A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭНД МОНГОЛ УЛСАД 2017 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 99 дүгээр

тогтоолын хавсралт

 

 

 

ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭНД МОНГОЛ УЛСАД

 2017 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

АЖ АХУЙН НЭГЖИЙН  ЖАГСААЛТ

 

 

Аж ахуйн нэгжийн нэр

Гүйцэтгэх үйл ажиллагаа

Гадаадын ажиллах хүч, мэргэжилт-ний тоо

Авто замын барилгын салбарт (төмөр зам, нисэх буудал)

1

“Бээжин юни констракшн групп монголиа” ХХК

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Туул гол дээгүүр Баянзүрхийн 288 урт/метр болон Сонсголонгийн       289.4 урт/метр төмөр бетон гүүр шинээр барих” төслийн замын  барилгын ажил гүйцэтгэх

140

2

 “Сино хайдро корпорейшн монголиа” ХХК

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Гачууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл” төслийн замын барилгын ажил гүйцэтгэх

140

3

“Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” компанийн төлөөлөгчийн газар

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Төмөр замын өргөн болон нарийн царигийн ачилт, буулгалтын холимог ачааны хэсэг,  тээвэр зууч зохицуулалтын төвийн цогцолбор барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх

434

4

“Чайна Тиэ Си Жу Инженеринг Групп” ХХК (СТСЕ мон ХХК)

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын  32.2 км хурдны замын барилгын ажил гүйцэтгэх

500

5

“Шанхай констракшн групп” ХХК

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замын барилгын ажил гүйцэтгэх

300

6

“Шинжиан бейшин роуд энд бридж констракшн” ХХК

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Завхан аймгийн          Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх

280

7

“Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК

Азийн хөгжлийн банкны зээлээр Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 53.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх

220

Газрын тосны салбарт

8

“Доншен газрын тос Монгол” ХХК

Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан-Элсний талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх

45

9

“Петрочайна дачин тамсаг монгол” ХХК

Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх

778

Боловсролын салбарт

10

“Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль”-ийн Улаанбаатар хотын салбар

Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх

66

Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл,

хөнгөн үйлдвэрийн салбарт

11

“Багануур пауэр” ХХК

Багануур дүүрэгт 2*350 мВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын барилгын ажил гүйцэтгэх

400

12

“Болдтөмөр ерөө гол” ХХК

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголд  төмрийн хүдэр олборлох, Хандгайтын давааны өвөрт нойтон, соронзон аргаар    3 сая тонн төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр барих ажил гүйцэтгэх

500

13

“Монвольфрам” ХХК

Төв аймгийн Баянчандмань сумын Цагаан давааны Гянт болдын ордын баяжуулах үйлдвэр шинээр барих ажил гүйцэтгэх

51

14

“Мөнхийн баян гал” ХХК

Төв аймгийн Сэргэлэн сумын 7 дугаар зөрлөгт хуурай аргаар өдөрт 2500 тонн түүхий эд боловсруулах дамжлага, жилд   1 сая тонн цемент тээрэмдэж, үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрт тоног төхөөрөмжийн тохируулга хийх, засвар туршилт хийж, үйлдвэрлэл явуулах

110

15

“Сайншанд салхин парк” ХХК

Дорноговь аймгийн Сайншандад               55 МВт-ын хүчин чадалтай Салхин паркийн төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

130

16

“Спек” ХХК

Дорнод аймгийн Матад сумын Хөх толгойд жоншны уурхайн баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барих ажил гүйцэтгэх

70

17

“Тайшэндевелопмент” ХХК

Дундговь аймгийн Баянжаргалан суманд  төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа эрхлэх

55

18

“Тун гуан майнз” констракшн ХХК

Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны холимог металлын ордын далд уурхайн нэвтрэлт, олборлолт, техник тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын үйл ажиллагаа эрхлэх

31

19

“Хуншаижань” ХХК

Сүхбаатар аймагт “Цайрт минерал” ХХК-ийн Төмөртэйн овооны цайрын ил уурхайд уулын ажлын хөрс хуулалт болон өрөмдлөг, тээвэрлэлт, засвар үйлчилгээ гүйцэтгэх

70

20

“Чинхуа мак нарийн сухайт” ХХК

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрс олборлох, тээвэрлэх  үйл ажиллагаа гүйцэтгэх

200

21

“Шинь шинь” ХХК

Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны холимог металлын ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах

20

Барилгын салбарт

22

“Батсуварга” ХХК

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Урд Зайсан хотхон”-д 30 айлын бие даасан орон сууцны хороолол, 8 дугаар хороо Нүхтийн аманд 9-19 давхар 200 айлын орон сууцны хороолол барих барилгын ажил гүйцэтгэх

100

23

“Нарантитан групп” ХХК

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд      160 айлын орон сууц, оффис, спорт цогцолборын барилгын ажил гүйцэтгэх

160

24

“Өгөөмөрхурд” ХХК

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “Шинэ Сансар” орон сууцны хорооллын барилга угсралтын, Баянзүрх дүүргийн    14 дүгээр хороонд “Аман хуур                   2” хорооллын барилгын ажил гүйцэтгэх

60

25

“Си Эй Эм Си И” ХХК (Чайна камк инженеринг)

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд дулааны станц болон ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, авто зам, холбооны багц ажил гүйцэтгэх

52

26

“Ти Эм Эл” ХХК

Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд “Эм Жи Эл Акуа” ХХК-ний “Вояж” нэрийн усны үйлдвэр, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд “Гүйлс хаус” 48 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд “Эм Си Эс Кока кола” ХХК-ийн шилний үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх

200

27

“Төв морьт хангай” ХХК

“ЭмТи констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт оюутны цогцолбор хотхон, “Хуур магнай” орон сууцны хотхоныг барьж дуусгах, “Олон улсын банк санхүүгийн төв”-ийн барилга, “Сэрүүлэг” зочид буудлыг шинээр барих барилгын ажил гүйцэтгэх

200

28

“Харааривэр” ХХК

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “Шинэ Сансар” орон сууцны хорооллын 15000 метр квадрат барилга угсралтын ажил гүйцэтгэх

100

29

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн нэгж

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Баянгол дүүрэгт баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барих барилгын ажил гүйцэтгэх

150