A

A

A

Бүлэг: 1979

Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны

А/69 дүгээр тушаалын хавсралт

 

Аюулгүй байдлын шалгалт явуулах журам

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд /цаашид “байгууллага” гэх/-ийн төрийн нууц /цаашид “нууц” гэх/ хамгаалах ажилтан, нууцтай танилцах албан тушаалд томилогдох албан тушаалтан, иргэнд тагнуулын байгууллагаас аюулгүй байдлын шалгалт /цаашид “аюулгүй байдлын шалгалт” гэх/ явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Тагнуулын байгууллагаас аюулгүй байдлын шалгалт явуулах зорилго нь нууц хамгаалах болон нууцтай танилцах албан тушаалтан, иргэн /цаашид “иргэн” гэх/-д нууц хамгаалах, нууцтай танилцах эрх олгох үндэслэл байгаа эсэхийг тогтооход оршино.

1.3.Иргэнийг нууц хамгаалах ажилтнаар, эсхүл нууцтай танилцах албан тушаалд томилох, нууцтай танилцах эрх олгох боломжтой эсэхийг шалгуулах тухай холбогдох байгууллагын албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн аюулгүй байдлын шалгалт явуулна.

1.4.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан албан тушаалтан аюулгүй байдлын шалгалтад хамрагдахгүй.

 

ХОЁР.Аюулгүй байдлын шалгалт явуулах нэгж, албан тушаалтан

2.1.Аюулгүй байдлын шалгалтыг тагнуулын байгууллагын дараах нэгж, албан тушаалтан явуулна:

2.1.1.улсын хэмжээнд Тагнуулын ерөнхий газрын төрийн нууцын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан;

2.1.2.аймаг, нийслэлд Тагнуулын ерөнхий газрын аймаг, нийслэлдэх газар, хэлтэс, тасаг, албан тушаалтан.

 

ГУРАВ.Аюулгүй байдлын шалгалт явуулах хугацаа

3.1.Аюулгүй байдлын шалгалтыг ажлын 15 хүртэл хоногийн хугацаанд явуулна.

3.2.Энэ зүйлийн 3.1-д заасан хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шалгалтыг явуулж буй ажилтан хугацаа дуусахаас өмнө саналаа харьяа салбар, нэгжийн даргад танилцуулна.

3.3.Энэ зүйлийн 3.2-т заасан саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн салбар, нэгжийн дарга ажлын 5 хүртэл хоногоор сунгаж болно.

 

ДӨРӨВ.Аюулгүй байдлын шалгалт явуулах арга, хэлбэр

4.1.Аюулгүй байдлын шалгалтыг дараах арга, хэлбэрээр явуулна:

4.1.1.нууцын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаар шалгах, шаардлагатай бол баримт бичгийн эх хувийг тулган үзэж баталгаажуулах;

4.1.2.иргэний талаар шаардлагатай баримт бичиг, мэдээллийг хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлого, иргэний бүртгэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, ял шийтгэл, зөрчил, боловсролын болон бусад мэдээллийн сан, холбогдох архиваас татан авч шалгах;

4.1.3.иргэний тухай бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх хүмүүстэй уулзаж мэдээлэл олох;

4.1.4.иргэнтэй ярилцлага хийх;

4.1.5.Тагнуулын ерөнхий газрын төв, орон нутгийн бусад салбар, нэгжээс лавлага аавах;

4.1.6.полиграф ашиглах;

4.1.7.бусад аргаар мэдээлэл олох.

4.2.Нууцтай танилцах албан тушаалд томилох иргэнийг шалгахдаа энэ зүйлийн 4.1.3, 4.1.4, 4.1.6-д заасанарга, хэлбэрийг ашиглахгүй байж болно.

4.3.Нууц хамгаалах ажилтнаар томилох иргэнийг шаардлагатай тохиолдолд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажлын арга, хэрэгсэл ашиглан шалгаж болно.

 

ТАВ.Аюулгүй байдлын шалгалтыг дуусгах, хариу өгөх

5.1.Аюулгүй байдлын шалгалт явуулсан албан тушаалтан шалгалтын дүнг нэгтгэж, иргэнийг нууц хамгаалах ажилтнаар, эсхүл нууцтай танилцах албан тушаалд томилох, нууцтай танилцах эрх олгох боломжтой эсэх талаарх дүгнэлт, саналаа харьяа салбар, нэгжийнхээ удирдлагад илтгэх хуудсаар танилцуулна.

5.2.Шалгалт явуулсан нэгжийн удирдлага илтгэх хуудас, холбогдох мэдээ, баримттай танилцаж, шалгалтыг хангалттай хийсэн гэж үзвэл төвд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын даргын, аймаг, нийслэлд тухайн аймаг, нийслэлдэх тагнуулын газар, хэлтэс, тасгийн даргын албан бичгээр холбогдох байгууллагад хариу өгнө.

 

ЗУРГАА.Бусад зүйл

6.1.Аюулгүй байдлын шалгалтын дүнг нууцын бүртгэл, мэдээллийн санд оруулж, холбогдох материалыг хадгаламжийн нэгж үүсгэн зохих журмын дагуу хадгална.