- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “АТАР 60” БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2018 оны 76 дугаар
тогтоолын хавсралт
“АТАР 60” БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хугацаа |
Хариуцах байгууллага |
1.
|
Атаршсан болон өнжсөн талбайг эргэлтэд оруулах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, БХБЯ, аймаг, сумын ИТХ, ЗДТГ, аж ахуйн нэгжүүд |
2. |
Таримлын зохистой сэлгээ нэвтрүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх, таримлын бүтцэд шинэчлэл хийх, тариалангийн бүс нутгийг тогтоох замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх
|
2018-2019 |
ХХААХҮЯ, аймаг, сумын ИТХ, ЗДТГ, холбогдох эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд |
3. |
Үр үржүүлэг, сорт сорилтын салбарын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх |
2018-2019 |
ХХААХҮЯ, БСШУСЯ, эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгжүүд |
4. |
Тариалангийн салбарт даатгалын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг эрчимжүүлэх |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ, мэргэжлийн холбоод |
5. |
Газар тариалангийн салбарт ОХУ, Беларусь, БНПУ, ХБНГУ, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ, ГХЯ, Хөгжлийн банк |
6. |
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хүнсний болон үрийн улаанбуудай хадгалах элеваторын хүчин чадлыг 15 мянган тонноор нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ, Хөгжлийн банк |
7. |
Газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо, усжуулалтын систем, усалгааны хоолойны гаалийн албан татварыг чөлөөлүүлэх асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ
|
8. |
Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ, БОАЖЯ, аж ахуйн нэгжүүд |
9. |
Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нутагшуулах, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэх |
2018-2019 |
Аж ахуйн нэгжүүд, ХХААХҮЯ, СЯ, БОАЖЯ |
10. |
Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, ургацыг тогтворжуулан хангамжийг сайжруулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ, аж ахуйн нэгж, иргэд |
11. |
Ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадал нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарал үүсэл, хүнсний аюулгүй байдлыг төлөвшүүлэх |
2018-2019 |
ХХААХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, аж ахуйн нэгжүүд |
12. |
Нийслэл болон томоохон суурин газруудад төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох |
2018-2019 |
ХХААХҮЯ, СЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аж ахуйн нэгжүүд |
13. |
Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний нарийн ногоогоор хангах арга хэмжээ авах |
2018-2019 |
ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн алба, аж ахуйн нэгжүүд |
14. |
Жимс, жимсгэнэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хангамжийг сайжруулах, борлуулалтын нэгдсэн сүлжээг байгуулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх |
2018-2019 |
ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжүүд |
15. |
Ой угтсан бүтээлч ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, ахмад, дунд, залуу үеийн тариаланчдын дурсамж уулзалтыг зохион байгуулах, туршлага судлах, сурталчлах, түүхчилсэн сэдвээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, нийтлэл бичих |
2018-2019 |
ХХААХҮЯ, ХААИС, аймгийн Засаг дарга, эрдэм шинжилгээний хүрээлэн, хэвлэл мэдээллийн байгууллагууд |
16. |
Салбарын эрдэмтэд, тариаланчдын оролцоотой “Атар-60” онол үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, ХААИС, эрдэм шинжилгээний хүрээлэн |
17. |
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчин, засварчдыг шинээр бэлтгэх, давтан сургах |
2018-2019 |
ХХААХҮЯ, ХААИС, МСҮТ, аж ахуйн нэгжүүд
|
18. |
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр мэдлэг олгох, сургалт зохион байгуулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, ХААИС, мэргэжлийн холбоод |
19. |
Тариалангийн салбарт нутагшсан техник, тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн зохион байгуулах |
2018-2019 |
ХХААХҮЯ, аймаг, сумын удирдлага, аж ахуйн нэгжүүд |
Текст томруулах
A
A
A