- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 183 дугаар
тогтоолын хавсралт
УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН НААДАМ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Олон улсын Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцүүлэн улсын хэмжээний спортын наадам (цаашид “наадам” гэх)-ыг зохион байгуулахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
Хоёр. Улсын хэмжээнд зохион байгуулагдах наадам
2.1. Монгол Улсад зохион байгуулах спортын наадмыг Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1-д заасны дагуу дараах төрлөөр зохион байгуулна:
д/д |
Наадмын нэршил |
Төрөл |
Зохион байгуулагдах давтамж |
Зохиогдож эхлэх он |
1. |
Монголын бүх ард түмний спортын наадам (паралимп, дифлимпийн төрлийг оролцуулна). |
зун |
4 жил тутамд |
2021 оноос |
өвөл |
4 жил тутамд |
2019 оноос |
||
2. |
Үндэсний спортын наадам |
зун |
4 жил тутамд |
2018 оноос |
өвөл |
||||
3. |
Монголын Оюутны спортын наадам
|
зун |
2 жил тутамд |
2020 оноос |
өвөл |
||||
4. |
Монголын хүүхдийн спортын наадам (паралимп, дифлимпийн төрлийг оролцуулна). |
зун |
2 жил тутамд |
2019 оноос |
өвөл |
2 жил тутамд |
2.2. Энэхүү журмын 2.1-д заасан спортын наадам тус бүрийн хөтөлбөрт багтах спортын төрлийг Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.5-д заасны дагуу биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Гурав. Наадам зохион байгуулах аймаг, хотыг
сонгон шалгаруулах, эрх олгох
3.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас улсын хэмжээнд наадам зохион байгуулах эрх авах шалгуур үзүүлэлтийг батална. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.2. Улсын хэмжээний наадам зохион байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх олгох шийдвэр гаргахаас 3 сарын өмнө зарлана. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3. Энэхүү журмын 3.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (цаашид “нэр дэвшигч” гэх) наадам зохион байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтад нэр дэвшинэ.
3.4. Нэр дэвшигч дараахь материалыг бүрдүүлэн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ: (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.4.1. наадам зохион байгуулах тухай аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
3.4.2. нэр дэвшигчийн онцлог, давуу тал, туршлагын талаарх мэдээлэл;
3.4.3. наадам зохион байгуулах төсвийн төсөл (улс, орон нутгийн төсвөөс);
3.4.4. наадам зохион байгуулах спортын заал, талбайн мэдээлэл;
3.4.5. наадам зохион байгуулах хүний нөөцийн (сайн дурын ажилтан) талаарх мэдээлэл;
3.4.6. наадамд оролцогчдод үзүүлэх үйлчилгээний үнэ тарифын санал;
3.4.7. зочид буудал, үйлчилгээний газрын мэдээлэл;
3.4.8. тээвэр зохицуулалтын мэдээлэл;
3.4.9. аюулгүй байдлын мэдээлэл;
3.4.10. наадмын хөтөлбөрт нэмэлтээр оруулах спортын төрлийн санал.
3.5. Нэр дэвшигчийн нөхцөл байдалтай танилцаж шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилж ажиллуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.6. Ажлын хэсэг нь энэ журмын 3.4-т заасан материалын бүрдлийг хянаж, нэр дэвшигчийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсаны үндсэн дээр дүгнэлт гаргах бөгөөд наадам зохион байгуулахад улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардлагатай эсэх талаарх асуудлыг дүгнэлтэд тусгана.
3.7. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага наадам зохион байгуулах аймаг, нийслэл (хот)-ийг сонгон шалгаруулж, эрх олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.8. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас наадам зохион байгуулах хүсэлт ирүүлсэн аймаг, нийслэлд улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардлагатай тохиолдолд эрх олгох асуудлыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.9. Аймаг, нийслэлээс спортын наадам зохион байгуулах хүсэлт ирүүлээгүй тохиолдолд холбогдох судалгааны үндсэн дээр биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нөхцөл байдлын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг ажиллуулж энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардлагагүй болох дүгнэлтийг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргана. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.10. Спортын наадам зохион байгуулах эрх авсан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь биеийн тамир, спортын хөрөнгө оруулалтад шаардагдах зардлыг нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
3.11. Эрх авсан аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллага, тухайн спортын төрлийн олон улсын спортын холбооны албан ёсны гишүүнчлэл бүхий спортын холбоотой хамтарч, эсхүл тухайн спортын холбоогоор дангаар гүйцэтгүүлж болно.
Дөрөв. Наадмын зохион байгуулалт
4.1. Монголын бүх ард түмний болон Үндэсний спортын наадмыг 6 жилийн өмнө, Оюутны, хүүхдийн спортын наадмыг 3 жилийн өмнө зохион байгуулах эрх олгох шийдвэрийг гаргана.
4.2. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага спортын наадмын зохион байгуулалтад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
4.3. Наадам зохион байгуулах эрх авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нь эрх авснаас хойш 60 хоногт багтаан спортын наадам зохион байгуулах хороог байгуулна.
4.4. Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах жилд тухайн насны ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй.
Текст томруулах
A
A
A