A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017оны 386 дугаартушаалын

1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ДАНСНЫ

НЭГДСЭН ЖАГСААЛТ

1.1.Энэхүү дансны жагсаалт нь төрийн бус байгууллагын үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн, нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдсэн байна.

1.2.Дансны жагсаалт нь хичнээн тооны, ямар агуулгатай данснаас бүрдэх, дансны дугаар хэдэн оронтой байх нь тухай байгууллагын үйл ажиллагааны онцлог, удирдлагын мэдээллийн системийн хэрэгцээнээс хамаарна.

1.3.Дансдыг кодчилох аргачлал нь улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилгод нийцсэн байна.

1.4.Улсын хэмжээнд дансны жагсаалтын эхний хоёр орон нэг ижил кодтой байна.

1.5.Дансны жагсаалт нь санхүүгийн байдлын болон орлого, зардлын дансдуудаас бүрдэнэ.

1.6.Хөрөнгө, өр төлбөр, хөрөнгийн дансдууд нь санхүүгийн байдлын дансдад хамаарагдан тайлангийн үеийн эцэст үлдэгдэлтэй байна.

1.7.Орлого зардлын дансдууд нь тайлангийн үеийн эцэст орлого зарлагын нэгдсэн дансанд хаагдана.

1.8.Санхүүгийн тайланд хөрөнгө, өр төлбөрийг эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө, богино ба урт хугацаат өр төлбөр гэж ангилж толилуулна.

1.9.Дансны дугаар нь үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн ажиллагааг компьютерээр болон гар аргаар боловсруулж байгаагаас хамааран дөрөв, зургаа, найман оронтой байж болно.

1.10.Энэхүү үлгэрчилсэн зааварт нийцүүлэн үндсэн дансыг туслах дансанд хэрхэн ангилахыг байгууллага өөрөө шийдэж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг удирдлагаар батлуулж мөрдөнө.

 

А.САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ДАНС

 

Д/д

 

Дансны бүлэг, нэр

Дансны үндсэн ангилал

Дэд ангилал

 

Дансны дэд ангилалд код өгөх чиглэл

 

 

 

 

1

 

 

2

 

 

 

 

3

Нэг. Хөрөнгө

Эргэлтийн хөрөнгө

Мөнгөн хөрөнгө

 

Кассад байгаа бэлэн мөнгө

 

 

Харилцахад байгаа мөнгө

 

 

Богино хугацаат хөрөнгө оруулалт

Богино хугацаат хөрөнгө оруулалт

 

 

 

 

10

 

 

11

 

 

 

 

13

 

 

 

 

01

 

 

01

 

 

 

 

01

 

 

 

 

Төгрөг болон валют түүнчлэн кассын нярвын нэрээр, мөнгөний зориулалтаар ангилна.

Данс нээсэн банк болон төсөл, хөтөлбөрийн данс тус бүрээр төгрөг болон валютын гэж ангилна

 

 

Хадгаламж, түргэн борлогдох үнэт цаасаар хийсэн хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгө оруулалтын төрлөөр ангилна

 

4

 

 

5

 

6

Авлагын данс

Дансны авлага

 

 

Найдваргүй авлагын хасагдуулга

Бусад авлага

 

12

 

 

12

 

12

 

01

 

 

...

 

...

 

Гадаад, дотоодын санхүүжүүлэгч, байгууллага, хувь хүмүүс гэх мэт авлагын төрлөөр ангилна.

 

 

Ажилчин албан хаагчдаас авах авлага, хүүгийн авлага, татварын гэх мэт авлагын төрлөөр ангилна.

 

7

 

8

 

9

 

 

 

10

Бараа материал

Бараа материал

 

Түлш шатахуун

 

Сэлбэг хэрэгсэл

 

Урьдчилж төлсөн зардал/тооцоо

Урьдчилж төлсөн зардал/тооцоо

 

14

 

14

 

14

 

 

 

18

 

 

01

 

 

 

 

 

 

 

01

 

Бараа материал, үнэ бүхий зүйлсийн нэр төрлөөр ангилна.

Хатуу, шингэн түлш болон эд хариуцагч бүрээр ангилна.

Сэлбэгийн төрөл, эд хариуцагч бүрээр ангилна.

 

 

Урьдчилж төлсөн зардал, тооцоо болон тэдгээрийн төрлөөр ангилна.

 

 

11

 

 

12

 

 

13

Эргэлтийн бус хөрөнгө

Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгө

 

 

Үндсэн хөрөнгийн элэгдэл

 

Биет бус хөрөнгө

Биет бус хөрөнгө

 

 

20

 

 

20

 

 

21

 

 

01

 

 

...

 

 

01

 

 

Үндсэн хөрөнгийг газар, тавилга, эд хогшил, тээврийн хэрэгсэл гэх мэт төрлөөр нь ангилна.

Үндсэн хөрөнгийн ангилал тус бүрээр элэгдэл байгуулна.

 

Биет бус хөрөнгийн төрлөөр ангилна.

14

Хөрөнгө оруулалт

22

01

Хөрөнгө оруулалтын төрлөөр ангилна.

 

 

 

 

 

15

 

 

 

16

17

 

18

 

Хоёр. Өр төлбөр ба байгууллагын өмч

Өр төлбөрүүд

Богино хугацаат өр төлбөр

Дансны өглөг

 

 

 

Татвар, хураамжийн өглөг

Бусад өглөг

 

Урьдчилж орсон орлого

 

 

 

 

 

31

 

 

 

31

33

 

32

 

 

 

 

 

 

01

 

 

 

...

 

 

01

 

 

 

 

 

Бэлтгэн нийлүүлэгч байгууллага, нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн өглөг гэх мэт өглөгийн төрлөөр ангилна.

 

Төрлөөр нь ангилна.

Өглөг үүссэн байгууллага, хувь хүн тус бүрээр ангилна.

Худалдан авагч байгууллагаас урьдчилж төлсөн орлогыг худалдан авагч бүрээр ангилна.

 

19

Урт хугацаат өр төлбөр

Урт хугацаат өр

 

34

 

 

Урт хугацаат өглөгийн төрлөөр ангилна.

 

20

 

21

Цэвэр хөрөнгө

Нөөц

 

Дахин үнэлгээний нэмэгдэл

Хуримтлагдсан үр дүн

 

41

 

42

44

 

01

 

Хязгаарлалттай болон хязгаарлалтгүй гэж ангилна

 

Тайлант үеийн үр дүнба өмнөх үеийн гэж ангилна.

 

Б.ОРЛОГО, ЗАРДЛЫН ДАНС

 

22

23

 

24

 

25

26

27

Нэг. Орлого

Гишүүдийн татвар

Хөтөлбөр, төслийн орлого

 

Бэлэг, хандив, тусламжийн орлого

Түрээсийн орлого

Хөрөнгө оруулалтын орлого

Бусад орлого

 

51

52

 

53

 

54

55

56

 

01

01

 

01

 

01

01

01

 

Гишүүн тус бүрээр ангилна

Хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл тус бүрээр ангилна.

Үйл ажиллагааны зорилго болон хандивлагч тус бүрээр ангилна.

Төрлөөр ангилна.

Төрлөөр ангилна.

Төрлөөр ангилна.

 

28

 

 

 

29

 

 

 

30

 

 

31

 

 

 

 

 

32

 

 

 

 

 

33

Хоёр. Зардал

Хандив тусламжийн зардал

 

 

 

Хөтөлбөр хэрэгжүүлэх зардал

 

 

Төсөл хэрэгжүүлэх зардал

 

 

Ерөнхий удирдлагын зардал

 

 

 

 

 

Үндсэн бус үйл ажиллагааны ашиг (алдагдал)

 

 

 

 

Орлого зардлын нэгдсэн данс

 

61

 

 

 

62

 

 

 

63

 

 

70

 

 

 

 

 

87

 

 

 

 

 

92

 

01

 

 

 

01

 

 

 

01

 

 

01

 

 

 

 

 

01

 

 

 

 

 

01

 

Тусламж үзүүлсэн байгууллага, хувь хүмүүсээр нь ангилахаас гадна хандив тусламжийг түгээхтэй холбогдон гарсан зардлын төрлөөр нь ангилна.

Хөтөлбөр тус бүрээр ангилахаас гадна тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг дотор нь зардлын төрлөөр нь ангилна.

Төсөл тус бүрээр ангилахаас гадна төслийн зарцуулалтыг дотор нь зардлын төрлөөр нь ангилна.

Үндсэн ажиллагсдын цалин хөлс, шагнал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэвэр тусламж, томилолтын зардал, сургалтын зардал, холбоо, ус, гэрэл, халаалт, элэгдэл зэрэг зардлын зүйл тус бүрээр ангилна.

Торгууль, хөнгөлөлтийн ашиг (алдагдал), валютын ханшийн зөрүүгийн ашиг (алдагдал), үндсэн хөрөнгө, бараа материал худалдан борлуулсны ашиг (алдагдал) зэрэг эх үүсвэр бүрээр ангилна.