатайгаар тухайн жилийн төсөв, санхүүгийн байдалтай уялдуулан гэрээний дагуу зуны спортын төрлүүдээр жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор, өвлийн спортын төрлүүдээр жил бүрийн 06 дугаар сарын 30-ны дотор насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлнэ.
1.5. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжпийн төв хариуцна.
1.6. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах бэлтгэл ажпыг тухайн спортын холбоо хариуцна.


Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрх
             2.1.Зөвлөлийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан Дэд сайд тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, үндэсний шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн, спортын холбоодын асуудал болон хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжпийн төв, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Паралимпийн Хорооны төлөөлөл орно.
2.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.2. Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.3.1. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах,
2.3.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах,
2.3.3. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах мэргэжлийн комиссийн бүрэлдэхүүнийг сайдаар батлуулах,
2.3.1. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих;
2.3.4 Спортын холбооны зөвлөлийн шалгаруулсан дасгапжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтад хяналт тавих, тэнцсэн дасгапжуулагч, тамирчдын нэрсийг сайдад танилцуулах, шийдвэрийг гаргуулах
2.3.5 Сонгон шалгаруулалтын дүнг олон нийтэд мэдээлэх;
2.3. Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үнлэсний шигшээ багийн алба хариуцна.
2.4. Зөвлөл нь хурлаар хэлэлцсэн асуудлаа хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийнсаналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.5. Зөвлөл сонгон шалгаруулалттай холбоотой Биеийн тамир, спортын хөгжпийн төв, спортын холбоо, дасгалжуулапчдын гаргасан санап, хүсэлт, тамирчны хувийн өргөдлийг хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргаж Сайдад танилцуулна.
2.6. Тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурсан байна.
2.7. Үндэсний шигшээ багийн тамирчин сонгон шалгаруулах журмын 4, 5 дугаар зүйл, насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журмын 4, 5 дугаар зүйлийг баримтлан Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг Сайд баталгаажуулан Биеийн тамир, спортын хөгжпийн төвд хүргүүлнэ.


Гурав. Спортын төрлийг сонгох шапгуур үзүүлэлт
3.1. Улсын төсвийн дэмжлэг авах насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын төрлийг зохих болзол шалгуурыг хангасан байдлыг үнэлж спортын тодорхой төрөл, зай, жингээр бүрдүүлнэ.
3.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэхэд өмнөх Олимпийн наадамд эрх авч оролцоог/й спортын төрлийг /цаашид спортын төрөл гэх/ сонгохдоо шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэслэн тухайн спортын төрлөөр тамирчдын амжилтын тогтвортой байдал, залгамж шинж чанар, өндөр амжилт гаргах магадлал зэргийг тооцон үзнэ.
3.3. Спортын төрлийг сонгохдоо дараах шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:
3.3.1. тухайн спортын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн гурван жил медапьт болон шагналт байранд шалгарсан байдал,
3.3.3 тухайн спортын төрлөөр Ази тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт болон шагналт байранд шалгарсан байдал,
3.3.4 тухайн спортын төрлөөр бэлтгэгдсэн мэргэжпийн дасгалжуулагчийн хүрэлцээ, мэргэшсэн байдал,
3.3.5 материаллаг баазын хүрэлцээ хангамж,
1. спортын холбооноос үндэсний шигшээ багт зарцуулсан зардлын хэмжээ. /сүүлийн З жилээр/


Дөрөв. Нэр дэвших спортын төрлийг сонгон шалгаруулах
4.1. Зөвлөл улсын төсвийн дэмжлэг авах насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг энэ журмын 1.4,1, 1,4.2-т заасан хугацаанд явуулах бөгөөд шалгаруулалт эхлэхээс хуанлийн 20-оос доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
4.2. Зарлалд сонгон шалгаруулалтад спортын төрлөө нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг, бүртгүүлэх хугацаа, бусад шаардлагатай мэдээллийг тусгана.
4.3. Сонгон шалгаруулалтад оролцох спортын холбоод дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ.
4.3.1. Нэр дэвшүүлэх тухай холбооны хүсэлт, /шигшээ баг бүрдүүлэх үндэслэл, хүрэх үр дүнг тодорхой дурьдсан байна/
4.3.2. Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж
4.3.3. “Төрийн бус байгууллагын тухай хууль’’-ийн 23 дугаар зүйлд заасан тайлангын хувь
4.3.4. журмын 3.3-т заасан бүртгэл мэдээлэл, судалгааны материалууд
4.3.5. үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, төсөв
4.4. Спортын холбоодын нэр дэвшүүлэх хүсэлтийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах өдрөөс 5 хоногийн өмнө дуусгавар болгоно.
4.5. Зөвлөл нь сонгон шалгаруулалт зохион байгуулсан өдрөөс хойш 5 хоногт багтаан дүгнэлтийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
4.6. Журмын 1.4.2. дахь заалтын дагуу сонгогдсон тухайн төрлийн спортын холбоотой Үндэсний шигшээ багийн асуудал хариуцсан төрийн байгууллагаас байгуулсан гэрээний хэрэгжилтийг үндэслэн улсын төсвийн дэмжлэгийг үргэлжлүүлэн өгөх эсэхэд Зөвлөл дүгнэлт гарган Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.


Тав. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ангилал, санхүүжилт
5.1. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлж буй спортын төрөл болон төрөл тус бүрийн тамирчин, дасгалжуулагчдыг улсын төсвөөс үзүүлж буй дэмжлэгээр нь байнгын болон байнгын бус гэж ангилна.
5.2. Үндэсний шигшээ багийн байнгын гишүүнд “Биеийн тамир, спортын тухай хууль"-д зааснаар улсын төсвөөс дэмжлэг үзүүлэн ажиллана.
5.3. Үндэсний шигшээ багийн байнгын бус гишүүнд цалингаас бусад дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлнэ.
5.4. Үнщэсний шигшээ багийн гишүүд байнгын болон байнгын бус ангиллаас үл хамаарч Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн удирдлагатай контракт болон Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу тамирчин, дасгалжуулагчийн үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.
5.5. Тамирчин, дасгалжуулагчийн үйл ажиллагааны гэрээ нь контракгийн салшгүй хэсэг байна.

 

---------оОо-------