- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГА /Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ГТЕГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 28 -ны
өдрийн А/22 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГА
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д заасан төлбөрийн баримт нь дор дурдсан мэдээллийг заавал агуулсан байна. Үүнд:
1.1.Төлбөр тооцоо хийгдсэн огноо;
1.2.Төлбөр тооцоо хийгдснийг нотлох дахин давтагдашгүй төлбөрийн дугаар;
1.3.Борлуулагчийн нэр, татвар төлөгчийн дугаар;
1.4.Худалдан авагчийн нэр, татвар төлөгчийн дугаар:
1.4.1.Бараа, ажил, үйлчилгээг эцсийн хэрэглээнд зориулж худалдан авсан хувь хүн бол худалдан авагчийн нэр, түүний татвар төлөгчийн дугаарыг тусгахгүй.
1.4.2.Бараа, ажил, үйлчилгээг аж ахуйн үйл ажиллагаанд зориулж худалдан авсан хуулийн этгээдийн нэр, татвар төлөгчийн дугаарыг тусгана.
1.5.Бараа, ажил, үйлчилгээний нэр, код:
1.5.1.Бараа, ажил, үйлчилгээ нь “Barcode”-ийн GS1-13 кодтой бол тухайн код;
1.5.2.Бараа, ажил, үйлчилгээ нь “Barcode”-ийн GS1-13 кодгүй бол Үндэсний статистикийн хорооноос баталсан “Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал”-ын код;
1.6.Бараа, ажил, үйлчилгээний тоо ширхэг, нэгжийн болон нийт үнэ, татварын дүн;
1.7.Төлбөр, тооцоо хийгдснийг нотлох картын дугаар, банкны гүйлгээ таних дугаар, төлбөрийн машины дугаар, үнийн дүн;
1.8.Сугалааны дугаар;
1.9.Нэгдсэн системийн шифрлэлт бүхий QR код;
2.Татварын алба болон татвар төлөгч шаардлагатай тохиолдолд төхөөрөмжийн дугаар, борлуулалтын ажилтны мэдээлэл, буцаалтын код, төлбөрийн хэлбэр, татварын урамшууллын тэмдэглэгээ гэх мэт бусад мэдээллийг төлбөрийн баримтанд тусгаж болно.
Текст томруулах
A
A
A