A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2020 оны 104 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 81 дүгээр

тогтоолын 4 дүгээр хавсралт

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


(Засгийн газрын 2020 оны 104 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Барилга, хот байгуулалтын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Барилга, хот байгуулалтын сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, хэрэгжилтийг зохицуулалтаар хангах, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх асуудлыг хамарсан Барилга, хот байгуулалтын яамны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Төсвийн тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль;

-Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;

-Барилгын тухай хууль;

-Хот байгуулалтын тухай хууль;

-Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль;

-Газрын тухай хууль;

-Газрын төлбөрийн тухай хууль;

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль;

-Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль;

-Геодези, зураг зүйн тухай хууль;

-Хаягжуулалтын тухай хууль;

-Орон сууцны тухай хууль;

-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль;

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;

-Бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын жишиг, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамжийг ашиглав.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд барилга, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Яам нь салбарын бодлого төлөвлөлт болон хэрэгжилтийг зохицуулах харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Барилга, хот байгуулалтын яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

2.2.2.барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

2.2.3.орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

2.2.31. инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх; /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмсэн/

2.2.4.салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;

2.2.5.салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;

2.2.6.төрийн захиргаа, хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоог хэрэгжүүлэх, удирдлагаар хангах.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилтууд

Барилга, хот байгуулалтын яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.4.1.хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх;

2.4.2.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн үр дүнг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

2.4.3.хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.31.инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмсэн/

2.4.4.барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.5.нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.6.хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, тус яамны чиг үүрэгтэй холбогдон гарсан шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.5.Үйл ажиллагааны гол зорилтууд

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх;

2.5.1.2.салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулах, зохион байгуулах, зохицуулах.

2.5.2.үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох, судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах; 

2.5.2.2.салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэх;

2.5.2.3.хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч тайлагнах;

2.5.2.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах, тайлан, баланс гаргах.

2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2.газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.3.геодези, зураг зүйн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

2.5.31. үйл ажиллагааны стратегийн 31 дугаар зорилтын хүрээнд: /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмсэн/

     2.5.31.1. инженерийн дэд бүтцийн уялдаа холбоог зохицуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

     2.5.31.2. инженерийн дэд бүтцийн норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

     2.5.31.3. инженерийн дэд бүтцийн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах.
 

2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.2.барилгын норм, норматив, төсөв үнэ бүрдэлийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; 

2.5.4.3.барилгын цахилгаан хангамж, холбоо дохиолол, механикжуулалт, газар хөдлөлт, инженер геологи, хайгуул судалгааны чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх болон барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны бодлого, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

2.5.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарт хэрэгжиж байгаа төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.5.2.салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.5.3.агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд: 

2.5.6.1.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах;

2.5.6.2.яамны хариуцсан ажлын хүрээний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах;

2.5.6.3.төсвийн тухай хуульд заасны дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.6.Үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтын уялдаа (загвар)

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна: /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмэлт орсон/

 

                                                                                                                                       

Гурав.Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож байгаа зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратеги зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн нэгж энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх. Энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төржихгүй байх зарчим (яамны албан хаагч нь сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан, өндөр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээрх зарчим болон Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна: /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмэлт орсон/

 

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1.бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх; салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулах, зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарыг хөгжүүлэх хууль тогтоомж, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, салбарт хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний санхүүжилтийг гадаад болон дотоод эх үүсвэрээс шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын хэмжээний төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын явц, санхүүгийн нөөцийн зарцуулалттай уялдуулан сайдын багцын төсөв, түүний тодотгол, харьяа газруудын орлого, зарлагын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, салбарын бодлогын хувьд холбогдох мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус, нутгийн захиргааны байгууллагуудын салбар дундын зохицуулалтыг хангах, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаар хангах, салбарын үйлдвэрлэлийн хөгжлийн стратеги боловсруулах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого, хөтөлбөр, төсөлд эдийн засгийн үр өгөөжийн дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох, бодлогын удирдамжаар хангах, салбарын статистик мэдээллийг нэгтгэн боловсруулах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн мэдээллийн сан бий болгох, мэдээллээр хангаж ажиллах, салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх, барилга байгууламжийн норм, нормативын санг бүрдүүлэх, зарцуулах болон сангийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бодлогын удирдамж, чиглэлээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж, ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь барилга, хот байгуулалтын сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.2.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн үр дүнг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох, судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах; салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэх; хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч тайлагнах; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах, тайлан, баланс гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж, хуулийн нэгж, санхүүгийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг эрхлэх, тайлагнах, аппаратын дотоод ажлыг зохицуулах, салбарын ажиллах хүчний бодлогыг тодорхойлох, хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулах, гэрээ, хэлэлцээрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомж, сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын биелэлтэд хяналт тавих, биелэлтийг тайлагнах, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг сурталчлах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын төлөөлөгчдийн айлчлал, яамны удирдлагын гадаадын төлөөлөгчидтэй хийх уулзалт, гадаадад хийх айлчлалын бэлтгэлийг хангаж, ёслол протоколыг гүйцэтгэх, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн баримт бичгийг холбогдох нэгж, байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газар хоорондын болон олон талын хэлэлцээрт салбарын чиглэлээр тусгуулах саналыг нэгтгэн хүргүүлэх, гадаадын байгууллагуудтай харилцах асуудлыг зохицуулах, зөвлөгөө өгөх, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжилтийг баталгаажуулан санхүүжүүлэх, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Хүний эрх, гамшгаас хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, жендерийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд салбарын хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулах, иргэдээс яаманд хандаж гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Мөн энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий бүтцээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад оршино. 

Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах ажлыг хариуцна.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагчид байна.

3.3.3.хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; геодези, зураг зүйн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгж, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.31.инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг. /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмсэн/

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 31 дугаар зорилтын хүрээнд инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд инженерийн дэд бүтцийн уялдаа холбоог зохицуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; инженерийн дэд бүтцийн салбарын норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
инженерийн дэд бүтцийн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.

3.3.4.барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; барилгын норм, норматив, төсөв, үнэ бүрдлийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; барилгын цахилгаан хангамж, холбоо дохиолол, механикжуулалт, газар хөдлөлт, инженер геологи хайгуул, судалгааны чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх болон барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны бодлого, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан, зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.

3.3.5.орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарт хэрэгжиж байгаа төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих; салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан, зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад санал, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.

3.3.6.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, тус яамны чиг үүрэгтэй холбогдон гарсан шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах; яамны хариуцсан ажлын хүрээний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах; төсвийн тухай хуульд заасны дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүн, үр дагаврыг үнэлж, байгууллага болон төсөв, санхүүгийн байдалд хяналт шалгалт, дотоод аудит хийж, салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийг удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Тухайн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад хэрэглэгчид, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэд байна.