- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2001 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 106
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 2002 оны П, Ш улиралд Улаанбаатар хотод зохион байгуулах нь зүйтэй гэж үзсгэй.
2. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын бэлтгэлийг хангах, түүнийг зохион байгуулах Засгийн газрын комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
З. Комиссын дарга Ч.Ганзоригт дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:
а/чуулга уулзалтыг Дэлхийн банк, НҮБ-ын худалдаа, хөгжлийн байгууллага болон олон улсын эдийн засаг, үйлдвэр, худалдаа, хөгжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
б/чуулга уулзалтын бэлтгэлийг хангах, түүнийг зохион байгуулахтай холбогдсон ажлын гол гол чиглэлээр олон нийтийн байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг өргөнөөр оролцуулсан ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргаж ажиллах.
4. Чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, түүнийг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
